11 гаруй жил тусгаарлагдсаны эцэст Сири улс Арабын ертөнцөд эргэн ирж байна


5-р сарын 9
8 цаг 51 минут

     КАИР. /BBC/.  Башар Асадын дэглэмийг эсэргүүцсэн жагсаалыг хүч хэрэглэн дарж, улмаар иргэний дайн дэгдсэний дараа Сиритэй таслаад байсан харилцаагаа Арабын ертөнц сэргээлээ. 

Тодруулбал, Арабын улсуудын холбоо Египетэд ням гарагт болсон уулзалтынхаа үеэр Сири улсын гишүүнчлэлийг сэргээжээ.  

Уг уулзалтад тус холбооны гишүүн 22 орноос 13 улсын Гадаад хэргийн сайд нар оролцсон байна. Одоо Башар Асад тавдугаар сарын 19-нд Эр-Риядад болох нөлөө бүхий энэхүү байгууллагын дээд хэмжээний уулзалтад оролцох урилгыг авах нь баталгаатай болж буй юм.

Тэрбээр Сирид 300 мянган хүний амийг авч одсон дайнаас болж Арабын ертөнцөөс таслагдсан юм. НҮБ-ын тооцоолсноор, дахиад 100 мянга орчим хүн сураггүй алга болсон эсвэл эрүүгийн газарт хоригдсон бол 21 сая хүн амынх нь хоёр хүний нэг нь дүрвэгч болсон байна. 2011 оны 11 дүгээр сард Арабын орнуудын холбоо Сири улсын гишүүнчлэлийг түр зогсоосон бөгөөд харилцаа хэвийн болох шинж тэмдэг жилийн өмнө л ажиглагдаж байв. Өнгөрсөн оны гуравдугаар сард Асад мөргөлдөөн эхэлснээс хойш анх удаа Арабын оронд (Арабын Нэгдсэн Эмирт Улс) айлчилсан бөгөөд ерөнхийдөө тэрбээр энэ хугацаанд Орос, Иранаас өөр улсад айлчлаагүй гэж хэлж болно.

Чухамдаа Саудын Арабын гол өрсөлдөгч Ираны байр суурь бэхжиж байгаа нь Арабын ертөнц болон Сири хоорондын харилцаа дулаарч буйн шалтгаан гэж шинжээчид үзэж байна. Ассадыг ганцаардуулах үед Техран түүнийг байнга дэмжиж, Сири дэх цэргийн оролцоогоо өргөжүүлжээ. 

Арабын орнуудын Гадаад хэргийн сайд нар Египетэд уулзахын өмнө Асад Ираны Ерөнхийлөгчтэй уулзсан бөгөөд Сирийн гишүүнчлэлийг сэргээх нь Ойрхи Дорнод дахь Ираны байр суурийг сулруулах зорилготой гэсэн ажиглагчдын таамаглалыг энэ уулзалт улам бататгав.

Арабууд Ассадыг хүрээндээ буцааж оруулсан боловч болзолгүйгээр хүлээж авахыг хүссэнгүй. Тэд Сири улс иргэний дайныг эцэс болгож, түүнээс үүдэлтэй цагаачлалын хямралыг намжааж, мөн мансууруулах бодисны наймааг таслан зогсоох ёстой гэж цохон тэмдэглэжээ. Эдгээр үйл явцад гарах ахиц дэвшлийг Египет, Саудын Араб, Ливан, Иордан, Иракийн төлөөлөгчид бүхий тусгайлан байгуулсан комисс хянана.

 

Эх сурвалж: Д.Жаргал "Монцамэ" агентлаг


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Улаанбаатар хотын үерийн байгууламжийг сайжруулахад Будапешт хоттой хамтран ажиллана5 сар 10. 9:46Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан5 сар 10. 9:44Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ5 сар 9. 20:40Хүннү хотын инженерийн дэд бүтэц, шугам сүлжээний ажлууд 30-70 гаруй хувийн гүйцэтгэлтэй байна5 сар 9. 20:39Чуулганы нэгдсэн хуралдаанаар Амьтны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн эцсийн найруулгыг сонслоо5 сар 9. 20:36Ханын материалд 3000 айлын орон сууц барих төслийн газар чөлөөлөлт 70 хувьтай үргэлжилж байна5 сар 9. 20:35Тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах тухай хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв5 сар 9. 20:33Бусдын эзэмшил газарт зөвшөөрөлгүй барьж буй “Оргил МГЛ” ХХК-ийн барилгын каркасыг албадан буулгаж, газрыг чөлөөлж байна5 сар 9. 20:32Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-д өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ5 сар 9. 20:27Төрийн банк харилцагч хүүхэд багачуудынхаа дунд уралдаант аян зарлалаа5 сар 9. 20:17Олон улсын автомашин, мотоциклийн “Power Expo & Festival” өнөөдөр 20:00 цагт эхэлнэ5 сар 9. 18:36Зайсангийн зүүн гүүрийг шинэчлэх ажлын явц 82 хувьтай байна5 сар 9. 14:32Эверестэд Монголын хоёр уулчин авирч байна5 сар 9. 14:27Санхүүгийн хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах асуудлыг судалж танилцуулахыг Эдийн засгийн байнгын хороонд даалгав5 сар 9. 14:23Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-д суралцаж буй сонсогчидтой уулзав5 сар 9. 12:09Нийслэлийн ногоон бүсэд хуурайшилт их, гал түймрийн эрсдэл өндөр байна5 сар 9. 12:05“Ялалтад тэмүүлсэн морьд” хөшөөнд хүндэтгэл үзүүллээ5 сар 9. 12:01УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Их ялалтын баярын мэндчилгээ дэвшүүллээ5 сар 9. 11:33УИХ-ын 2025 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 05 дугаар сарын 09-ны өдрийн ирцийн мэдээ5 сар 9. 10:18Нийслэлд барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй ААН-үүдэд төлөвлөгөөт шалгалт хийж эхэллээ5 сар 9. 8:51УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь5 сар 9. 8:48Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 19 хэм дулаан5 сар 9. 8:40Монгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалд С.Магнайсүрэнг томилов5 сар 8. 17:32Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто замын ажил 63 хувьтай байна5 сар 8. 12:35Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна5 сар 8. 12:32Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар албан ёсны уулзалт хийлээ5 сар 8. 12:29“Ромео Жульетта” эмгэнэлт драмын жүжгийг маргааш нээнэ5 сар 8. 11:01УИХ-ын 2025 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 05 дугаар сарын 08-ны өдрийн ирцийн мэдээ5 сар 8. 10:54“Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлтийн тэмцээнд энэ жил шинэ маршрутаар гүйнэ5 сар 8. 9:54"Найрамдал" зуслангийн нэг ээлж 396,000 - 806,000 төгрөгийн төлбөртэй5 сар 8. 9:51
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.