Цаг хугацааг хайрлаарай


5-р сарын 11
8 цаг 59 минут

    Эхийн хэвлийд олдсон үеэс буцах цагийн хүрд өршөөлгүй эргэж эхэлдэг нь хорвоогийн жам. Эгшин төдийд үзэгдээд амьдрал нь дуусдаг бичил биетээс авахуулаад хүнээс хавьгүй урт насалдаг яст мэлхий, хэрээ ч ялгаагүй. Төрсний эцэст үхнэ. Энэ нь гагцхүү хэзээ ч буцаж эргэхгүй цагийн аясаар хэмжигдэнэ. Цаг хугацааг зогсоож, амьдралаа өдөр сараар гацааж чадах боломжийг шинжлэх ухаан ойрын мөддөө олохгүй биз ээ. Ийм л учраас эргэж нөхөгдөхгүй баялаг, амьдралын хэмжүүр болох цаг хугацааг хамгаас ихээр хайрлууштай.

Бусадтай цаг тохироод сураг тасардаг, яасан нь мэдэгдэхгүй алга болдог, ирэх ирэхгүйгээ дуулгадаггүй хүн бол урсан өнгөрөх мөч, хором бүрийн дайсан, хамгийн бүдүүлгээр бусдыг үл тоож буйн бодит жишээ. Болзсон цагтаа амжихгүй бол заавал эргэж мэдэгддэг, нэгэнт өөрийн талаас шалтгаалан цуцалж буй бол дараагийн удаа нөгөө талынхаа боломжит хугацааг асууж ажлаа товлодог, олон хүнтэй цаг төлөвлөөд амжаагүй бол яаралтай мэдэгдэж удаах уулзалтыг хамгийн бодитоор төлөвлөн зарлах нь тухайн хувь хүний баримтлах ёс зүйн хамгийн наад талын хэм хэмжээ юм.

Хийх байснаа орхиод, ар гэрээ зохицуулаад амжуулах гэснээ хойш тавиад, тухайн уулзалтыг залгуулаад төлөвлөсөн үйл хэргээ цуцлаад тэр хүн, эсвэл хүмүүс таныг хүлээж байгаа. Хэн нэгнийг хий хүлээсэн тэр цаг хугацаа хэзээ ч эргэн ирэхгүй. Үүнтэй хамт таны ч, бусдын ч амьдрал агшин, хормоор төгсгөл рүүгээ урсана. Үрсэн цагийг чинь дараа нөхөж, бүр давуулан гүйцээж өгье гэх шидтэн төртөл хол байна. Эгшин эгшнээр түүх болон үлдэж буй цаг хугацааг хайрлаж сурцгаая.

Монголчуудын үдээс өмнө, хойно гэсэн цагийн баримжаа ойлголт утгаа алдаад удсан. Өнгөрсөн нийгмээс авах зүйл нь харин ч цаг хугацааг нарийн чанд баримталдаг байсан юм. Өдгөө бол унтаад босох хооронд шинэ техник, технологи нэвтэрч, амьдралын хэмнэл эрс өөрчлөгдөж, урьд өмнөхөөс илүү цагтай уралдан, болж өгвөл хугацаа хожихыг шаардаж байна. Дахиад хэлье, танд итгэж зарцуулсан бусдын цагийг хайрлаарай.

 

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 04 дүгээр сарын 02-ны өдрийн ирцийн мэдээ28 минут 8 секундын өмнөБаянгол дүүрэгт энэ онд 18 км явган болон дугуйн зам барина1 цаг 50 минутын өмнөАТГ: Нийтийн албан тушаалтанд хахууль санал болгосон иргэнийг шүүхээс торгох ялаар шийтгэв1 цаг 58 минутын өмнөЭнэ хичээлийн жилд ЕБС-ийн 727 хоолны газар ажиллаж байна2 цаг 5 минутын өмнөНҮБ-ын Хүүхдийн сантай хүний папиллома вирус болон хеликобактерийн халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтран ажиллана2 цаг 10 минутын өмнөАжлын хэсэг ахмад настны нийгмийн асуудлын талаар хуралдав2 цаг 12 минутын өмнөХҮН нам Засагт хамтрахаар шийджээ2 цаг 26 минутын өмнөӨнөөдөр аутизмыг таниулах дэлхийн өдөр2 цаг 31 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь2 цаг 35 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан2 цаг 37 минутын өмнөУИХ-ын даргын томилгоон дээр тохиролцож чадаагүй учир МАН-ынхан намын бүлэг, Удирдах зөвлөлөө маргааш хуралдуулахаар хойшлуулжээ4 сар 1. 19:36НЗДТГ Жендэр сийл хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэллээ4 сар 1. 18:33Төрийн банк “Санхүүгийн соёл” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлнэ4 сар 1. 18:30Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны 122 дугаар цэцэрлэгийн өргөтгөлийн барилгын ажил дуусаж, улсын комисс хүлээн авлаа4 сар 1. 18:22Шатахууны үнийн хэлбэлзлийг зохицуулах боломжийг бүрдүүлнэ4 сар 1. 18:17Нийслэлийн есөн дүүрэгт 386 цэгээр нөөцийн махыг жижиглэнгээр худалдаалж байна4 сар 1. 17:52АБГББХ: Засгийн газар хоорондын хэлэлцээр болон түүнд өөрчлөлт оруулах протоколын төслийг зөвшилцөхийг дэмжив4 сар 1. 17:48“Туулын хурдны зам” төслийн талаарх мэдээллийг сонсов4 сар 1. 17:42Гэрэлтүүлгийн ил задгай кабель, тагийг засварлах солих, угаах ажил үргэлжилж байна4 сар 1. 13:56Насанд хүрээгүй иргэн скүүтэр, мопед унасан тохиолдолд эцэг, эхийг нь 400 мянган төгрөгөөр торгоно4 сар 1. 10:56С.Бямбацогт: Жилд 100 мянган төгрөг бус 1-5 сая төгрөгийг иргэн бүрийн хуримтлалын дансанд төвлөрүүлдэг байх бодлогыг барьж ажиллаж байна4 сар 1. 9:44Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлийг өөрчлөх асуудлаар хэлэлцүүлэг боллоо4 сар 1. 9:37Ханш нээх өдөр зарим хилийн боомт амарна4 сар 1. 9:32“FIBA 3x3 Asia Cup” тэмцээн өнөөдөр эхэлнэ4 сар 1. 9:27Өнөөдөр Олон улсын инээдмийн баярын өдөр4 сар 1. 9:25Туул усан цогцолбор төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулж байна4 сар 1. 9:08Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлтийн явц, улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайланг хэлэлцэв4 сар 1. 9:00УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь4 сар 1. 8:54Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан4 сар 1. 8:52“38-ын бүлэг”-ийн хуваагдал ба С.Амарсайханыг УИХ-ын дарга болгож Засгийн газар, МАН-д эрх мэдлээ тогтоох Л.Оюун-Эрдэнийн давшилт4 сар 1. 0:02
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.