Бидний мартчихдаг "баярлалаа”


5-р сарын 12
8 цаг 53 минут

        Соёлтой хүн, соёлт нийгэм гэж бид ярьдаг. Тэгвэл соёлтой нийгмийг үг үйлдлээрээ үлгэрлэж, зөв үйлийг түгээж явдаг хүмүүсийн энгийн үйлдлүүдийн цогц гэж  томъёолж болмоор. “Зууны мэдээ” сонин нийгэмд эерэг, зөв хандлагыг бий болгох үүднээс соёлтой нийгэмд хууль мэт үйлчилдэг энгийн дадлуудыг жишээ болгон цувралаар хүргэж байхаар “Жижиг биш жишиг” буланг нээж байна.

Нэгэн томоохон сүлжээ дэлгүүр орохдоо өөдөөс гарахаар зөрж байгаа хүмүүст зам тавин хаалгыг нь барьж хэсэг зогслоо. Минут орчмын хугацаанд 10 гаруй хүн хаалгаар цуваад орсны хэн нь ч “Та өөрөө ор” гээд хаалгыг шилжүүлж авсангүй. Нэг, хоёрхон хүн “Баярлалаа” гэснээс бусад нь яг л зочид буудлын хаалгачаар хаалгаа бариулж буй мэт ихэмсэг байдлаар инээд алдан орж явчихна лээ.

Минут хэдий богино хугацаа ч гэлээ хаалга барин зогсоход гар чилэм урт гэдэг нь тодорхой. Нэлээд хэдэн хүнийг өнгөрөөсний дараа “Албатай биш дээ” гэж эгдүүцэж бодсоор би өөрөө хаалгаар орон цааш алхсан юм. Энэ бол зөвхөн нэг өдрийн, нэг удаагийн бус өдөр бүр Монголд болж л байдаг, байдаг л юм шиг хүлээж аваад сурчихсан  бидний нийтлэг дүр зураг. Ийм байх ёстой юм шиг нэг нэгнээсээ урьтаж, би л болж байвал болоо гэдэг сэтгэхүйгээр үргэлж хандсаар байдаг бидний хамгийн энгийн боловч бодит жишээний ганцхан нь.

Ерөөсөө манай монголчууд бусдын үйлдэлд талархаж, эерэг байдлаар асуудалд хандаж анхнаасаа сураагүй мэт. Сүүлийн үед хүмүүс ийм байх нь бүдүүлэг шүү гэдгийг хэлж ярьж, сануулснаар арай дээрдэж байгаа ч, соёлтойн хэмжээнд хүрээгүй хэвээр л байна.

Тэгвэл гадаадын олон улсад аялж, зочилж, амьдарч үзэхэд нэг нэгнээ хүндэтгэдэг энгийн боловч эерэг сэтгэгдэл төрүүлсэн үг, үйлдлүүд алхам тутамд тохиолддог. Бидний мартчихдаг баярлалааг тэд өдөр бүр хэлэхдээ хэзээ ч төвөгшөөдөггүй. Хамгийн наад захын жишээ гэвэл хаалгаар дотогш орж байгаа хүн ардаа буй хүнийг ойрхон явж байвал заавал хаалгыг барьж зогсдог нь уламжлал болоод тогтчихсон. Харин ирж буй хүн нь тэр хүнд талархал илэрхийлээд дараагийн хүндээ шилжүүлнэ. Хаалга барьж өгсөн хүндээ баярлалаа гэж хэлээд эерэгээр инээмсэглэх тэр хүмүүс хар, шар, цагаан, ази, африк гээд арьсны өнгөнөөс үл хамааран нийтлэг энэ соёлд нийцэж төлөвшчихдөг. АНУ-д гэхэд орон сууцныхаа хаалгаар орохдоо заавал бие биедээ зам тавьж, хаалгыг нь барьж баярлалаа, зүгээрээ гэдэг үгийг байнга хэлцгээнэ. Лифтэнд суухдаа бусдыгаа түрүүлж гарган гарахдаа лифтний хаалгыг орж байгаа хүнд зориулан хаагдахаас хамгаалан гараараа халхалж өгдөг. Мэдээж энэ бүхнийх нь хариуд баярлалаа гэж хэлэхгүй бол хамгийн бүдүүлэг үйлдлийн нэгд тооцогддог.

Хаалгыг чинь бариад зогссон хэн нэгэнд баярлалаа гэж хэлэхгүй бол тэд өөрсдөө танд хандан “Thank you” гэж дургүйцлээ илэрхийлнэ гэж мэд. Түүнийг нь та талархал гэж ойлговол том эндүүрэл. Харин эсрэгээрээ “бүдүүлэг амьтан” гэж тань руу хашгирч байгаа нь тэр.

Өөрөөр хэлбэл, сайхан сэтгэлийг үнэлдэггүй, хүний хийсэн жижиг ч гэсэн зүйлд талархаж чаддаггүй хүмүүст тэд ясны дургүй. Хэдийгээр энэ бүхэн жижиг мэт боловч соёлт нийгэмд аль хэдийн тогтсон соёлын нэг юм. Тийм учраас л үглэмээргүй байвч үглэхээс аргагүй учир үүнийг бичиглэж “Жижиг гэлтгүй жишиг” болсон соёлын нэг гээд улиглаж суугаа нь энэ л дээ. 

 

Эх сурвалж: Б.НАНДИН “Зууны мэдээ” сонин


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

УИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын мэдээлэл иргэн бүрт нээлттэй, ойлгомжтой байх ёстой34 минут 31 секундын өмнөCOP17-ыг амжилттай зохион байгуулахад хувь нэмэр оруулсан ААН-ийн төлөөлөлд талархал илэрхийллээ2 цаг 11 минутын өмнөГ.Занданшатар: Манай эмэгтэй шигшээ баг Францыг хожиж, дэлхийн шилдэг 10-т багтлаа2 цаг 58 минутын өмнөБукерийн шагналын эцсийн шатанд шалгарсан бүтээлүүдийг зарлажээ5 цаг 41 минутын өмнөОрон сууц захиалгын залилантай холбоотой 20 хэрэгт яллах дүгнэлт үйлджээ5 цаг 45 минутын өмнөУИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 09 дугаар сарын 22-ны өдрийн ирцийн мэдээ6 цаг 37 минутын өмнөХүний эрхийн дэд хорооны дарга Х.Баасанжаргал Нээлттэй засгийн түншлэл санаачлагын төлөөллийг хүлээн авч уулзлаа6 цаг 40 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа6 цаг 48 минутын өмнөГеологийн төв лаборатори орчимд баригдаж буй нүхэн гарцын зорчих хэсгийн хөдөлгөөнийг аравдугаар сарын 30-нд нээнэ6 цаг 53 минутын өмнөНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байна6 цаг 56 минутын өмнөШи Жиньпин 11 жилийн дараа АНУ дахь айлчлалаа эхлүүлж байна7 цаг 26 минутын өмнөЕрөнхий сайд Н.Учрал: Хөнгөлөлттэй зээлийн бодлогоор хөдөө аж ахуйн салбараа дэмжинэ7 цаг 44 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх Люксембургийн Их Гүнтэй уулзлаа8 цаг 21 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь8 цаг 28 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт бага зэргийн бороо, нойтон цас орно8 цаг 30 минутын өмнөС.Бямбацогт: С.Шаарийбуу гуайн охин Алтантуяа агсныг хөнөөхөд оролцсон нэг этгээд Австралид орогнож буй асуудлыг шийдвэрлэхийг хүслээ9 сар 23. 17:34Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд9 сар 23. 14:50“Огцруулах бичгээ өргөн барь л даа” гэх Н.Учралын үг буюу Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан, О.Цогтгэрэл нарыг дуэльд дуудсан мессэж9 сар 23. 14:40Технологийн шийдэл боловсруулах "Нээлттэй парламент" хакатон болно9 сар 23. 14:23Б.Билгүүн: Нэг нь авлига авч, ашиг хүртэж байгаа мэт боловч хор хөнөөлийг нь нийгмээрээ амсдаг9 сар 23. 11:27Засгийн газрын гишүүнийг огцруулах, томилох асуудлыг Ерөнхий сайд танилцуулж, Хууль зүй, дотоод хэргийн сайд тангараг өргөв9 сар 23. 11:23Сансрын орчинд 14 төрлийн ургамал ургуулжээ9 сар 23. 11:17"Автомашингүй өдөр"-өөр нийтийн тээврийн 43 чиглэлийг түр өөрчилнө9 сар 23. 10:24Оюутолгой төслийн өгөөжийг нэмэгдүүлж, технологи, ноу-хау нутагшуулах чиглэлээр санал солилцов9 сар 23. 10:07Ө.Шижир: Сүүлийн 10 жилийн ТӨК-уудын санхүүгийн зарцуулалтыг бүгдээрээ ил тод ярья9 сар 23. 10:00У.Хүрэлсүх: Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе9 сар 23. 9:55С.Энхцэцэг: Амьдралынхаа “Аз жаргал”-ыг шинжлэх ухаанчаар эргэцүүлээрэй9 сар 23. 9:47УИХ-ын дарга С.Бямбацогт, Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик нар албан ёсны хэлэлцээ хийлээ9 сар 23. 9:19Хаити Улсын Ерөнхий сайд Монгол Улсад талархал илэрхийллээ9 сар 23. 9:15НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ9 сар 23. 9:07
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.