Ном ярьж өгье: "Таван тойргийн судар"


5-р сарын 15
9 цаг 03 минут

       Байлдах, бие хамгаалах урлагийн тухай сонирхолтой номууд мэр сэр бий. Саявтархан “Таван тойргийн судар буюу Самурайн дайтан тулалдах урлаг” хэмээх тун дажгүй нэгэн номыг “Арвис паблишинг”-аас эрхлэн, Б.Батзаяагийн орчуулгаар гаргажээ. Ер нь дэлхийн улс үндэстнүүд ерөнхийдөө өөр өөрийн гэсэн онцлогуудаа шингэсэн тулааны урлагтай. Бие хамгаалах, тулааны төрлүүд хоорондоо ижил төстэй зүйлс маш их. Тэр ч мэдээж хэрэг. Хятад гэхэд шаолин, япончууд каратэ, жүдо, бразил жиү-жицү, монгол банди-зо гээд. Тэгвэл япончуудын энэ төрлийн бас нэг чухал төрөл нь самурайн дайтах урлаг юм. Энэхүү номыг бичигч Мияамото Мусаши бээр 1584-1645 оны хооронд амьдарч байсан домогт дайчин, тулаанч, гүн ухаантан бөгөөд ронин буюу эзэнд эс харьяалагдах самурай байсан байх нь. Амьдралынхаа туршид 61 тулаан хийсэн тэрээр нэг ч ялагдаагүй гэгдэн алдаршжээ. “Таван тойргийн судар” гэх энэхүү ном нь өрсөлдөгчийгөө болоод өөрийгөө хэрхэн ялан дийлэх тухай нэн чухал бүтээлүүдийн нэгд зүй ёсоор тооцогддог агаад Сүнзийн алдарт “Дайтах урлаг”-тай эн зэрэгцдэг ажээ.

Мияамото Мусашигийн үлдээсэн богино сургаалуудаас хамгийн алдартай нь түүний хамгийн сүүлчийн “Гагц өөртөө найдахуйн эрдэм” буюу хэрмэл тулааны баримтлах 21 дүрэм гэх айлтгал ажээ. Энэхүү 21 дүрэм нь өөртэйгөө, бодит байдалтай нүүр тулах тухай сургаал аж. Эдгээрт “Үл тоомсорлон өнгөрөөх зүйл энэ ертөнцөд нэгээхэн ч үгүй, Аливаад хэт итгэж найдах нь бүтэлгүйтэхийн цондон, Өнгөрсөнд харамсахгүй байх, Аливаад хоргодон гашуудахгүй байх, Хайр дурлалд зүрхгүй мэт байх нь өлзийтэй, тойрч үл чадах тул үхлээс бүү ай” гэх зэрэг болно.

Уг нь ном нь “Шороо”, “Ус”, “Гал”, “Хий”, “Огторгуй” гэх таван бүлгээс бүрдэнэ. Тэргүүн бүлэгт тулааны эрдмийн суурь үндсийг бий болгож, өөрийнхөө үүсгэсэн арга барилын ойголтыг тайлбарлах болно. Дараагийн бүлэгт оюун ухаанаа ус мэт байлгах тухай яруугаар өгүүлнэ. Ус бол ямар ч хэлбэр бүхий саванд хэлбэр даган өөрчлөгдөх шидтэй. Тиймээс ус мэт зохицохуйн тухай энэхүү бүлэгт өгүүлэх аж. Гуравдугаар буюу гал бүлэгт аливаа тулаан тэмцлийн утга учрын тухай өгүүлэх болно. Билэг оюундаа томыг харж, жижгийг тольдон бясалгах, агшин бүр шийдвэрлэх мөч болдог тухай, юу ч хормын төдийд шийдэгдэх тул билэг оюунаа хичээн шамдан суралцахуйн тухай өгүүлэх аж. Харин хий хэмээх дөрөвдүгээр бүлэгт өөрийн буй болгосон эрдмийг бус бусад төрлийн тулаануудын арга барилуудын тухай бичжээ. Тулааны бусад хэв маягуудын хувилбарууд, давуу хийгээд сул талуудын арга мэхийн тухай тайлбарлан өгүүлэх болно. Угаас бусдыг танин мэдэхгүйгээр өөрийгөө олох, ойлгох боломжгүй агаад гэрэл сүүдэр ямагт хамт байдгийн адил ямар ч эрдэмд тэрсүүд замнал заавал зэрэгцэн орших тухай тайлбарлажээ. Ерөөс эхнээсээ зөв мөр, чин шударгуу замналаар эс замнаваас хойшдоо залруулж үл чадах том гажуудлыг үүсгэдэг билээ. Тиймээс аливааг эргэцүүлэн бодох тухай өгүүлэх ажгуу. Тавдугаар бүлэг огторгуйд хоосон чанарын тухай дурдана. Эхлэл болоод төгсгөл хэмээгч хоосон чанарт үгүй ба аливааг сурахад төгсгөл үгүйн тухай, тулааны эрдэмд огторгуйн хязгааргүй адил эрх чөлөө оршин байдгийг өгүүлжээ.

Тулааны урлаг нь сэтгэл зүйн тулаан гэхэд болох ба өдөр тутмын сэтгэл зүйтэйгээ адилхан байлга гэж номложээ. Эгэл амьдрал болон дайн тулааны алинд ч хянуур, тайван, холын бодолтой байж, шийдэмгий хандах хэрэгтэй. Сэтгэл хөдлөлдөө хором ч бүү авт гэжээ.

Энэхүү алдартай судар нь хэдийгээр тулааны урлагийн тухай авч орчин цагт цэрэг арми, бизнес хувь хүний хөгжил гээд бүх л салбарынханы судалдаг судлагдахуун бүтээл болж, тэр хэрээрээ хүний амьдралд багагүй хувь нэмрийг үзүүлж, ач холбогдол нь улам бүр нэмэгдсээр байгаа аж. Ямартай ч уншаад үзээрэй.

 

Эх сурвалж: Я. Баярбаатар DNN.MN


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

ӨБХ: Оршуулгын газрын эмх цэгцийг хангах тухай өргөдлийг 100,237 иргэн дэмжжээ18 минут 4 секундын өмнөОУПХ-ноос С.Зоригийг хөнөөсөн хэрэгт парламентын хяналт сул байгааг 28 жил сануулжээ29 минут 40 секундын өмнөУсны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв37 минут 31 секундын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан1 цаг 2 минутын өмнөНэгдүгээр ангийн сурах бичгийн хүргэлт өнөөдрөөс орон даяар эхэллээ10 сар 1. 12:47Иргэд бензиний хомсдолыг эсэргүүцэн төв талбайг автомашинтайгаа тойрон жагсаж байна10 сар 1. 12:38Ерөнхий сайд Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ уулзлаа10 сар 1. 10:51Аравдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, нутгийн хойд хэсгээр дунджийн орчим байна10 сар 1. 10:48Г.Ганбаатар: Хэдхэн компани хөдөө аж ахуйн салбарт олгосон их хэмжээний зээл, төрийн дэмжлэгийг давтан авсан байна10 сар 1. 10:05ЖЕТРО Монголд салбараа нээнэ10 сар 1. 9:39ОУХМ К.Ёолк Азийн наадмын аварга боллоо10 сар 1. 9:33Баавгайг унтуулга буугаар нойрсуулж, суурьшлын бүсээс гаргажээ10 сар 1. 9:24Дилов хутагтын "Замаасаа бүү хазайгаарай" хэмээх захиас ба НҮБ-ын индэр дээрх У.Хүрэлсүхийн дипломат амбиц10 сар 1. 8:44Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 10 хэм дулаан10 сар 1. 8:38Авлигын 5 хэргийг шүүхээр шийдвэрлүүлжээ9 сар 30. 17:16ШТС-уудын АИ-92 автобензин стандартын шаардлага хангаж байгаа эсэхэд тогтмол хяналт, шалгалт хийж байна9 сар 30. 14:49Философич Б.Батчулуун: Төр том бол зардал том, зардал том бол татвар том...9 сар 30. 14:41"Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай" УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүлэв9 сар 30. 14:35Дүүжин замын тээвэр 12 дугаар сард ашиглалтад орно9 сар 30. 11:55Улаанбаатарт газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын цогцолбор байгуулахад дэмжин ажиллахаа илэрхийлэв9 сар 30. 11:46Багш нарын баярыг олон улсад хэрхэн тэмдэглэдэг вэ9 сар 30. 10:00Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна9 сар 30. 9:50“Чингис хаан” олон улсын нисэх буудлын хүчин чадал гурав дахин нэмэгдэж, жилд 5.2 сая зорчигч хүлээн авдаг болно9 сар 30. 9:47Монголбанкны хуримтлагдсан алдагдал 7.5 их наяд төгрөгт хүрсэн байна9 сар 30. 9:40Ерөнхий сайд Н.Учрал Ерөнхий сайд Такаичи Санаэтай албан ёсны хэлэлцээ хийлээ9 сар 30. 9:06Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан9 сар 30. 8:57Ц.Гомбосүрэн: Тэнд А.И.Солженицын өөрөө ч бий9 сар 29. 20:07Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв9 сар 29. 15:42УИХ-ын цахим платформ шинэчлэгдлээ9 сар 29. 13:53“Монгол Улсын гамшгийг сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийн гэрээнд гарын үсэг зурлаа9 сар 29. 12:53
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.