Үгээ хэлсэн болгоныг шоронд хорьж байгаа нь МАН-ын хүний эрхийн бодлого уу, Д.Амарбаясгалан дарга аа


5-р сарын 16
16 цаг 21 минут

        Лаивчин Д.Мөнх-Эрдэнэ: Бузруудын булхайг дэлгэнэ. Зовлогыг минь зовоохоос зоригийг минь мохоож чадахгүй, та нар...

            Хөххотод Ерөнхий консулаар ажиллаж байсан Д.Мөнх-Эрдэнэ “Улаан бал” нэвтрүүлгээр анх олны танил болж, фэйсбүүкт hard talk show маягийн лаив хийж Монголын хамгийн олон үзэгчтэй лаивчин болсон. АН-ын журмын нөхөд нь түүнийг “Улсын төсвөөс санхүүждэг МҮОНРТ-ээс илүү олон түмэнд нэр нөлөөтэй болсон учраас шоронд хорьчихлоо” гэдэг нь ортой. Үнэхээр тэр Үндсэн хуульд заасанчлан үг, үзэл бодлоо илэрхийлээд хорих ял сонссон. МАН, АН-ын нөлөө бүхий лидерүүдийн булхайг дэлгэж, Ц.Нямдоржийг хүү Н.Анхбаяртай нь хамт олны өмнө шившиглэж, Х.Нямбаатар сайдаас эхлээд ГЕГ-ын дарга тэргүүтэй төрийн өндөр албан тушаалтнуудын зүрхэнд шар ус хуртал үнэнийг нь хэлж байсан цаг саяхан. Тэгвэл Д.Мөнх-Эрдэнэ одоо шоронд! Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс түүнд нийтийн албанд ажиллах эрхийг таван жилээр хасч, нээлттэй хорих ангид гурван жил 10 сар хорих ял оноосон.

Иргэн Д.Монголхүү... Түүнийг үг, үзэл бодлоо илэрхийлж, жагсаал цуглаанд оролцсоных нь төлөө цагдаагийнхан олны өмнө шоглож, “Дүүргээсээ гарч болохгүй” хэмээн цахим гав зүүсэн. Гэвч тэрхүү цахим гав нь эвдэрсэн ч гэнэ үү, ажиллахаа больсон ч гэнэ үү, шалтгаар Д.Монголхүүгийн зорчих эрхийг хязгаарлах ялыг зургаан сар найм хоног хорих ялаар солив.

Иргэн Ч.Мөнхбаяр... Эрх баригчдыг олон нийтийн сүлжээнд хатуу шүүмжилж, Өвөрмонгол иргэдийг өмөөрч хэвлэлийн бага хурал хийдэг байсан модернист яруу найрагч. Түүнийг гадаад улсын тагнуулын байгууллагатай хамтран ажилласан, хамтран ажиллахаар тохиролцсон гэх хэрэгт буруутгаж, 2022 оны зургадугаар сарын 28-нд Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 10 жилийн ял оноож нээлттэй хорих ангид хорихоор шийдвэрлэсэн.

Яруу найрагч Ц.Хулан... Эрс хатуу үгтэй энэ бүсгүйд мөн л Ч.Мөнхбаяртай адил зүйл ангийг тулгаж байгаа. М.Энхболд, Ц.Элбэгдоржийн тухай хатуу бөгөөд үнэн үгтэй захидлыг тэр сонины нүүр дүүрэн бичиж байсан удаа бий. Д.Чойжамц хамбын тухай эвгүй мэдээлэл бүхий ил захидлыг сайтуудад гаргасан. Хууль хяналтынхны зүгээс “Ц.Хулан дээр сүүлийн таван жил гүйцэтгэх ажиллагаа явуулсны үр дүнд гэм буруутай болохыг нотолсон” гэх мэдээллийг өгсөн удаатай. Гэвч үнэнийг хэн мэдлээ! Хэрэг нь улсын нууц, шүүх хурал нь хаалттай учраас Ч.Мөнхбаяр, Ц.Хулан нар үнэхээр эх орноосоо урвасан эсэхийг ард түмэн хэзээ ч мэдэж чадахгүй. Ямартай ч Ц.Хуланд холбогдох хэргийн шүүх хурал хойшилсон. Шүүгч нь Хөгжлийн банкны шүүх хурлыг шүүж байгаа учраас хэзээ болох нь тодорхойгүй. Ямартай ч түүнд “Эх орноосоо урвасан” гэх хэрэг тохож, ял оноох нь бараг л ойлгомжтой.

            Олон нийтийн сүлжээгээр эрх баригчдыг хатуу шүүмжилж, жагсаж цуглаж, үзэл бодлоо илэрхийлдэг байсан дээрх иргэд өдгөө бүгд шоронд! Үүнээс гадна хэд хэдэн сэтгүүлч шүүхэд байнга дуудагдаастай, Шадар сайд С.Амарсайханы эсрэг мэдээлэл түгээсэн гэх сэтгүүлч бүсгүйд саяхан Зөрчлийн хуулиар торгох ял оноов. Үүнээс гадна Украинд болж буй дайныг эсэргүүцэж, ОХУ-ын ЭСЯ-ны гадаа эсэргүүцлийн акци зохион байгуулдаг залуустай Х.Нямбаатар сайдын харьяанд байдаг цагдаагийнхан байнга ноцолдоостой, зууралдаастай... Монголд эрүүгийн нөхцөл байдал улам хүндэрч, онц ноцтой гэмт хэрэг өдөр бүр шахам гарч, гэр бүлийн хүчирхийлэл хэрээс хэтэрч, “Сураггүй болсон иргэдийн цогцос эндээс ч олдлоо, тэндээс ч оллоо” гэх цагдаагийн рапортын мэдээ сошиалаар нэг хөвөрч, хүүхдүүд алга болсон тухай зар энд, тэндгүй үзэгдэж байхад Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар болон түүний харьяа цагдаагийн байгууллагынхан “Украин ялав” гэсэн хэдэн залуустай зууралдахаас өөр хийх ажилгүй болсоор удлаа. Хууль зүй, дотоод хэргийн сайдын төсвийн багцад жил бүр гэмт хэргээс урьдчилан сэргийлэх төсөв гэж тусгадаг. Тэрбум гаруй төгрөгөөр тоологдох тэр их мөнгийг мань Х.Нямбаатар яг юунд зарцуулдаг вэ. Хувийн ПР-таа юу...? Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт, тоо, тогтолцоо өөрчлөх талаарх уулзалтыг өнгөрсөн долоо хоногт УИХ-ын гишүүд иргэдтэй хийх үеэр Сонгинохайрхан дүүрэгт сайд Х.Нямбаатар, хотын мэр Д.Сумъяабазар нар шиг аатай бяртай хүн алга байв гэнэ. Хүчтэй лидерүүд биш, мөнгөтэй учраас бяртай харагдсан нь тэр. Түгжрэлдээ хахаж, утаандаа хордсон Улаанбаатарыг Сонгиныхон буюу Д.Сумъяабазар, Х.Нямбаатар нар баздагийг улс төрийн хүрээнийхэн ч ярьдаг. Тийм ч учраас НИТХ-ын төлөөлөгчид тэднээс айгаад шүүмжилж ч чаддаггүй. Улаанбаатар хот

өдгөө Улаанчулуутын хогийн цэг лугаа адил хог шороондоо дарагдаж, эвдэрхий зам, түгжрэлдээ түүртсэн ууртай иргэд, утаандаа хордож уушгины хорт хавдраар өвчилсөн хүмүүстэй “Аймшгийн хот” болчихоод байна. Х.Нямбаатар сайдын үед Монгол Улс ийнхүү цагдаажсан улс болж, үгээ хэлсэн болгоныг шоронд хийж байхад “МАН-ыг хүний эрхийг дээдэлсэн нам болгоно” гэж худлаа яриад яах вэ, Д.Амарбаясгалан дарга аа! Өнгөрсөн оны хоёрдугаар сард 25тв сувгийн “Ам нээвэл” нэвтрүүлэгт оролцохдоо та “Хүний эрхийн асуудлыг яагаад ярьж болохгүй гэж. Ардчилсан нийгмийн үндсэн үзэл санаа чинь бүхний түрүүнд хүний эрх. Хүний эрх гэхээр зөвхөн талбай дээр гарч үзэл бодлоо илэрхийлдэг эрх юм уу, аль эсвэл нийгэм, соёлын харилцаанд орж бүх эрхээ хангуулах эрх юм уу, эд бүгд нийлээд хүний эрх юм уу гэдэг ойлголт шүү дээ. Харамсалтай нь өнгөрсөн хугацаанд хүний эрх гэдэг ойлголтыг маш жижигхэн цар хүрээнд барьж ирсэн. “Зөвхөн үзэл бодлоо илэрхийлж, үгээ хэлэх нь хүний эрхийн асуудал шүү” гэдэг ойлголтыг илүү төвлөрүүлсэн. Үүнийг засахын тулд 2020 оны эхэн үеэс хойш гэсэн үг. Нийт 318 хууль, яг өдөр тутмын амьдралыг зохицуулдаг. Нийт 11900 орчим заалт байна лээ. Дөчөөд хуульч ажиллалаа. Судалж, шинжиллээ. Үүнээс 800 орчим заалт нь хүний эрхийг зөрчсөн, хясан боогдуулсан, хоцрогдсон байж болзошгүй заалтууд байна гэдгийг гаргаж ирсэн. Тиймээс эрх барьж байгаа нам энэ цаг үед хүний эрхийг хуулиар бүрэн хамгаалах ажил руугаа орж байна гэсэн үг” гэж олон нийтэд таалагдахуйц их гоё үгийг хэлсэн. Гэвч ингэж ярьснаас чинь хойш нэг жил гаруй хугацаа өнгөрлөө. Энэ улс орны иргэд улам ууртай, уруу дорой царайтай, Х.Нямбаатарын цагдаа нар нь өдөр бүр шахам хүний эрхийг зөрчдөг, үгээ хэлсэн иргэн болгоныг шоронд хорьдог, улам харгис, тоталитари тогтолцоо руу чив чимээгүйхнээр гулсан орж байна. Бодит байдал ийм байхад “МАН хүний эрхийг хангадаг, хамгаалдаг нам болно” гэж ирээдүй цаг дээр худал рекламдаад яах вэ, Д.Амарбаясгалан дарга аа. “Энэ улс дээвэргүй шорон боллоо” гэх хэрсүү ардын үг таны үгнээс илүү үнэн сонсогдоод байна.

                                                                                                                          С.Тулга         

 

 

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ6 сар 25. 21:5410 дугаар хороолол орчимд 370 авто машины ил зогсоол барина6 сар 25. 19:29Хотын дарга Х.Нямбаатар Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант улсын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа6 сар 25. 19:26Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ6 сар 25. 19:23ТБХ: Ө.Гэрэлт-Одыг СЗХ-ны орон тооны бус гишүүнээр томилохыг дэмжлээ6 сар 25. 19:18Б.Жавхлан сайд аа, юун дэлхийн III дайн бэ6 сар 25. 18:48Г.Занданшатар ДАРГА АНГИ-тай дайн зарлав6 сар 25. 18:14Узбекистаны Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө6 сар 25. 16:52Маршалын гүүрнээс Цэнтрал тауэрын уулзвар хүртэлх явган хүний зам засвар, шинэчлэлтийн ажил наймдугаар сард дуусна6 сар 25. 16:47МАН дахь наяад оныхон П.Наранбаярыг онилж, Г.Занданшатарын танхим руу ээлжит довтолгоогоо хийж эхлэв6 сар 25. 16:36ЭЗБХ: “Зээлийн хүүг бууруулах стратеги батлах тухай” УИХ-ын тогтоолын хэрэгжилтийн талаар ажлын хэсгийн санал, дүгнэлтийг сонслоо6 сар 25. 15:36Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүний албан тушаалд нэр дэвшигчийн сонсголыг зохион байгууллаа6 сар 25. 15:31Х.Баттулга, Л.Оюун-Эрдэнэ нар УИХ-ын чуулганд өнгөрсөн сард огт суугаагүй6 сар 25. 15:16Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ш.Мирзиёев нар дурсгалын мод тарилаа6 сар 25. 14:57Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Шавкат Мирзиёев нар Иж бүрэн түншлэлийн харилцаа тогтоосноо зарлалаа6 сар 25. 14:54ХЭДХ: Гадаад улсад зорчиж буй, ажиллаж, амьдарч байгаа иргэдийн эрхийг хамгаалах чиглэлээр шийдвэр гаргав6 сар 25. 14:51"Жендэрийн тэгш байдал” сэдвээр гурван талт хэлэлцүүлгийг зохион байгууллаа6 сар 25. 14:47“Хүрээ цам-Даншиг наадам 2025”-аар Улаанбаатар–Давааны–Улаанбаатар чиглэлд галт тэрэг аялна6 сар 25. 14:41Т.Даваадалай: Сэлбэ хот төслийн 3, 4 дүгээр багц тендерийг үндэсний компаниудын хүсэлтэд нийцүүлэн тав хувааж зарлана6 сар 25. 14:38"ТЭЦ-III"-ын арын уулзварыг хааж, борооны ус зайлуулах шугам хоолой угсарна6 сар 25. 14:35Монгол, Узбекистан Улс харилцааны түвшнийг ахиулж, “Иж бүрэн түншлэл”-д хүргэлээ6 сар 24. 23:11Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ш.Мирзиёев нар албан ёсны хэлэлцээ хийлээ6 сар 24. 23:07Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ6 сар 24. 23:02БОХХААБХ: Хаврын тариалалтын урьдчилсан мэдээллийг сонсож, ажлын хэсгүүдийн санал, дүгнэлтийг хэлэлцлээ6 сар 24. 22:59УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж Олон улсын парламентын холбооны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа6 сар 24. 22:51БОХХААБХ, АҮББХ: “Тавантолгой түлш” ХХК-ийн үйлдвэрлэл, технологийн үйл ажиллагааны талаарх ажлын хэсгийн санал, дүгнэлтийг сонсов6 сар 24. 22:48УИХ-ын эмэгтэй гишүүд ОУПХ-ны ажлын хэсгийн төлөөллийг хүлээн авч уулзав6 сар 24. 22:44ТББХ: Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гурван хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ6 сар 24. 22:39ТББХ: Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв6 сар 24. 22:34“НҮБ-ын хүний эрхийн механизм дахь парламентын оролцоог бэхжүүлэх нь” сэдэвт олон улсын уулзалт-хэлэлцүүлэг өндөрлөлөө6 сар 24. 22:28
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.