“Дүрэлзэж” байсан нүүрсний хэрэг дарагдаж эхлэв үү?!


5-р сарын 17
8 цаг 42 минут

     “Транспэрэнси Интернейшнл” олон улсын байгууллагын үүсгэн байгуулагч Петер Айген саяхан Монголд ирээд буцлаа. Тэрбээр “...Би ирээд Монгол Улсын Засгийн газар болон АТГ-аас хэрэгжүүлж буй авлигатай тэмцэх стратеги, хамрах хүрээтэй танилцсан. Энэ асуудлаар цогц системтэйгээр тэмцэх зураглалыг гаргаж ирсэн байна лээ.

Жишээлбэл, байгалийн баялаг, уул уурхайн салбарын засаглалд анхаарч ажиллая гэсэн байгаа нь маш зөв.... Мэдээж хэрэг дотоодын авлигад анхаарал хандуулах хэрэгтэй. Жишээлбэл, сургууль, цэцэрлэг, эмнэлэгт байгаа хээл хахуулийг зогсоох хэрэгтэй. Гэхдээ миний бодлоор жижиг авлигаас илүү том авлигын хэргүүдээс урьдчилан сэргийлэх, түүн рүү чиглэсэн ажлыг хийх хэрэгтэй.

Учир нь том авлига улсыг тэр чигээр нь доош нь татдаг. ...Монголын хувьд зөв замнал руугаа орж, зөв ажлууд хийж байна гэж би хувьдаа бодож байгаа. Тиймээс Монголд сайхан ирээдүй байна гэж харж байна” гэж “Өдрийн сонин”-д ярилцлага өгөхдөө хэлжээ. Эндээс тодруулбал, Петер Айген “...Байгалийн баялаг, уул уурхайн салбарын авлигалтай цогц системтэйгээр тэмцэх зураглалыг гаргаж ирсэн нь маш зөв” хэмээжээ. Гэвч энэ маань цаашаа явах эсэх нь бүрхэг болоод ирлээ. Уг нь төр ч, ард түмэн ч 2022 оны сүүлчээс эхлээд энэ “салбар”-ын авлигатай маш идэвхтэй тэмцэж эхэлсэн. Иргэд төв талбай дээр жагссан. Мөрдөх байгууллагууд, прокурорын хамтарсан ажлын хэсэг байгуулсан. “Эрдэнэс Тавантолгой”, жижиг “Тавантолгой”-д онцгой дэглэм тогтоосон. Нүүрсний оффтейк гэрээг нууцаас гаргасан.

Мөрдөх байгууллагуудын ажлын хэсгээс “...Нүүрсний хулгайтай холбоотой” хэмээн 17 хүний нэрийг зарласан. Зарим хүнийг баривчилсан. УИХ-ын хоёр гишүүнийг чөлөөлж, нэг гишүүн сайн дураараа ажлаа өгснөөр гишүүн асан гурван хүн энэ асуудалд холбогдсон бүрэн эрхээ хураалгав. За, нэг иймэрхүү үйл явдлууд өнгөрсөн хагас жил гаруйн хугацаанд тун сүрхий өрнөлөө. Товчхондоо, нүүрсний хэргийг илрүүлэн шалгах ажиллагаа ингэж “дүрэлзэж” байв.

Харин 2023 оны дөрөвдүгээр сараас энэ эрч хаана хаанаа сулраад эхлэх шиг боллоо. Учир нь нөгөөх дуулиан шуугиан болоод байсан нүүрсний хулгайн асуудал “унтрах” тал руугаа оров уу гэж хүмүүс олон боллоо. Мөрдөх байгууллагуудын сүртэй гэгч нь зарлаад байсан хүмүүс нь “...Нүүрсний хулгайч мөн үү, биш үү” гэдэг улам тодорхойгүй болж байна. Прокуророос УБТЗ-д удирдах албан тушаал хашиж байсан С.Батдөлийн хэргийг л шүүх рүү шилжүүлэх сурагтай байна. “...Нүүрстэй нэр холбогдсон зарим гишүүнийг түдгэлзүүлэх асуудлыг Ерөнхий прокурор нь дахиад оруулна” гэсэн  нь ч сураггүй болов. Шүүхээр шийдэгдсэн нүүрсний гэх томоохон асуудал одоогоор алга. Шуудхан хэлэхэд, нүүрсний хулгайн акулууд нь “далай”-даа, жараахайнууд нь л “аквариум”-д байна. Олон нийт ингэж шүүмжилж эхэллээ.

Гэхдээ энэ бүхнээс хамгийн чухал, тэр хэрээр нийгэмд хүлээлт үүсгээд байсан Нүүрсний нээлттэй сонсгол нам жим болов. Уг нь УИХ-аас томилсон Нүүрсний түр хорооны дарга Г.Ганболд “...Оффтейк гэрээ л нууцаас гарчихвал бүх юм болох гээд байна” гэсээр 2022 оны арванхоёрдугаар сарын 8-нд хугацаагаа зургаан сараар сунгуулж байв.

Тэгэхэд тэрбээр “...Өмнө нь чуулган дээр гишүүд нүүрсний хулгайн асуудлаар ярьсан ч хэн ч тоодоггүй байсан нь үнэн. Түр хороо ажиллаж, нүүрсний хулгайн асуудал нийгмийн анхаарлын төвд орсон. Оффтейк гэрээ нууц гэрээ учраас УИХ-ын гишүүд ч танилцах боломжгүй. Харин УИХ-ын Түр хороо хуулийн дагуу нууц гэрээтэй танилцах боломжтой. Гэрээ ил болохоор нэрс ил болно. Засгийн газраас гэрээг нууцаас ил гаргахад анхаарч байна” гэсэн юм. Гэтэл Засгийн газар үүний маргааш нь л гэрээнүүдийг нууцаас гаргачихсан. Гэсэн ч Г.Ганболдын ахалсан Түр хороо дорвитой “хөдөлгөөн” хийсэнгүй. Таг чиг шахам л байв.

Явсаар 2023 оны гуравдугаар сарын 20-нд “...Нээлттэй сонсголыг 2023 оны дөрөвдүгээр сарын 10-12-нд хийнэ” гэж товлосон. Тэгснээ дөрөвдүгээр сарын 3-нд хуралдаад “..АТГ санал гаргасан учир хойшлууллаа” гэсэн. Тэгээд л таг болсон. Одоо Г.Ганболдын ахалж буй Нүүрсний түр хороонд гурван долоо хоногийн хугацаа үлдээд байна.

Хүсвэл Нээлттэй сонсгол байтугайг амжуулах хугацаа юм. Гэвч Г.Ганболд өнөөг хүртэл тэр талаар ам ангайсангүй. Хааяа дуугарахаар нь “...Нээлттэй сонсгол хийхгүй” гэж л ойлголт үлдэж байна. Ерөөс энэ нээлттэй сонсгол явахгүй байгаа нь л нүүрсний хэрэг дарагдаж эхэлж байгааг илэрхийлээд байгаа юм. Учир нь нээлттэй сонсголоор оффтейк гэрээнүүд, тендерүүд гээд нүүрсний гол хулгайнууд нийгэмд ил болох юм. Тиймээс сүүлийн үед Г.Ганболдын Түр хорооны хугацааг дуусахаар дахин шнээр байгуулах талаар яригдаж эхлээд байгаа бололтой.

 

Эх сурвалж: Б.ДАМДИН-ОЧИР “Зууны мэдээ” сонин


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

П.Бат-Амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчилжээ41 минут 27 секундын өмнө“Мөнх тэнгэрийн бичиг-2026” үзэсгэлэнгийн шилдэг бүтээлийн эзэд тодорчээ44 минут 52 секундын өмнөНийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулна1 цаг 10 минутын өмнөИргэд, явган аялагчдын анхааралд!1 цаг 22 минутын өмнөОюу толгойн ашгаас иргэн бүрд 857 мянган төгрөг олгох өргөдлийг өнөөдөр хэлэлцэнэ1 цаг 26 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан1 цаг 53 минутын өмнө“Чингис хаан” цомын төлөөх барилдаанд Улсын гарьд М.Лхагвагэрэл түрүүллээ11 сар 10. 20:30“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв11 сар 10. 14:47Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын хүндэтгэлийн хуралдаанд үг хэллээ11 сар 10. 14:38Үндэсний номын санд Чингис хааны түүх, соёл, судалгаатай холбоотой номын үзэсгэлэн гарч байна11 сар 10. 12:39Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө11 сар 10. 12:35Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойн хүрээнд Монгол Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдаан боллоо11 сар 10. 12:29Монгол Улсын Төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн “Чингис хаан” одон гардуулах ёслол11 сар 10. 11:08Төрийн далбаа мандуулж, Есөн хөлт Их цагаан тугийг цэнгүүлэв11 сар 10. 10:58УИХ-ын дарга С.Бямбацогт: Бидний үүрэг бол дэлхийн хөгжилд хувь нэмэр оруулах, иргэд нь сайн сайхан амьдардаг, хүн бус гагцхүү хууль, шударга ёс засагласан, хөгжин цэцэглэсэн Монгол Улсыг цогцлоох юм11 сар 10. 10:52УИХ-ын дарга С.Бямбацогт “Монгол бахархлын өдөр”-ийн ёслолд оролцож, Их Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэв11 сар 10. 10:49С.Нарангэрэл: Чингис хааны Их Засгийн амин сүнс нь ёс суртахуун гэсэн дүгнэлтэд хүрсэн11 сар 10. 10:46Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдаан11 сар 10. 10:43Өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн, Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр11 сар 10. 9:42Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 10 хэм дулаан11 сар 10. 9:35“Их засаг ба Хууль засаглахуй” эрдэм шинжилгээний хурлыг зохион байгууллаа11 сар 9. 22:24Зөвлөлдөх санал асуулгын ойлголт, хэрэгжүүлэх арга зүй сургалт боллоо11 сар 9. 21:32Нэр бүхий албан тушаалтанд хахууль өгсөн иргэдэд холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв11 сар 9. 16:49УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн хүч эрх мэдэлд бус, ард түмнийхээ итгэлд оршдог11 сар 9. 16:45УИХ-ын дарга С.Бямбацогтын “Их Засаг ба Хууль засаглахуй” эрдэм шинжилгээний хурлыг нээж хэлсэн үг11 сар 9. 16:41Төрийн өмчит болон өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүд Үндэсний баялгийн санд 378 тэрбум төгрөг төвлөрүүлжээ11 сар 9. 16:29АТГ: Туулын хурдны замын төсөл дээр Х.Нямбаатараас гадна таван хүнийг яллагдагчаар татсан11 сар 9. 14:01ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно11 сар 9. 13:53Дэлхийн зах зээлд газрын тосны үнэ буурлаа11 сар 9. 12:54ГЕГ: 2026 оны эхний 10 сард 756.4 мян.тн автобензин импортолсон нь өмнөх оны мөн үеэс 11.5 хувиар өсчээ11 сар 9. 12:51
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.