Дипломат: Макрон Монголд айлчилсан Францын анхны Ерөнхийлөгч болно


5-р сарын 19
18 цаг 57 минут

       Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон энэ долоо хоногт Монгол Улсад төрийн айлчлал хийх гэж байна.

Энэ талаар Дипломат сэтгүүлд гарсан мэдээллийг тоймлон хүргэж байна.

Эммануэл Макрон Францын Ерөнхийлөгчийн хувиар анх удаа Монголд айлчилж байна. Хятад болон Орос улсын хооронд орших далайд гарцгүй, барууныхан сүүлийн үед ихэд сонирхох болсон Монгол Улсад ням гарагт айлчлах юм.

Францын төрийн тэргүүн Баасан гарагаас Ням гарагт шилжих шөнө Японы Хирошима хотод ажиллаж, Япон, Америк, Канад, Герман, Их Британи, Италийн удирдагчидтай уулзах юм. Үүний дараа тэрбээр сүүлийн хэвлэлийн бага хурлыг хийгээд шууд Улаанбаатар хот руу нисэх ажээ.

Тэрбээр Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн хамт Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо оройн зоог барина гэж Элисейн ордноос мэдээллээ.

Мөн Эммануэл Макрон 13 дугаар зууны үеийн Монголчуудын агуу байлдан дагуулагч их Эзэн Чингис хааны музейд зочлохоор төлөвлөж байна. Энэхүү музейн зарим үзвэрийг Баруун Францад байдаг Нантын түүхийн музейд энэ оны 10 дугаар сард түр үзүүлэн болгож нийтэд толилуулна. Энэхүү үзэсгэлэн нь Монголын эзэнт гүрэн өнөөгийн дэлхий ертөнцөд хэрхэн нөлөөлснийг харуулах зорилготой аж.

Монгол Улс бол Орос, Хятад улсын хооронд оршдог, далайд гарцгүй, либерал болон ардчилсан сонгуулиар засаг төрөө байгуулан харьцангуй тогтвортой явж байгаа цөөн улсын нэг юм.

Мөн Монгол Улс нь хоёр талт хамтын ажиллагааны болон олон талт хамтын ажиллагааны хүрээнд, хоёр хөрш орноос гадна гуравдагч хөрш орнуудтай илүү бат бөх харилцаатай байж, бие даан шийдвэр гаргах дэлхийн олон улс орнуудтай харилцаа холбоогоо сайжруулах сонирхолтой байдаг.

Үүний хажуугаар  Орос болон Хятад гэсэн томоохон  хөрш улсуудтай илүү сайн харилцаагаа хадгалан үлдэхийг эрхэмлэдэг улс билээ.

Хоёр талын хамтын ажиллагааны чухал боломжууд гэж юу вэ сэдвээр Францын Ерөнхийлөгчийн гео стратегийн түвшний маш чухал асуудлыг дурдсан ярилцлага саяхан гарсан байна.

Цахилгаан эрчим хүчнийхээ 90 хувийг нүүрснээс гаргаж авдаг Монгол Улс эдийн засгаа нүүрстөрөгчөөс ангижруулах эрмэлзэлтэй байгаа тул хоёр тал энэ сэдвээр ярилцах магадлалтай гэж Францын тал үзэж байна.

Монгол Улс 1992 онд анхны ардчилсан үндсэн хуулиа баталж ЗХУ-ын тойрог замаас нөлөөний орнуудын тойргоос гарч ирснээс хойш улс төрийн тогтворгүй байдалтай тэмцсээр ирсэн гэжээ.

https://www.lepoint.fr/politique/mongolie-macron-en-visite-dimanche-une-premiere-pour-un-president-francais-16-05-2023-2520268_20.php#11

 

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

АЙЛЧЛАЛ: Монгол Улсын гадаад бодлогын тандем, 2021-2026 онд4 цаг 25 минутын өмнөНийслэлийн соёл, урлагийн өвийг мөнхлөх зорилгоор "Улаанбаатар" пянзыг бүтээжээ4 цаг 44 минутын өмнөЕрөнхийлөгчийн айлчлалаар хувийн хэвшлүүд 95.5 сая ам.долларын гэрээ байгууллаа10 сар 28. 15:23Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна10 сар 28. 15:11Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ10 сар 28. 15:09Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ10 сар 28. 15:07Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ10 сар 28. 15:04УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд “Нээлттэй парламент” танхимд иргэдтэй уулзаж, санал хүсэлтийг сонслоо10 сар 28. 13:18Засгийн газраас ямааны годрон өвчний нөхөн төлбөрт 5.3 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ10 сар 28. 13:09Тайланд Улс аюулгүй байдлын ажилтнууддаа зорчигчийн тээшийг нээх эрхийг олгожээ10 сар 28. 12:50Арктикийн замаар бүтэн жилийн турш ачаа тээвэрлэнэ10 сар 28. 12:45ТБХ: Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийж, зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулав10 сар 28. 9:22Нөмрөгийн түймэрт өртсөн талбайн хэмжээний албан ёсны мэдээлэл10 сар 28. 9:16УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, С.Эрдэнэбат нар МҮЭХ-ны төлөөллийг хүлээн авч уулзлаа10 сар 28. 9:10Зудын урьдчилсан төлөв гарлаа10 сар 28. 8:58УИХ-ын гишүүн Ж.Баясгалан: Иргэд халамжаас илүү хөдөлмөр эрхлэх тэгш боломж, хүртээмжтэй орчин хүсэж байна10 сар 28. 8:54Томуугаар өвдсөн хүүхэд өрхийн эрүүл мэндийн төвдөө шаардлагатай эмийн эмчилгээг даатгалаар үнэ төлбөргүй авна10 сар 28. 8:49Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 2 хэм дулаан10 сар 28. 8:42Монгол Улсын Үндсэн хуульд нийцүүлэхээр Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай төсөл өргөн мэдүүлэв10 сар 27. 14:12Улаанбаатар хотын музейг олон нийтэд үнэ төлбөргүй үзүүлнэ10 сар 27. 12:51Хилийн боомтуудын 2026 оны 11 дүгээр сард ажиллах цагийн хуваарь10 сар 27. 12:43“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ж.Э-д холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв10 сар 27. 12:37БНСУ-д суралцахаар төлөвлөж буй оюутан, эцэг эхчүүдийн анхааралд10 сар 27. 11:41“Монголын сайхан орон” тоглолтыг Минск хотноо толилууллаа10 сар 27. 11:30Эрүүгийн 24 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүлэв10 сар 27. 10:34УИХ-ын гишүүн О.Батнайрамдал “Нээлттэй парламент” танхимд ажиллалаа10 сар 27. 10:29Монгол Улс НҮБ-д гишүүнээр элссэний 65 жилийн ой тохиож байна10 сар 27. 10:24Беларусь-Монголын бизнес форумаар 50 сая ам.долларын үнийн дүн бүхий гэрээ, санамж бичгүүд байгууллаа10 сар 27. 10:21Хот хоорондын зорчигч тээврийн үнэ ирэх сарын 5-наас нэмэгдэнэ10 сар 27. 10:14ХЗБХ: УДШ-ийн шүүгчид З.Ганзоригийг нэр дэвшүүлснийг танилцууллаа10 сар 27. 10:06
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.