Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээгээр өчигдөр 06:00 цагаас эхлэн Хэнтий аймгийн нутгаар, 11:00 цагаас эхлэн Сүхбаатар аймгийн нутгаар цас орж, салхины хурд 18-20 м/с, мөн Хэнтий аймгийн Баян-Овоо, Галшар, Өмнөдэлгэр, Сүхбаатар аймгийн Баяндэлгэр, Дарьганга сумдын нутгаар салхины хурд зарим үед 28-30 м/с хүрч хүчтэй цасан шуурга шуурлаа.
Цаг агаарын аюулт болон гамшигт үзэгдлийн улмаас Хэнтий аймгийн Баянхутаг суманд 1, Сүхбаатар аймгийн Баруун-Урт, Дарьганга, Мөнххаан, Түвшинширээ, Уулбаян, Халзан суманд 26, нийт 27 хүн малдаа явж байгаад төөрсөн, сураггүй болсон гэсэн дуудлагыг аймгийнхаа Онцгой байдлын газруудад ирүүлсэн байна.
Дуудлагын дагуу эрэн хайх, аврах бүлгүүд эрэн хайх ажиллагааг зохион байгуулж өчигдөр 18:00 цагийн байдлаар 6 хүнийг эсэн мэнд олсон байна. Цаг агаарын нөхцөл байдал хүнд, үзэгдэх орчин маш хязгаарлагдмал байгаа нь эрэн хайх ажиллагаа зохион байгуулахад хүндрэл учруулж байна.
Түүнчлэн өчигдөр 17:30 цагийн байдлаар Дорнод аймгийн Хэрлэн суманд амины орон сууцны 1 байшингийн дээвэр, Сүхбаатар аймагт 7 байшин, 1 цэцэрлэгийн дээвэр хууларч, Түмэнцогт сум дахь холбооны цамхгийн антен унасан гэсэн мэдээлэл ирүүлсэн гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Facebook
Twitter
Youtube


“Төрийн албан хаагчийн орчин үеийн чадамжийг хөгжүүлэх” 40 цагийн сургалтыг зохион байгуулж байна
Гандангийн тохижилтын ажлын хүрээнд нийт 160 нэгж талбарыг чөлөөлнө
"UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг энэ сарын 17-26-ны өдрүүдэд болно
Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 13 хэм дулаан
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Монголын хүүхдийн ордны Спортын төрөлжсөн цогцолборыг барьснаар 16 төрлийн дугуйланд 40 мянган хүүхэд суралцана
Орон сууцны хороолол доторх 18.2 км авто замыг засаж шинэчлэх ажлын зургийг боловсруулж байна
Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхлэх 100 үйлчилгээнд зөвшөөрөл шаардахгүй.gif)

Сэтгэгдэл бичих