Г.Түвдэндорж: Хөрөнгө оруулагчид Монголд нэг ч төгрөг оруулахгүй байх бас нэг шалтгаан шүүх засаглалтай холбоотой


5-р сарын 20
10 цаг 56 минут

        -Гадаадын хөрөнгө оруулагчдад тавьдаг 100 мянган долларын босгыг байхгүй болгоно-

Эдийн засаг, хөгжлийн дэд сайд Г.Түвдэндоржтой Хөрөнгө оруулалтын хуулийн талаар ярилцлаа.

       -Хөрөнгө оруулалтын хуулийн шинэчилсэн найруулга энэ хаврын чуулганаар батлагдах байх. Та уг хуулийн гол өөрчлөлтүүдийн талаар мэдээлэл өгөхгүй юу?

        -Хөрөнгө оруулалтын тухай хуулийг дөрвөн удаа шинэчилж, найруулсан байдаг. Одоогийн хэлэлцэх шинэчилсэн найруулга нь тав дахь удаагийнх нь болж байна. Тодруулбал, Гадаадын хөрөнгө оруулалтын тухай 1993 он, Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай 2012 он, Хөрөнгө оруулалтын тухай анхдагч хууль 2013 онд баталж байсан юм. Гол үндсэн өөрчлөлтийн талаар дурдвал, Гаднын хөрөнгө оруулагч Монголд бүртгүүлж, компани нээхээс эхлээд хаашаа, хэнд, яаж хандахаа мэддэггүй, хөрөнгө оруулагчдад зориулсан нэгдсэн мэдээллийн сан, цэг байдаггүй. Тэр бүү хэл гадаад хэл дээр ч орчуулагдаагүй нь асуудал үүсгэдэг. Мөн гадаадын хөрөнгө оруулагчдаас асар их зүйл шаарддаг хуультай байгаа нь өөрөө асуудал юм. Тухайлбал,Гаднын хөрөнгө оруулагч компаниар бүртгүүлэхэд 100 мянган ам.доллараас эхлээд маш өндөр босго тавьдаг. Харин одоогийн шинэчилсэн найруулгаар гаднын хөрөнгө оруулагчдаас 100 мянган ам.доллар шаарддаг босгыг тэглэж байгаа. Мөн Эдийн засгийн хөгжлийн яамны дэргэд Хөрөнгө оруулалтын агентлаг байгуулж байгаа. Өөрөөр хэлбэл, шинэчилсэн найруулгаар ямар ч босго тавихгүй, шууд урьж үйл ажиллагааг нь нээлттэй явуулах нөхцөлийг бүрдүүлнэ. Ойлгомжгүй маш олон асуудлыг шинэчилсэн найруулгаар засна гэж харж байгаа. Мөн үүнээс гадна Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 22 дугаар зүйл.Тогтворжуулах гэрчилгээ олгох гэж заасан байгаа. Тодруулбал,

22.1.Хөрөнгө оруулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь тогтворжуулах гэрчилгээ авах хүсэлт, холбогдох бичиг баримтыг цахимаар хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор хуульд заасан шалгуурыг үндэслэн тогтворжуулах гэрчилгээ олгох эсэхийг шийдвэрлэнэ.

Тогтворжуулах татварын төрөл

18.1.1.аж ахуйн нэгжийн орлогын албан татвар;

18.1.2.гаалийн албан татвар;

18.1.3.нэмэгдсэн өртгийн албан татвар;

18.1.4.ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр зэргийг оруулж өгсөн. Уг гол өөрчлөлтүүдийг дурдаж болно.

-Гаднын хөрөнгө оруулагчдыг хохироосон хэрэг олон бий шүү дээ. Энэ бүгдийг хэрхэн зохицуулахаар төлөвлөсөн бэ?

       -Хөрөнгө оруулагчдын маргааныг шийдвэрлэх байдлыг маш тодорхой болгож өгнө. Ямар ч хөрөнгө оруулалтын маргааныг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн арбитрын шүүхээр шийдвэрлүүлэх эрхийг нээж өгч байгаа. Сүүлийн 30 жилд төгрөгийн ханш ам.долларын эсрэг чангарч байсан тохиолдол байхгүй ч нүүрсний экспортыг ил тод болгосноор төгрөг чангарч, ханш тогтворжих  үзэгдэл бий болсон. Гэхдээ энэ бол худалдааг ил тод болгож, бүрэн эрхт төлөөлөгч томилогдсоны үр дүнд гарсан гэнэтийн эффект гэж эдийн засагчид тайлбарлаж байгаа. Цаашид урт хугацаандаа жинхэнэ эдийн засгийн өсөлт нь иргэн бүрт мэдрэгддэг, бизнест нөлөөлдөг байя гэвэл их хэмжээний хөрөнгө оруулалт татах ёстой болно. Ингэж хөрөнгө оруулалт татахдаа өмнөх хөрөнгө оруулагчдыг хохироосон хэргүүдийг үнэн зөв шийдвэрлэх хэрэгтэй. Хөрөнгө оруулагчдыг хохироосон хэргийг хууль хяналтын байгууллагыхан шалгаж, үнэн зөвөөр тогтоох ёстой гэсэн үг.

-Хөрөнгө оруулагчдыг хохироосон өмнөх хэргүүдийг эцэслэж, шийдвэр гаргах. Үүний дараа дахин хөрөнгө оруулалт татах ёстой гэсэн үг үү?

       -Тэгэлгүй яах вэ. Хэдхэн сарын өмнө Хууль зүй, дотоод хэргийн яамнаас гадаадын хөрөнгө оруулагчдыг хохироосон олон тооны хэргийг нийтэд зарлаж, шүүхэд шилжүүлсэн. Нийтдээ 56 хэргийг шүүхэд шилжүүлснээс өнөөдрийн хувьд 47-г нь шийдвэрлэсэн гэх мэдээлэл авагдаад байна. Харин үлдсэн есөн хэргийн тухайд шүүх шатанд яваа учир мэдээлэл өгөх боломжгүйг прокурорын байгууллагаас тайлбарласан. Эдийн засгийн хор хохиролыг нь тоолж, багцаалдах боломжгүй гадаадын хөрөнгө оруулагчдыг хохироосон, хөөн зайлуулсан энэ хэргүүдийг үнэн бодитоор шийдэж байж монголд дараагийн хөрөнгө оруулагч орж ирэх гүүр болно гэж шинжээчид хэлж байгаа. 2012 онд оргилдоо хүрээд байсан гадаадын хөрөнгө оруулалт сүүлийн 10 жилд үлэмж хэмжээгээр агшиж, өнөөдрийн хувьд оюутолгой төслөөс өөр бодит хөрөнгө оруулалт байхгүй байна.

     Манайхыг сонирхох хөрөнгө оруулагчдаа залхаан цээрлүүлэх, элдэн хөөх ажиллагааг төр нь хувийн хэвшилтэйгээ хамтарч хийсэн хэрэг хэд хэд бий. Бүр хууль эрхзүйн орчноороо ч гадны хөрөнгө оруулагчдыг нүд үзүүрлэх заалтыг оруулж, үндсэндээ манайд хөрөнгө оруулах боломжийг бид өөрсдөө хясан боогдуулж иржээ.Гадаадын хөрөнгө оруулагчдыг хохироож, буцаасан гэмт үйлдэлд төрийн томчууд нь оролцсон тохиолдол ч бий. Мөн монголын шүүх прокурор дээр гомдол нь баримт сэлттэйгээ ирдэг ч хэрэг шийдвэрлэх процессыг удааж, шүүх дээр 16 жил гацсан тохиолдол ч байна. Өөрөөр хэлбэл, манай дотоодын шүүхийн гаднын хөрөнгө оруулагчийн хэрэг маргааныг шийдвэрлэсэн дундаж хугацаа 6.2 жил гэсэн судалгаа гарсан. Хамгийн дээд тал нь 16 жил үргэлжилсэн тохиолдол Монголд байна. Үүнээс болж дотоодын шүүх засаглалд хөрөнгө оруулагчид итгэхгүй, Монголд нэг ч төгрөг оруулахгүй байх бас нэг шалтгаан болж байна.

-Гаднын хөрөнгө оруулагчдын хувьд манай улс хар жагсаалтад орсон гэхэд болно. Гомдолтой үлдсэн хөрөнгө оруулагчдын асуудлыг хэрхэн шийдвэрлэхээр болсон бэ?

-Хөрөнгө оруулагчдын дунд манай улсын нэр хүнд маш доогуур үнэлэгддэг. 2009-2012 онд Монгол Улс хүсэмжит хөрөнгө оруулалтын чиглэл байсан. Гэтэл сүүлийн жилүүдэд дэлхийн хөрөнгө оруулалтын тавцанд нэр хүндээ алдсаар байна. Үүнд Оюутолгойн гэрээний маргаан, гадаадын хөрөнгө оруулагчдын эрх ашгийг зөрчсөн үйлдлүүд, хөрөнгө оруулалтыг боогдуулсан хуулийн заалтууд нөлөөлсөн гэж эдийн засагчид хэлж байна. Тиймээс шинээр батлах хуулиндаа энэ мэт хэргийг гарах боломжийг хаасан заалт оруулж, өнөөдөр гомдолтой үлдсэн хөрөнгө оруулагчын хохирлыг үнэн бодитоор төлүүлэх шаардлага бий.

         -Тухайлбал, гадаадын хөрөнгө оруулагчдыг хохироосон ямар хэргүүд байна вэ. Шийдвэрлэгдсэн гэсэн үг шүү дээ?

-Тухайлбал,

  • 2015 ОН- ЯПОН УЛСЫН ИРГЭН ТАКАХАМА КЭНИЧИ НЬ ИХ ХЭМЖЭЭНИЙ МӨНГӨ ЗАЛИЛУУЛСАН ГЭХ ХЭРЭГ
  • 2012 ОН - ЯПОН УЛСЫН ИРГЭН "СУРУГА" КОРПОРАЦИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛАЛТТАЙ ГЭМТ ХЭРЭГТ ГҮТГЭСЭН ГЭХ ХЭРЭГ
  • 2015 ОН- 1.4 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ҮНЭЛГЭЭТЭЙ ОБЪЕКТЫГ НЭР ДЭЭРЭЭ ШИЛЖҮҮЛЖ, ГАДААДЫН ИРГЭНД ИХ ХЭМЖЭЭНИЙ ХОХИРОЛ УЧРУУЛСАН ГЭХ ХЭРЭГ
  • 2011 ОН- ХЯТАД УЛСЫН ИРГЭН ЛИ ШАО МИ ХОЛБОГДОХ ХЭРЭГ

-Шүүхийн шатанд байгаа хэргүүдээс дурдвал?

  • ЗАМЫН-ҮҮДИЙН ЧӨЛӨӨТ БҮСИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТАД ХАМТРАН АЖИЛЛАХ НЭРЭЭР 5.3 ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАЛИЛСАН ГЭХ ХЭРЭГ
  • ПРОКУРОРЫН БАЙГУУЛЛАГААС ИРҮҮЛСЭН ЗАРИМ ХЭРЭГ

-Гадаадын хөрөнгө оруулагчид манай улсад хэр хэмжээний татвар төлдөг вэ?. Хэрэв хөрөнгө оруулагчдад таатай, ээлтэй хууль батлагдвал манай улсад орж ирэх мөнгөн урсгал нэмэгдэх боломжтой юу?

-Зөвхөн 2022 онд л гэхэд гадаадын хөрөнгө оруулагч аж ахуйн нэгжээс нийт 2,4 их наяд төгрөг зөвхөн татварт төлсөн. Энэ нь улсын хэмжээнд нийт татвар төлөгчдийн 3,6 хувьтай тэнцэх үзүүлэлт. Гадны хөрөнгө оруулагч аж ахуйн нэгжүүд 2020 онд гадны хөрөнгө оруулагчид 21 хувь, 2021 онд 32 хувь, 2022 онд 16 хувийг бүрдүүлж байна.  Манай улсад татвар төлөхөөс гадна нийгмийн даатгал бусад зардлуудыг тооцвол өндөр дүн гарна. Улсын хэмжээнд ажил олгогчийн 5 хувийг, даатгуулагчийн 8 хувийг, цалингийн 15 хувийг, нийгмийн даатгалын шимтгэлийн 14 хувийг гадны хөрөнгө оруулагчид эзэлдэг. Ингээд харвал эдийн засагт эерэг нөлөө үзүүлэх давуу талтай гэж хэлж болно. Энэ удаагийн хуулийн төсөлд гол 8 өөрчлөлтийг тусгасан нь тэдэнд таатай орчин бүрдүүлэх, цаашлаад улсын эдийн засагт эерэг нөлөө үзүүлэх давуу талтай гэж хэлж болно.

-Ярилцсанд баярлалаа.

Эх сурвалж: ergelt.mn


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

“Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв11 сар 7. 10:47“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 сая тн ачаа тээвэрлэжээ11 сар 7. 9:57Ерөнхийлөгч шатахууны асуудлаар холбогдох албан тушаалтнуудыг хүлээн авч уулзлаа11 сар 7. 9:54Баянгол дүүрэг сүүлийн таван жилд 915 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалтын ажил хийжээ11 сар 6. 17:51Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ11 сар 6. 17:44Гаалийн улсын байцаагч, гаалийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт холбогдох хахуулийн хэргүүдийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлжээ11 сар 6. 14:49Улаанбаатар хотод олимпын эрхийн оноо олгох тэмцээн болно11 сар 6. 13:43Саадгүй орчин, хүртээмжтэй үйлчилгээний тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлэв11 сар 6. 13:39Монголын даамчид өсвөр, залуучуудын ДАШТ-д багаараа таван жил дараалан түрүүллээ11 сар 6. 10:55“Мимо агро парк”-ийн тэжээлийн үйлдвэр 8 төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна11 сар 6. 10:47УИХ: Үндсэн хуулийн цэцийн дарга, гишүүдийн цалинг нэмэх тогтоолыг баталлаа11 сар 6. 10:44Нөмрөгийн дархан цаазат газрыг нөхөн сэргээх чиглэлээр БНХАУ-тай хамтран ажиллана11 сар 6. 10:16Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх Зэвсэгт хүчний 110 дугаар ангийн бие бүрэлдэхүүнтэй уулзав11 сар 6. 10:13Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй11 сар 6. 9:39Хуулийн төслүүдийн хэлэлцүүлгээс намын бүлгүүд завсарлага авч, УИХ-ын тогтоолын төслүүдийг хэлэлцлээ11 сар 6. 9:34Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн11 сар 6. 9:21Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм11 сар 5. 16:38Малын дайвар бүтээгдэхүүнийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг таслаж зогсоожээ11 сар 5. 16:35ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр: “Чөлөөлье” санаачилгын цөм нь төрийн өмчийн реформ юм11 сар 5. 16:30АН-ын бүлэг Эрүүл мэндийн ажилтны тухай хуулийн төслийн асуудлаар ажлын тав хоногийн завсарлага авлаа11 сар 5. 14:26УИХ-ын гишүүн Т. Мөнхсайханы 2026 оны ажлын тайлан11 сар 5. 14:13Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг11 сар 5. 14:09Австралийн виз мэдүүлж буй иргэдээс биометрик мэдээлэл авч эхэллээ11 сар 5. 14:04АН Оюутолгойн ногдол ашгийг иргэдэд олгохыг эсэргүүцэв11 сар 5. 13:55С.Бямбацогт: Оюутолгойн ногдол ашгийг иргэдэд бэлнээр олгох эсэхийг УИХ хэлэлцэнэ11 сар 5. 11:46Гаалийн хяналтаар Mounjaro нэршилтэй тарилгыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгджээ11 сар 5. 11:39Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав11 сар 5. 3:23“Нээлттэй парламент” өдөрлөгөөр иргэдэд шинэчлэгдсэн parliament.mn сайтаас мэдээлэл авах, ашиглах практик мэдээлэл хүргэлээ11 сар 5. 1:47Мазаалайд зориулж 3.6 тонн тэжээл байршуулжээ11 сар 5. 1:36Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно11 сар 5. 1:33
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.