Ө.Насан-Очир: СӨХ гэх нэрийн ард том сүлжээ луйвар явдаг болжээ


5-р сарын 23
11 цаг 43 минут

            -Үйлчилгээ үзүүлдэггүй СӨХ-ны төлбөрийг төлөхөөс татгалзаад шүүхэд дуудагджээ-

Барилгын компаниуд байр ашиглалтад оруулахдаа СӨХ-нд нь төлөөллийн хүнээ оруулж оршин суугчдаас сар бүр мөнгө татах явдал түгээмэл болжээ. Үйлчилгээ үзүүлдэггүй СӨХ-ны төлбөрийг өгөхгүй тохиолдолд шууд шүүхийн байгууллагад хандаж албадан гаргуулдаг юм байна.

Өөрөөр хэлбэл орцоо цэвэрлэхээс өгсүүлээд наад захын үйлчилгээ үзүүлдэггүй СӨХ-ны төлбөр төлөхөөс татгалзвал шүүхийн хаалга татах тохиолдол түгээмэл болж. Энэ талаар ХУД-ийн иргэн Ө.Насан-Очиртой ярилцлаа. Тэрбээр СӨХ-ны төлбөр төлөхөөс татгалзсанаар шүүхэд дуудагджээ.

-СӨХ гэдэг иргэдийн мөнгийг шулдаг газар болсон гэх байр суурийг илэрхийлж байна. Ингэхдээ хуулийн байгууллагаар сүрдүүлдэг гэх юм. Таны тухайд СӨХ-той шүүхийн маргаан үүсгэсэн. Маргаан гарах үндэслэл нь юу байв?

-СӨХ гэх нэрийн ард том сүлжээ луйвар явдаг болсон. СӨХ гэх нэрээр орон сууцанд амьдардаг айл бүрээс мөнгө татаж хагартлаа баяждаг болсон байна. Энд би “Баяжих” гэх СӨХ-ны жишээг л онцлоод хэлье.

Манай хотхон 2015 онд ашиглалтад орсон. Анх байранд орохдоо ч СӨХ гэх мэт асуудалд нь нэг их ач холбогдол өгөөгүй. Чанарыг нь шалгаад л шил толь болсон хачин гоё хоёр өрөө шинэ байранд орлоо. Гэтэл СӨХ гэх нэрээр сар бүр 60-70 мянган төгрөг өрх бүрээс татах болсон. Мкв-таасаа шалтгаалаад өөр өөр. Энэ төлбөрийг хэн яаж тогтоосон талаар СӨХ-оос асуухад “Оршин суугчдаас санал авсан” гэх бүдэг мэдээллээс өөр юм хэлдэггүй. Лавлаад асуухад төвөгшөөгөөд тоймтой юм хэлдэггүй байлаа. Ингэж яваад байсхийгээд л “гадна хашааны хаалга солино”, “зөвхөн оршин суугчид үйлчлүүлэх лифтний чип авна”, “орцны хаалганд чип худалдаж ав” гэх мэтээр айл бүрээс мөнгө татна. Энэ бүрийн зардлаа оршин суугчдадаа огт тайлагнахгүй. Наад захын ариун цэвэр орцоо огт угаахгүй. Ингээд хувийн зүгээс шаардлага тавихад Удирдах зөвлөл гэх нөхөд зохион байгуулалттайгаар над руу дайрч байгаа юм. Ингээд би СӨХ-ны төлбөр төлөхөөс татгалзсан.

Жил хүрэхгүй хугацаанд л надад сая гаруй төгрөгийн өр бодогдсон байлаа. Тусдаа алданги ч бодогдсон байсан. Хууль эрх зүйн ямар үндэслэлд тулгуурлаж алданги бодсоныг нь би ойлгоогүй. Ингээд л шүүхэд дуудагдсан. Очоод танилцахад оршин суугчдыг төлөөлж нэг нөхөр гарын үсэг зураад гэрээ байгуулчихсан байсан. Үүнд үндэслээд л буруутгасан байсан. СӨХ талаас хүлээх үүргийг нь харахад огт тийм юм дурдаагүй байгааг нь хараад их гайхсан.

-Энд онцлоод байгаа “Баяжих” гэх СӨХ хэзээ ямар замаар байгуулагдсан юм бэ?

-Яг хэзээ байгуулагдсаныг нь тодорхой хэлж мэдэхгүй байна. Манай хотхоныг ашиглалтад оруулсан компани нь н.Ууганбат гэх нөхрийг “Баяжих” СӨХ-ны удирдах зөвлөлд оруулсан юм билээ. Тэр нөхөр л айл бүрээс мөнгө аваад янз бүр болгоод тайлангаа тавихгүй яваад байдаг. Ашиглалтад оруулсан компани нь ч засвар үйлчилгээгээ огт хайхрахгүй. Төлөөний хүнээ СӨХ-ны удирдах зөвлөлд суулгачихсан болохоор тэр шүү дээ. Дээврийн засвар үйлчилгээ хийх болоход өнөөх н.Ууганбат сураггүй алга болсон. Тухайн үед шаардлага тавихад над руу сүргээрээ дайрсан нөхөд ч бүгд байхгүй болсон. Одоо оршин суугчид бүгд мөнгө нийлүүлж засвараа хийх болж байна. Үүнд засвар үйлчилгээ үзүүлэх СӨХ нь эзэнгүйдсэн.

-Ер нь СӨХ-г хэрхэн байгуулдаг юм бэ. Удирдах зөвлөлийг яаж сонгох вэ?

-Нийт оршин суугчдын гуравны хоёр нь хуралдаж дарга, удирдах зөвлөлөө сонгодог. Хуулийн зохицуулалт нь ийм. Энэ нь хөрсөн дээр огт хэрэгждэггүй хууль. Дурын нөхөр нь очоод л удирдах зөвлөлд ороод айл бүрээс СӨХ-ны төлбөр нэхээд сууж байдаг. Юунд зарцуулснаа тайлагнахгүй. Цэвэрлэгээгээ ч хийдэггүй. Шаардлага тавихад өөдөөс есөн бусаар харааж дайрна. Зохион байгуулалттайгаар. Ингэж төлбөр авч явж байгаад л их засвар орох болоход тал тал тийшээ бутраад алга болчихно. Манайд 700 гаруй СӨХ үйл ажиллагаа явуулдаг. Үүний 90 орчим хувь нь хууль бусаар байгуулагдсан. Мөнгө харсан нөхөд хууль бусаар айл өрх бүрээс мөнгө татаад сууж байдаг. Айл бүрээс татаж байгаа мөнгөний дүнг яаж тогтоов, юунд зарцуулж байна тэр бүхэн маш бүрхэг.

Энэ бүхнийг шаардахад зохион байгуулалттай дайрч давшилна. Үйл ажиллагаанд нь сэтгэл хангалуун бус СӨХ-ны төлбөрөө тушаахгүй бол шүүхэд өгөөд л нэхэмжилдэг. Энэ нь даамжраад Монгол банкны хар данс руу ордог болно гэж байгаа юм. Таны тушааж байгаа мөнгө хаана юунд зарцуулагдаж байгааг СӨХ-ноосоо нэг асуугаарай.

-СӨХ-ны үйл ажиллагаанд ямар байгууллага хяналт тавьдаг юм бол?

-СӨХ-ны дээд зөвлөл гэж байгууллага бий. Гишүүн СӨХ-оосоо хоёр хувийн татвар аваад сууж байдаг. Эндээс хяналт тавьдаг гэдэг. Сүлжээ болчихсон юм чинь шударга ажиллана гэдэг эргэлзээтэй. Том зургаар нь харахад СӨХ гэдэг улс төрд нөлөө бүхий эрхмүүдийн бизнес болчихсон. Та бодоод үз дээ. Нэг айлаас хамгийн багадаа сар бүр 50-60 мянган төгрөгийн төлбөр авдаг. Ганцхан байрнаас л сард хэдэн сая төгрөг босоод ирнэ. Үүнд шунасан нөхөд орон сууцны засвар үйлчилгээ, цэвэрлэгээ зэргийг эзэнгүйдүүлж байна. СӨХ гэх нэрийн ард хэдэн тэрбум төгрөг хяналтгүй эргэлдэж байна шүү. СӨХ-ны төлбөрөө төлөхгүй бол шүүхдээд авдаг.

-Бусад улс орнуудад үүнийг яаж зохицуулдаг юм бэ?

-СӨХ гэх аманд орсон мөнгөө айлуудаас нэхдэг, өгөхгүй бол шүүхээр дарамталдаг газрыг татан буулгах цаг нь болсон. Гадны улс орнуудад байрны засвар үйлчилгээг салбарын яам нь хариуцдаг. Харуул хамгаалалтыг цагдаа нар нь хариуцна. Манайх шиг байр болгоны гадна хамгаалагчийн хувцас өмссөн нөхөр тамхи татаад зогсож байдаггүй. Хорооны цагдаа нь хариуцдаг. Манайх энэ тогтолцоо руу шилжих цаг нь болсон. Байрны орцоо цэвэрлэдэггүй нөхөд СӨХ-ны төлбөр гээд аманд орсон мөнгөө нэхээд зогсож болохгүй биз дээ.

Эх сурвалж: О. ДАШНЯМ DNN.MN


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

“Их засаг ба Хууль засаглахуй” эрдэм шинжилгээний хурлыг зохион байгууллаа4 цаг 21 минутын өмнөЗөвлөлдөх санал асуулгын ойлголт, хэрэгжүүлэх арга зүй сургалт боллоо5 цаг 13 минутын өмнөНэр бүхий албан тушаалтанд хахууль өгсөн иргэдэд холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв9 цаг 56 минутын өмнөУИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн хүч эрх мэдэлд бус, ард түмнийхээ итгэлд оршдог10 цагийн өмнөУИХ-ын дарга С.Бямбацогтын “Их Засаг ба Хууль засаглахуй” эрдэм шинжилгээний хурлыг нээж хэлсэн үг11 сар 9. 16:41Төрийн өмчит болон өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүд Үндэсний баялгийн санд 378 тэрбум төгрөг төвлөрүүлжээ11 сар 9. 16:29АТГ: Туулын хурдны замын төсөл дээр Х.Нямбаатараас гадна таван хүнийг яллагдагчаар татсан11 сар 9. 14:01ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно11 сар 9. 13:53Дэлхийн зах зээлд газрын тосны үнэ буурлаа11 сар 9. 12:54ГЕГ: 2026 оны эхний 10 сард 756.4 мян.тн автобензин импортолсон нь өмнөх оны мөн үеэс 11.5 хувиар өсчээ11 сар 9. 12:51“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ11 сар 9. 12:46Дэлхийн хамгийн хуурай цөл цэцэгсээр хучигджээ11 сар 9. 11:56АТГ: Тэнэмэл болон архины хамааралтай иргэдийн нэр дээр мөнгө угаадаг сүлжээг илрүүлж прокурорт хүргүүлэв11 сар 9. 11:52Хууль бусаар олсон хөрөнгийг хураахыг шаардсан нийтийн өргөдөлд 100 мянга гаруй иргэн гарын үсэг зуржээ11 сар 9. 9:58Монгол Улсын хэлэлцээний баг COP31-ийн бэлтгэл хуралдаанд оролцлоо11 сар 9. 9:51Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав11 сар 9. 9:10“Их Засаг ба Хууль засаглахуй” сэдэвт эрдэм шинжилгээний хурал өнөөдөр болно11 сар 9. 9:04Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 4 хэм дулаан11 сар 9. 8:47УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа “Нээлттэй парламент” танхимд 92 иргэнтэй уулзаж, санал хүсэлтийг нь сонслоо11 сар 8. 9:01Улсын Их Хурал энэ долоо хоногт: 2026.11.02-11.0611 сар 8. 8:47“Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв11 сар 7. 10:47“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 сая тн ачаа тээвэрлэжээ11 сар 7. 9:57Ерөнхийлөгч шатахууны асуудлаар холбогдох албан тушаалтнуудыг хүлээн авч уулзлаа11 сар 7. 9:54Баянгол дүүрэг сүүлийн таван жилд 915 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалтын ажил хийжээ11 сар 6. 17:51Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ11 сар 6. 17:44Гаалийн улсын байцаагч, гаалийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт холбогдох хахуулийн хэргүүдийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлжээ11 сар 6. 14:49Улаанбаатар хотод олимпын эрхийн оноо олгох тэмцээн болно11 сар 6. 13:43Саадгүй орчин, хүртээмжтэй үйлчилгээний тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлэв11 сар 6. 13:39Монголын даамчид өсвөр, залуучуудын ДАШТ-д багаараа таван жил дараалан түрүүллээ11 сар 6. 10:55“Мимо агро парк”-ийн тэжээлийн үйлдвэр 8 төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна11 сар 6. 10:47
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.