Ц.Баатарбилэг: Барьцаандаа тааруулж, 21 сая долларын зээл авсан


5-р сарын 23
13 цаг 08 минут

       Хөгжлийн банкнаас зээл авсан НБЦ компанитай холбогдох нотлох баримтыг шинжлэн судлуулах ажиллагаа үргэлжилж байна.

Прокурор НБЦ компанийн захирал Ц.Баатарбилэгийн гэрчээр өгсөн мэдүүлгийг нотлох баримтыг шинжлэх судлуулахаар өгч байна гэдгээ мэдэгдэж, мэдүүлгийг нь танилцууллаа.

Ц.Баатарбилэг: НБЦ компани 1998 онд байгуулагдаж, 2003-2006 оны хороонд 100 мянган шувууны аж ахуй байгуулсан. 1998-2019 оныг хүртэлд импортоор өндөг оруулж ирсэн. Импортоор өндөг оруулж ирснээс үйлдвэр байгуулах нь илүү ашигтай гэсэн тооцоо хийгдсэн. 2011 онд 1 сая өндөглөгч шувууны үйлдвэрийн шав тавьж, дэд бүтцийг өөрсдийн хөрөнгөөр хийж, гадаад улсаас хөрөнгө оруулалт татахаар зээл хөөцөлдөж, 25 сая ам.долларын төсөл бичсэн.

Төсөлд өөрийн хөрөнгөөр 5 сая ам.долларыг, 20 сая ам.долларыг зээлийн хөрөнгөөр санхүүжүүлэхээр бичсэн. 2012 оноос хойш зээл хөөцөлдсөөр 2013 оны тавдугаар сард Германы банкнаас 20 сая ам.долларын зээл олгохоор захирлуудынх нь зөвлөлийн шийдвэр гарсан. Гэхдээ зээл есдүгээр сард олгогдоно гэсэн. Зун богино тул Германы банкны захирлуудын зөвлөлийн шийдвэрийг барьцаанд тавьж, Хас банкнаас 10 сая ам.долларын зээл аваад эхний хоёр байшингийн тоног төхөөрөмжийг захиалж оруулж ирээд угсраад явж байтал 2013 оны аравдугаар сард Германы банкнаас “хямрал болох гээд байна,  зээлээ бүрэн өгч чадахгүй боллоо. Баталсан 20 сая ам.долларын зээлээс 10 сая ам.доллар авч болно. Зээл огт авахгүй ч байж болно” гэсэн. Бид 2013 оны арванхоёрдугаар сард Германы банкнаас 10,8 сая ам. долларын зээл авч Хас банкны зээлийг төлж, 800 мянган ам.доллартай үлдэж, нийт 300 мянган шувууны үйлдвэр ашиглалтад оруулсан. Энэ үеэр импортоор өндөг олруулж ирэх бизнесээ хийж байсан. 2014 оноос 20 гаруй хүнээс 4 орчим сая ам.долларын зээл авч төслөө үргэлжлүүлсэн. Тэр үед хувь хүмүүсээс авсан зээлээ Германаас авсан зээлийнхээ хүүг төлж байсан. Ямар ч байсан дэгдээхэйтэй нийлээд 430 мянган шувуу болгож, 2014 оны есдүгээр сард үйлдвэрийнхээ нээлтийг хийсэн. Гэхдээ гол өртөг бууруулах тэжээлийнхээ үйлдвэрийг барьж чадаагүй. Энэ үед долларын ханш 1700 төгрөг, 2015 он гараад 1900, улмаар 2000 төгрөгтэй тэнцэж чангарсан. Үйлдвэрийн нээлтэд Ерөнхий сайд Н.Алтанхуяг ирэхэд нь үнэн учраа тайлбарлаж хэлсэн. Энэ үед Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Чингис бонд гарч байгаа, чи төслөө Засгийн газар, Хөгжлийн банкинд танилцуул” гэсэн. Зээл авахын тулд юмаа бэлдэж эхэлсэн. Гэхдээ  2015 оны хоёрдугаар сард Ерөнхий сайдын ажлын албанаас намайг дуудах үед би гадаадад явж байсан тул очиж чадаагүй. Германчуудтай яриад ч төслөө гүйцээж чадаагүй.

Германы банкнаас авсан зээлээ төлөх шаардлагатай тул “Долларын ханш өсчихлөө, Монголын банкнаас зээл аваад танай зээлийг төлье гээд имэйл бичтэл “Та нарын тоглоом уу, 2 сая ам.долларын торгууль төл” гэсэн мэйл ирсэн. Тиймээс бид 2015 оны наймдугаар сар хүртэл Германы банктай зургаан сарын турш хэлцэл хийж, 200 мянган ам.долларын торгууль төлье гэж тохиролцоонд хүрээд байж байтал Ерөнхий сайд огцорсон. Доллар 2000 төгрөгт хүрчихсэн. Ингээд 2015 он дууссан. 2016 он улсын хувьд ч компанийн хувьд ч хамгийн хүнд жил байсан бөгөөд доллар 2700 төгрөгт хүрсэн. Хувь хүмүүсээс авсан зээлийн хүү галзуурсан. Цикльтэй юм чинь долларын ханш буух байх гээд 2016 онд төслөө бичиж дуусгасан. 2017 онд долларын ханш тогтворжиж, эдийн засаг эерэг болж эхэлсэн. 2017 оны тавдугаар сард Хөгжлийн банкинд төслөө өгсөн. Нийтдээ 35 сая ам.долларт багтаагаад 1.5 сая шувууны үйлдвэр байгуулах төсөл өгсөн. Төслийг Хөгжлийн банк судлаад 25 сая ам.доллар болгон бууруул гэсэн тул шувууны төслөө 1 сая шувуу болгон, 25 сая ам.долларын төсөл болгоод бууруулсан. Бид Хас банкнаас 2 сая ам.долларын зээл авсан байсан, Германы банкнаас авсан зээл хүүтэйгээ нийлээд 13.5 сая ам.доллар болсон байсан. Тиймээс төслөө бичихдээ 13.5 сая долларын зээлийг зээлийг дахин санхүүжүүлэх. Өөрөөр хэлбэл, 25 сая ам.долларыг авснаар Монгол Улс дотоодын хэрэгцээгээ хангачихна, экспорт гаргана гээд төслөө өгсөн. Манай барьцаа ч зээлийн хэмжээнд таарч байсан. Хөгжлийн банкны ТУЗ-ийн хурал болж, манай компанийг дуудаад барьцаагаа нэм, эсвэл барьцаанд чинь тааруулаад 21 сая амдолларын зээл олгоё гэсэн. Монгол мөнгөөр 50 орчим тэрбум төгрөгийн зээл олгоно, барьцаанд 75 орчим тэрбум төгрөгийн барьцаа тавина гэсэн үг. Энэ нь 13.5 сая ам доллараар бүх зээлээ хаана, 7.5 сая зээлийг төсөлдөө өгнө гэж тооцоод шувууныхаа тоог 600 мянга болгоё гэж тохироод зээл олгогдохоор болсон. Ингэж журмынхаа дагуу зээл авсан” гэжээ.

Эх сурвалж: news.mn


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Гаалийн улсын байцаагч, гаалийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт холбогдох хахуулийн хэргүүдийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлжээ4 цаг 42 минутын өмнөУлаанбаатар хотод олимпын эрхийн оноо олгох тэмцээн болно5 цаг 49 минутын өмнөСаадгүй орчин, хүртээмжтэй үйлчилгээний тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлэв5 цаг 52 минутын өмнөМонголын даамчид өсвөр, залуучуудын ДАШТ-д багаараа таван жил дараалан түрүүллээ8 цаг 36 минутын өмнө“Мимо агро парк”-ийн тэжээлийн үйлдвэр 8 төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна8 цаг 44 минутын өмнөУИХ: Үндсэн хуулийн цэцийн дарга, гишүүдийн цалинг нэмэх тогтоолыг баталлаа8 цаг 47 минутын өмнөНөмрөгийн дархан цаазат газрыг нөхөн сэргээх чиглэлээр БНХАУ-тай хамтран ажиллана9 цаг 15 минутын өмнөЕрөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх Зэвсэгт хүчний 110 дугаар ангийн бие бүрэлдэхүүнтэй уулзав9 цаг 18 минутын өмнөБэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй9 цаг 52 минутын өмнөХуулийн төслүүдийн хэлэлцүүлгээс намын бүлгүүд завсарлага авч, УИХ-ын тогтоолын төслүүдийг хэлэлцлээ9 цаг 57 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн11 сар 6. 9:21Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм11 сар 5. 16:38Малын дайвар бүтээгдэхүүнийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг таслаж зогсоожээ11 сар 5. 16:35ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр: “Чөлөөлье” санаачилгын цөм нь төрийн өмчийн реформ юм11 сар 5. 16:30АН-ын бүлэг Эрүүл мэндийн ажилтны тухай хуулийн төслийн асуудлаар ажлын тав хоногийн завсарлага авлаа11 сар 5. 14:26УИХ-ын гишүүн Т. Мөнхсайханы 2026 оны ажлын тайлан11 сар 5. 14:13Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг11 сар 5. 14:09Австралийн виз мэдүүлж буй иргэдээс биометрик мэдээлэл авч эхэллээ11 сар 5. 14:04АН Оюутолгойн ногдол ашгийг иргэдэд олгохыг эсэргүүцэв11 сар 5. 13:55С.Бямбацогт: Оюутолгойн ногдол ашгийг иргэдэд бэлнээр олгох эсэхийг УИХ хэлэлцэнэ11 сар 5. 11:46Гаалийн хяналтаар Mounjaro нэршилтэй тарилгыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгджээ11 сар 5. 11:39Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав11 сар 5. 3:23“Нээлттэй парламент” өдөрлөгөөр иргэдэд шинэчлэгдсэн parliament.mn сайтаас мэдээлэл авах, ашиглах практик мэдээлэл хүргэлээ11 сар 5. 1:47Мазаалайд зориулж 3.6 тонн тэжээл байршуулжээ11 сар 5. 1:36Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно11 сар 5. 1:33“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана11 сар 5. 0:56Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн11 сар 5. 0:47Авлигын таван хэргийг шүүхээр шийдвэрлүүлж, 163.5 сая төгрөгийг улсын орлого болгов11 сар 4. 14:05Татварын ерөнхий газар болон Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга нарыг чөлөөллөө11 сар 4. 14:01Эдийн засгийн ухааны доктор Т.Баярхүү: “Оюу толгой”-н ногдол ашгийг ард түмэнд олгосноор инфляц өсөхгүй. Ногдол ашиг бол халамж биш11 сар 4. 12:33
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.