Жалганы "баастай бурхад"...


5-р сарын 24
8 цаг 15 минут

       Мал төллөөд дууссан, ноолуур гараад таван цаастай болсон, мал ногоо зулгаасан, хүйтний эрч суларсан, нэг үгээр хөдөөнийхний нуруу жаахан тэнийж, сэтгэл жоохон амарсан, урдаас чулуу шидчихгүй болсон үеэр "76 мал" маань тал бүр тийшээ билчэж эхэллээ. Нутгийн гишүүнээ мөнгөн аягатай сүү, хадаг бариад барааны газраас тосож булцгар хацрын шүлсдэн угтдаг асан нутгийн түмэн олон нь энэ удаа цай ч үгүй царай ч үгүй тослоо.

Ирэх бүртээ "бороо хөтөлж", "шар тос дагуулж" гурил, будаа ханхлуулдаг гишүүн маань энэ хавар хавсарга тавьж, салхи шууруулж, тоос манаргаж, инфляц, үнийн хөөрөгдөл үнэртүүлсээр сумын төвд буулаа.

Өтгөн шаргал сүүтэй цайны оронд буцалсан ус барив. Тогоо дүүрэн махны оронд бэлэн гоймон дэвтээж "дайлав".

- Яав ийв, юу болов та нар минь. Гишүүн нь ирлээ шүү дээ.

- ... (хааны зурагтай "салпытик"-аар нулимсаа арчив)

- Зүгээрээ, ахан дүүс минь. Удахгүй бүгдээрээ жарганаа.

Гишүүн ингэж хэлээд гоймонгоо шоржигнуулан сорж, нусаа татаад, хөлсөө арчлаа.

- Алив жолооч машин руу гараач хө гэхэд гэр доторх хүмүүсийн нүд сэргэж, алгаа үрцгээв...

"Соёл"-ын байшинд гишүүн ирсэн зараар хэдэн хүн "дайчлагджээ". Авлагатай нэгнээс "мөнгөө" авах гээд асууж чадахгүй байгаа хүн шиг ийш, тийш  бүлтэлзэн хулмайн сууцгаана. Үүдэнд нь намын идэвхтэн баргар царайлан зүг бүр лүү саравчилна.

"НӨАТ-н 8 хувь"-аас хувийнхаа хоёр тавхайндаа угласан гишүүнийхээ гялгар бажаанкны улыг долоосоор үхрийнхээ хэлнээс дутахгүй болсон нутгийхан нь овоо билүү хэрэглэсэн болтой цор, цор гэж байна. Тойрогтоо ирсэн гишүүнийг ам ангас, хэл бултгас, рийтинг навс болгож байна. Парламентын тогоонд олон жил чанагдаад "истүүжин" болсон гишүүдийг махан буйлаараа хүлхэх өвгөд, эмгэд ч олдохоо больжээ.

Төрийн албаныхан "одоо эдний бөгсийг долоогоод цалин нэмэгдэхгүй. Тэгээд ч ажлаасаа гарч Солонгос явах гэж байгаа юм чинь олон жилийнхээ бугшсан бухимдлыг оргилуун дарс шиг ганц сайхан буудуулж авья гээд "малийсан маск"-аа өвөртөө чихээд өндийн босож хөмсгөө зангидан "Аль, надад микрофон..."

Залуус хонины билчээр дээр фэйсбүүкээр үзсэн үеийнхээ залуусын жагсаалыг хараад нүд нь нээгджээ. Хүн чинь үг хэлж, үзэл бодлоо илэрхийлж болдог юм байна. Тэр бүү хэл нутгаасаа гарсан гишүүнийг "загнаж" болдог бөгөөд тэр нь авгайтай, ажилтай, мотоциклтой болгодог авралын бурхан биш өөрийнх нь илгээсэн төлөөлөгч, үйлчлэгч, дарга бус өөрсдийнх нь дотроос сонгогдсон түмний л нэг, тэгэхдээ бүр хулгайч гэдгийг нь мэдэв.

"Нутгаа хөгжүүлэх хөвгүүд, охид" нутагтаа очих нүүр бүү хэл бөгсгүй болцгоожээ. Яаж сонгогчид дээрээ очноо гэхээс яс нь хавталзана. Амлалтаа биелүүлж, даалгавараа хийгээгүй 76 духаараа харан тайзан дээр гөлөлзөнө. Итгэлээ алдсан түмний харц тэдний нүүрийг түлэн ширтэнэ.

- 2024 онд эд муусайнууд намайг гаргахгүй шинжтэй. Яаж ийгээд л жагсаалтанд орьё. Ордон орж чадахгүй бол нар үздэггүй нарсны наар намайг хүлээгээд жиндэж байгаа. "Жинхэнэ"-ээсээ нүүрс хүрздэх нь байна шүү дээ, ий, ий, ий...

Боодол өвсний нэр хүнд, үнэ цэнэгүй болсноо эхнээсээ мэдэрч эхэллээ. Орой дискотой, олон дуучид ирсэн гэж зар тараажээ. Ор, түмбүүшиг "бэлэглээд" хэдэн эмч, сувилагчаар алга ташуулжээ. Бухтай авхуулсан зургаа тавьж буянтны царай гаргажээ. "Оюу-Толгой"-гийнхон намайг алах гэж байхад гишүүн болгосон та нартаа баярлалаа гэж талархжээ. Сангийн сайдад "санаатай" тэрээр цаг бусаар явчих вий гэсэндээ нэр дэвшдэг бололтой.

Захын жишээ ийм байна. Одоо цаана нь 70-аад хүнийг эхнэр, хүүхэд, ах дүүстэй нь хамт ийм үйлийн үр хүлээж байгаа. Их ч юм үзнэ дээ, тэд ба бид.

Одоо яахав. Ямар арга чарга хайхав. Жалгандаа очих нэр бүү хэл хочгүй болжээ, бид. Хульхан дээр нь цэцэг ургуулах хөрсгүй болжээ. Хошгорох "тарвага" ч таарахаа байж. 30 жил далласан даллуурыг минь андахаа байж. Юугаа хэлж, хуйхнагаа маажинаа.

"АН, МАН"-ынхаа арьсан доор азаа нэг үзье дээ.

- Орон тоогоо нэмж, порпорцнаал болохгүй бол болохоо байлаа, манайхаан!!!

Цаадуул чинь урьдны биш болж. Тиймээ, сонгууль болгоноор л сонгогчид урьдын "биш" болсон байдаг. Гэхдээ 2024 онд "бүүр биш" болох нь Улаанбаатарын утаанаас ч илүү үнэртэж байна.

Тэгэхээр ийм байна, найзуудаа. Жалганы "баастай бурхад"-ыг жагсаалтанд бүү оруул. Тэд үнэхээр тойрогтоо хэлэх үгтэй, хийсэн ажилтай "бурхад" юм бол парламентад залагдаад, гараад ирцгээг. Чадахгүй бол "цагтаа гишүүн явлаа" гээд саравчинд нарлаж сууг.  Харин намынхаа жагсаалтанд шинэ хүмүүс оруулцгаа.

- Туршлагагүй тэд яаж хөглөх бол?

- "Туршлагатай улстөрч ах, эгч" нарынхаа хийж ирсэн 30 жилийн үйлийг яг эсрэгээр нь юмуу огт хийхгүй байхад л болно.

Ингэж "баастай бурхад"-аасаа салахгүй бол гүнгэрваа чинь өмхий, самхайгаар дүүрчлээ. Хичнээн жил гурил, будаагаар нь гахай, тахиа шиг амьдрах вэ? таминь ээ. Хулхин дээрээ цэцэрлэгт хүрээлэнтэй ард түмэн минь ээ. "Жалганыхаа жаргаагч" нарт чөмгийн үлдээ.

"Намын гишүүний үнэмлэхээ насаараа хүзүүндээ зүүсэн өвгөн сонгогч Жанрайсиг бурхантайгаа зэрэгцүүлэн залсан, ЖАРГААНАА гэсэн бичигтэй, жалганыхаа "баастай бурхан"-ы хөргийг жаазнаасаа гаргаж гал ноцоох зомголныхоо доогуур шургуулав. Ингэж нэг цор ганц удаа өвгөний амьдралд дэм болоод инээмсэглэсээр гал ноцоовоо, хөөрхий"...

 

Эх сурвалж: Ч.Явуухүү


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

УИХ-ын дарга С.Бямбацогт Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын даргыг угтан авав24 минут 24 секундын өмнөТөсөв батлагдаж, дундаж тэтгэвэр 1.3 саяд хүрэхийг ахмадууд хүлээж байна1 цаг 43 минутын өмнөСамар түүвэл 5.4-27 саяар торгох, 1-5 жил хорих ялаар шийтгэнэ3 цаг 56 минутын өмнөУИХ-ын дарга С.Бямбацогт Монголбанкны удирдлагуудтай “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл”-ийн асуудлаар санал солилцлоо4 цаг 1 минутын өмнөЗуслангийн гурван чиглэлийн автобусны үйлчилгээг түр зогсоожээ4 цаг 4 минутын өмнөАвстралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик хүрэлцэн ирлээ4 цаг 7 минутын өмнөБ.Хурц: О.Цогтгэрэл Х.Баттулга, Д.Дорлигжав нартайгаа хамт АН-аас холдох хэрэгтэй4 цаг 32 минутын өмнөД.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ нар Г.Тэмүүлэнг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилох тухайд Н.Учралтай тохиролцжээ5 цаг 5 минутын өмнө“АЙЧИ-НАГОЯА-2026”: Усанд сэлэлтийн тэмцээний гурав дахь өдөр Монгол Улсын рекорд амжилт шинэчлэгдэв6 цаг 31 минутын өмнөАТГ: Мөрдөн шалгах ажиллагаанд 994 хэрэг шалгагдаж байна6 цаг 39 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь7 цаг 59 минутын өмнөНИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхийн “эхнэрээ зодсон” гэх үйлдлийг хэрэгсэхгүй болгож, 43 сая төгрөг төлүүлэхээр шийдвэрлэжээ8 цаг 1 минутын өмнөХувь хүний нууцад халдах болон задруулах нь гэмт хэрэгт тооцогдоно8 цаг 39 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан8 цаг 45 минутын өмнө2027 онд ХААН титэм авах гэсэн Л.Оюун-Эрдэнийн санаархалд У.Хүрэлсүх УИХ-ыг тарааж хариу цохилт өгөх үү9 сар 21. 19:41Дэлхийн томоохон эдийн засгууд мөнгөний бодлогоо чангарууллаа9 сар 21. 17:40Австралийн парламентын дарга Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ9 сар 21. 15:40Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй "30-ийн бүлэг" Б.Энхбаярыг ЗГХЭГ-ын даргаас огцруулж, Л.Мөнхбаатарыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилох бойкотоо үргэлжлүүлж байна9 сар 21. 15:35С.Бямбацогт: Улс орны асуудал хүнд үед танхимаасаа зугтаж, ирцээрээ улс төр хийгээд байвал эцэст нь улстөрчид биш ард түмэн хохирно9 сар 21. 15:02Шатахууны түгээлтийг эрчимжүүлж, бүх ШТС-уудыг тасалдалгүй ажиллуулах үүргийг өглөө9 сар 21. 13:37Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн ойр орчимд баавгай үзэгдсэн байж болзошгүй...9 сар 21. 13:32Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо9 сар 21. 13:22Японд үер, хөрсний гулгалтын аюулаас сэрэмжлүүлэв9 сар 21. 11:37Ерөнхий сайдын есөн шийдвэрийг иргэд дэмжиж буйгаа илэрхийлэв9 сар 21. 10:21“Айчи-Нагоя”: Монголын багийн анхны медалийг С.Жамбалжамц авлаа9 сар 21. 10:16Өвөрхангай, Архангай, Баянхонгор аймгийн сумдад түргэн тусламжийн машин хүлээлгэн өгөв9 сар 21. 10:12Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлагаар 8 иргэний амь насыг авран хамгааллаа9 сар 21. 10:08УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь9 сар 21. 9:20УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулган: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2026.09.21-09.259 сар 21. 9:15Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан9 сар 21. 9:08
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.