Лу.Гантөмөр Л.Оюун-Эрдэнэд хуурай агсам тавьж, С.Баярцогт, Б.Хурц нар түүний эсрэг нэгджээ


5-р сарын 24
17 цаг 23 минут

           Төрийн өндөр албан тушаал хашиж явсан хүмүүс үр хүүхдүүд, ойр дотныхондоо Боловсролын зээлийн сангаас зээл авч, гадаадын их, дээд сургуулиудад суралцуулсан тухай мэдээлэл нийгэмд дуулиан дэгдээгээд байна. Тэр дундаас улс төрийн гол бай нь АН-ын дарга Лу.Гантөмөр болоод байна. Түүнийг АН эрх барьж байх үед Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдаар ажиллаж байхдаа тус яамны дэд сайд асан Б.Ургамалцэцэгийн 2000 онд АНУ-ын Брижпортын их сургуульд суралцаж байхдаа авсан 29960 ам.долларыг 2013 оны тавдугаар сарын 22-ны өдрийн А/185 тоот тушаалаар тэглэсэн, мөн “Салбар хариуцсан сайд байхдаа охиноо гадаадад зээлээр сургаад зогсохгүй хагас тэрбум төгрөг илүү авч дансанд нь хийж өгчээ. Тодруулбал, БЗС-аас зөвхөн нэгхэн жилд 283.141.3 ам.доллар илүү олгосон. Лу.Гантөмөрийн охин Г.Хуланд хоёр ижил нэхэмжлэхээр давхардуулан дөрвөн удаа гүйлгээ хийж 151 мянган ам.доллар илүү олгожээ. Зээлээ төл” гэх мэдээлэл цахим ертөнцөөр нэг түглээ. Түүгээр ч зогсохгүй АН олонхи байх үед Х.Тэмүүжин дээр өрсөлдөгчид нь хууль хяналтынхантай хүч хавсарч “Сайн ах” драмыг дэглэсэнтэй төстэй мэдээллийг ч олон нийтийн сүлжээгээр нэг сэвж байна. АН-ын даргаар саяхан сонгогдож, тамгаа хэнд ч өгдөггүй ааш муутай С.Эрдэнээс тамгыг нь салгаж авсан Лу.Гантөмөрөөр ийнхүү “оролдох” нь улс төрд ямар үр дагавар авчрах бол...

            Лу.Гантөмөр хэдийгээр олны өмнө ил гарч мэдэгдэл хийхгүй байгаа ч өнгөрсөн долоо хоногт Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон МАН-ын нөлөө бүхий улстөрчдөд хуурай агсам тавьсан гэх мэдээлэл Төрийн ордонд цомхон хүрээнд тархжээ. Чингэхдээ “Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай Л.Оюун-Эрдэнэ чиний “Барбарос төлөвлөгөө”-г АН-ынхан бид дэмжсэн. Хариу нь энэ үү” гэх утга бүхий үгийг хэлжээ. Л.Оюун-Эрдэнийн тухайд, Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, гишүүдийн тоо, сонгуулийн тогтолцоог өөрчлөх чин хүсэлтэй байгаа. Учир нь тэрбээр 2024 онд эрх баригч МАН-ыг сонгуульд удирдаж оролцоно. Хэрэв хуучнаар буюу жижиг мажоритари тогтолцоогоор сонгууль явуулбал МАН 2016, 2020 онд үнэмлэхүй ялсан шигээ УИХ-д дахин олонхи болж чадахгүй. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, гишүүдийн тоог 152 болгох талаар УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд тойрогтоо очиж ухуулах гэсэн биш сонгогчдодоо бараг хөөгдөөд ирцгээснийг өөрсдөө мэдэж байгаа. Иргэдийн хувьд “УИХ-ын 76 хулгайч” хэмээн гишүүдэд асар муу хандлагатай байгаагийн дээр цалин, тэтгэвэр, ажилгүйдэл, ядууралд бухимдсан ийм сөрөг реакцитай үед УИХ-ын сонгуулийг явуулбал МАН, АН-ын эрх мэдлийн хуваарилалт солигдоно гэдгийг Л.Оюун-Эрдэнэ тэнэг л биш бол тооцож суугаа. Өөрөөр хэлбэл, МАН-ын нэр хүнд ийм муу байгаа үед эгзэг нь таарвал АН ирэх сонгуульд ялах магадлал бийг ажиглагчид хэлдэг. Тиймээс Лу.Гантөмөр түүний энэхүү эмзэг цэгийг хатгаж, “БЗС-аар намайг харлуулах гэж байж танай намынхан хамт бүдрэв ээ” гэсэн сануулгыг ч давхар өгсөн гэх.

АН-д юу болж байна вэ. Лу.Гантөмөртэй холбоотой скандалд дөрөөлж түүнийг намын даргаас унагах ажиллагаа мэр сэр идэвхжиж эхэлжээ. АН-ын дарга болсных нь дараа тус намынхан “З.Энхболд, С.Эрдэнэ нар “АН фракцигүй нам боллоо” гэж мэдэгдээд намыг сонгуульд ялагдуулж, хүчийг нь сулруулсан. Тиймээс фракциудыг дахин сэргээж, клубуудын зарчмаар ажиллуулах нь зүйтэй” гэдэг дээр санал нэгдэж хэд хэдэн клуб байгуулсан. Тэдгээрээс С.Баярцогт тэргүүтэй “Од” клубынхан Лу.Гантөмөрийн эсрэг хөдөлж эхэлжээ. С.Баярцогтод Ц.Элбэгдоржийнхон буюу ТЕГ-ын дарга асан Б.Хурц, АН-ын генсек асан Ч.Өнөрбаяр нар хүч нэмжээ. Тэднээс гадна С.Эрдэнийг АН-ын дарга байхад дагаж гүйж байгаад тамгаа өгөхөд нь хоосон хоцорсон гэгддэг Х.Алтанхуяг, нийслэлийн АН-ын дэд дарга асан А.Цэрэнбат нар АН-ын гишүүд, дэмжигчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг байгуулж мөн л Лу.Гантөмөрийг унагах ажиллагаанд нэгдсэн аж. Ц.Элбэгдоржийн талынхан С.Баярцогтынхон буюу “Од” клубыг дэмжиж буй шалтгаан нь хэрэв Лу-г огцруулж, С.Баярцогтыг АН-ын дарга болгож чадвал Ч.Өнөрбаярыг намын Ерөнхий нарийн бичгийн дарга дахин болгох... Гэхдээ энэ нь сонгууль дөхсөн үед тийм ч том шалтгаанд орохгүй. Тэднийг өөр том эрх ашиг нэгтгэсэн байж таарна. Харин Жэнко Х.Баттулга Лу.Гантөмөрт гэрчилгээгээ нэгэнт өгчихсөн учир түүний талд зогсож байгаа. С.Эрдэнэ АН-ын даргын тамгаа өгсөн ч Баянгол дүүргээ алдчихгүйн тулд Лу.Гантөмөрийг хүссэн ч, эс хүссэн ч дэмжиж байгаа. Х.Тэмүүжин Лу.Гантөмөртэй адил дүүдээ БЗС-аас зээл авсан гэх асуудалд хутгалдсан учир тарж одсон “Нэг ардчилал” фракцийнхаа суурин дээр түүнтэй хамт байна. УИХ-ын гишүүн Д.Ганбат, УИХ-ын гишүүн асан Г.Баярсайхан тэргүүтэй “Хийморь” клубынхан Лу.Гантөмөрийг дэмжсэн хэвээр байгаа аж. АН-д ийнхүү байдал эвгүйтэх тал руугаа оржээ. Тулаан ширүүсвэл Лу.Гантөмөр тэсэж үлдэх болов уу, яах бол...?! 

 

Эх сурвалж: С.Бат


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Шүүхээс Ж.Золбаярт 1 жил 5 сарын хорих ял оногдуулжээ2 цаг 59 минутын өмнөТодруулга: Цагдаагийн алба хаагчид иргэнд амилуулах суурь тусламж үзүүлсэн3 цаг 15 минутын өмнөАмьтны эрхийг хамгаалахад дэмжиж ажиллахаа илэрхийллээ3 цаг 21 минутын өмнөЯпоны Сангийн дэд сайд М.Канда тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа3 цаг 33 минутын өмнөГазар хөдлөлтийн үеийн стратегийн дадлага сургуулийг анх удаа зохион байгуулж байна4 цаг 3 минутын өмнөМонгол кино үйлдвэрийн автобусны буудал орчмын 18 ТҮЦ-ийг нүүлгэлээ4 цаг 9 минутын өмнөБ.Одонтунгалаг: Орон нутгийн иргэдийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэхэд тухайн аймаг бодлогоор дэмжих нь үр дүн авчирна4 цаг 15 минутын өмнөМонгол-Японы Санхүүгийн анхдугаар зөвлөлдөх уулзалтыг амжилттай зохион байгууллаа4 цаг 54 минутын өмнөМонгол Улсад үйл ажиллагаа явуулж буй БНХАУ-ын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн төлөөлөлтэй уулзалт хийлээ5 цагийн өмнөХүүхдийн мөнгө, нөхөн олголтод 167 тэрбум төгрөг зарцуулна5 цаг 12 минутын өмнөМонгол Улсын 2023 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барилаа5 цаг 21 минутын өмнөС.Батдөлийг цагдан хорих хугацааг сунгалаа5 цаг 25 минутын өмнө“Менежер давтан сургах хөтөлбөр”-ийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх тухай Хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зурлаа7 цаг 40 минутын өмнөХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга асан Г.Өнөрбаярыг Завхан аймгийн Засаг даргаар томилжээ9 цаг 50 минутын өмнөМонголбанк оны эхнээс өссөн дүнгээр 5.6 тонн үнэт металл худалдан авлаа9 цаг 58 минутын өмнөХөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, хэлтсийн дарга, мэргэжилтнүүдтэй уулзаж, санал хүсэлтийг сонслоо6 сар 8. 10:48А.Өлзийдэлгэр: Цалин, тэтгэврийн нэмэгдэл нь богино хугацаандаа инфляцийг өдөөхгүй6 сар 8. 10:42Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгджээ6 сар 8. 9:51Нийгмийн хамгааллын асуудлаарх бүс нутгийн хамтын ажиллагааны төлөвлөгөөг хэрэгжүүлэх зөвлөлдөх уулзалт зохион байгууллаа6 сар 8. 9:44Монголбанкны нэрэмжит Эрдэм шинжилгээний бага хурал боллоо6 сар 8. 9:38Зарлан мэдээллийн дуут дохиогоор нүүн шилжих дадлага сургууль өнөөдөр 16:00 цагт улс даяар болно6 сар 8. 9:20Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна6 сар 8. 9:04Н.Удаанжаргалыг удааж байгаад нүүрсний хэргийг “унтраах” уу?!6 сар 8. 8:59Тусгаар тогтнолын тулгуурууд хэврэгшсээр байна6 сар 8. 8:49Өнөөдөр: ОБЕГ-аас зарлан мэдээллийн дохиогоор иргэд нүүн шилжих дадлага сургуулийг зохион байгуулна6 сар 8. 8:30Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан6 сар 8. 8:25Бан Ги Мүн Монголд ирнэ6 сар 7. 16:55Боловсролын зээлийн сангийн үйл ажиллагаа, санхүүжилт олгох журам, хөрөнгийн зарцуулалтыг нээлттэй, ил тод болгоно6 сар 7. 15:57Олон Улсын Хөдөлмөрийн бага хурлын индэрт Монгол Улсын засгийн газрын бодлого, байр суурийг илэрхийллээ6 сар 7. 15:54Газар хөдлөлтийн үеийн стратегийн дадлага сургуулийг анх удаа зохион байгуулж байна6 сар 7. 15:46
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2023 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.