“Парисын хэлэлцээрийн зургаадугаар бүлэг ба нүүрстөрөгчийг үнэлэх механизм” сэдэвт зөвлөлдөх уулзалт боллоо


5-р сарын 25
8 цаг 23 минут

      Уулзалт нь төрийн байгууллагуудад нүүрстөрөгчийн зах зээлийн өртгийг тооцож үнэлэх, олон улсын нүүрстөрөгчийн бууралтын кредитийг арилжаалах зах зээл зэргийн талаар мэдлэг, мэдээллээ хуваалцаж,  Монгол Улсад тохирох зах зээлийн хэрэгсэл, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлох зорилготой.  

Зөвлөлдөх уулзалтаар:

• Нүүрстөрөгчийн эдийн засгийн өртөг, зах зээлийн үнэлгээний талаар ойлголт,

• Нүүрстөрөгчийг үнэлэх арга замууд, зорилго,

• Дэлхийн болон бүсийн түвшинд нүүрстөрөгчийн үнэлгээг хэрхэн нэвтрүүлж байгаа,  

• Нүүрстөрөгчийг үнэлэх арга замыг үндэсний түвшинд хэрэгжүүлэх боломж, тулгарах сорилт зэрэг сэдвээр илтгэл тавьж хэлэлцэнэ.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш нүүрстөрөгчид үнэ тогтоох, бохир түлшинд татаас олгохыг зогсоох, татварыг орлого олох зорилгоор бус, нүүрстөрөгчийн бохирдлыг бууруулахад чиглүүлж, хүн бүрд биш бохирдуулагчдад ногдуулах зарчим баримтлахыг улс орнуудад уриалаад байна.

Монгол Улсын хувьд нүүрстөрөгчийг үнэ цэнтэй болгож арилжаа, солилцооны хэрэгсэл байдлаар ашиглах нь харьцангуй шинэ, эрх зүйн зохицуулалт бараг байхгүй гэж болно.  Үнэ тогтоох хэрэгслийг зах зээлийн механизм ашиглан эхний ээлжинд ойн салбарт хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

Мөн уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг зөвхөн салбарын яам бус, эдийн засаг, хөгжил, санхүү, гадаад харилцаа зэрэг бүх салбарын бодлого, үйл ажиллагаанд тусгалаа олж, хувийн хэвшил, мэргэжлийн байгууллагууд хамтран ажиллах шаардлагатай гэж үздэг юм.  

Зөвлөлдөх уулзалтыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцын Ази-Номхон далайн бүсийн хамтын ажиллагааны төв, “Ололт” Уур амьсгалын өөрчлөлт, нүүрстөрөгчийн зах зээлийн хөгжлийн төв хамтран зохион байгуулж байна.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

ӨБХ: Иргэд, хуулийн этгээдээс ирүүлсэн өргөдөл, гомдлыг хэрхэн шийдвэрлэснийг сонсож, хэлэлцлээ11 сар 12. 16:29УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав11 сар 12. 16:21Г.Занданшатар: Талийгаач Ш.Алтантуяагийн гэр бүл үнэнийг мэдэж, шударга ёсыг хүртэх эрхтэй11 сар 12. 15:32Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна11 сар 12. 14:23ХЗБХ:Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч байна11 сар 12. 12:50Гаалийн байцаагчид хахууль өгсөн этгээдийг 6 сая төгрөгөөр торгов11 сар 12. 12:47Баян-Өлгий, Ховдын нутгаар их хэмжээний цас орж, аюултай үзэгдлийн хэмжээнд хүрнэ11 сар 12. 12:38ХЭҮК-ын гишүүний сонгон шалгаруулалтад 20 иргэнийг бүртгэхээр тогтов11 сар 12. 10:21Чингис хааны хүрэл баримал, “Өндөр хаан” хөгжмийн бүтээлийг “Чингис хаан” музейд хүлээлгэж өглөө11 сар 12. 10:18“Залуучуудын парламент” хөтөлбөрийн зохион байгуулагч талуудын уулзалт боллоо11 сар 12. 9:52Орлогоо нотлогдсоныг АТГ-аар жил хагасын дараа зарлуулсан Л.Оюун-Эрдэнэ “Хөрөнгө хураах хууль”-ийг батлахыг шаардав11 сар 12. 9:48Гаалийн улсын байцаагч, итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт холбогдох хэргийн улмаас учирсан 212,7 сая төгрөгийг хураан авав11 сар 12. 9:15Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!11 сар 12. 9:10ХЗБХ: “Санхүүгийн зохицуулах хорооны гишүүнд нэр дэвшигчийг бүртгэх тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлав11 сар 11. 14:49Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна11 сар 11. 14:44Хөгжлийн банканд 93,8 тэрбум төгрөгийн өр төлбөр төлөгдсөнийг мэдэгдэж, Авлигатай тэмцэх газарт талархал илэрхийлэв11 сар 11. 13:07Тендерийн сонсголын хүрээнд иргэд, олон нийтээс санал гомдол хүлээн авч байна11 сар 11. 13:03Г.Дамдинням: АИ-92 автобензины үнийг тогтворжуулах, бууруулах арга хэмжээ авна11 сар 11. 12:57"Идэш 2026" өргөтгөсөн худалдаа болно11 сар 11. 12:01П.Бат-Амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчилжээ11 сар 11. 10:24“Мөнх тэнгэрийн бичиг-2026” үзэсгэлэнгийн шилдэг бүтээлийн эзэд тодорчээ11 сар 11. 10:20Нийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулна11 сар 11. 9:55Иргэд, явган аялагчдын анхааралд!11 сар 11. 9:44Оюу толгойн ашгаас иргэн бүрд 857 мянган төгрөг олгох өргөдлийг өнөөдөр хэлэлцэнэ11 сар 11. 9:40Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан11 сар 11. 9:13“Чингис хаан” цомын төлөөх барилдаанд Улсын гарьд М.Лхагвагэрэл түрүүллээ11 сар 10. 20:30“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв11 сар 10. 14:47Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын хүндэтгэлийн хуралдаанд үг хэллээ11 сар 10. 14:38Үндэсний номын санд Чингис хааны түүх, соёл, судалгаатай холбоотой номын үзэсгэлэн гарч байна11 сар 10. 12:39Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө11 сар 10. 12:35
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.