Хулгайч нарын хүүхэд амиа хорлочих вий гэдгээс иргэд айх ёстой юм гэнэ...


5-р сарын 25
8 цаг 59 минут

      Боловсролын зээлийн сангаас эрх мэдэлтнүүд өөртөө болон хамаарал бүхий этгээдүүддээ хууль, журам зөрчин тэтгэлэг олгон, гадаадын их, дээд сургуульд суралцуулж, түүнийгээ мөн л хууль, журам зөрчин тэглүүлж байсан нь тодорхой болоод буй билээ. Үүнтэй холбоотойгоор өдөр бүр л хэн нэг улс төрч өөртөө буюу эхнэр, үр хүүхэддээ тодорхой журам зөрчин Боловсролын Зээлийн Сангаас тэтгэлэн олгон, улмаар хэн нэг сайд нь түүнийг хууль зөрчин тэглэсэн тухай баримт ил болж байна.

Тэгвэл өчигдөр Засгийн Газрын хуралдаанаар шийдвэрлэсэн асуудлын талаар мэдээлэл хийх үеэр УИХ-ын гишүүн, Боловсрол, Шинжлэх Ухааны Сайд Л.Энх-Амгалан нэгэн хачирхалтай зүйл хэлэв.

Тодруулбал тэрээр: " Сүүлийн өдрүүдэд манай Боловсролын Зээлийн Сан руу маш олон эцэг, эхчүүд холбогдож, гадаадаас хүүхдүүд холбогдож, одоо ер нь цаашдаа бид нар сургуулиа үргэлжлүүлэх хэрэггүй юм байна гэж хэлж байгаа юм байна. Зарим эцэг, эхчүүд манай гадаадад сурч байгаа хүүхдүүд амиа хорлоё гэсэн үйлдэл хийнэ гэсэн сэтгэл эмзэглүүлсэн мессеж ирүүлж байна гэсэн мэдээлэл ирж байна. Ер нь амиа хорлосон тохиолдол байгаа шүү дээ. Нэг хүүхэд Польшид амиа хорлосон тохиолдол байгаа. Тэгэхээр энэ хувь хүний мэдээллүүдийг зарлах, эцэг эхтэй нь уялдуулж нийгэмд буруу ташаагаар ойлгуулах ийм нөхцөл байдал бас олон гэр бүлд хүндээр тусч байгаа юм байна шүү гэдгийг хэлчихье гэж бодож байна. Үүнийг бид нар эрүүл саруулаар бодох ёстой." гэсэн юм. 

Юу яриад эхлэв ээ?

Одоо ер нь явж явж бусдыг боломжийг хулгайлсан этгээдүүд биш уг мэдээллийг анх дэлгэсэн шүгэл үлээгч О.Сийлэгмаа, нэр бүхий сэтгүүлч нар, иргэд бид айх ёстой болж таарч байна даа.

Л.Энх-Амгалантан та Монголын мянга мянган залуучуудын сурах боломжийг хулгайлсан, хэд хэдэн хууль, журам зөрчмөн, Монголын ард түмний гараа цэврүүттэл ажиллаж, төрдөө тушаасан баялгаас авч, гадаадад хүссэн сургуульдаа сурч, туйлсан ноцтой асуудлыг хэрхэн засч, залруулах вэ? гэж санаа зовохгүй.

Харин шударга шүүмжлэл өрнүүлж буй ард түмний дарамтаас болж сэтгэл санаа нь хямарч буй хулгайч нарын хүүхдэд л санаа зовж буй хэрэг үү?

Ер нь Л.Энх-Амгалантны өгч буй цаад санаагаар бол Монголчууд ямар ч санг тоносон, хулгайлсан тухай яриад хэрэггүй юм биш үү? Учир нь эрх мэдэлтэн нэртэй хулгайч, тонуулчид, тэдний хань хамсаатнууд хувийн мэдээллээ дэлгүүлсэндээ сэтгэл санаагаар унаад, амиа хорлочихож магадгүй юм биш үү?

Хулгайлж, тонож, эсвэл хулгайлж, тоносон нь, бусдын боломжийг булаасан нь тодорхой мөнгөөр туйлж байхдаа санаа зовоогүй атлаа тэр нь ил болохоор л амиа хорлотлоо гутардаг юм гэнэ. Арай хэтэрч буй юм биш үү? Л.Энх-Амгалан сайдаа.

Иргэд төрөөс хийж буй хулгай, луйварт хяналт тавьж, санаа зовох бус хулгайч нарын хүүхэд амиа хорлочих вий гэдгээс айх ёстой гэж яаж хэлж чадаж байна аа!

 

Эх сурвалж: Э.Сэржмядаг


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Шүүхээс Ж.Золбаярт 1 жил 5 сарын хорих ял оногдуулжээ1 цаг 34 минутын өмнөТодруулга: Цагдаагийн алба хаагчид иргэнд амилуулах суурь тусламж үзүүлсэн1 цаг 49 минутын өмнөАмьтны эрхийг хамгаалахад дэмжиж ажиллахаа илэрхийллээ1 цаг 56 минутын өмнөЯпоны Сангийн дэд сайд М.Канда тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа2 цаг 8 минутын өмнөГазар хөдлөлтийн үеийн стратегийн дадлага сургуулийг анх удаа зохион байгуулж байна2 цаг 38 минутын өмнөМонгол кино үйлдвэрийн автобусны буудал орчмын 18 ТҮЦ-ийг нүүлгэлээ2 цаг 44 минутын өмнөБ.Одонтунгалаг: Орон нутгийн иргэдийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэхэд тухайн аймаг бодлогоор дэмжих нь үр дүн авчирна2 цаг 50 минутын өмнөМонгол-Японы Санхүүгийн анхдугаар зөвлөлдөх уулзалтыг амжилттай зохион байгууллаа3 цаг 29 минутын өмнөМонгол Улсад үйл ажиллагаа явуулж буй БНХАУ-ын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн төлөөлөлтэй уулзалт хийлээ3 цаг 34 минутын өмнөХүүхдийн мөнгө, нөхөн олголтод 167 тэрбум төгрөг зарцуулна3 цаг 47 минутын өмнөМонгол Улсын 2023 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барилаа3 цаг 56 минутын өмнөС.Батдөлийг цагдан хорих хугацааг сунгалаа4 цагийн өмнө“Менежер давтан сургах хөтөлбөр”-ийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх тухай Хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зурлаа6 цаг 15 минутын өмнөХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга асан Г.Өнөрбаярыг Завхан аймгийн Засаг даргаар томилжээ8 цаг 25 минутын өмнөМонголбанк оны эхнээс өссөн дүнгээр 5.6 тонн үнэт металл худалдан авлаа8 цаг 33 минутын өмнөХөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, хэлтсийн дарга, мэргэжилтнүүдтэй уулзаж, санал хүсэлтийг сонслоо8 цаг 39 минутын өмнөА.Өлзийдэлгэр: Цалин, тэтгэврийн нэмэгдэл нь богино хугацаандаа инфляцийг өдөөхгүй8 цаг 45 минутын өмнөСогтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгджээ9 цаг 36 минутын өмнөНийгмийн хамгааллын асуудлаарх бүс нутгийн хамтын ажиллагааны төлөвлөгөөг хэрэгжүүлэх зөвлөлдөх уулзалт зохион байгууллаа9 цаг 43 минутын өмнөМонголбанкны нэрэмжит Эрдэм шинжилгээний бага хурал боллоо9 цаг 49 минутын өмнөЗарлан мэдээллийн дуут дохиогоор нүүн шилжих дадлага сургууль өнөөдөр 16:00 цагт улс даяар болно6 сар 8. 9:20Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна6 сар 8. 9:04Н.Удаанжаргалыг удааж байгаад нүүрсний хэргийг “унтраах” уу?!6 сар 8. 8:59Тусгаар тогтнолын тулгуурууд хэврэгшсээр байна6 сар 8. 8:49Өнөөдөр: ОБЕГ-аас зарлан мэдээллийн дохиогоор иргэд нүүн шилжих дадлага сургуулийг зохион байгуулна6 сар 8. 8:30Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан6 сар 8. 8:25Бан Ги Мүн Монголд ирнэ6 сар 7. 16:55Боловсролын зээлийн сангийн үйл ажиллагаа, санхүүжилт олгох журам, хөрөнгийн зарцуулалтыг нээлттэй, ил тод болгоно6 сар 7. 15:57Олон Улсын Хөдөлмөрийн бага хурлын индэрт Монгол Улсын засгийн газрын бодлого, байр суурийг илэрхийллээ6 сар 7. 15:54Газар хөдлөлтийн үеийн стратегийн дадлага сургуулийг анх удаа зохион байгуулж байна6 сар 7. 15:46
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2023 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.