Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Ил тод маргаашийн төлөө цахим шилжилтийг заавал хийх учиртай


5-р сарын 25
15 цаг 17 минут

     Төрийн цахим үйлчилгээний нэгдсэн платформ  “E-Mongolia” шинэчлэгдэж,  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “E-Mongolia 3.0” системийг албан ёсоор нээж үг хэллээ.
“E-Mongolia” цахим системийг анх 2020 оны аравдугаар сарын 2-нд нээж, 23 байгууллагын 181 үйлчилгээг нэвтрүүлж байсан бол өнөөдөр 81 байгууллагын 986 үйлчилгээг тус цонхонд нэгтгэж, Монгол Улсын насанд хүрсэн иргэдийн 72 хувь буюу 1.5 сая хэрэглэгчтэй болж, 28 сая удаагийн төрийн үйлчилгээг цахимаар үзүүлсэн байна. Төрийн үйлчилгээг цахимжуулснаар өнгөрсөн хоёр жил долоон сарын хугацаанд иргэдийн 254 тэрбум төгрөг, 14 сая цаг, 28 сая хуудас цаас хэмнэжээ.
Шинэчлэгдсэн “E-Mongolia 3.0” ашиглахад энгийн, хялбар дизайн, тэгш хүртээмжтэй болж, урьдчилсан мэдэгдэл авах, мэдээллээ хянах, илүү олон баримт бичиг, лавлагаа зэргийг цахимаар шууд ашиглах боломжтой боллоо.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ цахим шилжилт бол зөвхөн технологийн шийдэл биш, цахим реформ хийх улс төрийн эр зориг, хүсэл эрмэлзэл юм гэдгийг тэмдэглэв.


“E-Mongolia” систем ухаалаг болж хөгжих тусам, цаасан мэдээлэл цахимжиж, нээлттэй болох тусам, төр иргэн, хувийн хэвшил мэдээлэл солилцох тусам авлига, хүнд суртал, далд эдийн засгийн ертөнц нуран унах болно. Өмч хувьчлалаас ашигт малтмалын лиценз хүртэл, Хөгжлийн банкны зээлээс нүүрс, зэсийн хулгай хүртэл, нийслэлийн газрын наймаанаас төрийн сангуудын булхай хүртэл, өнгөрсөн 30 жилд болж өнгөрсөн асуудал цахимжиж шилэн болсноор иргэдийн мэдэх эрх хангагдаж, нийгэм өөрийн үнэлэлт дүгнэлтийг өгсөөр байна. Засгийн газар мэдээллийг ил тод болгож, цахимжуулснаар иргэдийг бухимдуулсан олон үйл явдал ээлж дараалан болж байгаад хүлцэл өчье. Гэхдээ цахимжаагүй бол бид энэ бүхнийг хэзээ ч мэдэхгүй өнгөрч болох байсан. Ил тод болоогүй бол системийн авлига хэчнээн удаан хугацаанд бидний боломжийг шимэгчлэн амьдрах байсныг таашгүй. Өнөөдөр бухимдалтай ч, ил тод маргаашийн төлөө бид үүнийг заавал хийх учиртай. “Цахим Монгол” төслийн ач холбогдлын амин сүнс үүнд оршино. Иргэд, хувийн хэвшил, төр засаг хамтдаа авлигын гав гинжийг тасалж, иргэдэд хүртээмжтэй эдийн засгийн эрүүл бүтцийг авчрах учиртай гэж Ерөнхий сайд онцоллоо.
Эдийн засгийн өсөлтөө сайжруулж, авилга хээл хахуулийг халж, сайн засаглалыг бүрдүүлэхэд иргэдийн оролцоо нэн чухал. Үүний тулд иргэн бүр цахим гарын үсгээ авч  цахим шилжилт болон Монгол Улсын Засгийн газрын авлигын эсрэг тэмцэлд хувь нэмрээ оруулахыг Ерөнхий сайд уриаллаа.


“Цахим үндэстэн” болох зорилт алхам алхмаар хангагдаж, далд эдийн засаг өдрөөс өдөрт ил болж байна. 2020 онд -4.6 хувь байсан эдийн засаг, 2021 онд 1.6 хувь, 2022 онд 4.8 хувь, 2023 оны нэгдүгээр улирлын дүнгээр 7.9 хувиар өсөж, нэг хүнд ноогдох дотоодын нийт бүтээгдэхүүн анх удаа 5000 ам.долларт хүрч, улсын төсөв 1.1 их наядаар давж биелж, валютын нөөц 3.8 тэрбум ам.долларт хүрснээр ханш тогтворжиж, 2008 оноос хойш анх удаа төлбөрийн тэнцэл эерэг гарлаа.
2022 оны арванхоёрдугаар сард “Чингис” бондын 1.5 тэрбум ам.доллар, 2023 оны тавдугаар сард “Гэрэгэ” бондын 800 сая ам.долларын өрийг бүрэн төлж, Монгол Улс гадаад өрийн дампуурлаас гарч, зээлжих зэрэглэлээ “B тогтвортой” хадгалж чадлаа.
Монгол Улс анх удаа төсөв дутсанаас биш төсөв давж биелснээр тодотгол хийх нөхцөл үүсэж байна гэж Ерөнхий сайд хэллээ.
“E-Mongolia” системийн хэрэглэгчид, энэхүү системийг бүтэээхэд мэдлэг боловсрол, оюун санаагаа дайчлан ажилласан мэргэжлийн инженерүүд, академийн хамт олон, бодлогын дэмжлэг үзүүлж, эрхзүйн цогц шинэчлэл хийж ирсэн Улсын Их Хурлын Инновац, цахим бодлогын байнгын хороо болон Цахим хөгжил, харилцаа холбооны яамны хамт олонд  талархал илэрхийллээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Шүүхээс Ж.Золбаярт 1 жил 5 сарын хорих ял оногдуулжээ2 цаг 40 минутын өмнөТодруулга: Цагдаагийн алба хаагчид иргэнд амилуулах суурь тусламж үзүүлсэн2 цаг 56 минутын өмнөАмьтны эрхийг хамгаалахад дэмжиж ажиллахаа илэрхийллээ3 цаг 3 минутын өмнөЯпоны Сангийн дэд сайд М.Канда тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа3 цаг 15 минутын өмнөГазар хөдлөлтийн үеийн стратегийн дадлага сургуулийг анх удаа зохион байгуулж байна3 цаг 45 минутын өмнөМонгол кино үйлдвэрийн автобусны буудал орчмын 18 ТҮЦ-ийг нүүлгэлээ3 цаг 51 минутын өмнөБ.Одонтунгалаг: Орон нутгийн иргэдийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэхэд тухайн аймаг бодлогоор дэмжих нь үр дүн авчирна3 цаг 57 минутын өмнөМонгол-Японы Санхүүгийн анхдугаар зөвлөлдөх уулзалтыг амжилттай зохион байгууллаа4 цаг 35 минутын өмнөМонгол Улсад үйл ажиллагаа явуулж буй БНХАУ-ын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн төлөөлөлтэй уулзалт хийлээ4 цаг 41 минутын өмнөХүүхдийн мөнгө, нөхөн олголтод 167 тэрбум төгрөг зарцуулна4 цаг 54 минутын өмнөМонгол Улсын 2023 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барилаа5 цаг 2 минутын өмнөС.Батдөлийг цагдан хорих хугацааг сунгалаа5 цаг 6 минутын өмнө“Менежер давтан сургах хөтөлбөр”-ийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх тухай Хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зурлаа7 цаг 22 минутын өмнөХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга асан Г.Өнөрбаярыг Завхан аймгийн Засаг даргаар томилжээ9 цаг 31 минутын өмнөМонголбанк оны эхнээс өссөн дүнгээр 5.6 тонн үнэт металл худалдан авлаа9 цаг 39 минутын өмнөХөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, хэлтсийн дарга, мэргэжилтнүүдтэй уулзаж, санал хүсэлтийг сонслоо9 цаг 46 минутын өмнөА.Өлзийдэлгэр: Цалин, тэтгэврийн нэмэгдэл нь богино хугацаандаа инфляцийг өдөөхгүй9 цаг 51 минутын өмнөСогтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгджээ6 сар 8. 9:51Нийгмийн хамгааллын асуудлаарх бүс нутгийн хамтын ажиллагааны төлөвлөгөөг хэрэгжүүлэх зөвлөлдөх уулзалт зохион байгууллаа6 сар 8. 9:44Монголбанкны нэрэмжит Эрдэм шинжилгээний бага хурал боллоо6 сар 8. 9:38Зарлан мэдээллийн дуут дохиогоор нүүн шилжих дадлага сургууль өнөөдөр 16:00 цагт улс даяар болно6 сар 8. 9:20Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна6 сар 8. 9:04Н.Удаанжаргалыг удааж байгаад нүүрсний хэргийг “унтраах” уу?!6 сар 8. 8:59Тусгаар тогтнолын тулгуурууд хэврэгшсээр байна6 сар 8. 8:49Өнөөдөр: ОБЕГ-аас зарлан мэдээллийн дохиогоор иргэд нүүн шилжих дадлага сургуулийг зохион байгуулна6 сар 8. 8:30Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан6 сар 8. 8:25Бан Ги Мүн Монголд ирнэ6 сар 7. 16:55Боловсролын зээлийн сангийн үйл ажиллагаа, санхүүжилт олгох журам, хөрөнгийн зарцуулалтыг нээлттэй, ил тод болгоно6 сар 7. 15:57Олон Улсын Хөдөлмөрийн бага хурлын индэрт Монгол Улсын засгийн газрын бодлого, байр суурийг илэрхийллээ6 сар 7. 15:54Газар хөдлөлтийн үеийн стратегийн дадлага сургуулийг анх удаа зохион байгуулж байна6 сар 7. 15:46
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2023 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.