Д.Амарбаясгалан: Төрийн өмчит компанийн ТУЗ-д ямар хүмүүс ажиллахыг олон нийт сонгодог болно


5-р сарын 25
18 цаг 33 минут

        Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй Төрийн бүтээмжийн сэргэлтийн хүрээнд “Төрийн өмчит компаниудын сэргэлт” чуулган болж байна. Тус чуулганд “Эрдэнэс Монгол” нэгдлийн харьяа “Эрдэнэт үйлдвэр”, “Эрдэнэс Тавантолгой”, “Монголросцветмет”, “Эрдэнэс Оюу толгой” зэрэг 37 компанийн удирдлага, инженер техникийн 400 гаруй ажилтан, албан хаагч оролцож байна.  
Өнгөрсөн оноос эхлэн “Эрдэнэс Монгол” ХХК-д дүрмийн шинэчлэл хийж, засаглалыг сайжруулах чиглэлээр ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалт явуулсан. Энэ хүрээнд тус компанийн өрсөлдөх чадварыг сайжруулж, хөрөнгө оруулалт татах боломж нээгджээ. Цаашид тус компанид бий болсон засаглалын сайн жишгийг төрийн өмчит бусад компаниудад бий болгохоор Засгийн газар ажиллаж байна.
Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан чуулганыг нээж хэлсэн үгэндээ төр хувийн хэвшил, бизнесийн байгууллагатай өрсөлдөхгүй. Хувийн хэвшил, төрийн бус байгууллага гүйцэтгэх боломжтой ажил үйлчилгээг төр хийхгүй байх зарчмыг баримталж байгааг  дурдлаа.


Мөн төрийн өмчит компаниудын үр ашиг, засаглалыг сайжруулж, олон нийтийн шууд хяналтад оруулах ажлыг зохион байгуулах шаардлагатайг онцлоод эдгээр компанийн ТУЗ-д ямар хүмүүс ажиллахыг олон нийт сонгодог байх тогтолцоог нэвтрүүлнэ гэлээ.  
“Төрийн өмчит компанийн гүйцэтгэх захирлын ажлын үнэлгээ оновчгүй байна. Оноог хэрхэн тооцох аргачлал нь тодорхойгүй. Өнгөрсөн хугацаанд үйл ажиллагааны үр дүн хангалтгүй байсан ч өндрөөр үнэлэгдэж ирсэн” гэдгийг дурдав. Цаашид “Төрийн өмчит компаниудад олон улсын сайн туршлагыг нэвтрүүлэх, ил тод байдлыг нэмэгдүүлэх, засаглалыг сайжруулах зэрэг шинэчлэлийг нэгдсэн байдлаар хийнэ. Төрийн өмчит компаниудын гүйцэтгэх захирлын хариуцлагыг нэмэгдүүлэх хүрээнд үнэлгээний журмыг шинэчилнэ” гэлээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Шүүхээс Ж.Золбаярт 1 жил 5 сарын хорих ял оногдуулжээ3 цаг 10 минутын өмнөТодруулга: Цагдаагийн алба хаагчид иргэнд амилуулах суурь тусламж үзүүлсэн3 цаг 26 минутын өмнөАмьтны эрхийг хамгаалахад дэмжиж ажиллахаа илэрхийллээ3 цаг 33 минутын өмнөЯпоны Сангийн дэд сайд М.Канда тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа3 цаг 45 минутын өмнөГазар хөдлөлтийн үеийн стратегийн дадлага сургуулийг анх удаа зохион байгуулж байна4 цаг 15 минутын өмнөМонгол кино үйлдвэрийн автобусны буудал орчмын 18 ТҮЦ-ийг нүүлгэлээ4 цаг 21 минутын өмнөБ.Одонтунгалаг: Орон нутгийн иргэдийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэхэд тухайн аймаг бодлогоор дэмжих нь үр дүн авчирна4 цаг 27 минутын өмнөМонгол-Японы Санхүүгийн анхдугаар зөвлөлдөх уулзалтыг амжилттай зохион байгууллаа5 цаг 5 минутын өмнөМонгол Улсад үйл ажиллагаа явуулж буй БНХАУ-ын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн төлөөлөлтэй уулзалт хийлээ5 цаг 11 минутын өмнөХүүхдийн мөнгө, нөхөн олголтод 167 тэрбум төгрөг зарцуулна5 цаг 24 минутын өмнөМонгол Улсын 2023 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барилаа5 цаг 32 минутын өмнөС.Батдөлийг цагдан хорих хугацааг сунгалаа5 цаг 37 минутын өмнө“Менежер давтан сургах хөтөлбөр”-ийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх тухай Хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зурлаа7 цаг 52 минутын өмнөХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга асан Г.Өнөрбаярыг Завхан аймгийн Засаг даргаар томилжээ6 сар 8. 11:03Монголбанк оны эхнээс өссөн дүнгээр 5.6 тонн үнэт металл худалдан авлаа6 сар 8. 10:55Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, хэлтсийн дарга, мэргэжилтнүүдтэй уулзаж, санал хүсэлтийг сонслоо6 сар 8. 10:48А.Өлзийдэлгэр: Цалин, тэтгэврийн нэмэгдэл нь богино хугацаандаа инфляцийг өдөөхгүй6 сар 8. 10:42Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгджээ6 сар 8. 9:51Нийгмийн хамгааллын асуудлаарх бүс нутгийн хамтын ажиллагааны төлөвлөгөөг хэрэгжүүлэх зөвлөлдөх уулзалт зохион байгууллаа6 сар 8. 9:44Монголбанкны нэрэмжит Эрдэм шинжилгээний бага хурал боллоо6 сар 8. 9:38Зарлан мэдээллийн дуут дохиогоор нүүн шилжих дадлага сургууль өнөөдөр 16:00 цагт улс даяар болно6 сар 8. 9:20Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна6 сар 8. 9:04Н.Удаанжаргалыг удааж байгаад нүүрсний хэргийг “унтраах” уу?!6 сар 8. 8:59Тусгаар тогтнолын тулгуурууд хэврэгшсээр байна6 сар 8. 8:49Өнөөдөр: ОБЕГ-аас зарлан мэдээллийн дохиогоор иргэд нүүн шилжих дадлага сургуулийг зохион байгуулна6 сар 8. 8:30Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан6 сар 8. 8:25Бан Ги Мүн Монголд ирнэ6 сар 7. 16:55Боловсролын зээлийн сангийн үйл ажиллагаа, санхүүжилт олгох журам, хөрөнгийн зарцуулалтыг нээлттэй, ил тод болгоно6 сар 7. 15:57Олон Улсын Хөдөлмөрийн бага хурлын индэрт Монгол Улсын засгийн газрын бодлого, байр суурийг илэрхийллээ6 сар 7. 15:54Газар хөдлөлтийн үеийн стратегийн дадлага сургуулийг анх удаа зохион байгуулж байна6 сар 7. 15:46
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2023 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.