С.Бямбацогт: Хүүхдүүдэд замын хөдөлгөөнд оролцох ойлголт, мэдлэгийг цэцэрлэгээс эхлэн олгох нь чухал байна


5-р сарын 25
18 цаг 42 минут

        Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөлийн 2023 оны анхдугаар хурал өнөөдөр /2023.05.25/ боллоо.  Хурлаар салбарт тулгамдаж буй асуудлаа хэлэлцэж, 2023 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэн баталлаа. Уг төлөвлөгөөнд,
-Жолооч бэлтгэх тогтолцоог сайжруулж, үр дүнд хүргэх, төр, хувийн хэвшлийн уялдаа холбоог сайжруулах, эрхзүйн орчныг боловсронгуй болгох,
-Орон нутгийн замд 64 пост байгаагаас 13 нь камерийн хяналттай байна. Энэ онд шинээр 12 цэгийг бүрэн камержуулна. Камержуулах нь дан ганц торгох шийтгэх биш жолооч нарыг хурд хэтрүүлэхгүй байлгаж, ослоос урьдчилан сэргийлэх нөлөөллийн үр дүнтэй байна. Цаашид бүх постоо иж бүрэн камержуулах шаардлагатай байгаа.
-Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ авто машин жолоодсон бол хууль эрхзүйн орчныг сайжруулах
-Ерөнхий боловсролын хичээлийн сургалтын агуулга дахь замын хөдөлгөөний мэдлэгийг боловсронгуй болгож, зөв, цэгцтэй мэдээлэл олгох,
-Зам, тээврийн ослын талаарх тоон үзүүлэлт, төрөлжсөн мэдээллийн нэгдсэн сантай болох зэрэг ажлууд тусгагдлаа.


Анхдугаар хуралдааныг Зам, тээврийн хөгжлийн сайд, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын үндэсний зөвлөлийн орлогч дарга С.Бямбацогт үг хэллээ.
Тэрбээр “Сүүлийн таван жилд 25.000 орчим зам, тээврийн осол бүртгэгдэж, 284 хүүхэд нас барсан харамсалтай статистик байна. Бид энэ тоог бууруулж, зам, тээврийн осол гэмтлийг бууруулахын тулд эрхзүйн орчныг сайжруулах, хуулийн хэрэгжилтийг хангуулах хэрэгтэй байна. Мөн салбар хоорондын уялдаа, хамтын ажиллагааг өргөжүүлж, хүүхдүүдэд бага наснаас нь эхлэн замын хөдөлгөөнд аюулгүй, соёлтой оролцох мэдлэгийг зөв олгох хэрэгтэй. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын талаарх мэдлэг нь унших, тоо бодохтой адилхан чухал ач холбогдолтой. Тиймээс хүүхдүүдэд цэцэрлэгээс нь эхлэн мэдлэг олгох чухал. Сургалтын хөтөлбөрийн агуулгадаа ойлгомжтой, цэгцтэй оруулж, үр дүн гаргах нь хэрэгтэй ” гэдгийг онцлов.

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Төсвийн зарлагын хяналтын дэд хороо Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголын төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ4 цаг 26 минутын өмнөНийслэлийн 13 байршилд гал түймрийн аюулыг эрт илрүүлэх өндрийн камер байршуулжээ4 цаг 31 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймгийн иргэдтэй уулзлаа4 цаг 46 минутын өмнөГ.Уянга: Найруулагч Б.Баатарыг тагнуулынхан гэрийнх нь гаднаас авч явжээ4 цаг 55 минутын өмнөНайруулагч Б.Баатарын шүүх хурлыг өнөөдөр 13:30 цагт товложээ5 цаг 57 минутын өмнөЧуулганаар төсвийн тодотголын гурав дахь хэлэлцүүлгийг хийнэ6 цаг 30 минутын өмнөӨБХ: Оршуулгын газрын эмх цэгцийг хангах тухай өргөдлийг 100,237 иргэн дэмжжээ7 цаг 48 минутын өмнөОУПХ-ноос С.Зоригийг хөнөөсөн хэрэгт парламентын хяналт сул байгааг 28 жил сануулжээ7 цаг 59 минутын өмнөУсны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв8 цаг 7 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан8 цаг 31 минутын өмнөНэгдүгээр ангийн сурах бичгийн хүргэлт өнөөдрөөс орон даяар эхэллээ10 сар 1. 12:47Иргэд бензиний хомсдолыг эсэргүүцэн төв талбайг автомашинтайгаа тойрон жагсаж байна10 сар 1. 12:38Ерөнхий сайд Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ уулзлаа10 сар 1. 10:51Аравдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, нутгийн хойд хэсгээр дунджийн орчим байна10 сар 1. 10:48Г.Ганбаатар: Хэдхэн компани хөдөө аж ахуйн салбарт олгосон их хэмжээний зээл, төрийн дэмжлэгийг давтан авсан байна10 сар 1. 10:05ЖЕТРО Монголд салбараа нээнэ10 сар 1. 9:39ОУХМ К.Ёолк Азийн наадмын аварга боллоо10 сар 1. 9:33Баавгайг унтуулга буугаар нойрсуулж, суурьшлын бүсээс гаргажээ10 сар 1. 9:24Дилов хутагтын "Замаасаа бүү хазайгаарай" хэмээх захиас ба НҮБ-ын индэр дээрх У.Хүрэлсүхийн дипломат амбиц10 сар 1. 8:44Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 10 хэм дулаан10 сар 1. 8:38Авлигын 5 хэргийг шүүхээр шийдвэрлүүлжээ9 сар 30. 17:16ШТС-уудын АИ-92 автобензин стандартын шаардлага хангаж байгаа эсэхэд тогтмол хяналт, шалгалт хийж байна9 сар 30. 14:49Философич Б.Батчулуун: Төр том бол зардал том, зардал том бол татвар том...9 сар 30. 14:41"Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай" УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүлэв9 сар 30. 14:35Дүүжин замын тээвэр 12 дугаар сард ашиглалтад орно9 сар 30. 11:55Улаанбаатарт газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын цогцолбор байгуулахад дэмжин ажиллахаа илэрхийлэв9 сар 30. 11:46Багш нарын баярыг олон улсад хэрхэн тэмдэглэдэг вэ9 сар 30. 10:00Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна9 сар 30. 9:50“Чингис хаан” олон улсын нисэх буудлын хүчин чадал гурав дахин нэмэгдэж, жилд 5.2 сая зорчигч хүлээн авдаг болно9 сар 30. 9:47Монголбанкны хуримтлагдсан алдагдал 7.5 их наяд төгрөгт хүрсэн байна9 сар 30. 9:40
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.