Өмсдөггүй хувцас, өөх, эм, шил лаазаа “Даяс” явуулын станцад тушаагаарай


5-р сарын 26
9 цаг 00 минут
      Хот суурин газарт бий болсон төвлөрлийг дагаж хог хаягдлын хэмжээ нэмэгддэг. Сүүлийн 40 жилийн хугацаанд хот, суурин газарт шилжин суугчдын тоо гурав дахин өсжээ. Тэгвэл одоогийн байдлаар нэг хүнд 1кг хог хаягдал ногдож байгаа бөгөөд цаашид 2.5кг болж өсөх тооцоо гарчээ.
 
Хог хаягдлыг багасгах зорилгоор “Даяс” буюу дахивар авах явуулын станцыг ажиллуулж эхэлсэн  эмэгтэйг Б.Булган гэдэг. Ирээдүй хойч үе, үр хүүхдийнхээ төлөө буюу ээж хүнийхээ үүргийг ухамсарлан хог хаягдлын салбарт 2018 оноос ажиллаж эхэлжээ. Энэ тухайгаа тэрбээр “Би нийгмийн ухааны мэргэжилтэй. Анх энэ салбартай холбогдохдоо ганцаараа бүхнийг хийнэ гэхээсээ илүү энэ салбарын хүмүүстэй хамтран өөрийн чаддаг зүйлээ хийж, туслахыг зорьж байсан. Үүнийхээ хүрээнд энэ салбарт манлайлан оролцдог “Хоггүй Монгол” ТББ-ын тэргүүн Б.Бүжинтэй холбогдсон. Ингээд бид 2019 оноос дахивар авах явуулын станцыг ажиллуулж эхэлсэн. Хогоо ангилдаг эсвэл ашигласан шил, лаазаа  хаяж чаддаггүй маш олон хүмүүс байдаг. Гэвч хаана тушаахаа мэддэггүй. Тиймээс нийгмийн энэ хэрэгцээнд тулгуурлан анх явуулын станцыг байгуулах санаа төрсөн. Ингээд идэвхтэй хогоо ялгадаг хүмүүсийн хогийг очиж авч эхэлсэн” гэв. Ихэнх эзэгтэй нар даршилсан ногооны шилээ хаяж чаддаггүй. Тэгвэл тэдэнд зориулан хамгийн анхны “Даяс” арга хэмжээгээрээ даршилсан ногооны шил авч байжээ. Тус арга хэмжээнд маш олон хүн оролцсон бөгөөд хуванцар, гялгар уут зэргийг авахыг хүссэн байна.  Үүнээс хойш бүх төрлийн хаягдлыг авах болжээ. Энэ тухайгаа Б.Булган “Иргэд зөвхөн даршилсан ногооны шил гэхээсээ илүү бүх төрлийн дахиврыг өгөх сонирхолтой байдаг. Тиймээс иргэдийн хэрэгцээнд тулгуурлан Монгол Улсын хэмжээнд дахин боловсруулах боломжтой бүх төрлийн дахиварыг худалдан авах болсон. Хогоо ангилдаг хүмүүсийн хувьд дүүрэг, хороо үл харгалзан авчирч өгдөг. Мөн эхний удаа дахиваруудаа хольж авчирч өгдөг бол дараагийн удаагаас цэвэрлээд, ангилаад авчирч өгдөг болсон. Манай “Даяс” буюу дахивар авах явуулын станцыг хүмүүс хүлээдэг болсон” гэсэн юм.
 
Авдаг газар байдаг учраас ангилдаг хүмүүсийн тоо нэмэгдсэн
 
сонин mn
Б.Булган
 
сонин mn
Анх тэднийг дахивар авч байхад 20 гаруй хүн л авчирч өгдөг байжээ. Харин одоо тэдний үйл ажиллагаанд оролцох хүмүүсийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа аж. Тодруулбал, өдөртөө 50 гаруй хүн үйлчлүүлдэг байна. Гэхдээ “Даяс” явуулын станц өвөлдөө үйл ажиллагаагаа бүрэн зогсоодог байна. Харин Хавар, Намар, Зуны улиралд сард нэг удаа аль нэг байршлыг сонгож нэг өдрийн хугацаанд дахивар авдаг гэнэ. Тэгвэл энэ амралын өдөр буюу ням гарагт 13 дугаар хорооллын гурван өндрийн урд талд авахаар болжээ. Хэрэв танай гэрт өмсдөггүй хувцас, хэрэглэдэггүй эм, малын өөх, болон хуванцар сав, шил лааз байгаа бол түүнийгээ тушааж ахуйн хэрэглээний бараа авах боломжтой юм. Энэ тухай тэрбээр “Даяс арга хэмжээ нь 28 дахь удаагаа зохион байгуулагдах гэж байна. Энэ удаагийн арга хэмжээнд “Өөхөө тушаая” буюу өөх худалдан авдаг байгууллага, Эмийн хаягдал авдаг газар, хуучин хувцас авч дараагийн хүмүүст нь хандивладаг байгууллагууд оролцож байгаагаараа онцлогтой. Мөн дахивараа өгөөд  ахуйн хэрэглээний бараа сонгон авах боломжтой” гэсэн юм.
 
Цаашид долоо хоног бүрийн тогтсон нэг өдөр дахивар авдаг машинууд хотхонуудаар явж ангилсан хогийг авах боломж бий гэдгийг Б.Булган хэлж байлаа. Дүүрэг, СӨХ, хог дахин боловсруулдаг байгууллагууд хамтран ажиллаж хогоо ангилж, тээвэрлэлт дээр анхаарвал энэ асуудал шийдэгдэх бүрэн боломж байгаа аж. Хогны асуудлаа шийдэж чадсан гадны улсуудад дахиварын явуулын станцыг ихээр ашигладаг байна. Жишээлбэл, Японд долоо хоног бүрийн пүрэв гарагт зөвхөн PE төрлийн хуванцар авдаг. Тиймээс иргэд нь өглөө гэрээсээ гарахдаа ангилсан дахивар байршуулах цэгт орхиод явдаг. Харин баасан гарагт цаас, бямба гарагт шил гэх маягаар хүмүүс нь хогоо явуулын станцад тушаадаг. Харин явуулын станц нь дахиварыг авч боловсруулах үйлдвэр лүү нийлүүлдэг байна. Ийм хуваарийг хийж чадвал бид хогноосоо салах бүрэн боломж бий гэдгийг дээрх улсын жишээнээс харж болох юм.
 
Сонирхуулахад, хүн дунджаар өдөрт хоёр кг хог хаягдал бий болгодог бол жилийн дотор энэ хэмжээ 1.5 тоннд хүрдэг. Хүн амьдралынхаа туршид нийтдээ 25 мянган ширхэг лааз хэрэглэдэг. Далайд унасан хуванцар сав, гялгар уутыг идэж эсвэл орооцолдсоноос болж жил бүр 100 мянган амьтан үхдэг. Жил бүр 21.5 сая тонн хүнсний хог хаягдал бий болдог. Хэрвээ үүнийг дахин боловсруулж чадах юм бол тээврийн хэрэгслийн тоог хоёр саяар бууруулсантай тэнцэх хэмжээний хүлэмжийн хийг багасгана. Нэг лаазыг дахин боловсруулснаар телевизорыг гурван цаг ажиллуулах эрчим хүч хэмнэдэг байна.  Харин нэг шилэн савыг дахин боловсруулснаар компьютерийг 30 минут ажиллуулах эрчим хүч хэмнэдэг. Дэлхий дахинд 2050 он гэхэд далайд цутгасан хуванцар хаягдлын тоо хэмжээ далайн загаснаас ч их болох эрсдэл бий.
Эх сурвалж: Б. БАЯРЖАВХЛАН “Зууны мэдээ” сонин


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

2027 онд ХААН титэм авах гэсэн Л.Оюун-Эрдэнийн санаархалд У.Хүрэлсүх УИХ-ыг тарааж хариу цохилт өгөх үү58 минут 52 секундын өмнөДэлхийн томоохон эдийн засгууд мөнгөний бодлогоо чангарууллаа3 цаг 1 минутын өмнөАвстралийн парламентын дарга Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ5 цаг 1 минутын өмнөЛ.Оюун-Эрдэнэ тэргүүтэй "30-ийн бүлэг" Б.Энхбаярыг ЗГХЭГ-ын даргаас огцруулж, Л.Мөнхбаатарыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилох бойкотоо үргэлжлүүлж байна5 цаг 5 минутын өмнөС.Бямбацогт: Улс орны асуудал хүнд үед танхимаасаа зугтаж, ирцээрээ улс төр хийгээд байвал эцэст нь улстөрчид биш ард түмэн хохирно5 цаг 38 минутын өмнөШатахууны түгээлтийг эрчимжүүлж, бүх ШТС-уудыг тасалдалгүй ажиллуулах үүргийг өглөө7 цаг 3 минутын өмнөҮндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн ойр орчимд баавгай үзэгдсэн байж болзошгүй...7 цаг 9 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо7 цаг 19 минутын өмнөЯпонд үер, хөрсний гулгалтын аюулаас сэрэмжлүүлэв9 цаг 3 минутын өмнөЕрөнхий сайдын есөн шийдвэрийг иргэд дэмжиж буйгаа илэрхийлэв9 сар 21. 10:21“Айчи-Нагоя”: Монголын багийн анхны медалийг С.Жамбалжамц авлаа9 сар 21. 10:16Өвөрхангай, Архангай, Баянхонгор аймгийн сумдад түргэн тусламжийн машин хүлээлгэн өгөв9 сар 21. 10:12Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлагаар 8 иргэний амь насыг авран хамгааллаа9 сар 21. 10:08УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь9 сар 21. 9:20УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулган: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2026.09.21-09.259 сар 21. 9:15Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан9 сар 21. 9:08Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг9 сар 19. 12:47Төрийн алба хаагч иргэнтэй дансны мэдээлэл асууж, мөнгө шилжүүлэх талаар утсаар хэзээ ч ярихгүй9 сар 19. 12:41Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганд оролцоно9 сар 19. 12:37“Пипл ин Нийд” (PEOPLE IN NEED) байгууллагаас талархал ирүүлэв9 сар 18. 18:05“Япон-Монголын Сасакава” тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах 110 оюутанд батламж гардууллаа9 сар 18. 17:07Богдхан ууланд барих эхний экологийн гарцын байршлыг эцэслэлээ9 сар 18. 14:3540 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ9 сар 18. 14:31Монголын пара шатарчид Энэтхэгийн багийг хожлоо9 сар 18. 13:06Нийслэлийн суурьшлын бүсэд “Баавгай орж ирсэн” гэх долоон дуудлага бүртгэгдээд байна9 сар 18. 12:55Ерөнхий хяналтын сонсголын зар9 сар 18. 11:07Автомашины зогсоол булаалдан нэгнийгээ хутгалж, гэмтээжээ9 сар 18. 11:04“Натрийн гидрокарбонат 4%-100мл” тарилгын шингэн эмийг шаардлага хангаагүй тул эргүүлэн татаж байна9 сар 18. 11:01Сайдын томилгоо: Удирдах зөвлөл дэмжсэн ч УИХ дээр гацав9 сар 18. 9:50Зүрх судасны тусламж үйлчилгээний шинэ үеийн суурь тавигдлаа9 сар 18. 9:43
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.