Тендерийн урилга-Б-6: Хилийн боомтуудад гаалийн хяналтын тоног төхөөрөмж нийлүүлэх


5-р сарын 26
9 цаг 30 минут

         Огноо: 2023 оны 5 дугаар сарын 24

Зээлийн дугаар ба нэр: Зээл № 3387/3810-МОН: Хилийн үйлчилгээг сайжруулах бүс нутгийн төсөл

Гэрээний дугаар ба нэр:          Б-6: ХИЛИЙН БООМТУУДАД ГААЛИЙН  ХЯНАЛТЫН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ НИЙЛҮҮЛЭХ

Тендер хүлээн авах эцсийн огноо ба цаг: 2023 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 10:00 цаг

  1. Монгол Улс нь Азийн Хөгжлийн Банк (цаашид “АХБ” гэх)-наас Хилийн үйлчилгээг сайжруулах бүс нутгийн төслийг хэрэгжүүлэх зорилгоор зээл авсан ба энэхүү зээлийн хөрөнгийн тодорхой хэсгийг “Б-6: Хилийн боомтуудад гаалийн хяналтын тоног төхөөрөмж нийлүүлэх” гэрээг санхүүжүүлэхэд зарцуулна. Энэхүү гэрээний хүрээнд               i) Багц 1: Гаалийн хяналт, мэдээлэл сурталчилгааны зорилгоор ашиглах тоног төхөөрөмж,   ii) Багц 2: Гаалийн хяналт шалгалтын зорилгоор ашиглах суурин тоног төхөөрөмжүүдийг нийлүүлнэ.
  2. Монгол Улсын Сангийн яам (цаашид “захиалагч” гэх) эрх бүхий тендерт оролцогчдоос Хилийн боомтуудад дээрх тоног төхөөрөмжүүдийг нийлүүлэх зорилгоор битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

Тендерт оролцогч нь аль нэг, эсхүл хоёр багцад хоёуланд нь тендер ирүүлэх эрхтэй. Тендерт оролцогч нь санал болгож буй үнийн хөнгөлөлтийг Тендер ирүүлэх маягтад тодорхой тусган ирүүлнэ.

Эдгээр тоног төхөөрөмжийн дэлгэрэнгүй техникийн шаардлагыг Тендерийн баримт бичгийн Зургаадугаар бүлгээс харна уу.

Бараа хүргэх эцсийн хугацаа нь Багц 1-ийн хувьд гэрээ хүчин төгөлдөр болсноос хойш 45 хоногийн дотор, Багц-2-ын хувьд гэрээ хүчин төгөлдөр болсноос хойш 60 хоногийн дотор байна.

  1. Дотоодын өрсөлдөөнт тендер шалгаруулалтыг АХБ-ны нэг шаттай, нэг дугтуйт горимын дагуу явуулах бөгөөд эрх бүхий орны харьяат нийт тендерт оролцогчдод нээлттэй байна.
  2. Зөвхөн доор дурдсан чадварын үндсэн шалгуур үзүүлэлтийг хангасан эрх бүхий тендерт оролцогч энэхүү тендер шалгаруулалтад оролцоно:
  • Сүүлийн 3 жил /2020, 2021, 2022/-ийн аль нэг жилд үндсэн гүйцэтгэгчээр амжилттай ажиллаж дуусгасан хамгийн багадаа нэг [1] гэрээтэй байна. Гэрээний үнийн дүн нь Багц 1-д 130,000,000.0 (Нэг зуун гучин сая), Багц 2-т 1,700,000,000.0 (Нэг тэрбум долоон зуун сая) төгрөгөөс доошгүй байх;
  • Сүүлийн 3 жилд /2020, 2021, 2022/ гүйцэтгэж дууссан эсхүл гүйцэтгэж байгаа гэрээний борлуулалтын дундаж хэмжээ нь Багц 1-д 200,000,000.0 (Хоёр зуун сая), Багц 2-т 2,200,000,000.0 (Хоёр тэрбум хоёр зуун сая), хэрэв Багц 1 болон Багц 2-т хамтад нь санал ирүүлэх бол 2,400,000,000.0 (Хоёр тэрбум дөрвөн зуун сая) төгрөгөөс доошгүй байх;
  • Сүүлийн 3 жилийн /2020, 2021, 2022/  аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан (тайлан баланс, орлогын тайлан)-г үндэслэн тендерт оролцогч урт хугацаанд ашигтай ажиллаж байгаагаа харуулж чадахуйц санхүүгийн байдал нь тогтвортой байх;
  • Гэрээний хэрэгжилтийн явцад шаардлагатай мөнгөн гүйлгээний хэрэгцээг хангаж чадах түргэн хөрвөх чадвартай хөрөнгө, авах боломжтой зээл, эсхүл бусад санхүүжилтийн нийт хэмжээ: Багц 1-д 80,000,000.0 (Наян сая) Багц 2-т 1,100,000,000.0 (Нэг тэрбум нэг зуун сая) төгрөгөөс доошгүй байх;
  • Одоо хянан шийдвэрлэгдэж буй аливаа нэхэмжлэл, шаардлага, арбитрын ажиллагаа, эсхүл бусад төрлийн шүүхийн зарга, маргааны нийт хэмжээ нь тендерт оролцогчийн цэвэр хөрөнгийн 50 хувиас илүүгүй байх.
  1. Сонирхсон эрх бүхий тендерт оролцогч нь Хилийн үйлчилгээг сайжруулах бүс нутгийн төслөөс нэмэлт мэдээлэл авч, 09:00 - 18:00 цагийн хооронд урилгын төгсгөлд заасан хаягт хүрэлцэн ирж тендерийн баримт бичигтэй танилцаж болно.
  2. Сонирхсон тендерт оролцогч нь урилгын төгсгөлд заасан хаягт хандан бичгээр хүсэлтээ гаргаж 150,000.0 /Нэг зуун тавин мянган төгрөг/-тэй тэнцэх эргэн үл төлөгдөх хураамжийг төлсөнөөр Монгол хэл дээр бэлтгэгдсэн тендерийн баримт бичгийг худалдан авч болно. Төлбөр хийх мэдээлэл нь:

Хүлээн авагчийн банк: Төрийн сан

Дансны дугаар: 100900011810

Дансны нэр: Хил. Үйлчилгээг СБНТөсөл нэмэлт

Баримт бичгийг Хилийн чанадад агаарын шуудан, дотоодын хүргэлтэд ердийн шуудан эсхүл буухиа шуудангаар хүргүүлж болно. Хэрэв яаралтай эсхүл баталгаат нөхцөл шаардлага үүссэн бол хилийн чанадад хүргэхэд буухиа шууданг ашиглаж болно. Захиалагч нь баримт бичиг алга болох эсхүл хугацаа хоцорч хүргэгдсэнтэй холбоотойгоор ямар нэг хариуцлага хүлээхгүй.

  1. Тендерийг 2023 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 10:00 цаг эсхүл түүнээс өмнө, урилгын төгсгөлд заасан хаягаар ирүүлнэ. Тендерийн хамт Багц 1-т 2,000,000.0 /хоёр сая/, Багц 2-т 22,000,000,0 /хорин хоёр сая/ төгрөгийн дүнтэй тендерийн баталгааг ирүүлнэ. Хугацаа хоцорсон тендерийг хүлээн авахаас татгалзана. Тендерийг 2023 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 10:00 цагт урилгын төгсгөлд заасан хаягаар хүрэлцэн ирж нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдын төлөөллийг байлцуулан нээнэ.
  2. Тендер бэлтгэх эсхүл хүргэхтэй холбоотойгоор тендерт оролцогчийн зүгээс гаргасан аливаа зардлыг захиалагч хариуцахгүй.

Захиалагчийн нэр: Монгол Улсын Сангийн Яам

Хилийн үйлчилгээг сайжруулах бүс нутгийн төсөл

Бодь Цамхаг ХХК-ийн байр 1004 тоот

Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо

Улаанбаатар 15160

Утас: 976-75553387



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв11 сар 13. 15:46Тендерийн сонсголын хүрээнд иргэд, олон нийтээс санал гомдол хүлээн авч байна11 сар 13. 15:43Байгууллагад 145,2 сая төгрөгийн хохирол учруулсан гэх хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлэв11 сар 13. 15:41Газрын тосны бүтээгдэхүүн хадгалах 3000 метр кубийн багтаамжтай нөөцийн сав ашиглалтад орлоо11 сар 13. 15:36Бүгд найрамдах Польш Улсын Сеймийн дэд маршал Дорота Ниэджиэла тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа11 сар 13. 15:31Иргэдийн орлогыг хамгаалж, амьжиргааг дэмжих улсын төсөв батлагдлаа11 сар 13. 12:14Сангийн сайд асан Э.Бямбажав: Оюу толгойн борлуулалтын орлогыг Монголын банкинд төвлөрүүлж, үйлдвэрлэлээ санхүүжүүлдэг болгох ёстой11 сар 13. 11:04Монгол Улс COP17-ыг даргалагчийн хувиар хурлын үр дүнг Дэлхийн удирдагчдад танилцууллаа11 сар 13. 10:40Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна11 сар 13. 10:19Аюулт үзэгдэл, ослын 93.9 хувийг хүний үйл ажиллагаатай холбоотой осол эзэлж байна11 сар 13. 10:13Хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явууллаа11 сар 13. 10:09“УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна11 сар 13. 9:36Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 2 хэм дулаан11 сар 13. 9:29ӨБХ: Иргэд, хуулийн этгээдээс ирүүлсэн өргөдөл, гомдлыг хэрхэн шийдвэрлэснийг сонсож, хэлэлцлээ11 сар 12. 16:29УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав11 сар 12. 16:21Г.Занданшатар: Талийгаач Ш.Алтантуяагийн гэр бүл үнэнийг мэдэж, шударга ёсыг хүртэх эрхтэй11 сар 12. 15:32Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна11 сар 12. 14:23ХЗБХ:Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч байна11 сар 12. 12:50Гаалийн байцаагчид хахууль өгсөн этгээдийг 6 сая төгрөгөөр торгов11 сар 12. 12:47Баян-Өлгий, Ховдын нутгаар их хэмжээний цас орж, аюултай үзэгдлийн хэмжээнд хүрнэ11 сар 12. 12:38ХЭҮК-ын гишүүний сонгон шалгаруулалтад 20 иргэнийг бүртгэхээр тогтов11 сар 12. 10:21Чингис хааны хүрэл баримал, “Өндөр хаан” хөгжмийн бүтээлийг “Чингис хаан” музейд хүлээлгэж өглөө11 сар 12. 10:18“Залуучуудын парламент” хөтөлбөрийн зохион байгуулагч талуудын уулзалт боллоо11 сар 12. 9:52Орлогоо нотлогдсоныг АТГ-аар жил хагасын дараа зарлуулсан Л.Оюун-Эрдэнэ “Хөрөнгө хураах хууль”-ийг батлахыг шаардав11 сар 12. 9:48Гаалийн улсын байцаагч, итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт холбогдох хэргийн улмаас учирсан 212,7 сая төгрөгийг хураан авав11 сар 12. 9:15Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!11 сар 12. 9:10ХЗБХ: “Санхүүгийн зохицуулах хорооны гишүүнд нэр дэвшигчийг бүртгэх тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлав11 сар 11. 14:49Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна11 сар 11. 14:44Хөгжлийн банканд 93,8 тэрбум төгрөгийн өр төлбөр төлөгдсөнийг мэдэгдэж, Авлигатай тэмцэх газарт талархал илэрхийлэв11 сар 11. 13:07Тендерийн сонсголын хүрээнд иргэд, олон нийтээс санал гомдол хүлээн авч байна11 сар 11. 13:03
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.