БНХАУ-д коронавирусний халдварын тоо ихсэж шинэ давалгаанаас сэрэмжлүүлэв


5-р сарын 26
11 цаг 32 минут

       Урд хөршид коронавирусний халдварын шинэ давалгаа нүүрлэж байж болзошгүйг хэвлэлүүд өргөнөөр мэдээлж эхэллээ. Хятадад сүүлийн дөрөвдэх 7 хоногтоо дараалан ковидын тохиолдлын тоо хамгийн өндөр гарч байгаа юм байна.  

Бээжинд гэхэд, сүүлийн нэг долоо хоногийн дотор  халдварын 25000 тохиолдол шинээр бүртгэгдсэн гэдэг мэдээллийг нийслэл хотын эрүүл мэндийн байгууллагуудаас өгч байна. Энэ байдлаараа бол халдварын тохиолдол сарын сүүл үе гэхэд долоо хоногт 40 саяд хүрч, ирэх 6-р сарын төгсгөл үед 65 саяд хүрч болзошгүй гэдгийг хятадын тэргүүлэх тархвар судлаач Чжун Наньшань даваа гарагт ярьсан байна. Халдварын шинэ давалгаа Хятадад “Тэг-Ковид” бодлого цуцлагдсны дараа хүн амынх нь 85 хүртэл хувийг хамарсан вирусийн дэгдэлтээс хойшхи хамгийн томоохон нь болж мэдэхээр байгаа юм байна. Хятадын эрх баригчид энэ оны 1-р сараас цар тахлын “Тэг Ковид” бодлогоо  цуцалж, өнгөрөгч 4-р сараас харин дотоодын халдварын тоон мэдээлэл гаргахаа зогсоосон. Тиймээс халдварын нөхцөл байдлыг бүрэн бодитой үнэлж тогтооход амаргүй байгааг мэргэжилтнүүд мөн хэлж байна. Тиймээс Хятадын эрүүл мэндийн салбарын эрх баригчид нийслэл Бээжин болон бусад бүс нутгийн иргэдийг нийтийн тээврийн хэрэгслээр зорчихдоо амны хаалт зүүх гэхчлэн урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг уриалж байна. Үүний зэрэгцээ коронавирусний шинэ давалгаа өмнөхүүдээ бодвол тийм ч ноцтой биш гэж хятадын албаныхан мэдэгдэхийн сацуу, гэхдээ хүн амын дунд өндөр хувь эзэлдэг ахмад настнуудын дундах нас баралтыг газар авахуулахгүйн тулд эмнэлгүүдэд вирусийн эсрэг эм бэлдмэл нөөцийг нэмэгдүүлж, вакцины давтан тунгийн хамрагдалтыг эрчимжүүлэх шаардлагатай гэж үзсэн байна. Түүнээс гадна ковид-19 болон шинэ дэд хувилбаруудын эсрэг вакцин гаргах ажлаа мөн яаравчилж байгаа юм байна. Омикроны дэд хувилбаруудын эсрэг хоёр ч шинэ вакцин анхан шатны батламжаа авсан, ойрын үед дахиад 3-4 вакцин батлагдах шатандаа байгаа гэж хятадын Тэргүүлэх тархвар судлаач Чжун Наньшань Гуанжоуд болсон биотехнологийн форум дээр мэдээлснийг хятадын төв хэвлэлүүд уламжилсан байна.

Эх сурвалж: Moнголын мэдээ


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Зайсангийн зүүн гүүрийг шинэчлэх ажлын явц 82 хувьтай байна1 цаг 46 минутын өмнөЭверестэд Монголын хоёр уулчин авирч байна1 цаг 51 минутын өмнөСанхүүгийн хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах асуудлыг судалж танилцуулахыг Эдийн засгийн байнгын хороонд даалгав1 цаг 55 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-д суралцаж буй сонсогчидтой уулзав4 цаг 9 минутын өмнөНийслэлийн ногоон бүсэд хуурайшилт их, гал түймрийн эрсдэл өндөр байна4 цаг 13 минутын өмнө“Ялалтад тэмүүлсэн морьд” хөшөөнд хүндэтгэл үзүүллээ4 цаг 17 минутын өмнөУИХ-ын дарга Д.Амарбаясгалан Их ялалтын баярын мэндчилгээ дэвшүүллээ4 цаг 45 минутын өмнөУИХ-ын 2025 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 05 дугаар сарын 09-ны өдрийн ирцийн мэдээ6 цагийн өмнөНийслэлд барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй ААН-үүдэд төлөвлөгөөт шалгалт хийж эхэллээ7 цаг 27 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь7 цаг 30 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 19 хэм дулаан7 цаг 37 минутын өмнөМонгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалд С.Магнайсүрэнг томилов5 сар 8. 17:32Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто замын ажил 63 хувьтай байна5 сар 8. 12:35Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна5 сар 8. 12:32Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар албан ёсны уулзалт хийлээ5 сар 8. 12:29“Ромео Жульетта” эмгэнэлт драмын жүжгийг маргааш нээнэ5 сар 8. 11:01УИХ-ын 2025 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 05 дугаар сарын 08-ны өдрийн ирцийн мэдээ5 сар 8. 10:54“Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлтийн тэмцээнд энэ жил шинэ маршрутаар гүйнэ5 сар 8. 9:54"Найрамдал" зуслангийн нэг ээлж 396,000 - 806,000 төгрөгийн төлбөртэй5 сар 8. 9:51Дулааны үнийг ирэх өвлөөс хоёр дахин нэмж, цэвэр, бохир усны төлбөрийг есдүгээр сараас нэмнэ5 сар 8. 9:41"Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төв"-ийг нийслэлийн өмчид буцаан авав5 сар 8. 9:02УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь5 сар 8. 8:54Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын 80 жилийн ойн баярт оролцохоор Москва хотноо хүрэлцэн ирлээ5 сар 8. 8:51Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан5 сар 8. 8:48Энэ бямба гарагт “Дугуйтай Улаанбаатар-2025” олон нийтийн өдөрлөг болон “Баянзүрх марафон – 2025” арга хэмжээ болно5 сар 7. 16:24ТБХ:Монгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалд С.Магнайсүрэнг томилохыг дэмжлээ5 сар 7. 15:52Марафонд гүйхдээ бие болон сэтгэлзүйгээ бэлдээрэй5 сар 7. 14:46Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн Засгийн газар шийдвэр гаргалаа5 сар 7. 14:44Монгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалд нэр дэвшигчтэй хийх сонсголыг зохион байгуулав5 сар 7. 14:40Солонготын даваанд цасан бүрхүүл тогтож, халтиргаа гулгаа үүссэн байна5 сар 7. 12:03
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.