Зам тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт ИНЕГ-аас өмнө нь олгож ирсэн сургалтын тэтгэлгийн мэдээллийг олон нийтэд ил болгож буй талаар мэдээлэл хийлээ.
Энэ үеэрээ тэрээр: ИНЕГ-ын зардлаар 2005-2022 онд гадаадад нийт 367 хүн суралцсан байна. Тухайн үед 11 сая 376 мянган доллар буюу 28 тэрбум төгрөгийг ИНЕГ-аас сургалтын тэтгэлэгт зарцуулсан. Өнөөдрийн ханшаар 30 гаруй тэрбум төгрөг болж байна.
Тэтгэлгээр суралцагсдаас салбарын мэргэжлээр суралцсан 332, нийтлэг мэргэжлээр суралцан 35, сургалтын гэрээ цуцлагдсан 11, хүний нөөцөд бүртгэлтэй байгаа 63 гэсэн суралцагчийн задаргааг хийлээ.
Сургалтын гэрээ цуцлагдсан 11 хүний сургалтын төлбөрийг буцаан төлүүлэх ёстой . Гэрээний үүргээ зөрчөөгүй суралцаад, салбартаа сайн ажиллаж байгаа хүмүүс бий. Гэрээний үүргээ зөрчсөн хүмүүсээр төлбөрийг нь төлүүлэх ажил хийгдэж байгаа. ИНЕГ-ын дарга нарын тушаалаар тэтгэлгийн мэдээллийг хаалттай явуулдаг байсныг ил тод зохион байгуулах журмыг удахгүй баталж гаргана.
Тэтгэлгээр суралцсан ч ажиллахгүй байгаа 63 төгсөгч бий.
Ажлын байр хүрэлцээгүй байгаа учраас тэд ажиллахгүй байгаа юм гэдгийг та бүхэн ойлгох хэрэгтэй.
Үе үеийн ИНЕГ-ын дарга нар тэтгэлгийн журмыг заримдаа шалгуур багатай байдлаар баталж ирсэн. Тиймээс одоо энэхүү журмыг сайд батална" гэлээ.
Сэтгэгдэл бичих