Үер, цэвдгийн хоорондох амьдрал


5-р сарын 26
12 цаг 16 минут

      Өвөлдөө цэвдэгт баригдаж, хавартаа шар усны уруйд автаж, зуны их борооноор үер, шавхайд боогдон сандардаг хэсэг бүлэг айл нийслэлийн тойронд бий болоод удлаа. Ямар аргаар боловч Улаанбаатарт хүрчихвэл ажил, амьдралтай залгана гэж мөрөөдсөн, үр хүүхдээ сургууль соёл бараадахад нөмөр түшиг болох гэсэн, эрүүл мэндийн шалтгаанаар гээд олон замаар тэд энд ирсэн.

Ирсэн хойно буух газар олно гэдэг бэрх тул амь насаа золиод ч болтугай буурьтай болсон нь үерийн ам, цэвдэг, намагтай хоосон газар. Ийм газар олдсонд олзуурхан хашаа хатгаад мөнхийн мөс, усан дундах амьдралаа эхэлнэ. Сонгууль дөхөхөөр нэр дэвшигчид юу хүссэнийг нь биелүүлж өгдөг шидтэний дүрд хувилдаг зангаараа нөгөөх айлуудад газар эзэмших эрхийг нь өгчихнө. Ингээд цэвдэг, үерийн хооронд хоног төөрүүлдэг, нөгөө талаараа хүний өмнөөс амьдарч буй мэт байнгын зовлон тоочиж, тусламж нэхэж амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө эрсдэл үүрсэн бүлэг айл цөөрөх бус нэмэгдэнэ.

Сонгинохайрхан дүүргийн “Хилчин” хотхоны өмнөх хэсэг газар 2000 оноос өмнө Намаг гэдэг нэртэй хоосон талбай байлаа. Намаг шалбаагтай, байнгын халиа тошин үүсдэг тийм л орчин. Бороо хур элбэгших үед үерлэж хүний аминд ч хүрчихдэг гол Баянхошууны зүүн салаанаас Намаг тийш урсдаг. Тэр голын адгийг одоо дараад айлууд суурьшсан ч байж мэднэ. Тэнд буусан айлуудаас өвөлдөө халиа тошингийн, зундаа үер усны дуудлага тасрахгүй. Өнгөрсөн өвөл халиа гүйж хөлдсөөр голын хөлдүү толион дээр амьдарч буй мэт байдалд хүрч, дүүргийн онцгой, тохижилт үйлчилгээнийхэн мөсөн ангал дундуур хөгшид хүүхдийг нь үүрч дүүрч хуурай газарт гаргаж буйг зурагтаар харцгаасан. Гэр орон, машин тэрэг нь мөсөнд барьцалдаад хөлдчихсөн, өөрсдөө мөнхийн усны гуталтай амьдардгаа оршин суугчид хэлж байв.

Баянзүрх дүүргийн 21, 27 дугаар хорооныхон гэж мөн ийм нөхцөлтэй айлууд бий. Газар заагаад өгөхөд “Хотоос хол” гэдэг шалтгаар нүүдэггүй. Гэтэл ядаж л байнгын ус, цэвдэг, шалбааг дунд өсөж буй хүүхдийн цаашдын эрүүл мэнд ямар байх вэ гэдэг хэн бүхэнд ойлгомжтой. Аюул эрсдэлтэй байршилд газар эзэмших эрх өгсөн байлаа ч тэр айлууд ядахдаа үр хүүхдийнхээ эрүүл мэнд, ирээдүйн төлөө хотын төвөөс алсдуу боловч аюулгүй байршил сонгох үүрэг хүлээх ёстой. Нэгэнт үерийн ам, булгийн эх, намагтай газарт хашаа хатгачихаад хүчээр тэнд буулгасан мэт “Авар, тусал, уснаас гаргаж өг, мөснөөс эд хогшил татаж аль, хүүхдийг минь үүрээд яв, үерт гэр буулаа, үлдсэнийг нь шавраас сугал, гэрэл цахилгаан тасарлаа, залга” хэмээн гуйх, зандрахын хооронд аж төрж суудаг тэдэнд дахиад л ээлжит аюул ирж яваа.

Зуны сар гарлаа. Үер усны аюулаас сэрэмжлэх тухай анхааруулгыг холбогдох газраас нь өгөөд эхэлчихлээ. Нар буцсаны дараанаас бороошино. Үер бууна. Эд хөрөнгө бүү хэл амь насаараа хохирно. Намар тийшээ мартагнаж суутал өвөл халиа гүйнэ, цэвдэгшинэ. Хавар нөгөөх нь хайлж шар усны үер залгана. Байгалийн хууль хэцүү. Булаг шанд хэчнээн даруулсан ч оргилж гарна. Намаг гэсэхээрээ шалбааг татаж шавхайтах л болно. Гол ус дарагдсан ч судлаа даган ил гарч, уулын энгэрийн уруу газарт үер бууж л таарна.

Өөрсдөө хариуцлагатай байж амь насаа бодон ахин дахин аюулд өртөхгүй байхыг иргэд өөрсдөө анхаарах ёстой. Үерийн цаг дөхөж явааг тэр айлууд мэдэж л байх учиртай.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

COP17-ыг амжилттай зохион байгуулахад хувь нэмэр оруулсан ААН-ийн төлөөлөлд талархал илэрхийллээ32 минут 34 секундын өмнөГ.Занданшатар: Манай эмэгтэй шигшээ баг Францыг хожиж, дэлхийн шилдэг 10-т багтлаа1 цаг 20 минутын өмнөБукерийн шагналын эцсийн шатанд шалгарсан бүтээлүүдийг зарлажээ4 цаг 3 минутын өмнөОрон сууц захиалгын залилантай холбоотой 20 хэрэгт яллах дүгнэлт үйлджээ4 цаг 7 минутын өмнөУИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 09 дугаар сарын 22-ны өдрийн ирцийн мэдээ4 цаг 58 минутын өмнөХүний эрхийн дэд хорооны дарга Х.Баасанжаргал Нээлттэй засгийн түншлэл санаачлагын төлөөллийг хүлээн авч уулзлаа5 цаг 2 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа5 цаг 10 минутын өмнөГеологийн төв лаборатори орчимд баригдаж буй нүхэн гарцын зорчих хэсгийн хөдөлгөөнийг аравдугаар сарын 30-нд нээнэ5 цаг 15 минутын өмнөНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байна5 цаг 18 минутын өмнөШи Жиньпин 11 жилийн дараа АНУ дахь айлчлалаа эхлүүлж байна5 цаг 48 минутын өмнөЕрөнхий сайд Н.Учрал: Хөнгөлөлттэй зээлийн бодлогоор хөдөө аж ахуйн салбараа дэмжинэ6 цаг 6 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх Люксембургийн Их Гүнтэй уулзлаа6 цаг 43 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь6 цаг 50 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт бага зэргийн бороо, нойтон цас орно6 цаг 52 минутын өмнөС.Бямбацогт: С.Шаарийбуу гуайн охин Алтантуяа агсныг хөнөөхөд оролцсон нэг этгээд Австралид орогнож буй асуудлыг шийдвэрлэхийг хүслээ9 сар 23. 17:34Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд9 сар 23. 14:50“Огцруулах бичгээ өргөн барь л даа” гэх Н.Учралын үг буюу Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан, О.Цогтгэрэл нарыг дуэльд дуудсан мессэж9 сар 23. 14:40Технологийн шийдэл боловсруулах "Нээлттэй парламент" хакатон болно9 сар 23. 14:23Б.Билгүүн: Нэг нь авлига авч, ашиг хүртэж байгаа мэт боловч хор хөнөөлийг нь нийгмээрээ амсдаг9 сар 23. 11:27Засгийн газрын гишүүнийг огцруулах, томилох асуудлыг Ерөнхий сайд танилцуулж, Хууль зүй, дотоод хэргийн сайд тангараг өргөв9 сар 23. 11:23Сансрын орчинд 14 төрлийн ургамал ургуулжээ9 сар 23. 11:17"Автомашингүй өдөр"-өөр нийтийн тээврийн 43 чиглэлийг түр өөрчилнө9 сар 23. 10:24Оюутолгой төслийн өгөөжийг нэмэгдүүлж, технологи, ноу-хау нутагшуулах чиглэлээр санал солилцов9 сар 23. 10:07Ө.Шижир: Сүүлийн 10 жилийн ТӨК-уудын санхүүгийн зарцуулалтыг бүгдээрээ ил тод ярья9 сар 23. 10:00У.Хүрэлсүх: Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе9 сар 23. 9:55С.Энхцэцэг: Амьдралынхаа “Аз жаргал”-ыг шинжлэх ухаанчаар эргэцүүлээрэй9 сар 23. 9:47УИХ-ын дарга С.Бямбацогт, Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик нар албан ёсны хэлэлцээ хийлээ9 сар 23. 9:19Хаити Улсын Ерөнхий сайд Монгол Улсад талархал илэрхийллээ9 сар 23. 9:15НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ9 сар 23. 9:07Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 13 хэм дулаан9 сар 23. 9:03
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.