Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын төмөр замын ТЭЗҮ, иж бүрэн зураг төсөл боловсруулах зөвлөх үйлчилгээний гэрээ байгууллаа


5-р сарын 26
13 цаг 46 минут

     Монгол Улсын Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Боомтын сэргэлтийн хүрээнд Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төслийг хэрэгжүүлэхээр техник, эдийн засгийн үндэслэл, нарийвчилсан зураг төсөл боловсруулах ажлын зөвлөх үйлчилгээ үзүүлэх гэрээг өнөөдөр /2023.05.26/ үзэглэлээ.

Гэрээнд “Тавантолгой төмөр зам” ХХК дахь Засгийн газрын Онцгой бүрэн эрхт төлөөлөгч Н.Мягмар, БНХАУ-ын “Төмөр замын зураг төслийн корпорац” ХХК-ийн Монгол Улс дахь төсөл хариуцсан захирал Гу Сяао Дун нар гарын үсэг зурж баталгаажуулав.

Тус үйл ажиллагааны үеэр Засгийн газрын Онцгой бүрэн эрхт төлөөлөгч Н.Мягмар олон жилийн түүхэн уламжлалт, найрсаг харилцаатай хоёр улсын хамтын ажиллагаа бүх талаар өргөжин хөгжиж ирснийг тэмдэглээд хоёр улсын хооронд нээгдэх төмөр замын 2 дахь гарцыг амжилттай бүтээн байгуулж, хоёр улсын худалдаа, эдийн засгийн хөгжлийг шинэ шатанд гаргахад үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлж, хоёр байгууллагын бүтээн байгуулалтын цаашдын харилцаа, хамтын ажиллагаанд ажилд амжилт хүслээ.

БНХАУ-ын “Төмөр замын зураг төслийн корпорац” ХХК-ийн Монгол Улс дахь төсөл хариуцсан захирал Гу Сяао Дун хэлсэн үгэндээ тус компани нь Улсын төмөр замын компанид харьяалагддаг цорын ганц зураг төслийн компани болохыг онцлоод Хятадын хилд 50 мянган километр төмөр зам барьсан, улсынхаа төмөр замын салбарын тэргүүлэх зураг төслийн зөвлөх компани болохыг танилцуулав. Мөн Хятад, Монгол хоёр орны харилцаа болон суурь бүтцийн бүтээн байгуулалтад бүхий л хүчин чадлаа зориулж, Ганцмод-Гашуунсухайт боомтын төмөр замын ТЭЗҮ, иж бүрэн зураг төслийн ажлыг чанартай сайн хийж гүйцэтгэхээ илэрхийллээ.

Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам нь урьдчилсан байдлаар Зам, тээврийн хөгжлийн яамнаас баталсан №25 дугаартай ажлын даалгаврын дагуу 8081м урттай, UIC 60 зам төмөр бүхий өргөн /1520мм/, нарийн /1435мм/ царигийн тус бүр нэг гол замтай, 5441м урт гүүрэн байгууламжтайгаар баригдахаар төлөвлөж байна.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль”-ийн дагуу төслийн техник, эдийн засгийн үндэслэл, нарийвчилсан зураг төсөл боловсруулах ажлын зөвлөх үйлчилгээ үзүүлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулж, нийт 10 компани оролцсоноос 5 компани тендерийн материал ирүүлж, Хятадын “Төмөр замын зураг төслийн корпорац” ХХК шалгарсан.

Хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг эхлүүлэхтэй холбоотой бэлтгэл ажлын явц нийт 15 хувийн гүйцэтгэлтэй, гэрээний дагуу төслийн техник, эдийн засгийн үндэслэл, иж бүрэн зураг төсөл боловсруулах ажлыг 2023 онд багтаан дуусгаж, барилга угсралтын ажлыг 2024 оны 03 дугаар сард эхлүүлэхээр төлөвлөж байна.

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замаар 2022 оны долоодугаар экспортын нүүрс тээвэрлэж эхэлсэн. Уг төмөр замын техникийн хүчин чадал жилд 30-50 сая.тн бөгөөд төслийн ажил бүрэн дуусаж, хил холболтын төмөр зам ашиглалтад орсноор улсын нүүрсний экспортын 55-60 хувийг дангаар бүрдүүлэх боломжтой гэж тооцоолж байгаа юм.

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

ӨБХ: Оршуулгын газрын эмх цэгцийг хангах тухай өргөдлийг 100,237 иргэн дэмжжээ22 минут 54 секундын өмнөОУПХ-ноос С.Зоригийг хөнөөсөн хэрэгт парламентын хяналт сул байгааг 28 жил сануулжээ34 минут 30 секундын өмнөУсны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв42 минут 21 секундын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан1 цаг 7 минутын өмнөНэгдүгээр ангийн сурах бичгийн хүргэлт өнөөдрөөс орон даяар эхэллээ10 сар 1. 12:47Иргэд бензиний хомсдолыг эсэргүүцэн төв талбайг автомашинтайгаа тойрон жагсаж байна10 сар 1. 12:38Ерөнхий сайд Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ уулзлаа10 сар 1. 10:51Аравдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, нутгийн хойд хэсгээр дунджийн орчим байна10 сар 1. 10:48Г.Ганбаатар: Хэдхэн компани хөдөө аж ахуйн салбарт олгосон их хэмжээний зээл, төрийн дэмжлэгийг давтан авсан байна10 сар 1. 10:05ЖЕТРО Монголд салбараа нээнэ10 сар 1. 9:39ОУХМ К.Ёолк Азийн наадмын аварга боллоо10 сар 1. 9:33Баавгайг унтуулга буугаар нойрсуулж, суурьшлын бүсээс гаргажээ10 сар 1. 9:24Дилов хутагтын "Замаасаа бүү хазайгаарай" хэмээх захиас ба НҮБ-ын индэр дээрх У.Хүрэлсүхийн дипломат амбиц10 сар 1. 8:44Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 10 хэм дулаан10 сар 1. 8:38Авлигын 5 хэргийг шүүхээр шийдвэрлүүлжээ9 сар 30. 17:16ШТС-уудын АИ-92 автобензин стандартын шаардлага хангаж байгаа эсэхэд тогтмол хяналт, шалгалт хийж байна9 сар 30. 14:49Философич Б.Батчулуун: Төр том бол зардал том, зардал том бол татвар том...9 сар 30. 14:41"Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай" УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүлэв9 сар 30. 14:35Дүүжин замын тээвэр 12 дугаар сард ашиглалтад орно9 сар 30. 11:55Улаанбаатарт газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын цогцолбор байгуулахад дэмжин ажиллахаа илэрхийлэв9 сар 30. 11:46Багш нарын баярыг олон улсад хэрхэн тэмдэглэдэг вэ9 сар 30. 10:00Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна9 сар 30. 9:50“Чингис хаан” олон улсын нисэх буудлын хүчин чадал гурав дахин нэмэгдэж, жилд 5.2 сая зорчигч хүлээн авдаг болно9 сар 30. 9:47Монголбанкны хуримтлагдсан алдагдал 7.5 их наяд төгрөгт хүрсэн байна9 сар 30. 9:40Ерөнхий сайд Н.Учрал Ерөнхий сайд Такаичи Санаэтай албан ёсны хэлэлцээ хийлээ9 сар 30. 9:06Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан9 сар 30. 8:57Ц.Гомбосүрэн: Тэнд А.И.Солженицын өөрөө ч бий9 сар 29. 20:07Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв9 сар 29. 15:42УИХ-ын цахим платформ шинэчлэгдлээ9 сар 29. 13:53“Монгол Улсын гамшгийг сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийн гэрээнд гарын үсэг зурлаа9 сар 29. 12:53
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.