Улсын Их Хурлын Тамгын газар Үндэсний нийтийн номын сантай Хамтран ажиллах санамж бичиг байгууллаа


5-р сарын 26
14 цаг 03 минут

      Монгол Улсын парламентат ёс, хууль тогтоох үйл ажиллагааны өв, түүх, эдгээртэй холбоотой судалгаа, боловсуулалт, хөгжүүлэлт, төрт ёсны зарчим, дэг журам, үүнийг сахиулах, хадгалах, бэхжүүлэхтэй холбогдох шийдвэр, тогтоомж, бичиг баримт, ном бүтээлийн сан хөмрөгийг Улсын Их Хурлын Тамгын газар эрхлэн, бүрдүүлж ажилладаг. Зөвхөн хууль тогтоох үйл ажиллагаа, хэлэлцэн буй асуудал, түүнд холбогдох бүхий л сэдэв, агуулгаар шаардлагатай судалгаа, өгөгдөл мэдээлэл, лавлагаа, олон улсын түвшний баримтлал, гадаад улсуудын туршлага, түүхэн сургамжтай холбоотой ном товхимлыг цуглуулж, хуулийн хэлэлцүүлгүүдээс үүсэж буй баримтын санг бүртгэн бүрдүүлээд зогсохгүй Монгол Улсын Ерөнхийлөгч, Засгийн газрын үйл ажиллагаатай холбоотой бичиг баримт, эмхэтгэл, бүтээлийг Парламентын номын сан хариуцан эрхэлж, төрийн байгууллагууд, олон нийтэд үйлчилж байна.

Дээрх үйл ажиллагаагаа олон улсын парламентын номын сангуудын жишгийн дагуу өргөжүүлэн хөгжүүлэх зорилгоор өнөөдөр (2023.05.26) Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан, Монгол Улсын Үндэсний номын сангийн захирал Б.Ичинхорлоо нар Хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа. Санамж бичгин хүрээнд талууд цахим номын сангийн КОХА систем нэвтрүүлэх, сан хөмрөгийг хадгалах, хамгаалах, хамтран ашиглах, сэлбэн засах, сэргээн засварлах болон мэдээллийн сан, каталоги хөтлөх талаар харилцан мэргэжил, арга зүй, техникийн туслалцаа үзүүлэх, хүний нөөцийг чадавхжуулах, ур чадварыг дээшлүүлэх чиглэлээр хамтран ажиллах юм.

Санамж бичиг байгуулах үеэр Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан Парламентын номын сангийн талаар танилцуулж, мэргэжлийн болон олон улсын стандарт, жишгийн дагуу Монгол Улсын Үндэсний номын сантай хамтран ажиллахаар болж буйд баяртай байгаагаа илэрхийлсэн юм. Тэрбээр, Монгол Улсын Их Хурлын даргын ивээл дор болж буй 33 дахь Номын баярын өдөр Хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурж байгаадаа бэлгэшээж буйгаа илэрхийлээд, Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын санаачилж, зохиолч, яруу найрагч Р.Эмүжингийн туурвисан “Үндсэн үлгэр” номыг Монгол Улсын Үндэсний номын сангийн захирал, яруу найрагч, Соёлын гавъяат зүтгэлтэн Б.Ичинхорлоод гардуулав.

Монгол Улсын Үндэсний номын сангийн захирал Б.Ичинхорлоо 100 жилийн түүхтэй номын сангийнхаа талаар товч танилцуулж, Санамж бичгээр тохиролцсон хамтын ажиллагааны үр дүнд ном соёлын үйлчилгээний олон улсын стандартыг нэвтрүүлэх, Парламентын номын санг дэлхийн жишгээр хөгжүүлэхэд чухал хувь нэмэр болно гэдэгт илгэлтэй байгаагаа тэмдэглэв. Дөнгөж өчигдөр “Халхын Цогт хунтайжийн хадны бичээс” (Stone Inscriptions of Tsogtu Khung-Taiji, Prince of Khalkha)-ийг ЮНЕСКО-ийн “Дэлхийн дурсамж” хөтөлбөрийн Олон Улсын баримтат өвийн жагсаалтад бүртгэсэн сайхан мэдээг тэрбээр дуулгаад, Номын баяртай зэрэгцэн олон сайхан үйл явдал болж буйн нэг нь Монгол Улсын Их Хурлын Тамгын газартай хамтран ажиллах санамж бичиг байгуулж буй энэ явдал болж байна гэв хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв9 цаг 3 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын хүндэтгэлийн хуралдаанд үг хэллээ11 сар 10. 14:38Үндэсний номын санд Чингис хааны түүх, соёл, судалгаатай холбоотой номын үзэсгэлэн гарч байна11 сар 10. 12:39Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө11 сар 10. 12:35Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойн хүрээнд Монгол Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдаан боллоо11 сар 10. 12:29Монгол Улсын Төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн “Чингис хаан” одон гардуулах ёслол11 сар 10. 11:08Төрийн далбаа мандуулж, Есөн хөлт Их цагаан тугийг цэнгүүлэв11 сар 10. 10:58УИХ-ын дарга С.Бямбацогт: Бидний үүрэг бол дэлхийн хөгжилд хувь нэмэр оруулах, иргэд нь сайн сайхан амьдардаг, хүн бус гагцхүү хууль, шударга ёс засагласан, хөгжин цэцэглэсэн Монгол Улсыг цогцлоох юм11 сар 10. 10:52УИХ-ын дарга С.Бямбацогт “Монгол бахархлын өдөр”-ийн ёслолд оролцож, Их Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэв11 сар 10. 10:49С.Нарангэрэл: Чингис хааны Их Засгийн амин сүнс нь ёс суртахуун гэсэн дүгнэлтэд хүрсэн11 сар 10. 10:46Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдаан11 сар 10. 10:43Өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн, Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр11 сар 10. 9:42Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 10 хэм дулаан11 сар 10. 9:35“Их засаг ба Хууль засаглахуй” эрдэм шинжилгээний хурлыг зохион байгууллаа11 сар 9. 22:24Зөвлөлдөх санал асуулгын ойлголт, хэрэгжүүлэх арга зүй сургалт боллоо11 сар 9. 21:32Нэр бүхий албан тушаалтанд хахууль өгсөн иргэдэд холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв11 сар 9. 16:49УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн хүч эрх мэдэлд бус, ард түмнийхээ итгэлд оршдог11 сар 9. 16:45УИХ-ын дарга С.Бямбацогтын “Их Засаг ба Хууль засаглахуй” эрдэм шинжилгээний хурлыг нээж хэлсэн үг11 сар 9. 16:41Төрийн өмчит болон өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүд Үндэсний баялгийн санд 378 тэрбум төгрөг төвлөрүүлжээ11 сар 9. 16:29АТГ: Туулын хурдны замын төсөл дээр Х.Нямбаатараас гадна таван хүнийг яллагдагчаар татсан11 сар 9. 14:01ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно11 сар 9. 13:53Дэлхийн зах зээлд газрын тосны үнэ буурлаа11 сар 9. 12:54ГЕГ: 2026 оны эхний 10 сард 756.4 мян.тн автобензин импортолсон нь өмнөх оны мөн үеэс 11.5 хувиар өсчээ11 сар 9. 12:51“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ11 сар 9. 12:46Дэлхийн хамгийн хуурай цөл цэцэгсээр хучигджээ11 сар 9. 11:56АТГ: Тэнэмэл болон архины хамааралтай иргэдийн нэр дээр мөнгө угаадаг сүлжээг илрүүлж прокурорт хүргүүлэв11 сар 9. 11:52Хууль бусаар олсон хөрөнгийг хураахыг шаардсан нийтийн өргөдөлд 100 мянга гаруй иргэн гарын үсэг зуржээ11 сар 9. 9:58Монгол Улсын хэлэлцээний баг COP31-ийн бэлтгэл хуралдаанд оролцлоо11 сар 9. 9:51Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав11 сар 9. 9:10“Их Засаг ба Хууль засаглахуй” сэдэвт эрдэм шинжилгээний хурал өнөөдөр болно11 сар 9. 9:04
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.