Тендерийн урилга-Б-14: Хилийн боомтуудад ухаалаг гарц нийлүүлэх


5-р сарын 26
14 цаг 46 минут

          Огноо: 2023 оны 5 дугаар сарын 24

Зээлийн дугаар ба нэр: Зээл № 3387-МОН: Хилийн үйлчилгээг сайжруулах бүс нутгийн төсөл

Гэрээний дугаар ба нэр:          Б-14: ХИЛИЙН БООМТУУДАД УХААЛАГ ГАРЦ НИЙЛҮҮЛЭХ

Тендер хүлээн авах эцсийн огноо ба цаг: 2023 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 15:00 цаг

 

  1. Монгол Улс нь Азийн Хөгжлийн Банк (цаашид “АХБ” гэх)-аас Хилийн үйлчилгээг сайжруулах бүс нутгийн төслийг хэрэгжүүлэх зорилгоор зээл авсан ба энэхүү зээлийн хөрөнгийн тодорхой хэсгийг “Б-14: Хилийн боомтуудад ухаалаг гарц нийлүүлэх” гэрээг санхүүжүүлэхэд зарцуулна. Энэхүү гэрээний хүрээнд ухаалаг гарц болон түүнд холбогдох тоног төхөөрөмжийн иж бүрдлийг нийлүүлнэ.  
  2. Монгол Улсын Сангийн яам (цаашид “захиалагч” гэх) эрх бүхий тендерт оролцогчдоос Хилийн боомтуудад ухаалаг гарцын тоног төхөөрөмж нийлүүлэх зорилгоор битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

Эдгээр тоног төхөөрөмжийн дэлгэрэнгүй техникийн шаардлагыг Тендерийн баримт бичгийн Зургаадугаар бүлгээс харна уу.

Бараа хүргэх эцсийн хугацаа нь гэрээ хүчин төгөлдөр болсноос хойш 60 хоногийн дотор байна.

  1. Дотоодын өрсөлдөөнт тендер шалгаруулалтыг АХБ-ны нэг шаттай, нэг дугтуйт горимын дагуу явуулах бөгөөд эрх бүхий орны харьяат нийт тендерт оролцогчдод нээлттэй байна.
  2. Зөвхөн доор дурдсан чадварын үндсэн шалгуур үзүүлэлтийг хангасан эрх бүхий тендерт оролцогч энэхүү тендер шалгаруулалтад оролцоно:
  • Сүүлийн 3 жил  /2020, 2021, 2022/-ийн аль нэг жилд үндсэн гүйцэтгэгчээр амжилттай ажиллаж дуусгасан хамгийн багадаа нэг [1] гэрээтэй байна. Гэрээний үнийн дүн нь 3,600,000,000.0 /Гурван тэрбум зургаан зуун сая/ төгрөгөөс доошгүй байх;
  • Сүүлийн 3 жилд /2020, 2021, 2022/ гүйцэтгэж дууссан эсхүл гүйцэтгэж байгаа гэрээний борлуулалтын дундаж хэмжээ нь 4,500,000,000.0 (Дөрвөн тэрбум таван зуун сая) төгрөгөөс доошгүй байх;
  • Сүүлийн 3 жилийн /2020, 2021, 2022/  аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан (тайлан баланс, орлогын тайлан)-г үндэслэн тендерт оролцогч урт хугацаанд ашигтай ажиллаж байгаагаа харуулж чадахуйц санхүүгийн байдал нь тогтвортой байх;
  • Гэрээний хэрэгжилтийн явцад шаардлагатай мөнгөн гүйлгээний хэрэгцээг хангаж чадах түргэн хөрвөх чадвартай хөрөнгө, авах боломжтой зээл, эсхүл бусад санхүүжилтийн нийт хэмжээ: 2,300,000,000.0 (Хоёр тэрбум гурван зуун сая) төгрөгөөс доошгүй байх;
  • Одоо хянан шийдвэрлэгдэж буй аливаа нэхэмжлэл, шаардлага, арбитрын ажиллагаа, эсхүл бусад төрлийн шүүхийн зарга, маргааны нийт хэмжээ нь тендерт оролцогчийн цэвэр хөрөнгийн 50 хувиас илүүгүй байх.
  1. Сонирхсон эрх бүхий тендерт оролцогч нь Хилийн үйлчилгээг сайжруулах бүс нутгийн төслөөс нэмэлт мэдээлэл авч, 09:00 - 18:00 цагийн хооронд урилгын төгсгөлд заасан хаягт хүрэлцэн ирж тендерийн баримт бичигтэй танилцаж болно.
  2. Сонирхсон тендерт оролцогч нь урилгын төгсгөлд заасан хаягт хандан бичгээр хүсэлтээ гаргаж 150,000.0 /Нэг зуун тавин мянган төгрөг/-тэй тэнцэх эргэн үл төлөгдөх хураамжийг төлсөнөөр Монгол хэл дээр бэлтгэгдсэн тендерийн баримт бичгийг худалдан авч болно. Төлбөр хийх мэдээлэл нь:

Хүлээн авагчийн банк: Төрийн сан

Дансны дугаар: 100900011810

Дансны нэр: Хил. Үйлчилгээг СБНТөсөл нэмэлт

Баримт бичгийг Хилийн чанадад агаарын шуудан, дотоодын хүргэлтэд ердийн шуудан эсхүл буухиа шуудангаар хүргүүлж болно. Хэрэв яаралтай эсхүл баталгаат нөхцөл шаардлага үүссэн бол хилийн чанадад хүргэхэд буухиа шууданг ашиглаж болно. Захиалагч нь баримт бичиг алга болох эсхүл хугацаа хоцорч хүргэгдсэнтэй холбоотойгоор ямар нэг хариуцлага хүлээхгүй.

  1. Тендерийг 2023 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 15:00 цаг эсхүл түүнээс өмнө, урилгын төгсгөлд заасан хаягаар ирүүлнэ. Тендерийн хамт 45,000,000.0 /дөчин таван сая/ төгрөгийн дүнтэй тендерийн баталгааг ирүүлнэ. Хугацаа хоцорсон тендерийг хүлээн авахаас татгалзана. Тендерийг 2023 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 15:00 цагт урилгын төгсгөлд заасан хаягаар хүрэлцэн ирж нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдын төлөөллийг байлцуулан нээнэ.
  2. Тендер бэлтгэх эсхүл хүргэхтэй холбоотойгоор тендерт оролцогчийн зүгээс гаргасан аливаа зардлыг захиалагч хариуцахгүй.

Захиалагчийн нэр: Монгол Улсын Сангийн Яам

Хилийн үйлчилгээг сайжруулах бүс нутгийн төсөл

Бодь Цамхаг ХХК-ийн байр 1004 тоот

Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо

Улаанбаатар 15160

Утас: 976-75553387



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

ХЗБХ: “Санхүүгийн зохицуулах хорооны гишүүнд нэр дэвшигчийг бүртгэх тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлав8 цаг 1 минутын өмнөГ.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна8 цаг 6 минутын өмнөХөгжлийн банканд 93,8 тэрбум төгрөгийн өр төлбөр төлөгдсөнийг мэдэгдэж, Авлигатай тэмцэх газарт талархал илэрхийлэв9 цаг 43 минутын өмнөТендерийн сонсголын хүрээнд иргэд, олон нийтээс санал гомдол хүлээн авч байна9 цаг 46 минутын өмнөГ.Дамдинням: АИ-92 автобензины үнийг тогтворжуулах, бууруулах арга хэмжээ авна9 цаг 53 минутын өмнө"Идэш 2026" өргөтгөсөн худалдаа болно11 сар 11. 12:01П.Бат-Амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчилжээ11 сар 11. 10:24“Мөнх тэнгэрийн бичиг-2026” үзэсгэлэнгийн шилдэг бүтээлийн эзэд тодорчээ11 сар 11. 10:20Нийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулна11 сар 11. 9:55Иргэд, явган аялагчдын анхааралд!11 сар 11. 9:44Оюу толгойн ашгаас иргэн бүрд 857 мянган төгрөг олгох өргөдлийг өнөөдөр хэлэлцэнэ11 сар 11. 9:40Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан11 сар 11. 9:13“Чингис хаан” цомын төлөөх барилдаанд Улсын гарьд М.Лхагвагэрэл түрүүллээ11 сар 10. 20:30“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв11 сар 10. 14:47Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын хүндэтгэлийн хуралдаанд үг хэллээ11 сар 10. 14:38Үндэсний номын санд Чингис хааны түүх, соёл, судалгаатай холбоотой номын үзэсгэлэн гарч байна11 сар 10. 12:39Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө11 сар 10. 12:35Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойн хүрээнд Монгол Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдаан боллоо11 сар 10. 12:29Монгол Улсын Төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн “Чингис хаан” одон гардуулах ёслол11 сар 10. 11:08Төрийн далбаа мандуулж, Есөн хөлт Их цагаан тугийг цэнгүүлэв11 сар 10. 10:58УИХ-ын дарга С.Бямбацогт: Бидний үүрэг бол дэлхийн хөгжилд хувь нэмэр оруулах, иргэд нь сайн сайхан амьдардаг, хүн бус гагцхүү хууль, шударга ёс засагласан, хөгжин цэцэглэсэн Монгол Улсыг цогцлоох юм11 сар 10. 10:52УИХ-ын дарга С.Бямбацогт “Монгол бахархлын өдөр”-ийн ёслолд оролцож, Их Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэв11 сар 10. 10:49С.Нарангэрэл: Чингис хааны Их Засгийн амин сүнс нь ёс суртахуун гэсэн дүгнэлтэд хүрсэн11 сар 10. 10:46Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдаан11 сар 10. 10:43Өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн, Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр11 сар 10. 9:42Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 10 хэм дулаан11 сар 10. 9:35“Их засаг ба Хууль засаглахуй” эрдэм шинжилгээний хурлыг зохион байгууллаа11 сар 9. 22:24Зөвлөлдөх санал асуулгын ойлголт, хэрэгжүүлэх арга зүй сургалт боллоо11 сар 9. 21:32Нэр бүхий албан тушаалтанд хахууль өгсөн иргэдэд холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв11 сар 9. 16:49УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн хүч эрх мэдэлд бус, ард түмнийхээ итгэлд оршдог11 сар 9. 16:45
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.