Гэр оронгүй, архины хамааралтай иргэдийг сүрьеэгийн идэвхтэй илрүүлэг, үзлэгт хамруулж, нийгмийн дэмжлэг үзүүлж байна. Глобал сангийн дэмжлэгтэйгээр 2016 оноос эхэлж энэхүү үйл ажиллагааг зохион байгуулж эхэлсэн. Жилдээ хоёр удаа үзлэгт хамруулдаг бөгөөд шаардлагатай иргэдийг эмчилгээнд хамруулж, эмнэлэгт хэвтүүлдэг. Мөн бичиг баримтгүй тохиолдолд бичиг баримтжуулах, эм олгох, сэтгэл зүйн зөвлөгөө өгөх зэрэг ажлыг энэ үеэр зохион байгуулдаг.Зарим иргэдийн хувьд нийгэмших хүсэлтэй байдаг учраас энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагуудад холбон зуучилдаг байна.
Баянзүрх дүүргийн Улаан загалмайн хороо, Баянзүрх дүүргийн Цагдаагийн газар, Энэрэл эмнэлэг, Эрүүл мэндийн төвөөс хамтран энэхүү үйл ажиллагааг зохион байгууллаа. Өнөөдрийн хувьд 100 гаруй хүнийг үзлэгт хамруулаад байна.
Facebook
Twitter
Youtube


Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Өнөөдөр аутизмыг таниулах дэлхийн өдөр
Баянгол дүүрэгт энэ онд 18 км явган болон дугуйн зам барина
НҮБ-ын Хүүхдийн сантай хүний папиллома вирус болон хеликобактерийн халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтран ажиллана
АТГ: Нийтийн албан тушаалтанд хахууль санал болгосон иргэнийг шүүхээс торгох ялаар шийтгэв
“Энэрэл нигүүсэл оюун билгийн төв” ТББ-аас “Ахмадын амралт, сувиллын төв”-ийн барилгыг ашиглалтад оруулан нийслэлийн өмчид хүлээлгэн өглөө
Энэ сард тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь.gif)

Сэтгэгдэл бичих