Ном ярьж өгье: Данзангийн Нямсүрэн “Сэтгэлийн байгаль”


5-р сарын 27
14 цаг 00 минут

      Уншигч олондоо Эрээнцавын гэж алдаршсан яруу найрагч Данзангийн Нямсүрэнгийн “Сэтгэлийн байгаль” номын шүлгүүдээс толилуулъя. Уг бүтээл “Сайхан мод”, “Залуугийн бадаг”, “Ирж буй цаг” гэсэн гурван бүлэгтэй, нийт 60 орчим шүлэгтэй. Өмнөтгөлийг нь “Сэтгэлийн шувууны жиргээн” хэмээн төрийн шагналт найрагч Долгорын Нямаа бичсэн байдаг. Энгийн гоо сайхан хийгээд яруу тансагийг мэдэрье гэвэл “Сэтгэлийн байгаль”-ийг унш, хаврын зөөлөн бороонд шавшуулах мэт таатай сэтгэгдэл төрнө. “Хамаг юм сайн сайхнаас эхэлнэ, хаа холоос хүү минь ирэхээс эхэлнэ. Хайр дурлал инээмсэглэлээс эхэлнэ, хаврын бороо цэцэгнээс эхэлнэ” хэмээн уншихуйд танд нэг л дулаахан ахуй өөрийн эрхгүй мэдрэгдэж, тэгээд юунд ч юм хайр хүрч, юуг ч гэсэн өршөөх энэрэнгүй өр зөөлөн сэтгэл төрөх ажгуу.

“...Чихэнд хангинах зөн совин газрын гүний дуудлага

Шөнө дөлөөр чимээлэх алсын анир ирж буй цаг

Тэнгэр бурхан хэн нэгэнд эм уулгаад болих шиг

Шилэн аяганд халбага тонхийх чимээ ирж буй цаг

Дэрний дэргэд бүсгүй хүн мэдрэгдэм зөөлөн гишгэлээд

Дээгүүрээ даашинзаа тайлах нь сүрэг шувууны нисэх ирж буй цаг

Дэлхий дээр ажин түжин оргиод морин цаг цагаан мананд живэхүй

Дээврийн хөх тагзанд төмөр утас жин жин цохих ирж буй цаг

Ногоон хөндийгөөр хонь хурга шуугилдан орж ирээд

Номын алтан хуудас шиг усны зах руу хошууран орох ирж буй цаг

Ноёлог өндөрт элээ тас бөөрөн толгод тойрон эргээд

Номин талын энтээх утасны модон дээр бодлогошрох ирж буй цаг

Голын наана явахад тэнгэр дуугарч цахилгаан гялбаад

Гоо бүсгүй гутлаа тайлан хөл нүцгэн бороон дундуур гүйх ирж буй цаг

Нов ногоон дотор хуучин төмөр зуух бөөрөөрөө унаад

Нойт даан харлаж чийгтсэн өвс үмхлэх ирж буй цаг...” (“Ирж буй цаг”),

“Хамаг юм урсаж байна

Хаврын хөх цас зэрэглээтээд

Чиний ороосон алчуурын хошуу

Тэртээх он жилийн цаадтай намилзах

Аядуу салхин доогуур

Хамаг юм урсаж байна

Хашааны өврийн борог өвс

Гавар мэт хамар цоргиод

Хараацай хөнжил шүргэн

Дэлхийн хаяа руу одоход

Тэнд нэг од гялалзана

Түүнийг харсаар хэвтэхэд

Түм буман галт тэрэг болоод

Он жилүүд

Түжигнэн тажигнан өнгөрнө

Хага ташсан голын мөс

Зүүдний цагаан наранд гэсэж

Номхон сар гөлөг шиг мөлхөж ирээд

Нойрмог замагны дороос

Ноднингийн шар хомоол

Нойтон мэлхий шиг гарч ирнэ...”. “Ганц нэг өвс салхин сэвэгнэх нь Нямсүрэнгийн хувьд ер бусын юм. Хонох айлд үеийн бүсгүй байх, хоточ нохой сарны гэрэлд хуцах, тэр ч байтугай “аймаар” санагдах нь хүртэл түүнд сайхан санагдана. Морины хомоол усанд хөвж, долгион дээр ганц нэг ялаа сууж, модон тэрэгний ялуу урсгаж, салхинд одод зүлгэгдэхэд сэрж мэдэрдэг энэ найрагч дэлхийн чулуунд хяруу цавцайх өглөө эрт, дэрсээр шүлгээ бичиж явсан нэгэн” гэж Очирбатын Дашбалбар бичсэн.

“Саруулхан шөнө гадаа үүдэнд хад сандайлж суухад

Сарны гэрэлд

Сархад уух

Сайхан байх даа гэж

Санагдсан

Цантай чулуун дээр тэгээд хундага тавихад

Цан хийсэн царгиа гарч

Цагаан бүгээн жаахан жороо морь

Чамайг хүлээн гол дотор цулбуур дүрэн зогсов доо гэж

Үдшийн жүнзэнд

Сар тусахад

Өнөөх чулуун дээр

Лаа асаасан мэт болоод

Өвс цаана нь зүүдэлсэн өдөр шиг гэрэлтэн үзэгдэнэ дээ гэж

Бөрт цагаан дэрсэнд

Бөднө шувуу бөөрөхөд

Бүрий барайд

Хучлага засах шиг

Нэг юм шурхийн хөдлөөд

Бүсгүй хүний үнэр нээлттэй салхивчаар цэцэг шиг сэвнэ” хэмээх “Сэтгэлийн байгаль”-д орсон шүлгийг Г.Аюурзана “Монголын сонгомол яруу найраг” номдоо оруулахаас гадна Д.Нямсүрэнг Б.Инжиннаш, Д.Нацагдорж, Б.Явуухулан, Д.Урианхай нарын хамтаар “Монголын топ таван найрагч”-аар нэрлэсэн билээ.

Эх сурвалж: Н. Гантулга DNN.MN


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Зайсангийн зүүн гүүрийг шинэчлэх ажлын явц 82 хувьтай байна2 цаг 1 минутын өмнөЭверестэд Монголын хоёр уулчин авирч байна2 цаг 5 минутын өмнөСанхүүгийн хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах асуудлыг судалж танилцуулахыг Эдийн засгийн байнгын хороонд даалгав2 цаг 9 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-д суралцаж буй сонсогчидтой уулзав4 цаг 24 минутын өмнөНийслэлийн ногоон бүсэд хуурайшилт их, гал түймрийн эрсдэл өндөр байна4 цаг 27 минутын өмнө“Ялалтад тэмүүлсэн морьд” хөшөөнд хүндэтгэл үзүүллээ4 цаг 31 минутын өмнөУИХ-ын дарга Д.Амарбаясгалан Их ялалтын баярын мэндчилгээ дэвшүүллээ4 цаг 59 минутын өмнөУИХ-ын 2025 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 05 дугаар сарын 09-ны өдрийн ирцийн мэдээ6 цаг 14 минутын өмнөНийслэлд барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй ААН-үүдэд төлөвлөгөөт шалгалт хийж эхэллээ7 цаг 41 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь7 цаг 44 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 19 хэм дулаан7 цаг 52 минутын өмнөМонгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалд С.Магнайсүрэнг томилов5 сар 8. 17:32Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто замын ажил 63 хувьтай байна5 сар 8. 12:35Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна5 сар 8. 12:32Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар албан ёсны уулзалт хийлээ5 сар 8. 12:29“Ромео Жульетта” эмгэнэлт драмын жүжгийг маргааш нээнэ5 сар 8. 11:01УИХ-ын 2025 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 05 дугаар сарын 08-ны өдрийн ирцийн мэдээ5 сар 8. 10:54“Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлтийн тэмцээнд энэ жил шинэ маршрутаар гүйнэ5 сар 8. 9:54"Найрамдал" зуслангийн нэг ээлж 396,000 - 806,000 төгрөгийн төлбөртэй5 сар 8. 9:51Дулааны үнийг ирэх өвлөөс хоёр дахин нэмж, цэвэр, бохир усны төлбөрийг есдүгээр сараас нэмнэ5 сар 8. 9:41"Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төв"-ийг нийслэлийн өмчид буцаан авав5 сар 8. 9:02УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь5 сар 8. 8:54Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын 80 жилийн ойн баярт оролцохоор Москва хотноо хүрэлцэн ирлээ5 сар 8. 8:51Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан5 сар 8. 8:48Энэ бямба гарагт “Дугуйтай Улаанбаатар-2025” олон нийтийн өдөрлөг болон “Баянзүрх марафон – 2025” арга хэмжээ болно5 сар 7. 16:24ТБХ:Монгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалд С.Магнайсүрэнг томилохыг дэмжлээ5 сар 7. 15:52Марафонд гүйхдээ бие болон сэтгэлзүйгээ бэлдээрэй5 сар 7. 14:46Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн Засгийн газар шийдвэр гаргалаа5 сар 7. 14:44Монгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалд нэр дэвшигчтэй хийх сонсголыг зохион байгуулав5 сар 7. 14:40Солонготын даваанд цасан бүрхүүл тогтож, халтиргаа гулгаа үүссэн байна5 сар 7. 12:03
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.