Шивээхүрэн-Сэхэ чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалт эхэллээ


5-р сарын 29
8 цаг 59 минут

     “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Боомтын сэргэлтийн хүрээнд Монгол Улсын Шивээхүрэн боомтыг Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Сэхэ боомттой 7.1 км төмөр замаар холбох бүтээн байгуулалт өнөөдөр эхэллээ. Нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож үг хэллээ. Шивээхүрэн нүүрсний экспортын 48 хувийг гаргадаг стратегийн ач холбогдолтой боомт юм.
 Ерөнхий сайд хэлсэн үгэндээ Шивээхүрэн-Сэхэ боомтыг төмөр замаар холбох нь Монгол Улс, Оросын Холбооны Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын “Эдийн засгийн коридор”-ын хил дамнасан төмөр зам болох баруун босоо тэнхлэгийн Шивээхүрэн-Нарийнсухайт-Арцсуурь чиглэлийн төмөр замын эхлэл болж буйгаараа стратегийн онцгой ач холбогдолтой гэдгийг онцлов.

Мөн тэрбээр, "Боомт сэргэж, авлигажсан систем задарч, далд эдийн засаг ил болсноор эдийн засаг өдөр өдрөөр сэргэсээр байна. 2020 онд -4.6 хувь байсан эдийн засаг, 2021 онд 1.6 хувь, 2022 онд 4.8 хувь, 2023 оны нэгдүгээр улирлын дүнгээр 7.9 хувиар өсөж, улсын төсөв 1.1 их наядаар давж биелж, валютын нөөц 3.8 тэрбум ам.долларт хүрч, нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн түүхэндээ анх удаа 5000 ам.долларт хүрлээ.
Өнөөдөр бид “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Боомтын сэргэлтийн хүрээнд Монгол Улсын Шивээхүрэн боомтыг БНХАУ-ын Сэхэ боомттой төмөр замаар холбох бүтээн байгуулалтын ажлыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хамтдаа эхлүүлж байгаа нь эдийн засагт чухал хувь нэмэр оруулах болно" гэлээ. Засгийн газрын 2023 оны тавдугаар сарын 17-ны өдрийн 186-р тогтоолоор Шивээхүрэн-Сэхэ боомтын хил дамнасан нарийн царигийн төмөр замын суурь бүтэц барих болон суурь бүтцийн барилгын ажлын зөвшөөрлийг “Нарийнсухайтын төмөр зам” ХХК-д олгосон юм.

Энэхүү бүтээн байгуулалтыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлж байна. Төслийг зургаан сарын хугацаанд хэрэгжүүлнэ. 
 Шивээхүрэн-Сэхэ хил дамнасан боомтын төмөр зам ашиглалтад орсноор тус боомтын экспортын нэвтрэх хүчин чадал хоёр дахин нэмэгдэж, ачаа тээвэр 20 сая тоннд хүрэх боломжтой. Ингэснээр тус бүс нутгаас олборлодог нүүрсийг зах зээлийн чөлөөт өрсөлдөөнд тулгуурлан цаг хугацаа, өртөг зардал хэмнэж, экспортын гол зах зээл рүү тээвэрлэх боломж бүрдэхээс гадна говийн бүс нутагт буй ашигт малтмалын ордуудын үнэлэмжийг өсгөж, эдийн засгийн эргэлтэд оруулах шинэ боломжууд нээгдэнэ.
 Энэ өдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Шивээхүрэн боомтод хийж буй жолоочгүй ухаалаг тээвэр буюу AGV-ээр нүүрс тээвэрлэх ажилтай танилцлаа. Тус тээврээр 2022 оны арванхоёрдугаар сараас хойш тээвэрлэлт хийж байгаа бөгөөд жилд 6,5 сая тонн нүүрс тээвэрлэх боломжтой юм.

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Ерөнхий сайдын хүү О.Тэмүүлэн АТГ-т мэдүүлэг өгчээ5 сар 23. 20:33“Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлтийн өдөр дараах байршилд 06:00-18:00 цаг хүртэл зам хаана5 сар 23. 17:07“Улаанбаатар марафон 2025”-д 30.000 орчим хүн гүйнэ5 сар 23. 16:55Монгол Улсад нисэх хүчин үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан УИХ-ын дарга Д.Амарбаясгалан мэндчилгээ дэвшүүлэв5 сар 23. 16:49АН-ынхан МАН-д шаардлага хүргүүлэв5 сар 23. 16:4532-ын тойргоос “Сод Монгол” ШТС хүртэлх туслах замыг шинэчлэх ажил 60 хувьтай үргэлжилж байна5 сар 23. 15:24“Иргэний нисэхийн үндэсний төв”-ийг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа5 сар 23. 15:17Нийслэлийн нутаг дэвсгэрт 13 байршилд газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдааг цахимаар зохион байгуулна5 сар 23. 15:11Цахим орчинд үйлдэгдсэн гэмт хэргийн 3,745 буюу 85,5 хувийг залилах гэмт хэрэг эзэлж байна5 сар 23. 11:08Зайсангийн аманд байрлах “Богд уул” сувиллыг засварлаж, төрсний дараах эх, нярайн сэргээн засах төв болгоно5 сар 23. 11:04Нийтийн тээврийн нийт зорчилтын орлого 2025 оны эхний дөрвөн сарын байдлаар өмнөх оны мөн үеэс 14 тэрбум төгрөгөөр өслөө5 сар 23. 11:00Гал түймрийн аюулаас хоёр хүүхдийн амь насыг авран хамгаалжээ5 сар 23. 10:57Эрчим хүчний гудамжны авто замыг шөнийн цагаар хааж, өргөтгөл, их засварын ажил хийнэ5 сар 23. 10:53Төрийн жинхэнэ албан хаагчийг шилжүүлэх, сэлгэн ажиллуулах зар5 сар 23. 10:51Дуудлага худалдааны орлогоор царцсан сургууль, цэцэрлэгийн барилгуудыг ашиглалтад оруулна5 сар 23. 8:20Цэргийн дүйцүүлэх албаны бэлтгэл шатны сургалт зохион байгуулж байна5 сар 23. 8:16“Бид эмэгтэйчүүд” чуулга уулзалтад Японы нийгмийн хөгжлийг дэмжих сангийн тэргүүн Абэ Акиэ оролцлоо5 сар 23. 8:13УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь5 сар 23. 8:10Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан5 сар 23. 8:07П.Батчулуун эмчийн хэрэгт ажилласан гадаадын экспертүүдийн дүгнэлт гарчээ5 сар 22. 19:32Ерөнхий сайд агсан Абэ Шинзогийн гэргийг УИХ-ын дарга Д.Амарбаясгалан хүлээн авч уулзлаа5 сар 22. 19:12Хуурамч валют солиулахыг завдсан хэрэг бүртгэгдлээ5 сар 22. 15:40СХД-ийн 43 дугаар хорооны шинэ цэцэрлэгийн барилгын ажил 85 хувьтай үргэлжилж байна5 сар 22. 15:32Цусны донорын тухай болон Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ5 сар 22. 15:22Нийслэлийн таван дүүргийн ногоон бүсэд хөдөлгөөнт эргүүл ажиллаж байна5 сар 22. 12:45УИХ-ын 2025 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 05 дугаар сарын 22-ны өдрийн ирцийн мэдээ5 сар 22. 11:27Авто замын хашлага мөргөж, эвдсэн ачааны тээврийн хэрэгслийн жолоочийг шалгаж байна5 сар 22. 11:24Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа5 сар 22. 11:21Энхтайваны өргөн чөлөөнөөс Сэлбэ голын баруун эрэг дагуу Их тойруу хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ5 сар 22. 10:09Цахилгаан дугуй (суррон), цахилгаан скүүтерийн хэрэглээг зохицуулах хуулийн төслийн хэлэлцүүлэг болно5 сар 22. 10:04
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.