“Эрдэнэт үйлдвэр”-ийн ерөнхий инженер П.Түвшинжаргалын гэрээс хоёр тэрбум төгрөг олдож, түүнийг ажлаас нь чөлөөлөн АТГ-аас шалгаж байна


5-р сарын 29
9 цаг 21 минут

      Төрийн өмчит үйлдвэрүүдийг тонож, саалийн үнээ шиг хуу шувтардаг тэрбумтан дарга нарын жагсаалт хэдэн арван боть болно. Тэр дундаа “Эрдэнэт үйлдвэр”  ТӨҮГ-аас “төрсөн” тэрбумтан Монголоор дүүрэн байна. Хамгийн сонгодог жишээ нь, “Эрдэнэт үйлдвэр”-ийн Ерөнхий захирлаар нь ажиллаж байсан Х.Бадамсүрэн. Тэр хөлжиж, “хөлжүүрхэж” аваад, тэрбумтан сэтэртэй даргын сэнтийгээсээ буусан.  Угтаа тус үйлдвэрээс мэргэжлийн уурхайчин төрөх атал тэрбумтан тодроод байдаг нь эмгэнэлтэй.

“ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ИЙН ЕРӨНХИЙ УУРХАЙЧИН П.ТҮВШИНЖАРГАЛЫН ГЭРЭЭС ХОЁР ТЭРБУМ ТӨГРӨГ ОЛДЖЭЭ

“Эрдэнэт үйлдвэр”-ээс “төрсөн” тэрбумтны цувааг Үйлдвэрийн бодлогын газрын Ерөнхий уурхайчин П.Түвшинжаргал үргэлжлүүлжээ. Авлигатай тэмцэх газрын мөрдөгчид П.Түвшинжаргалын гэрээс хоёр тэрбум төгрөг олж, 48 цаг цагдан хорьж, шалгаж эхэлсэн талаар эх сурвалж мэдээлээд байна. П.Түвшинжаргалыг хууль хяналтын байгууллагаас шалгаж эхэлсэн даруйд “Эрдэнэт үйлдвэр”-ийн Ерөнхий захирал Г.Ёндон тушаал гаргаж, үүрэгт ажлаас нь түдгэлзүүлжээ.

Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө давуу байдал олгосон, бусдаас хахууль авсан гэх үндэслэлээр П.Түвшинжаргалыг АТГ-аас шалгаж байгаа гэнэ. П.Түвшинжаргалыг бусдаас их хэмжээний хахууль авсан байж болзошгүй баримт, өргөдөл хууль хяналтын байгууллагад ирж, шалгаж эхэлжээ.

“П.ТҮВШИНЖАРГАЛЫН ЭХНЭР БОЛОХ “ЭРДЭНЭТ” ДУУ БҮЖГИЙН ЧУУЛГАД АЖИЛЛАДАГ МУСТА Н.НЯМСҮРЭНГ ШАЛГАЖ БАЙГАА”

      Энэ талаар эх сурвалж мэдээлэхдээ “Эрдэнэт үйлдвэр”-ийн Ерөнхий уурхайчин П.Түвшинжаргал гэрээс нь олдсон хоёр тэрбум төгрөгийн эх үүсвэрээ тайлбарлаж чадахгүй байгаа гэнэ лээ. Ийм учраас 48 цагийн хугацаатай цагдан хорьж, батлан даалтад сулласан гэсэн. Одоогоор гадуур байцаагдаж, шалгагдаж байгаа. Тодруулбал, АТГ-ын мөрдөгчид Орхон аймагт ажиллаж, хэд хэдэн хүний гэр болон албан өрөөнд нэгжлэг хийсэн. Энэ шалгалтын хүрээнд П.Түвшинжаргалын гэрээс их хэмжээний валют олдсон юм байна лээ. Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, компаниудаас хахууль авсан байж болзошгүй байгаа гэнэ. Үүнийг нь хууль хяналтын байгууллага шалгаад тогтоох байх. Мөн АТГ-аас П.Түвшинжаргалын эхнэр болох Н.Нямсүрэн гэх эмэгтэйг шалгаж байгаа юм билээ. Эхнэр нь “Эрдэнэт” дуу бүжгийн чуулгад ажилладаг. Соёлын тэргүүний ажилтан цолтой дуучин бий” гэлээ.

П.ТҮВШИНЖАРГАЛЫГ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЖЭЭ

“Эрдэнэт үйлдвэр”-ийн Үйлдвэрийн бодлогын газрын Ерөнхий уурхайчин П.Түвшинжаргалыг ажлаас нь чөлөөлж, оронд нь өөр хүн томилсон гэнэ. Эх сурвалжийн бидэнд өгсөн мэдээллээр “П.Түвшинжаргалыг гэм буруутай эсэхийг тогтоох хүртэл ажлаас нь түдгэлзүүлсэн. Өөрөөр хэлбэл, шүүхээр гэм буруутай эсэх нь тогтоогдож байж дараагийн арга хэмжээг авна. П.Түвшинжаргал гэм буруугүй нь тогтоогдвол буцаад ажилдаа томилогдох боломжтой” гэлээ.

Бид энэ талаар “Эрдэнэт үйлдвэр”-ийн нэгдүгээр орлогч даргаас тодруулахад “Ерөнхий уурхайчин П.Түвшинжаргалыг ажлаас нь чөлөөлсөн. Чөлөөлөөд удаж байна. Ажиллахгүй байгаа шүү дээ. Ямар шалтгааны улмаас ажлаас нь чөлөөлснийг мэдэхгүй. Дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боложмгүй” гэлээ.

ГЭРЭЭС НЬ ХОЁР ТЭРБУМ ТӨГРӨГ ОЛДСОН “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ИЙН ЕРӨНХИЙ УУРХАЙЧИН П.ТҮВШИНЖАРГАЛ 303 САЯ ТӨГРӨГИЙН ХУРДАН УДМЫН АДУУ, 700 САЯ ТӨГРӨГИЙН ОРОН СУУЦТАЙ

      Гэрээс нь их хэмжээний мөнгө олдож, албан тушаалаасаа чөлөөгдөн АТГ-т шалгагдаж байгаа П.Түвшинжаргалын хөрөнгийг танилцуулж байна. Тэрбээр 2019 онд “Эрдэнэт үйлдвэр”-ийн Үйлдвэрийн бодлогын газрын Ерөнхий уурхайчингаар томилогджээ. Тус албан тушаалд томилогдохдоо буюу 2019 онд хөрөнгө орлогын мэдүүлгээ дараах байдлаар өгч байжээ.

2019 онд: П.Түвшинжаргалын гэр бүлийн орлого нь 20 сая төгрөг, жилийн нийт орлого нь 96 сая төгрөг байжээ. Амины хоёр орон сууц, зуслангийн байшин нэг, авто зогсоол гурав, авто гарааш нэг гэж мэдүүлсэн байна. Харин эдгээр үл хөдлөх хөрөнгөө 629 сая төгрөгөөр үнэлжээ. Мөн тэрбээр 155 сая төгрөгөөр үнэлэгдэх Lexus, 570-, Toyota, Crown машинтай гэсэн байна. Түүнчлэн 300 сая төгрөгөөр үнэлэгдэх хурдан удмын 10 адуутай гэжээ. Үүгээр ч зогсохгүй эзэмших эрхийн хоёр, өмчлөх эрхийн хоёр газартай гэж мэдүүлсэн бөгөөд 358 сая төгрөгөөр үнэлсэн байна. 205 сая төгрөгийн үнэт эдлэлтэй, 8.5 сая төгрөгийн хадгаламжтай байжээ. Худалдаа хөгжлийн банк, Голомт банканд 98 сая төгрөгийн өртэй, бусдаас 127 сая төгрөгийн авлагатай гэж мэдүүлсэн байна. Эрх, Патент, тусгай зөвшөөрөл, хувьцаа, хөрөнгө оруулалт байхгүй гэжээ.

2020 онд: Харин “Эрдэнэт үйлдвэр”-ийн Үйлдвэрийн бодлогын газрын Ерөнхий уурхайчингаар томилогдсоноос нэг жилийн дараа хөрөнгө нь ингэж өөрчлөгдсөн байна.

Тухайлбал, гэр бүлийн орлого нь 215 сая буюу өмнөх оныхоос арав дахин нэмэгджээ. Харин өөрийнх нь орлого 150 сая төгрөг болсон байна. Амины хоёр орон сууц, зуслангийн байшин нэг, авто зогсоол хоёр гэж мэдүүлсэн байна. Эдгээр үл хөдлөх хөрөнгөө 756 сая төгрөгөөр үнэлжээ. Өөрөөр хэлбэл, нэг зогсоол, гараашаа зарсан ч үнэлгээ нь өмнөх оныхоос 120 гаруй сая төгрөгөөр нэмэгдсэн байгаа юм. Машин, газар, үнэт эдлэл хэвээрээ байх ажээ. Харин хурдан удмын хоёр адуу худалдаж авсан байх бөгөөд үнэлгээ нь гурван сая төгрөг. Нийтдээ хурдан удмын 12 адуутай болж, үнэлгээ нь 303 сая төгрөг болжээ. Авлагын хэмжээ нэг дахин нэмэгдэж, 202 сая төгрөг болсон, хадгаламжинд байсан 8.5 сая төгрөг 0 төгрөг болсон гэж мэдүүлжээ. Иргэн Н.Бямбасүрэн, Худалдаа хөгжлийн банк, Голомт банк, “Тэгш саятан” ББСБ, ЭМПИПИ хадгаламж зээлийн хоршоонд 134 сая төгрөгийн өртэй болсон байна.

Эх сурвалж: ergelt.mn


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

COP17-ыг амжилттай зохион байгуулахад хувь нэмэр оруулсан ААН-ийн төлөөлөлд талархал илэрхийллээ1 цаг 33 минутын өмнөГ.Занданшатар: Манай эмэгтэй шигшээ баг Францыг хожиж, дэлхийн шилдэг 10-т багтлаа2 цаг 20 минутын өмнөБукерийн шагналын эцсийн шатанд шалгарсан бүтээлүүдийг зарлажээ5 цаг 3 минутын өмнөОрон сууц захиалгын залилантай холбоотой 20 хэрэгт яллах дүгнэлт үйлджээ5 цаг 8 минутын өмнөУИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 09 дугаар сарын 22-ны өдрийн ирцийн мэдээ5 цаг 59 минутын өмнөХүний эрхийн дэд хорооны дарга Х.Баасанжаргал Нээлттэй засгийн түншлэл санаачлагын төлөөллийг хүлээн авч уулзлаа6 цаг 2 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа6 цаг 10 минутын өмнөГеологийн төв лаборатори орчимд баригдаж буй нүхэн гарцын зорчих хэсгийн хөдөлгөөнийг аравдугаар сарын 30-нд нээнэ6 цаг 15 минутын өмнөНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байна6 цаг 18 минутын өмнөШи Жиньпин 11 жилийн дараа АНУ дахь айлчлалаа эхлүүлж байна6 цаг 49 минутын өмнөЕрөнхий сайд Н.Учрал: Хөнгөлөлттэй зээлийн бодлогоор хөдөө аж ахуйн салбараа дэмжинэ7 цаг 6 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх Люксембургийн Их Гүнтэй уулзлаа7 цаг 44 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь7 цаг 50 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт бага зэргийн бороо, нойтон цас орно7 цаг 52 минутын өмнөС.Бямбацогт: С.Шаарийбуу гуайн охин Алтантуяа агсныг хөнөөхөд оролцсон нэг этгээд Австралид орогнож буй асуудлыг шийдвэрлэхийг хүслээ9 сар 23. 17:34Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд9 сар 23. 14:50“Огцруулах бичгээ өргөн барь л даа” гэх Н.Учралын үг буюу Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан, О.Цогтгэрэл нарыг дуэльд дуудсан мессэж9 сар 23. 14:40Технологийн шийдэл боловсруулах "Нээлттэй парламент" хакатон болно9 сар 23. 14:23Б.Билгүүн: Нэг нь авлига авч, ашиг хүртэж байгаа мэт боловч хор хөнөөлийг нь нийгмээрээ амсдаг9 сар 23. 11:27Засгийн газрын гишүүнийг огцруулах, томилох асуудлыг Ерөнхий сайд танилцуулж, Хууль зүй, дотоод хэргийн сайд тангараг өргөв9 сар 23. 11:23Сансрын орчинд 14 төрлийн ургамал ургуулжээ9 сар 23. 11:17"Автомашингүй өдөр"-өөр нийтийн тээврийн 43 чиглэлийг түр өөрчилнө9 сар 23. 10:24Оюутолгой төслийн өгөөжийг нэмэгдүүлж, технологи, ноу-хау нутагшуулах чиглэлээр санал солилцов9 сар 23. 10:07Ө.Шижир: Сүүлийн 10 жилийн ТӨК-уудын санхүүгийн зарцуулалтыг бүгдээрээ ил тод ярья9 сар 23. 10:00У.Хүрэлсүх: Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе9 сар 23. 9:55С.Энхцэцэг: Амьдралынхаа “Аз жаргал”-ыг шинжлэх ухаанчаар эргэцүүлээрэй9 сар 23. 9:47УИХ-ын дарга С.Бямбацогт, Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик нар албан ёсны хэлэлцээ хийлээ9 сар 23. 9:19Хаити Улсын Ерөнхий сайд Монгол Улсад талархал илэрхийллээ9 сар 23. 9:15НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ9 сар 23. 9:07Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 13 хэм дулаан9 сар 23. 9:03
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.