Э.Амарсанаа: Нүүрсний нэг ч хэрэг шүүхэд ирээгүй байна


5-р сарын 29
12 цаг 38 минут

       Шүүхийн ерөнхий зөвлөл/ШЕЗ/-өөс өнөөдөр /2023.05.29/ олон нийтийн анхаарлын төвд байгаа хэргүүдийн талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

ШЕЗ-ийн Хэргийн хөдөлгөөний удирдлагын хэлтсийн дарга Э.АМАРСАНАА:

-Нүүрсний гэх тодотголтой хэргээс нэг нь ч Монгол Улсын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдрийн байдлаар шилжиж ирээгүй. Нүүрсний хэрэг мөрдөн байцаалтын шатанд байгаа гэдгийг хэлье. Мөрдөн байцаалтын шатанд байгаа хэргийн талаар шүүхээс мэдээлэл өгөх боломжгүй.

Харин тус хэрэгтэй холбоотойгоор прокурорын саналаар шүүхээс нэр бүхий 23 хүнд хязгаарлалт тогтоох, таслан сэргийлэх арга хэмжээ авсан байна.

Төрийн өндөр албан тушаалтантай холбоотой хэрэг шүүхэд шилжиж ирээгүй. Харин прокурорын саналаар нэр бүхий төрийн өндөр албан тушаалтанд Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, таслан сэргийлэх арга хэмжээ авсан.

2023 оны I улирлын байдлаар хахууль өгөх, хахууль авах, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар ашиглах нийт 44 хэргийг хянан шийдвэрлэсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 6 хэргээр буюу 12 хувиар буурсан.

Авлига албан тушаал, төрийн өндөр албан тушаалтантай холбоотой болон нүүрсний, сангийн гэх хэрэг шүүхэд шилжин ирсэн тохиолдолд нээлттэйгээр мэдээлэл өгөх болно” гэлээ.

Баянзүрх,Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын дарга Г.БОЛОРМАА:

-80 хүн, 4 хуулийн этгээдтэй холбогдох Хөгжлийн банктай холбогдох хэргийн шүүх хурал ажлын  31 дэх өдрөө үргэлжилж байна. Шүүх хурал өнгөрсөн дөрөвдүгээр сарын 17-нд эхэлсэн. Нийт 215 оролцогчтой шүүх хурал юм. Шүүхэд 200 хүн багтаан танхим байхгүй тул Улаанбаатар чуулгын байранд шүүх хурлыг хийж байна.

Шүүх хурал есөн үе шаттай явагдахаас дөрөвдүгээ үе шат дээрээ явж байна. 506 хавтаст хэргээс бичгээр нотлох баримтыг шинжлэн судлах үйл ажиллагаа дээр явж байна, 85 хувьтай явж байна. Мөн уг шүүх хурлыг Шүүхийн мэдээ фэйсбүүк хаягаар LIVE-аар шууд дамжуулж байна.

Шүүх хурал хэзээ дуусахыг хэлэх боломжгүй. Шүүх хуралд оролцогчдод бүгдэд ярих боломж олгоно. Эд мөрийн баримт шинжлэн судална гэлээ.

Дээрх мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.

-Авлига, албан тушаалын хэргээр хоригдсон С.Батдөлийн хэрэг юу болсон бэ. Хоёрдугаарт, жүжигчин У.Цогтбаяр, кекүшюзан Д.Батбаяр нарыг хорьсон асуудлаар мэдээлэл өгөхгүй юу. У.Цогтбаяр “Шүүх махны машин шиг ажиллаж байна. Нэг өдрийн дотор шууд шийдвэр гаргадаг юм байна” гэсэн асуудлыг тавьсан?

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Олон нийттэй харилцах мэргэжилтэн н.Ундармаа:

-С.Батөдлийн хэрэг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжин ирээгүй,  цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан хэвэндээ байна. Одоогийн байдлаар цагдан хориг сунгах санал ирээгүй байгаа.

У.Цогтбаярын тухайд, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн, танхайрсан гэх зөрлийн хэрэг нь Хан-Уул дүүргийн шүүхэд орж ирсэн. Долоо хоног баривчлах, 10 хоногийн албадан сургалтад хамруулах шийтгэл оногдуулсан.  У.Цогтбаярын тухайд эхнэр нь дуудлага өгсөн. Дөрөвдүгээр сарын 28, дөрөвдүгээр сарын 30-н гэсэн хоёр өдрийн үйлдлээр зөрчлийн хэрэг шийдвэрлэгдсэн. Зөрчлийн хэргийг нэг өдрийн дотор шийдвэрлэдэг. Гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой зөрчлийн хэргийг тухайн цагдаагийн газраас шилжүүлж ирэнгүүт шийддэг.

Кекүшюзан Д.Батбаярын тухайд гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн, танхайрсан хэргээр зөрчлийн хэрэг үүсээд 10 цагийн албадан сургалт, 15 хоног баривчлах, 100 мянган төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан.

 

Эх сурвалж: news.mn/


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Люксембургийн Их Гүнтэй уулзлаа17 минут 50 секундын өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь24 минут 27 секундын өмнөЦаг агаар: Улаанбаатарт бага зэргийн бороо, нойтон цас орно26 минут 38 секундын өмнөС.Бямбацогт: С.Шаарийбуу гуайн охин Алтантуяа агсныг хөнөөхөд оролцсон нэг этгээд Австралид орогнож буй асуудлыг шийдвэрлэхийг хүслээ9 сар 23. 17:34Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд9 сар 23. 14:50“Огцруулах бичгээ өргөн барь л даа” гэх Н.Учралын үг буюу Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан, О.Цогтгэрэл нарыг дуэльд дуудсан мессэж9 сар 23. 14:40Технологийн шийдэл боловсруулах "Нээлттэй парламент" хакатон болно9 сар 23. 14:23Б.Билгүүн: Нэг нь авлига авч, ашиг хүртэж байгаа мэт боловч хор хөнөөлийг нь нийгмээрээ амсдаг9 сар 23. 11:27Засгийн газрын гишүүнийг огцруулах, томилох асуудлыг Ерөнхий сайд танилцуулж, Хууль зүй, дотоод хэргийн сайд тангараг өргөв9 сар 23. 11:23Сансрын орчинд 14 төрлийн ургамал ургуулжээ9 сар 23. 11:17"Автомашингүй өдөр"-өөр нийтийн тээврийн 43 чиглэлийг түр өөрчилнө9 сар 23. 10:24Оюутолгой төслийн өгөөжийг нэмэгдүүлж, технологи, ноу-хау нутагшуулах чиглэлээр санал солилцов9 сар 23. 10:07Ө.Шижир: Сүүлийн 10 жилийн ТӨК-уудын санхүүгийн зарцуулалтыг бүгдээрээ ил тод ярья9 сар 23. 10:00У.Хүрэлсүх: Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе9 сар 23. 9:55С.Энхцэцэг: Амьдралынхаа “Аз жаргал”-ыг шинжлэх ухаанчаар эргэцүүлээрэй9 сар 23. 9:47УИХ-ын дарга С.Бямбацогт, Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик нар албан ёсны хэлэлцээ хийлээ9 сар 23. 9:19Хаити Улсын Ерөнхий сайд Монгол Улсад талархал илэрхийллээ9 сар 23. 9:15НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ9 сар 23. 9:07Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 13 хэм дулаан9 сар 23. 9:03Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурав9 сар 22. 17:40УИХ-ын дарга С.Бямбацогт Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын даргыг угтан авав9 сар 22. 17:16Төсөв батлагдаж, дундаж тэтгэвэр 1.3 саяд хүрэхийг ахмадууд хүлээж байна9 сар 22. 15:58Самар түүвэл 5.4-27 саяар торгох, 1-5 жил хорих ялаар шийтгэнэ9 сар 22. 13:45УИХ-ын дарга С.Бямбацогт Монголбанкны удирдлагуудтай “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл”-ийн асуудлаар санал солилцлоо9 сар 22. 13:40Зуслангийн гурван чиглэлийн автобусны үйлчилгээг түр зогсоожээ9 сар 22. 13:38Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик хүрэлцэн ирлээ9 сар 22. 13:34Б.Хурц: О.Цогтгэрэл Х.Баттулга, Д.Дорлигжав нартайгаа хамт АН-аас холдох хэрэгтэй9 сар 22. 13:09Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ нар Г.Тэмүүлэнг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилох тухайд Н.Учралтай тохиролцжээ9 сар 22. 12:36“АЙЧИ-НАГОЯА-2026”: Усанд сэлэлтийн тэмцээний гурав дахь өдөр Монгол Улсын рекорд амжилт шинэчлэгдэв9 сар 22. 11:10АТГ: Мөрдөн шалгах ажиллагаанд 994 хэрэг шалгагдаж байна9 сар 22. 11:02
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.