Хуульч Б.Агар-Эрдэнэ: Олон нийтэд ил тод мэдээлсэн хэргүүд хэрхэн шийдэгдсэнийг эргэж мэдээлэх нь зөв


5-р сарын 31
11 цаг 48 минут

   Хуульч Б.Агар-Эрдэнэтэй ярилцлаа.

-Ойрын үед интернэт сошиал хуудсуудаар гэмт хэргийн холбогдолтой мэдээллүүд цацагдаж байна. Байрны гадаа үрлэн сумтай буугаар тоглож байгаад хүүхдийг нь оносон гэх шалтгаанаар 14 настай хүүхдийг зодсон гэдэг мэдээлэл гарсан. Энэ тохиолдолд хуулиар ямар хариуцлага оногдуулах вэ?

-Тэр мэдээллийг харсан. Түүн дээр гэмтлийн зэргийг нь тодруулахаар шинжээч томилуулсан гэж байна лээ. Тэр шинжилгээний хариу гарснаас хамаарч эрүүгийн шинжтэй эсхүл зөрчлийн шинжтэй хариуцлагыг тухайн хүүхдийн биед халдсан этгээдэд оногдуулна. Хэрэв гэмтлийн зэрэг тогтоогдоогүй бол Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “1.Хүний биед хохирол учруулахгүйгээр халдаж зодсон бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэсэн санкциар шийтгэнэ. Хэрэв гэмтлийн зэрэг хөнгөн бол Эрүүгийн хууль 11.6 Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэдэг зүйл ангиар “450-аас. 1300 хүртэлх нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 240-720 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл 1-3 сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах” ял шийтгэл оногдуулахаар хуульчилсан байгаа. Мөн гэмтлийн зэргээс шалтгаалж Эрүүгийн хуулийн хариуцлага хүндэрч болох магадлалтай.

-30 настай, эмэгтэй “Д” гэгч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон зам тээврийн осол гаргасныг илрүүлж, тухай этгээдийг саатуулан шалгалтын ажиллагаа явуулж байна гэсэн мэдээлэл цацагдсан.

-Энэ тохиолдолд хохирогчид хүндэвтэр гэмтэл учруулсан бол Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлд заасан “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам”-ыг зөрчсөн гэдэг зүйл ангиар эрүүгийн хариуцлага оногдуулна.

Тухайн гэмтэл учруулсан хүн нь согтуу байсан бол 2.1-т “согтуурсан, мансуурсан үедээ” үйлдсэн тул хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг гэж үзэж тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1-3 жил хүртэл хугацаагаар хасч зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах эсхүл хорих ялаар шийтгэхээр хуульчилсан байгаа. Тухайн этгээд нь ослын газраас зугтсан гэдэг шалтгаанаар эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйл “гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан” гэдэг зүйлээр 450-2700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр 240-720 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл 1-6 сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэхээр хуульд заасан байгаа.

-GS-25 сүлжээ дэлгүүрээр үйлчлүүлж буй ахимаг насны эмэгтэй тус дэлгүүрийн худалдагч эмэгтэй С-ийг хэл амаар доромжилж буй бичлэг өнгөрсөн амралтын өдрүүдэд цахим орчинд тавигдсан. Иймэрхүү тохиолдлуудад хуулийн хариуцлага хүлээлгэдэг үү?

-Хүний бие махбодид шууд халдаж ямар нэг хохирол учруулаагүй бол хуулийн хариуцлага хүлээлгэхгүй гэж ойлгож болохгүй. Үндсэн хуульд /16.13/ хүн халдашгүй чөлөөтэй байх эрхтэй гэж заасан. Үүнд зөвхөн тухайн хүний бие махбодь гэдгээс гадна сэтгэл санаа, нэр төр, алдар хүнд зэргийг ч агуулгын хувьд хамааруулах боломжтой. Мөн нөгөө талаасаа Үндсэн хуулийн 17 дугаар зүйлийн 2-т зааснаар иргэн бүр “хүний нэр төр, алдар хүнд, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх” үүрэгтэй. Үүнийг биелүүлээгүй тохиолдолд хариуцлага оногдуулахаар төр хуульчлах үүрэгтэй.

Олон нийтийн газарт, эсхүл орон байранд: хэрүүл маргаан үүсгэж, Бусдыг өдөөн хатгаж, бусдын амгалан тайван байдлыг алдагдуулж, олон нийтийг үл хүндэтгэж, Үйлчилгээний болон дарааллын журам зөрчиж биеэ авч явах нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн хэм хэмжээг зөрчсөн, эсхүл аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан гэсэн шинжүүдээс аль нэгийг нь хангасан тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлд заасан “Танхайрах” гэдэг зүйлчлэлд хамаарч хүнийг 100 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл албадан сургалтад хамруулж 7-30 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулна.

GS25-д болсон жишээн дээр бол сүүлд дурдсан ААНБ-ын хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан гэдэгт хамаарч зөрчлийн хариуцлага оногдуулна. Үүнээс гадна тухайн этгээд ажилтны биед хохирол учруулахгүйгээр халдсан бол эхний тохиолдолтой ижил Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлд зааснаар 100 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

-Төрийн өндөр албан тушаалтныг татвар төлөхөөс зайлсхийсэн, мөнгө угаасан байж болзошгүй хоёр үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн. Хураагдсан мөнгөний эх үүсвэрийг тогтоох ажиллагаа явагдаж хэргийг цагдаагийн байгууллага болон АТГ-ын хамтарсан баг шалгаж байгаа гэсэн мэдээлэл гарсан. Иймэрхүү төрлийн гэмт хэрэгт ямархуу хэмжээний ял оногдуулдаг вэ?

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлд тодорхой хуульчилсан байдаг. Татвар төлөгч хувь хүн, хуулийн этгээдийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтан татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор их хэмжээний татвар ногдох орлого, эд хөрөнгө, бараа үйлчилгээг зориуд худал тодорхойлсон, нуусан зэрэг шинжтэй үйлдэлтэй тохиолдолд 450-5400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 240-720 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэдэг байгаа. Мөн үүнтэй хамт мөнгө угаасан зэрэг үйлдэлтэй бол давхар зүйлчлэгдэх боломжтой. Энэ бүхнийг цагдаагийн болон бусад эрх бүхий этгээд шалгаж тогтоон түүнийг шүүхээр гэмт хэрэг үйлдсэн эсэхийг нь эцсийн байдлаар шийднэ, түүнээс өмнө тухайн этгээдийг гэмт хэрэгтэн гэх мэт янз бүрээр нэр хоч өгч, нэр төрд нь халдахгүй байх хэрэгтэй гэдгийг хэлмээр байна.

-Эдгээр хэргүүдийг яагаад жишээ татав гэхээр бүгдийг нь ЦЕГ, АТГ, УЕПГ-аас албан ёсоор олон нийтэд ил мэдээлсэн. Энэ талаар хэсэг шуугиад л дараа нь тухайн этгээдүүд зохих ёсны хариуцлага хүлээсэн эсэх нь тодорхойгүй намжаад байдаг. Нийтэд ил мэдээлсэн хэргүүдээ яаж шийдсэн, ямар хариуцлага оногдуулсан зэргээ буцаагаад ил мэдээлээд байж болдоггүй юм уу?

-За энэ их сонирхолтой асуулт байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.3 дугаар зүйлд Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын төлөвлөлт, явц, үр дүнгийн нууцлалыг хангаж ажиллахаар хуульчилсан. Үүнээс прокурорын зөвшөөрснөөр, прокурорын мэдэгдэх бололцоотой гэж үзсэн хэмжээгээр нийтэд мэдэгдэж болохоор хуульчилсан. Яагаад гэдэг асуулт гарч ирнэ ойлгомжтой. Учир нь түрүүн дурдсан хүн бүр халдашгүй байх эрхтэй гэж. Тухайн гэмт хэрэгт сэжиглэгдэж, шалгагдаж байгаа этгээд хууль бус үйлдэл хийсэн ч эцсийн эцэст хүн гэдэг утгаараа хуульд заасан тодорхой эрхүүдийг эдлэх ёстой. Хуулийн зүйл заалт дурдахгүй энгийн утгаар бодсон ч ямар ял авсан зэргийг нь нийтэд зарлаад байхаар тухайн хүний гэр бүл ойр тойрны хүмүүст тэр тусмаа өөрт нь ямархуу байдлаар тусах талаас нь бодох л хэрэгтэй. Тэртээ тэргүй буруутай үйлдэлд нь шүүхээс зохих ялыг өгч байхад нэмж нийгмээрээ тухайн хүнийг жигшин зэвүүцээд, гадуурхаад эхлэхээр бас тухайн хүний эрхийг нэг талаараа нэмж боомилж байна гэсэн үг л дээ. Бас нэг талаасаа гэмт хэргийн мэдээллүүдийг их цацахтай холбоотой зүйл гэвэл хэтэрхий олны анхааралд өртсөн хэргийг шүүх гэж буй шүүгч хараат бус байж чадахгүй талтай. Тухайн хэргийн шийдвэрийг сонирхож буй этгээдүүдэд таалагдах гэж нотлох баримтад буруутай этгээдийг зөвтгөх, хөнгөрүүлэх бага ч гэсэн баримт байхад түүнийг үл харгалзан хэт өндөр ял өгдөг ч юм уу байдлаар шийдэх эрсдэлтэй. Тиймээс шүүгч хараат бус байж гагцхүү хуульд захирагдана гэдэг бол маш чухал зүйл. Зарим хуульч, өмгөөлөгч нар энэ тал дээр ёс зүйтэй байж хэргийн явцын талаар нийтэд хэвлэл мэдээлэл, сонин сэтгүүлээр зарлахгүй байхыг уриалж байна.

-Тэгвэл шүүгчийн хараат бус байдалд нөлөөлж, шийдвэрийг өөрчлөх магадлалтай юм бол хэргүүдийг яагаад олон нийтэд цагдаа, хууль хүчний байгууллагууд өөрсдөө мэдээлээд байгаа юм бэ. Ингэж мэдээлэх нь зөв үү?

-Хуульд урьдчилан сэргийлэх үүднээс л гэмт хэргийн талаар тодорхой хэмжээнд Прокурорын зөвшөөрсөн хэмжээнд хүртэл мэдээлнэ гэж заасан байдаг. Тэгэхээр хууль, хүчнийхэн, цагдаагийн байгууллага гэмт хэргийн талаар урьдчилан сэргийлэх л зорилготой биш бол олон нийтэд мэдээлэх нь буруу.

-Тэгтэл зарим хэргүүдийг бүр үйл явдлыг нарийн тайлбарлаж детальчилж мэдээлдэг шүү дээ. Жишээ нь, 461 дүгээр урьдчилан хорих ангиас хүн оргуулсан. Оргуулахдаа гэж нарийн үйлдлүүдийг дурдсан байдаг. Энэ нь хууль зөрчсөн гэсэн үг үү?

-Дахин хэлэхэд гэмт хэргийн талаарх мэдээллийг урьдчилан сэргийлэх зорилгоор л олон нийтэд мэдээлдэг. Тэгэхээр энэ мэдээж буруу.

-Бүр Засгийн газар нь өөрөө “Шүгэл үлээж” байна хэмээн нүүрсний хэрэгтэй холбоотой нэрсийг зарласан. Өөр олон хэрэг ч зарлалаа. Засгийн газар нь “Шүгэл үлээгч” мөн үү?

-Засгийн газар “Шүгэл үлээгч” биш л дээ.

-Тэгвэл албаны байгууллагууд хууль зөрчин хэргийг мэдээлсэн юм чинь, хууль зөрчин шийдвэр, хариуцлага хүлээлгэсэн байдлаа адилхан зарлах нь зүйн хэрэг бус уу?

-Нэгэнт олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл, нийгмийн сүлжээгээр ил тод мэдээлсэн хэргүүдийн хариуцлагыг олон нийт шахаж шаардана. Тэгэхээр олон нийтэд детальчилж ил тод мэдээлсэн хэргүүдийнхээ шийдвэрийг ч гэсэн мэдээлэх нь зүйн хэрэг байх. Хууль эрх зүйн үүднээсээ анхнаасаа мэдээлэх нь буруу байсан. Гэвч нэгэнт мэдээлчихсэн учир тэр хэргүүдийнхээ шийдвэрийг олон нийтэд ил тод танилцуул. Хуулийн хариуцлага хүлээлгэсэн эсэх нь тодорхойгүй олон мэдээллийг нийтэд ил тод мэдээлэх нь сүүлдээ хэргийг хэргээр дардагтай адил харагдах боллоо.

Эх сурвалж: С. ОТГОНБАЯР DNN.MN


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Зайсангийн зүүн гүүрийг шинэчлэх ажлын явц 82 хувьтай байна1 цаг 51 минутын өмнөЭверестэд Монголын хоёр уулчин авирч байна1 цаг 56 минутын өмнөСанхүүгийн хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах асуудлыг судалж танилцуулахыг Эдийн засгийн байнгын хороонд даалгав2 цагийн өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-д суралцаж буй сонсогчидтой уулзав4 цаг 14 минутын өмнөНийслэлийн ногоон бүсэд хуурайшилт их, гал түймрийн эрсдэл өндөр байна4 цаг 17 минутын өмнө“Ялалтад тэмүүлсэн морьд” хөшөөнд хүндэтгэл үзүүллээ4 цаг 21 минутын өмнөУИХ-ын дарга Д.Амарбаясгалан Их ялалтын баярын мэндчилгээ дэвшүүллээ4 цаг 49 минутын өмнөУИХ-ын 2025 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 05 дугаар сарын 09-ны өдрийн ирцийн мэдээ6 цаг 4 минутын өмнөНийслэлд барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй ААН-үүдэд төлөвлөгөөт шалгалт хийж эхэллээ7 цаг 32 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь7 цаг 35 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 19 хэм дулаан7 цаг 42 минутын өмнөМонгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалд С.Магнайсүрэнг томилов5 сар 8. 17:32Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто замын ажил 63 хувьтай байна5 сар 8. 12:35Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна5 сар 8. 12:32Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар албан ёсны уулзалт хийлээ5 сар 8. 12:29“Ромео Жульетта” эмгэнэлт драмын жүжгийг маргааш нээнэ5 сар 8. 11:01УИХ-ын 2025 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 05 дугаар сарын 08-ны өдрийн ирцийн мэдээ5 сар 8. 10:54“Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлтийн тэмцээнд энэ жил шинэ маршрутаар гүйнэ5 сар 8. 9:54"Найрамдал" зуслангийн нэг ээлж 396,000 - 806,000 төгрөгийн төлбөртэй5 сар 8. 9:51Дулааны үнийг ирэх өвлөөс хоёр дахин нэмж, цэвэр, бохир усны төлбөрийг есдүгээр сараас нэмнэ5 сар 8. 9:41"Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төв"-ийг нийслэлийн өмчид буцаан авав5 сар 8. 9:02УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь5 сар 8. 8:54Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын 80 жилийн ойн баярт оролцохоор Москва хотноо хүрэлцэн ирлээ5 сар 8. 8:51Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан5 сар 8. 8:48Энэ бямба гарагт “Дугуйтай Улаанбаатар-2025” олон нийтийн өдөрлөг болон “Баянзүрх марафон – 2025” арга хэмжээ болно5 сар 7. 16:24ТБХ:Монгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалд С.Магнайсүрэнг томилохыг дэмжлээ5 сар 7. 15:52Марафонд гүйхдээ бие болон сэтгэлзүйгээ бэлдээрэй5 сар 7. 14:46Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн Засгийн газар шийдвэр гаргалаа5 сар 7. 14:44Монгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалд нэр дэвшигчтэй хийх сонсголыг зохион байгуулав5 сар 7. 14:40Солонготын даваанд цасан бүрхүүл тогтож, халтиргаа гулгаа үүссэн байна5 сар 7. 12:03
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.