Сэтгэлзүйч Б.Саранцэцэг: Монголчууд өөрийгөө боомилсон ямаан омгоо дарж чадахгүй бол юу ч хийж мэдэх аюултай


6-р сарын 2
9 цаг 07 минут

   Нийгмийн сэтгэл судлалын хүрээлэнгийн сэтгэлзүйч, сэтгэлзүйн ухааны доктор Б.Саранцэцэгтэй ярилцлаа.

-Саяхан GS-25 сүлжээ дэлгүүрээр үйлчлүүлсэн эмэгтэй худалдагч охиныг зүй бусаар доромжилж, биед нь халдсан хэрэг гарсан. Ийм огцом уур, ямаан омог ямар үед гардаг вэ?

-Энэ зууныг дэлхий нийтээрээ оюун ухааны зуун гэж нэрлэх боллоо. Оюун ухаанд суурилсан, оюун ухаанаар захирах, түүнд суурилсан сургалт сурталчилгааг их хийж байгаа. Дэлхий нийтээрээ цаг уур, уур амьсгалтай холбоотой нийгмийн ороо бусгаа байдал, дэлхий нийтийн хөгжил, тухайн улс орны хөгжил, амьдралын хэв маяг, нийгмийн авч буй мэдээлэлд тулгуурлаад хүмүүс хоорондын харилцах харилцаа өөр болж байна. Нийгэм нь хөгжөөд байгаа мэт харагдаж, барилга байшин баригдаад байдаг. Гэтэл хувь хүнийх нь хөгжил хаягдаад, дутагдаад байна. Хувь хүн өөрийгөө хөгжүүлж чадахгүй, түүнээсээ болоод нийгмийнхээ хөгжилд хөл нийлүүлэн алхаж чадахаа байгаад зарим хүмүүс нь хоцроод байгаа. Хүний хэл яриа, оюун ухааныг хүн өөрөө л удирдана. Гэтэл өөрөө өөрийгөө удирдаж чадахаа байсан. Хүн өөрийгөө удирдаж чадахгүй байна гэдэг нь араатнаас ялгаагүй гэж ярьдагтай адилтгаж болох зүйл. Ухамсар анхдагч, материал хоёрдагч байсан бол одоо материал анхдагч, ухамсар хоёрдагч болчихсон. Бүх юм эсрэг болчихсон. Түүнтэй л маш их холбоотой. Хүн өөрийгөө хөгжүүлэх, олох хэрэгтэй. Өөрийгөө олсон хүн хэзээ ч ямаан омог, огцом авир гаргаж, гэнэтийн үйлдэл хийхгүй. Монголчууд өөрийгөө боомилсон уур цухал, огцом үйлдэл, ямаан омгоо дарж чадахгүй бол юу ч хийж мэдэх аюултай.

-Бусадтай маргалдахаараа биеэ барьж чадахгүй ямар нэгэн үйлдэл хийдэг гэдгээ хүн өөрөө мэдэх боломжтой юу?

-Тухайн хүний араншин гентэй нь холбоотой. Генийн удмын сандаа дүгнэлт хийгээд, өөрийнхөө араншинтай харьцуулаад, үйл хөдлөлөө анзаараад би нэг иймэрхүү темпераменттэй хүн шүү дээ.

Би үүн дээр алдаад байдаг шүү гэдэг зүйлээ бодох ёстой. Өөртэйгөө ажиллах хэрэгтэй. Өөртөө дүгнэлт хийж өрөөлд хүндэтгэлтэй хандах, хүлээцтэй байх нь зүйн хэрэг. Сүүлийн үед анзаараад байхад энэ их дутуу дулимаг болсон шиг анзаарагдсан. Энэ нь гэр бүлийн халуун дулаан уур амьсгал байхгүй, нийгэм нь хэцүү болчихсон, амьдрахад төвөгтэй болсон, хүмүүсийн амьдрах орчин нь өөрөө хүнийг стресст оруулдаг болчихсон. Түүнийг хүлээж авч чадахгүй бухимдаад, стресст ороод байна. Түүнээсээ болоод түргэн ууртай болж янз бүрийн эвгүй байдалд ороод байна л даа.

Стресс нь нийгэм цаг үе, орчин нөхцөл бүхий л зүйлтэй холбоотой. Гэлээ гээд бүхнийг нийгэм рүү чихээд байж болохгүй. Дан ялангуяа хувь хүний өөрийнх нь төлөвшил, өөрийнх нь нийгмээс олж авсан харилцаа, хандлага, суурь хүмүүжилтэй холбоотой. Хоёр хүн харьцахад эхлээд тархиндаа бодоод, дүн шинжилгээ хийгээд, хариулт өгдөг шүү дээ. Орчноо ажиглаад, энэ хүн сайн, энэ хүн жаахан хүний мөсгүй, үүнийг ингэж хэлж болохгүй, ийм асуудлаар шууд хариулж болох уу гэж дотроо дүгнэлт хийж байх хэрэгтэй. Гэтэл би л түргэн ааштай, түргэн ууртай гээд амнаасаа гарч байгаа үг бүрээ цензургүй хүн бүрд хэлээд байж болохгүй. Энэ мэтээр хүмүүс харалган байдалд орчихсон, зөвхөн сошиал орчин фэйсбүүк, твиттер, инстаграмаас стресс л хүлээж аваад байдаг. Тэгсэн хэрнээ түүнийгээ эргээд зөв аргаар гаргаж чаддаггүй. Түүнийгээ яаж гаргах вэ гэдэг учраа олохоо байчихсан. Гэрт нь ч стресс, ажил дээрээ ч стресс, гудамжинд ч стресс. Бүх л амьдрал нь стресс болчихсон. Тэр стрессээ хэрхэн яаж гаргах вэ, хаанаас зөвлөгөө мэдээлэл авах вэ, хэнд хандах вэ гэдэгтээ ач холбогдол өгдөг болмоор байна. Ядаж л авч байгаа мэдээлэлдээ цензуртэй ханддаг болмоорсон. Авах юмаа авдаг, хаях юмаа хаядаг байх ёстой.

-Маргалдаж байгаа хоёр хүн хэн хэнийх нь буруу байгаа болоод л маргалдаж байгаа шүү дээ. Гэтэл хэн хэн нь өөрөө өөрийгөө өмөөрөөд, бусдыг зүй бус үг хэлээр доромжилдог. Энэхүү өөрийгөө өмөөрсөн үзэл юунаас болж илэрдэг, яаж дарах ёстой вэ?

-Өөрийгөө өмөөрнө гэдэг хамгийн буруу. Өөрийг нь зөв ч юм уу, буруу ч юм уу байдлаар шүүмжлэхээр түүнийг дандаа буруугаар ойлгодог хүмүүс байна. Хүний уураг тархи юунаас бохирдох вэ гэхээр архи, тамхинаас бохирдоно. Гэтэл одоо хүмүүс архи, тамхийг маш ихээр хэрэглэж байна. Ялангуяа архи, тамхи ихээр хэрэглэдэг хүний сэтгэхүй маш их бохирдолтой байдаг. Тэвчээр хатуужил маш сул болчихсон, хүнээс үг сонсож тэвчдэггүй болчихдог. Сүүлийн үед эр, эмгүй л архи тамхинд ороод байна. Судалгаа хийж үзэхэд архи, дарс, тамхийг ихээр хэрэглэдэг хүмүүсийн дунд бухимдал их байдаг тухай гарсан. Дандаа өөрийгөө зөвтгөдөг, өрөөлөөс нэг ч үг сонсож чадахгүй, сонсох чадваргүй хүмүүс их болсон. Өөрийгөө олоогүй хүн л бусдыг хайрлахгүй байна шүү дээ. Өөрийгөө олчихсон, танин мэдчихсэн хүн бол өөр. За яахав дээ, энэ хүн жаахан стресстэй байгаа юм байна. Би энэ хүнд стресс нэмээд яахав. Хоёулаа бие биедээ хүлээцтэй хандъя гэдэг зүйлийг түрүүлж хараад, тайвшруулдаг. Хоёулаа стресстэй, бухимдалтай байгаа хүмүүс юу л бол юу хийхээс буцахгүй болчихлоо. Уурын мунхгаар бүхнийг шийдэх гэж зүтгэдэг хүмүүс их боллоо.

-Хоёр хүн маргалдаад, бие биенээ үг хэлээр доромжилдог. Тэгсээр хутга шөвгөндөө тулдаг шүү дээ. Тэр нь эцэстээ хүрч байгаа нь л байх. Уурлаж эхлээд, хутга шөвгөндөө тултал ямар шат дамжлагыг дамжих вэ. Тэр хооронд өөртөө дүгнэлт хийгээд ингэж болохгүй гэсэн бодол орж ирэх боломж байдаг болов уу?

-Энэ хамгийн аюултай. Хүмүүс архи уучихаад өглөө нь ярьдаг. Кадр тасарчихжээ гэж. Уур яг л тийм. Хэт ууртай хүн юу хийж байгаагаа, яаж байгаагаа өөрөө анзаарахаа больдог. Тэгээд дараа нь би ууртай хүн, гэнэт юу хийж байгаагаа мэдэхээ больчихдог гэж яриад байдаг. Өөрсдийнхөө гэм хорыг хүлээн зөвшөөрдөггүй. Өөрөө буруу зүйл хийгээд байгаагаа ухамсарлаж чаддаггүй. Ухамсрын маш их доройтолд орчихсон байна л гэсэн үг. Харилцааны, ухамсрын доройтол, өөрийгөө өмөөрдөг, өөртөө хир халдаадаггүй, өөрийнхөө тэр буруу зуршлыг ер анзаардаггүй. Түүнийгээ засах гэж ч оролддоггүй.

-Энэхүү ухамсрын доройтолтой байдлаас хэрхэн гарах вэ?

-Ухамсрын доройтлоос гарахын тулд хүний сонсож чаддаг хүлээцтэй л байх ёстой. Түүнийг багаас нь эцэг эхчүүд хүүхдүүддээ суулгах ёстой. Сууж сурсан, сонсож сурсан хүүхэд алсдаа тийм түргэн уур барагтай л гаргахгүй. Юу ч хэлж байсан дуугүй сонсоод л байдаг хүлээцтэй хүмүүс байдаг шүү дээ. Гэтэл сүүлийн үед хүүхэд хөгшидгүй хүний үг сонсохоо байчихсан. Хүн юм хэлэхээр л өөрийг нь буруутгаад байгаа юм шиг бодоод буцаагаад дайраад байдаг. Уг нь өөрийнх нь л төлөө юм хэлээд байгаа шүү дээ. Өөрийг нь алдчих вий, алдаагаа давтчих вий, ингэхээрээ алддаг шүү гэж сэрэмжлүүлэх гэхээр өөрсдөө буруугаар ойлгож аваад байдаг хүмүүс олширсон. Үүнийг л маш хурдан засч залруулах шаардлагатай. Ард иргэдийг соён гэгээрүүлэх ажлуудыг маш их хийх ёстой. Цэцэрлэг, сургууль гээд анхан шатны нэгжээс эхлээд гэгээрүүлэх ажлуудыг шат дараатай хиймээр байна. Бид хүний хөгжлөө орхичихсон. Хүний ухамсарт нийгмийг цогцлоох асуудлаа орхигдуулсаар л ирлээ дээ.

-Хүн өөрийгөө цочмог, түргэн ууртайг мэддэг бол өөрөө өөрийнхөө сэтгэл зүйн хувьд дархлаагаа яаж тогтоох ёстой вэ?

-Жишээ нь, архи уудаг хүнд үг хэлэхээр сонсоод ойлгоод байгаа юм шиг мөртлөө дараа нь архи уусан үедээ чи намайг тэгсэн. Чи ер нь юу юм гэх мэтээр өөрийг нь бодож хэлсэн үгийг мушгин гуйвуулдаг. Өөрийгөө өмөөрч, хүний хэлсэн үгийг хүлээж авахгүй, өөртөө дүгнэлт хийх чадваргүй болчихсон байдаг. Уг нь тухайн хүнийг өөрийг нь засах гээд сайн санаад хэлж байхад өш хонзон санадаг. Өөрт нь л муу хандаад байна гэж бодоод байдаг. Ялгаж салгаж ойлгох билгийн мэлмий нь нээгдээгүй. Өөрийг нь л муугаар хараад, үнэлээд байна л гэж хараад байдаг. Нөгөө талд тэр хүнд яаж санаа зовж, түүний төлөө хэлж байгааг ойлгодоггүй. Тийм хүмүүс л ихэнхдээ цочмог түргэн ууртай байдаг. Хүнийг таних чадвар, хүн сонсох чадвар, өөртөө дүгнэлт хийх чадвартай хүн сэтгэл зүйн хувьд өөрийгөө ялан дийлж чадна.

-Ингэж өөрийгөө өмөөрч, бусдыг дорд үзэх байдал тухайн хүний боловсролтой ямар нэгэн байдлаар холбоотой юу?

-Хувь хүний амьдралаас, нийгмээс авсан боловсрол, хувь хүний өөрийн хандлагаас л хамааралтай. Дээд сургууль төгссөн ёс зүйгүй хүнийг алийг тэр гэхэв дээ. Дипломтой мөртлөө л үүнийг ойлгохгүй, зөвхөн өөрийгөө өмөөрдөг хүн байна. Дээд сургууль төгсөөгүй мөртлөө төлөвшчихсөн, хүнийг сонсоод сурчихсан, тэвчээр суучихсан, амьдрах ухаантай, амьдралын ухааныг ойлгочихсон, амьдралын зөв хэвшилтэй хүмүүс ч байна. Энэ бол багаас суусан дадал, амьдралын хэв маяг, гэр бүлийн орчин нөхцөлөөс л шалтгаална. Одоо хувцсаар нь хүнийг дүгнэдэг цаг биш болсон. Ухаанаар нь, харьцаагаар нь, хэлж ярьж байгаа үгнээс нь хүнийг дүгнэдэг болсон. Таван үгнээс л бүх зүйл хамааралтай болсон. Таван үг хоорондоо солиход л энэ хүн хэн бэ гэдэг нь харагддаг нийгэм, цаг үе болчихлоо. Үгнээс нь, үгээ хэлж буй өнгө төрхөөс, биеийн хэлэмжээс хүмүүсийг уншдаг болсон үе ирсэн. Тэгэхээр нийгмээ дагаж ач холбогдол өгч өөрийгөө хөгжүүлэх, зөв илэрхийлэх соёлд бие дааж суралцах цаг иржээ.

Эх сурвалж: С.ОТГОНБАЯР DNN.MN


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

УИХ-ын дарга С.Бямбацогт Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын даргыг угтан авав1 цаг 13 минутын өмнөТөсөв батлагдаж, дундаж тэтгэвэр 1.3 саяд хүрэхийг ахмадууд хүлээж байна2 цаг 31 минутын өмнөСамар түүвэл 5.4-27 саяар торгох, 1-5 жил хорих ялаар шийтгэнэ4 цаг 44 минутын өмнөУИХ-ын дарга С.Бямбацогт Монголбанкны удирдлагуудтай “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл”-ийн асуудлаар санал солилцлоо4 цаг 49 минутын өмнөЗуслангийн гурван чиглэлийн автобусны үйлчилгээг түр зогсоожээ4 цаг 52 минутын өмнөАвстралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик хүрэлцэн ирлээ4 цаг 55 минутын өмнөБ.Хурц: О.Цогтгэрэл Х.Баттулга, Д.Дорлигжав нартайгаа хамт АН-аас холдох хэрэгтэй5 цаг 20 минутын өмнөД.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ нар Г.Тэмүүлэнг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилох тухайд Н.Учралтай тохиролцжээ5 цаг 53 минутын өмнө“АЙЧИ-НАГОЯА-2026”: Усанд сэлэлтийн тэмцээний гурав дахь өдөр Монгол Улсын рекорд амжилт шинэчлэгдэв7 цаг 19 минутын өмнөАТГ: Мөрдөн шалгах ажиллагаанд 994 хэрэг шалгагдаж байна7 цаг 27 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь8 цаг 47 минутын өмнөНИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхийн “эхнэрээ зодсон” гэх үйлдлийг хэрэгсэхгүй болгож, 43 сая төгрөг төлүүлэхээр шийдвэрлэжээ8 цаг 50 минутын өмнөХувь хүний нууцад халдах болон задруулах нь гэмт хэрэгт тооцогдоно9 цаг 27 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан9 цаг 34 минутын өмнө2027 онд ХААН титэм авах гэсэн Л.Оюун-Эрдэнийн санаархалд У.Хүрэлсүх УИХ-ыг тарааж хариу цохилт өгөх үү9 сар 21. 19:41Дэлхийн томоохон эдийн засгууд мөнгөний бодлогоо чангарууллаа9 сар 21. 17:40Австралийн парламентын дарга Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ9 сар 21. 15:40Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй "30-ийн бүлэг" Б.Энхбаярыг ЗГХЭГ-ын даргаас огцруулж, Л.Мөнхбаатарыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилох бойкотоо үргэлжлүүлж байна9 сар 21. 15:35С.Бямбацогт: Улс орны асуудал хүнд үед танхимаасаа зугтаж, ирцээрээ улс төр хийгээд байвал эцэст нь улстөрчид биш ард түмэн хохирно9 сар 21. 15:02Шатахууны түгээлтийг эрчимжүүлж, бүх ШТС-уудыг тасалдалгүй ажиллуулах үүргийг өглөө9 сар 21. 13:37Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн ойр орчимд баавгай үзэгдсэн байж болзошгүй...9 сар 21. 13:32Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо9 сар 21. 13:22Японд үер, хөрсний гулгалтын аюулаас сэрэмжлүүлэв9 сар 21. 11:37Ерөнхий сайдын есөн шийдвэрийг иргэд дэмжиж буйгаа илэрхийлэв9 сар 21. 10:21“Айчи-Нагоя”: Монголын багийн анхны медалийг С.Жамбалжамц авлаа9 сар 21. 10:16Өвөрхангай, Архангай, Баянхонгор аймгийн сумдад түргэн тусламжийн машин хүлээлгэн өгөв9 сар 21. 10:12Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлагаар 8 иргэний амь насыг авран хамгааллаа9 сар 21. 10:08УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь9 сар 21. 9:20УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулган: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2026.09.21-09.259 сар 21. 9:15Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан9 сар 21. 9:08
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.