Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүддээ итгэлтэй байгаа


6-р сарын 2
10 цаг 24 минут

       ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангаас Үндсэн хуульд оруулах өөрчлөлт болоод Төсвийн тодотголын талаар дараах тодруулгыг авлаа.

-УИХ-ын гишүүд тойрогтоо ажиллаж, Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг танилцуулаад ирсэн. Энэ асуудал дээр намын бүлгүүд яг эцэслэн тохиролцож чадсан уу. Ард түмний хандлага ямар байгаа вэ?

-Намын бүлгүүд өнөөдөр/өчигдөр/ Үндсэн хуулийн өөрчлөлтийн гуравдугаар хэлэлцүүлгийн өмнөх хурлаа хийж байна. Мэдээж хэрэг парламентын гишүүдийн тоог нэмэх асуудалд ард иргэдэд шууд утгаараа таалагдахгүй зүйл байгаа. Гэхдээ үүнийг ойлгож, энэ өөрчлөлт хэрэгтэй гэж үзэж байгаа хэсэг нь нарийн ойлголт авсан учраас дэмжиж байгаа дүр зураг байна.

Нэг ёсондоо энгийнээр хэлбэл, өнөөдрийн байдлыг эм уух байдлаар аргацаагаад явах уу, эсвэл мэс засал хийгээд анагаагаад цааш явах уу гэдэг сонголт дээр ирж байгаа цаг үе гэж ойлгож болно. Тэртээ 1992 оны өөрчлөлт шинэчлэлт бол тухайн үед социалист нийгмээс олон намын тогтолцоотой, ардчилсан, чөлөөт эдийн засгийн зах зээлийн нийгэм рүү шилжсэн шилжилт байсан. өнгөрсөн 30 жилийн хугацаа бол шилжилтийн цаг хугацаа, гарсан алдаа дутагдал болгоныг цаашдаа бид хараад суух уу, өөрчлөөд явах уу гэдгийг бодож энэ төслийг Засгийн газраас өргөн барьсан.

УИХ-ын гишүүд ч гэсэн энэ агуулгыг бодож асуудалд хандана гэдэгт бүрэн итгэлтэй байгаа юм. Бид өмнө нь олон жишээг дурдаж ирсэн. Дан ганц мажоритар тогтолцоо эрх мэдлийн маш их төвлөрөл бий болчихсон 76 гишүүнтэй. Тэр 76 гишүүн нь сүүлдээ 76 Ерөнхий сайд, дарга болж хувирсан энэ тогтолцоог л өөрчлөх үү, үгүй юу гэсэн зааг дээр ирээд байна. МАН-ын бүлэг эхний хоёр хэлэлцүүлэг дээр тоог нэмэх, тогтолцоог өөрчлөх нь зүйтэй. Гагцхүү ард түмэнтэйгээ ярилцаж, ойлгуулах нь зүйтэй гэсэн байр сууриар хандаж ирсэн.

-Үндсэн хуульд оруулах өөрчлөлт дээр Засгийн газрын гишүүд эсрэг, тэсрэг байр суурьтай байна. Тухайлбал, Ц.Даваасүрэн сайд үүнийгээ мэдэгдсэн. Танхимынхаа бодлогыг сөрсөн Засгийн газрын гишүүддээ хариуцлага ярих уу?

-Мэдээж УИХ-ын гишүүдийн хараат бусаар саналаа өгөх эрхэнд аль аль талаасаа хандахад зохимжгүй. Гэхдээ Засгийн газар гэдэг бол нэг кабинет. Бодлого гаргаад ажиллаж байна. Энэ кабинетын гишүүд ардчиллын зарчмаар л ажиллана. Олонхынхоо гаргасан шийдвэрийг цөөнх нь дагаж мөрдөх ёстой. Цөөнхийнхөө саналыг мэдээж олонх нь харгалзан үзэж байх учиртай. Гэхдээ эцсийн үр дүн хараахан гараагүй байна. Маргааш/өнөөдөр/ буюу тавдугаар сарын 31-ний өдөр Их хурлын чуулган хуралдаж Үндсэн хуулийн гуравдугаар хэлэлцүүлэг хэлэлцэгдэнэ. Эцсийн дүн гарсны дараа эдгээр асуудлууд ямар түвшинд яригдах вэ гэдэг нь ойлгомжтой болох байх.

-Нэг танхим болж, ойлголцож ажиллаж чадахгүй байна гэсэн үг үү?

-УИХ-ын гишүүдийн хараат бус байх байдал их чухал. Түүнд нь аль аль талаасаа хүндэтгэлтэй хандах ёстой. Харин Засгийн газрын гишүүний хувьд Засгийн газрынхаа л бодлого, шийдвэрийг дагаж, мөрдөж байх зарчимтай.

-Дагаж, мөрдөхгүй байгаа Засгийн газрынхаа гишүүнийг яах вэ?

-Эцсийн үр дүн гараагүй байхад би юм ярих нь илүүц байх гэж бодож байна.

-Сангуудын мэдээлэл ил болж, улстөрчид л тэдгээрийг авчихсан нь харагдаж байна. Гэтэл гишүүдийн тоог нэмэхээр улам олуулаа болоод идэж уух нь гэсэн зүйлийг хүмүүс ярьж байгаа?

-Тоо нэмж байгаа асуудлыг өнөөдрийн байгаа асуудлаар харах боломжгүй юм. Өнөөдөр би, тэр хэн бэ гэдгээ бодоод асуудалд хандах юм бол ямар ч өөрчлөлт, шинэчлэлт энэ нийгэмд болохгүй гэсэн үг. Үүссэн нөхцөл байдлыг би түрүүн эм уугаад аргацаах уу, мэс засал хийж эдгэх үү гэсэн сонголт дээр ирснийг хэлсэн. Нийгмийг бухимдуулсан, ард иргэдэд итгэлтэй амьдрах итгэл хомс болж байгаа энэ цаг үеийг бид зоригтой өөрчлөлт, шинэчлэлийг хийгээд магадгүй дараагийн түвшний хувьсгалыг хийгээд явах нь чухал юм уу гэдэг дээр улстөрчид анхаарч харах ёстой. Энд хэн нэгэн улстөрчийн болон улс төрийн намын эрх ашиг байж болохгүй. Үүнээс цаашаа бид өөрчлөлт, шинэчлэлд бэлэн, 21 дүгээр зууны хандлага, соёл ухамсартай улс төр, нийгмийг бүтээхийн төлөө л бид ажиллах ёстой. Үүний төлөө ч МАН зорьж ажиллаж байгаа.

-Төсвийн тодотгол хийхээр болсон дээр тайлбар өгнө үү?

-Төсвийн тодотголтой холбоотой асуудалд МАН-ын бүлгийн хурлын дараа тодорхой мэдээлэл өгнө. Өнөөдөр/өчигдөр/ бүлгийн хурлаар эцэслэн шийдвэрлэнэ.

-Төрийн хэмнэлтийн тухай хуулиар Онцгой байдлын газрын алба хаагчдын урамшууллыг өгч чадахгүй байна гэдэг асуудал яригдаж байна. Үүнийг яаж зохицуулах юм бэ?

-Төрийн хэмнэлтийн хууль цар тахлаас болж эдийн засаг хумигдсан үед бий болсон ойлголт. Энэ хууль гарснаараа өндөр ач холбогдол өгснийг иргэд маань мэдэж байгаа. Хоёр жилийн хугацаанд гурав орчим их наяд төгрөгийг хэмнэж чадсан үзүүлэлт гарсан. Харин энэ хууль цаашдаа яг энэ байдлаараа цаашаа үргэлжлэх үү, үгүй юу гэдэг асуудал яригдаж байна. Яагаад гэхээр шийдэж байх ёстой маш олон асуудал энэ хуулиар хаагдаж байгаа асуудал маш ихээр яригдаж байгаа.

Тиймээс Засгийн газрын зүгээс эдгээр саналуудыг нэгтгээд энэ хаврын чуулганаар багтааж Төрийн хэмнэлтийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулъя. Зайлшгүй хийх ёстой асуудлаа хэмнэлтийн хууль яриад хийхгүй байж болохгүй гэж үзсэн. Амьдрал дээр маш олон жишээ гарч байна. Аймгийн боловсролын газрын машиныг энэ хуулиар хураачихсан. Гэтэл суманд очиж, боловсролын үйлчилгээ үзүүлэх, сургалт, ур чадварыг дээшлүүлэх арга хэмжээ авч чадахаа больсон. Ийм зүйл олноор гарч байгаа учраас тэдгээрийг арилгая. Харин эсрэгээрээ хэмнэж болдог нь тодорхой болсон баяр, ёслол, хүлээн авалт, амралт зугаалга зэргийг зааглана. Төр хийж байх ёстой юмаа цаг алдалгүй хийнэ. 

-Төрийн өмчит компаниудын ТУЗ-ыг татан буулгах, багасгах асуудлыг яриад нэлээд удсан. Гэтэл Эрдэнэс Монгол компанийн охин компани болох Тавантолгой түлш компанийн ТУЗ одоог хүртэл ажилласаар байгаа гэсэн гомдол ирсэн. Энэ асуудлыг хэрхэх вэ?

-Үүнийг хэрэгжүүлэх нь Эрдэнэс Монгол, түүний охин компани болох Эрдэнэс Тавантолгойн удирдлагуудын асуудал. Чухам яагаад үүнийг хэрэгжүүлэхгүй байгааг эдгээр компанийн удирдлагуудаас тодруулах нь зүйтэй байх.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Зайсангийн зүүн гүүрийг шинэчлэх ажлын явц 82 хувьтай байна1 цаг 55 минутын өмнөЭверестэд Монголын хоёр уулчин авирч байна2 цагийн өмнөСанхүүгийн хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах асуудлыг судалж танилцуулахыг Эдийн засгийн байнгын хороонд даалгав2 цаг 4 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-д суралцаж буй сонсогчидтой уулзав4 цаг 18 минутын өмнөНийслэлийн ногоон бүсэд хуурайшилт их, гал түймрийн эрсдэл өндөр байна4 цаг 22 минутын өмнө“Ялалтад тэмүүлсэн морьд” хөшөөнд хүндэтгэл үзүүллээ4 цаг 26 минутын өмнөУИХ-ын дарга Д.Амарбаясгалан Их ялалтын баярын мэндчилгээ дэвшүүллээ4 цаг 54 минутын өмнөУИХ-ын 2025 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 05 дугаар сарын 09-ны өдрийн ирцийн мэдээ6 цаг 9 минутын өмнөНийслэлд барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй ААН-үүдэд төлөвлөгөөт шалгалт хийж эхэллээ7 цаг 36 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь7 цаг 39 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 19 хэм дулаан7 цаг 47 минутын өмнөМонгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалд С.Магнайсүрэнг томилов5 сар 8. 17:32Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто замын ажил 63 хувьтай байна5 сар 8. 12:35Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна5 сар 8. 12:32Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар албан ёсны уулзалт хийлээ5 сар 8. 12:29“Ромео Жульетта” эмгэнэлт драмын жүжгийг маргааш нээнэ5 сар 8. 11:01УИХ-ын 2025 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 05 дугаар сарын 08-ны өдрийн ирцийн мэдээ5 сар 8. 10:54“Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлтийн тэмцээнд энэ жил шинэ маршрутаар гүйнэ5 сар 8. 9:54"Найрамдал" зуслангийн нэг ээлж 396,000 - 806,000 төгрөгийн төлбөртэй5 сар 8. 9:51Дулааны үнийг ирэх өвлөөс хоёр дахин нэмж, цэвэр, бохир усны төлбөрийг есдүгээр сараас нэмнэ5 сар 8. 9:41"Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төв"-ийг нийслэлийн өмчид буцаан авав5 сар 8. 9:02УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь5 сар 8. 8:54Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын 80 жилийн ойн баярт оролцохоор Москва хотноо хүрэлцэн ирлээ5 сар 8. 8:51Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан5 сар 8. 8:48Энэ бямба гарагт “Дугуйтай Улаанбаатар-2025” олон нийтийн өдөрлөг болон “Баянзүрх марафон – 2025” арга хэмжээ болно5 сар 7. 16:24ТБХ:Монгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалд С.Магнайсүрэнг томилохыг дэмжлээ5 сар 7. 15:52Марафонд гүйхдээ бие болон сэтгэлзүйгээ бэлдээрэй5 сар 7. 14:46Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн Засгийн газар шийдвэр гаргалаа5 сар 7. 14:44Монгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалд нэр дэвшигчтэй хийх сонсголыг зохион байгуулав5 сар 7. 14:40Солонготын даваанд цасан бүрхүүл тогтож, халтиргаа гулгаа үүссэн байна5 сар 7. 12:03
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.