Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөө нь ӨРХИЙН ОРЛОГЫГ нэмэгдүүлэхэд чиглэх бөгөөд
Экспортыг нэмэгдүүлэх
Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх
Хүний хөгжлийн үзүүлэлтийг сайжруулах
Аялал жуулчлалыг хөгжүүлэх
Хүнсний хангамж, аюулгүй байдлыг сайжруулах
Улаанбаатар хотын түгжрэл, агаарын бохирдлыг бууруулах
Засаглалыг сайжруулах
Ногоон хөгжлийг дэмжих гэсэн 8 бодлогын тэргүүлэх чиглэлийг тодорхойлж, нийтдээ 14 их наяд төгрөгийн санхүүжилт бүхий 194 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлнэ.
Үүнээс улсын төсвийн хөрөнгөөр 2.4 их наяд төгрөг, орон нутгийн төсвийн хөрөнгөөр 0.18 их наяд төгрөг, гадаадын зээлээр 1.38 их наяд төгрөг, гадаадын тусламжаар 0.44 их наяд төгрөг, төр, хувийн хэвшлийн түншлэлээр 4.52 их наяд төгрөг, хувийн хөрөнгө оруулалтаар 3.5 их наяд төгрөг, бусад эх үүсвэрээр 1.59 их наяд төгрөгийг тус тус санхүүжүүлэхээр тусгав.
Уг төлөвлөгөө хэрэгжсэнээр дараах үр дүнд хүрнэ. Үүнд:
Экспортын хэмжээ 13.7 тэрбум ам.долларт,
Боомтын ачаа нэвтрүүлэх хүчин чадал 80 сая тн-д,
Байгаль орчны гүйцэтгэлийн үзүүлэлт 25 байраар урагшлуулна,
Гадаадын хөрөнгө оруулалт 4.0 тэрбум долларт,
Хүний хөгжлийн үзүүлэлт 4 байраар урагшлуулна,
Хүлээн авах гадаад жуулчдын тоо 1.3 сая-д хүргэнэ.
Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөө нь үр дүнд суурилсан төлөвлөлтийн зарчмыг баримтлан, урт, дунд хугацааны бодлогын баримт бичгүүдтэй бүрэн уялдаж, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааг түлхүү дэмжсэн төлөвлөгөө боллоо. Ирэх жил төр, хувийн хэвшлийн түншлэл, нөөц боломж, 2024 оны улсын төсөв бүхэлдээ хөгжлийн жилийн төлөвлөгөөнд тусгасан зорилт, арга хэмжээг хэрэгжүүлэхэд чиглэх юм.
Сэтгэгдэл бичих