УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан "Ард түмний төлөөллийн байгууллага ардчилсан парламент" сэдвээр сэтгүүлчдэд лекц уншлаа


6-р сарын 4
11 цаг 43 минут

       УИХ-ын Тамгын газар, Швейцарын Хөгжлийн агентлаг, "Бодлогод залуусын хяналт" ТББ хамтран "Парламентын ардчиллыг бэхжүүлэхэд сэтгүүлчдийн оролцоо" сэдэвт хөтөлбөрийг 2023 оны зургадугаар сарын 03-30-нд зохион байгуулахаар болсон. Энэхүү хөтөлбөрийн үндсэн сургалт-I өчигдөр Хууль зүйн үндэсний хүрээлэнд эхэлж, эрдэмтэд, судлаачид парламентын ардчиллын үнэт зүйл, төрийн эрх мэдэл, Монголд парламентын ардчиллыг яагаад бэхжүүлэх хэрэгтэй вэ зэрэг сэдвээр сэтгүүлчид, редакторууд, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл болсон залууст лекц уншсан.

 Тэгвэл өнөөдөр УИХ-ын анхны эмэгтэй Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан "Ард түмний төлөөллийн байгууллага ардчилсан парламент" сэдвээр лекц уншлаа. Түүний лекц парламентын ардчилал, сорилт, бэрхшээл: гадаад, дотоод хүчин зүйлс, ардчилсан парламентыг хэмжих таван шалгуур үзүүлэлт, УИХ-ын бодлого, стратеги, парламентын өөрийн үнэлгээ буюу хүчирхэг парламентыг төлөвшүүлэх гэсэн агуулгатай байв. "Парламентын ардчилал, сорилт, бэрхшээл: гадаад, дотоод хүчин зүйлс" гэсэн хэсэгт "Парламентын ардчилал гэдэг нь иргэд хууль тогтоох парламентад төлөөлөгчдөө сонгож, улс оронд хэрэгтэй хууль, шийдвэрийг гаргадаг төрийн тогтолцоо юм. Энэ тогтолцоонд парламент ард түмнийг шууд төлөөлдөг" гэдгийг онцолж, "Дэлхийн 158 улсын парламент хамрагдсан судалгаанд Монгол Улсын Их Хурал ардчилал бүрэн төлөвшсөн ХБНГУ, Итали улсын парламенттай ижил оноо авч тэргүүлсэн. АНУ 39 дүгээрт, БНСУ есдүгээрт, Японы парламент долдугаарт гэх мэтээр эрэмбэлэгдсэн" хэмээх сонирхолтой мэдээллийг дурдсан юм. Үүнээс гадна сонгогчдын идэвх оролцооны талаар сэтгүүлчид, редакторуудын анхаарлыг татахуйц нэгэн мэдээллийг өгсөн нь 1992 онд УИХ-ын сонгуульд нийт сонгогчдын 95.6 хувь нь оролцсон бол 2020 онд 73.6 хувь нь оролцож саналаа өгсөн тухай байлаа. Тэгвэл УИХ-ын нэг гишүүний төлөөлөх хүн амын тоо 1992 оноос хойш өөрчлөгдөж мөн онд УИХ-ын нэг гишүүн 28, 399 иргэнийг төлөөлж байсан бол 2022 онд 45.494 иргэнийг төлөөлж байгаа талаар УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан лекцдээ дурдсан юм. Тэрбээр “Ардчилсан парламентыг илэрхийлэх таван шалгуур үзүүлэлт юу вэ” гэдэг талаар:

 -Төлөөллийг хангасан. Өөрөөр хэлбэл, ард түмний янз бүрийн хэсгийг нийгмийн болон улс төрийн хувьд төлөөлж чадсан, бүх гишүүнийг тэгш боломж, баталгаагаар хангасан.

 -Нээлттэй. Төрөл бүрийн мэдээллийн хэрэгслээр дамжуулан олон нийтэд нээлттэй ажилладаг, ажлаа ил тод явуулдаг.

 -Хүртээмжтэй. Парламентын ажилд олон нийт, түүний дотор эвлэл, холбоод, иргэний нийгмийн хөдөлгөөнийг оролцуулахыг хэлнэ.

 -Хариуцлагатай. Парламентын гишүүд сонгогчдын өмнө ажлын гүйцэтгэл, ёс зүйтэй байдлаа хариуцан тайлагнах явдал багтана.

 -Үр нөлөөтэй. Ардчиллын үнэт зүйлсийн дагуу ажлаа үр нөлөөтэй зохион байгуулах, парламентын хууль тогтоох ба хяналтын чиг үүргийг нийт хүн амын хэрэгцээнд үйлчлэх байдлаар гүйцэтгэхийг хэлдгийг хөтөлбөрт хамрагдагсдад дэлгэрэнгүй тайлбарлаж өглөө.

 Парламентын ардчиллыг бэхжүүлэхэд сэтгүүлчдийн оролцоо" хөтөлбөрийн үндсэн сургалт-I үргэлжилж байна.

Эх сурвалж: С.Бат


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Зайсангийн зүүн гүүрийг шинэчлэх ажлын явц 82 хувьтай байна2 цаг 10 минутын өмнөЭверестэд Монголын хоёр уулчин авирч байна2 цаг 15 минутын өмнөСанхүүгийн хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах асуудлыг судалж танилцуулахыг Эдийн засгийн байнгын хороонд даалгав2 цаг 19 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-д суралцаж буй сонсогчидтой уулзав4 цаг 33 минутын өмнөНийслэлийн ногоон бүсэд хуурайшилт их, гал түймрийн эрсдэл өндөр байна4 цаг 37 минутын өмнө“Ялалтад тэмүүлсэн морьд” хөшөөнд хүндэтгэл үзүүллээ4 цаг 41 минутын өмнөУИХ-ын дарга Д.Амарбаясгалан Их ялалтын баярын мэндчилгээ дэвшүүллээ5 цаг 9 минутын өмнөУИХ-ын 2025 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 05 дугаар сарын 09-ны өдрийн ирцийн мэдээ6 цаг 24 минутын өмнөНийслэлд барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй ААН-үүдэд төлөвлөгөөт шалгалт хийж эхэллээ7 цаг 51 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь7 цаг 54 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 19 хэм дулаан8 цаг 2 минутын өмнөМонгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалд С.Магнайсүрэнг томилов5 сар 8. 17:32Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто замын ажил 63 хувьтай байна5 сар 8. 12:35Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна5 сар 8. 12:32Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар албан ёсны уулзалт хийлээ5 сар 8. 12:29“Ромео Жульетта” эмгэнэлт драмын жүжгийг маргааш нээнэ5 сар 8. 11:01УИХ-ын 2025 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 05 дугаар сарын 08-ны өдрийн ирцийн мэдээ5 сар 8. 10:54“Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлтийн тэмцээнд энэ жил шинэ маршрутаар гүйнэ5 сар 8. 9:54"Найрамдал" зуслангийн нэг ээлж 396,000 - 806,000 төгрөгийн төлбөртэй5 сар 8. 9:51Дулааны үнийг ирэх өвлөөс хоёр дахин нэмж, цэвэр, бохир усны төлбөрийг есдүгээр сараас нэмнэ5 сар 8. 9:41"Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төв"-ийг нийслэлийн өмчид буцаан авав5 сар 8. 9:02УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь5 сар 8. 8:54Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын 80 жилийн ойн баярт оролцохоор Москва хотноо хүрэлцэн ирлээ5 сар 8. 8:51Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан5 сар 8. 8:48Энэ бямба гарагт “Дугуйтай Улаанбаатар-2025” олон нийтийн өдөрлөг болон “Баянзүрх марафон – 2025” арга хэмжээ болно5 сар 7. 16:24ТБХ:Монгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалд С.Магнайсүрэнг томилохыг дэмжлээ5 сар 7. 15:52Марафонд гүйхдээ бие болон сэтгэлзүйгээ бэлдээрэй5 сар 7. 14:46Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн Засгийн газар шийдвэр гаргалаа5 сар 7. 14:44Монгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалд нэр дэвшигчтэй хийх сонсголыг зохион байгуулав5 сар 7. 14:40Солонготын даваанд цасан бүрхүүл тогтож, халтиргаа гулгаа үүссэн байна5 сар 7. 12:03
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.