Ц.Дэмбэрэл: Дэлхийн үнэлгээ шударга, зөв, Монголынх шударга бус, буруу


6-р сарын 5
8 цаг 40 минут

        Үндэсний үнэлгээ

Монголын Ирээдүй Судлал Нийгэмлэгийн тэргүүн, доктор, профессор, Монгол Улсын Гавъяат багш Ц.Дэмбэрэлтэй ярилцлаа.

Монгол улсад өөрийн гэсэн ҮНДЭСНИЙ ҮНЭЛГЭЭ байх ёстой биз?

Даяарчлалын энэ үед ҮНДЭСНИЙ гэх үгийг тун бодож байж хэлж бичих ёстой. Ялангуяа боловсролын салбарт. Учир нь боловсрол бол онцгой хурдтай даяаршиж байна. Гэхдээ ҮНДЭСНИЙ ҮНЭЛГЭЭ байх л ёстой. Харин хэрэглэх хүрээ нь маш тодорхой байхгүй бол эргээд даяаршлаа бооно. Жишээ нь монгол хэл. Монгол хэлээр бүх мэдээллийг авна гэвэл бүтэхгүй, болох ч үгүй. Эдүгээ бидэнд англи хэл тун чухалчлагдаж байна. Тэгвэл монгол сурагчийн англи хэлний чадварыг үнэлдэг монгол үнэлгээ байх эсэх асуудал гарна. Одоогоор англи хэлний багш нарын тавьдаг дүн, ерөнхий шалгалтын оноо бий. Тэдгээр нь жинхэнээсээ үнэлгээ мөн үү гэвэл биш юм. Дэлхий дээр гадаад хүний англи хэлний чадварыг шалгадаг нэг л үнэлгээ бий. Тэр нь ТОЕFL iBT Exam (Тest of English as Foreign language-internet based test).  Дэлхий даяараа энэ үнэлгээг хүлээн зөвшөөрч, хэрэглэж буй. Тэгэхлээр үүнээс өөр, Монгол суралцагчийн англи хэлний үнэлгээг бүтээнэ гэвэл болохгүй, чадах ч үгүй. Харин монгол хэлнийхээ үнэлгээг бид өөрсдөө л хийнэ. Гэтэл бид өнөөдөр үсэг мүсэг, эгшиг заримдаг гэх төдий л хоосон маргалдаад сууж байгаа. Уг нь монгол хэлний үнэлгээ л чухам бидний эхний ээлжид зайлшгүй хийх ёстой ажил юмсан. Математикийн хичээлээр бас ийм. Монгол математик гэж байхгүй болохоор олон улсын үнэлгээ рүү л явна. Эс тэгвэл биднийг олон улсад хүлээн авахгүй. Физик, хими гэх мэт нь мөн ийм. Манай залуус ТОЕFL-ийн 90 оноог аваад АНУ, Английн их сургуулиудад элсэн суралцдаг боллоо. Тэд зөв замаар оржээ. TOEFL үнэлгээ нь бидний мэддэг, хэрэглэдэг АРГАЛАХ гэдэг монгол аргачлалаас ангид. Дүгнэвээс, олон улсын түвшний үнэлгээ боловсролын салбарт бэлэн байна. Одоо яавал түүн рүү дөхөх вэ? гэдэг дээр л ухаанаа уралдуулцгаая. Гэхдээ би вээр Монгол үнэлгээг ор тас үгүйсгээгүй шүү.

Ийм АРГАЛЖ болдоггүй чанартай шударга үнэлгээг гаднаас оруулж ирэхэд манай эрдэмт академичид л тэргүүн ээлжид уриалж, өөрсдөө үлгэрлэх ёстой доо, тэгвэл бусад нь дагана даа?

Харин тийм ээ. Шинжлэх ухааны мэдээллийг дэлхийгээс англи хэлээр л авч буй. Тэгвэл манай эрхэмсэг эрдэмтдийг TOEFL-оор үнэлбэл яах бол? Үүнд эрдмийн зэрэг, цол ямар ч нөлөөгүй. Харин ч сөрөг нөлөөтэй. Тэгэхлээр, англи хэлний болон улмаар шинэ мэдээлэл олох чадварыг үнэлдэг дэлхийн үнэлгээ, манай эрдэмтдийн дотоодын үнэлгээ хоёр эсрэг чиглэлтэй байх аж. Дэлхийн үнэлгээ бол шударга, зөв, гэтэл Монголын үнэлгээ түүний эсрэг чигтэй. Ингэхлээр манайхан шударга бус буруу үнэлгээтэй болж таарлаа. Энд би эрдэмт судлаачдаа өөнтөглөх гэсэндээ бус, хазгай үнэлгээг шүүмжлэх гэсэн болой. Манайхны дунд хаа очиж үнэн үгэнд таатай ханддаг эрдэмтэд цөөн бус бий. Энэ зохиомол зэрэг цолоор ажил үнэлдэг, санхүүжүүлдэг буруу аргаасаа салмаар байна аа, төр минь.

Тэгээд бүх үнэлгээ маань гадаадынх шиг, тэр тусмаа АНУ-ынх шиг болох уу?

Арай ч тийм биш. Бид эхний удаад олон улсын жишигт нийцэхийг зорино, тэр явцдаа ҮНДЭСНИЙ ҮНЭЛГЭЭ-тэй болно, тэгээд дээш мацна даа. АНУ, Европ, Японы ' үнэлгээг даваад цаана нь, бүр оройд нь гарах юм.

Ингэж болох уу?

Болно. БИД ЧАДНА. Би үүнд 100% итгэлтэй байна. Үүнийг мэргэжлийн байгууллагын тоо баримтад үндэслэн нотлох учиртай бөгөөд тэр нь их зай, цаг авна. Үнэлгээ бол мэргэжлийн тун нарийн ажил. Тархалтын функц, хазайлт, голч гээд дан математик, магадлалын онолын асуудал яригдана. Иймд энгийн болхидуу жишээгээр тайлбарлая.

Шинэ Зеландын хамгийн өндөр Күүк оргил 3754 метр. Харин дэлхийн зулай Эверест 8848.86 метр. Эдмунд Хиллари хэмээх англи хүн их л бодож 2000 метрийн өндөрт өгссөн гэх бол Дэнзэн Норгай мэтийн балба, төвдүүд 5000 өндөрт аж төрөх нь хэвийн. Европын уулчид 4000 метрээс дээших өндөрт заавал хүчилтөрөгчийн баг зүүдэг. Зүүхгүй бол үхнэ. Гэтэл төвд малчин ийм өндөрт сарлагаа туугаад дуу дуулж явдаг. Эверестийн оргил дээр европ уулчны хөтөч болж, түүнийг чирч авчирсан балбын шэрваа нар зүв зүгээр тамхиа татаад сууж байдаг аж. Энэ бол багаасаа өндөрт амьдарч, түүндээ дасан зохицсон хүний давуу тал.

Тэгвэл ETS-ийн шалгалтууд дандаа оюун ухааны чадал чансаа, IQ, тархины багтаамжийг сорьдог. Монгол хүүхэд бол уулчидтай зүйрлэвэл Балбын шэрваа шиг төрөлхийн давуу талтай. Тэр нь төрөлхийн том багтаамжтай тархи, өндөр IQ. Тэгэхлээр бид тархи, оюуны хувьд дэлхийн зулай дээр л байгаа хүмүүс. Европ, америк, оросууд тээр дор, хүчилтөрөгчийн багтай мацаж байх бөгөөд тэднээс арай дээхэн хятад, солонгос, япон гурав харагдана.

Та үүнийгээ нотлох жишээ баримт хэл дээ?

Японы сумо бөхийг хар. Үнэлгээ нь Япон. Сумогийн үнэлгээ нь манай монгол бөхийн үнэлгээнээс хавьгүй шударга. Монгол хүн япон үнэлгээгээр сумогийн орой дээр нь гарч чадаж байна. Би математикийн шинжлэх ухааны доктор Ц.Болдсүх асныг гайгүй мэднэ. Бид хоёр улсын математикийн 8 дугаар олимпиадад хамт өрсөлдөж байв. Бид хоёр нэг хуралд хамт орлоо л доо. Хурлын завсарлагаагаар нэг ирланд профессор надад, Та IQ судалдаг гэсэн, энэ Болдсүх доктор яасан гоё аялгаар цэвэр ярив аа, би ингэж хошигнож гүн агуулгатай зөв ярьдаг өөр гадаад хүнтэй тараагүй, монгол хүний тархины багтаамж тун их гэж би уншсан. Та нар энэ давуу талаа сайтар ашиглахад л бүрэн хангалттай. Манай Ирландад даргыг бус оюунлаг хүнийг шүтдэг болсон гэж хэлсэн шүү. Англичууд ч өөрсдөө тэгж урт онч өгүүлбэрээр ярих нь ховордсон гэсэн. Тэгэхлээр бидэнд англи, америк, япон, хятад, орос хүмүүсийг оюунаараа давах бүрэн боломж байна.

Үндэсний үнэлгээ гэхээр манайхан ёстой завхруулах байх даа?

Тийм нь ч тийм. Монголчууд бид ажлыг гойд муухай завхруулдаг. Энэ нь бүр ЗУРШИЛ болчихсон гэмтэй. Одоогийн байдлаар, Төрийн Албаны Зөвлөл (ТАЗ)-ийн шалгалт тиймэрхүү байгаа, гэхдээ сайжрах байх аа, чиг нь зөв гарчихсан юм. ТАЗ-ийн шалгалт гэдэг чинь нэгэн төрөл чадварын шалгалт.

Манай төр БОЛОВСРОЛЫН ҮНЭЛГЭЭН-д хөндлөнгөөс нь шууд оролцоод, зохицуулаад түүнд нь улс төр хутгалдаад, ингэхлээр ажил нурж, буруу зүг рүү хазайдаг.

Ялдамд, одоогоор манай ТАЗ төрийн албанд орох хүмүүсийн хууль цээжлэх чадварыг шалгаж байгаа. Энэ ёстой буруу шүү гэдгийг хэлье. Боловсролын тухайд Боловсролын Үнэлгээний Төв (БҮТ)-ийг эхлээд янзалж таарна. Үнэлгээний ажлыг төрийн харьяанд хийнэ гэхээр л завхардаг. ДБМИҮЗ, БҮТ зэрэг үнэлгээний байгууллагуудыг төрөөс холдуулж, бүрэн бие даасан томоохон удирдах зөвлөлтэй, иргэний нийгмийн хатуу хяналтад оруулах ёстой. Гол нь хараат бус, мэргэжлийн, хөндлөнгийн байх ёстой. БҮТ-ийг анх байгуулах ажилд БШУЯ- ны мэргэжилтнүүдтэй хамтарч би ёстой хүч гарган зүтгэж байлаа. 2020 он гэхэд үнэлгээ бүрэн цэгцэрчихнэ дээ гэж тэр үед сэрүүн зүүдэлж байж дээ. Ай хөөрхий, энэ төр, УИХ, нөгөөх МАНАН, гайтай хэдхэн нөхөд л энэ ажлыг цаанаас нь гацаасаар өдий хүрлээ. Манай төр БОЛОВСРОЛЫН ҮНЭЛГЭЭН-д хөндлөнгөөс нь шууд оролцоод, зохицуулаад түүнд нь улс төр хутгалдаад, ингэхлээр ажил нурж, буруу зүг рүү хазайдаг. БҮТ-ийг, БМДИ-ийг, бас ДБМИҮЗ-ийг аваръя.

Үндэсний үнэлгээнд жишиг болохуйц олон улсын үнэлгээг нэрлэнэ үү?

Ойрын жилүүдэд бидэндээ АНУ-ын ЕТS (Educational Testing Service)-ийн болон кембрижийн үнэлгээ бүрэн хангалттай. Энэ хоёрын үнэлгээний дүнг дэлхийн хаана ч хүлээн зөвшөөрдөг. Гэхдээ сул талууд бий, бий. Түүнийг дараа ярья. Манай монгол хүүхдүүд кембриж болон АНУ-ын ЕТS-ийн сорилуудыг өгч чадаж байгаа. Тэгэхдээ бүр өндөр оноо аваад байгаа нь бидэнд нэгийг бодогдуулна. Манай хүүхдүүд 2 жил бэлтгээд л давчихаж байна. Гэтэл хөрш гүрний хүүхдүүд дор хаяж арван жил бэлтгэдэг аж. Эдгээр үнэлгээ бол монгол хүний хувьд тийм ч өндөр даваа биш шүү,.. бид түүнээс илүү өндөрт гарах ёстой. Тэр өндөр үнэлгээ нь манай үндэсний үнэлгээ байх юм. Ер нь монгол хүн гарвал хамгийн өндөрт нь л гарч байж сэтгэл ханана. Европ, хятад, япон, солонгос, орос хүний гарсан өндөрт монгол хүн нүдээ боолгосон ч гэлээ өлхөн гарна. Монголчуудад тийм оюуны хүч IQ бий. Үүн дээр маргах хэрэггүй ээ. Монгол хүний оюуны чадавхыг тултал нь шавхаж шалгадаг, дэлхийн бусад үндэстнүүд шууд хүлээн зөвшөөрч, бас гайхдаг, тийм ОРГИЛ ҮНЭЛГЭЭ бол жинхэнэ МОНГОЛ үндэсний ҮНЭЛГЭЭ байх учиртай. 

Ийм сайхан чанга үнэлгээтэй болохсон. Бид нүднийхээ боолтыг хаямаар байна.

Энэ чиглэлд манайд ахиц дэвшил байна уу?

БШУЯ-ны дэргэдэх Боловсролын Үнэлгээний Төв (БҮТ) бас ч гэж хэд хэдэн судалгааг үндэсний хэмжээнд хийжээ. Тэдгээр судалгаагаар манай суралцагчдын амжилт олон улсын тэргүүлэх түвшнээс маш хол хоцорч байгаа нь харагджээ. БСШУСЯ-ны сайдын 2018.06.29-ний А/425 дугаар тушаалаар “Ерөнхий боловсролын сургуулийн суралцагчийн болон сургалтын чанарын үнэлгээний журам” шинэчлэгдсэн. Энэхүү тушаалаар багшийн зүгээс сурагчийгаа үнэлэх үнэлгээ өөрчлөгдөж, I-VIII гэх 8 түвшинтэй болсон. Өмнө нь багшийн заасан бүгдийг яс цээжлээд онц дүн авч байсан сурагч шинэ үнэлгээгээр дөнгөж II түвшинд хүрч 39 оноотой болно. Энэ чинь онц, сайн, дунд, муу гэдэг манай уламжлалт үнэлгээгээр муу гэсэн үг. Цээжлэх нь сэтгэлгээний доод эрэмбэд хамаарах тул ийм болно. Нэгэнтээ үнэлгээний арга зүй өөрчлөгдсөн бол түүнийг дагаад сурах бичиг, сургах технологи өөрчлөгдөх ёстой. Энэ ажил хийгдээгүй. Одоо энэ үнэлгээгээ улам бэхжүүлэх чиглэлд ахимаар байх юм. Ерөнхий боловсролын сургуулийн суралцагчийн болон сургалтын чанарын үнэлгээний журам нь БЛҮҮМ-ийн таксономи дээр үндэслэсэн, олон улсад хэрэглэдэг зарчмуудад тулгуурласан учраас ирээдүйтэй. Одоо БҮТ өөрөө ЭЕШ-аа энэ шинэ журамтайгаа нийцүүлэх ёстой. ЕБС-ийн үнэлгээ, ЭЕШ-ын үнэлгээ хоёр зөрж болохгүй.

Суралцагчдын чанарын үнэлгээний шинэ журмыг ЕБС-ийнхан хэр дэмжиж байгаа бол?

Дэвшил өөрөө ирнэ гэж байхгүй ээ. Хүмүүс ХӨГЖЬЕ, ДЭВШЬЕ, ӨӨРЧИЛЬЕ дэмжинэ шүү, зүтгэхэд бэлэн байна л гэдэг юм. Тэгээд яг цаг нь болохоор таг болчихдог. Ярих амархан, хийх хэцүү болохоор тийм юм. Хүмүүсийн дассаныг өөрчлөх ч амаргүй л дээ. ЕБС-ийн багш нар, сурагчид, эцэг эхчүүд ч бас ийм л байгаа. Хэрэглэгчийг бүхний өмнө тавьж, тэднийг хаан гэх нь үйлдвэрлэгчдийн зүгээс хийдэг зар сурталчилгаа болохоос онол ном биш. Хэрэглэгч хэзээ ч шинэ бүтээгдэхүүнийг хөгжүүлэгч байгаагүй, санхүүжүүлэгч нь ч биш. Үйлдвэрлэгч л түүнийг хийнэ.

Харин өмнөхөөсөө сайн бүтээгдэхүүн гараад ирвэл хэрэглэгч худалдан авдаг. Одоогийн хүн төрөлхтний олсон энэ их дэвшил хөгжлийг олон түмэн, хэрэглэгчдийн санал хүсэлтээр хийгээгүй юм. Тэгэхлээр боловсролын шинэчлэлийг багш, суралцагчдын саналаар хийнэ гэвэл бүтэхгүй. Тэд шинэчлэлийг хуучинсаг архагуудтай хамтарч улдан эсэргүүцэхгүй л байвал болоо. Хаа очиж, манай ЕБС-ийн захирал, багш нар шинэчлэлийг дэмжих талдаа байдаг юм билээ. Харин дараа нь та нарынхаа хүсэлтээр ийм, тийм шинэчлэл хийлээ, энээ, тэрээ бол өөр. Тэрээр тактик. Хууль бас ийм. БСШУСЯ-ны сайдын 2018.06.29-ний А/425 дугаар тушаал ч бас ийм. Ийм учраас л төр байгаа юм шүү дээ. Бэрхшээл тоочиж, ухарч буцах тухай яриа байж таарахгүй гэдгийг БШУЯ-д сануулъя.

 

Эх сурвалж: Sonin.mn


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Г.Занданшатар: Валютын нөөц 6.5 тэрбум ам.доллар давах хүлээлттэй байгаа нь бодит үр дүн12 сар 26. 17:52Оюу толгой бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх чиглэлээр УИХ-ын тогтоол баталлаа12 сар 26. 15:34Нийгмийн хамгааллын тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Австри Улс хоорондын хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ12 сар 26. 15:30Өнөөдөр өглөөнөөс эхлээд орон нутаг руу шатахуун нийлүүлэлтээ ачиж байна12 сар 26. 12:40Улаанбаатар-Замын-Үүд чиглэлд нийтийн тээврийн автобус явж эхэлжээ12 сар 26. 12:31Мансуурсан иргэн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа бусдыг хутгалжээ12 сар 26. 11:07Дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ дотоодын цэргийн ангиудад хяналт шалгалт хийж байна12 сар 26. 11:02Чихрийн шижин 1-р хэв шинжтэй хүүхдүүд сахар тасралтгүй хэмжих CGM төхөөрөмжөө хүлээн авлаа12 сар 26. 10:54“Милан-Кортина 2026” өвлийн паралимпын наадамд Монгол Улсаас гурван тамирчин оролцохоор бэлтгэж байна12 сар 26. 10:49Тусгаар тогтнолын далбаа мандуулах ёслол болно12 сар 26. 10:05“Төлбөрийн чадваргүйдлийн тухай хууль (Шинэчилсэн найруулга)-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж эхэллээ12 сар 26. 9:59Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн12 сар 26. 9:53Ерөнхий сайд Г.Занданшатар лицензийн тооллогын хүрээнд улс төрчдийн хамаарлыг тодорхойлох ажлыг шуурхайлахыг санууллаа12 сар 25. 19:26Б.Энхтүвшин: Шинэ оныг шатахууны хомсдолгүй угтах боломж бүрдсэн12 сар 25. 13:13Монголын үндэсний шигшээ багийн тамирчид 2025 онд нийт 149 медаль хүртжээ12 сар 25. 13:02Газар авах хүсэлтийг энэ сарын 31-нээс цахимаар авч эхэлнэ12 сар 25. 11:07Ли Жэ Мёнд Цагаан ордны алтан түлхүүрийг бэлэглэжээ12 сар 25. 10:29БНСУ дахь Монголын ЭСЯ-ны ажилтан согтуугаар жолоо барьж осол гаргажээ12 сар 25. 9:51Орон нутагт шилжин суух иргэдэд 15 сая төгрөг хүртэлх татварын хөнгөлөлт үзүүлнэ12 сар 25. 9:41Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчийн сонсгол боллоо12 сар 25. 9:37Тэргүүн түшмэлийн зэрэг дэв олголоо12 сар 25. 9:16Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 14 хэм хүйтэн12 сар 25. 9:06АБГББХ: Зээлийн хэлэлцээр, Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр соёрхон батлах тухай хуулийн төслүүдийг дэмжлээ12 сар 24. 19:16Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрүүд12 сар 24. 19:13Эмч, багш, шинжлэх ухааны салбарын цалингийн асуудлаар тогтоол баталлаа12 сар 24. 12:5960 вагон буюу 3600 тонн АИ-92 автобензин байна12 сар 24. 12:39ЭЗБХ: Төрийн өмчийн талаарх үндсэн чиглэлийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ12 сар 24. 12:33Д.Манлайбаатар: Хувцсаа сольдог камергүй өрөөнд цэргүүд нэгнээ зодсон байна12 сар 24. 12:03Б.Пүрэвдорж: Нөөцийн саванд 130 мянган тонн хуурамч шатахууны хольц буй нь шаардлагатай нөөцлөх боломжийг булааж байна12 сар 24. 11:18Баян-Өлгийн 319 уул усны казах нэрийг монгол нэршлээр нь сэргээхээр шийдвэрлэжээ12 сар 24. 11:01
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.