Монголын хуулийг зөрчсөн хятад иргэдийг 10 мянган төгрөгөөр торгожээ


6-р сарын 5
9 цаг 10 минут

      "Товчхон" шок шог мэдээ

Хоёр нангиад эр монголчуудын эртнээс дархалсан Богдхан уул, төрийн тусгай хамгаалалттай Их тэнгэрийн ам руу ичимдэг эрхтнээ гарган, эрээ цээргүйгээр сарьж зогссон байна. Монголын хуулийг жунгаа шээсээрээ зөрчсөн хоёр хятадыг тус бүр 10 мянгаар торгожээ. 10 мянган төгрөг нь 25 юань бөгөөд жин будаа, хэдэн мантууны үнэтэй юм. Монголын радио хятадаар мэндлэхэд би үхнэ гэдэг. Тэгвэл Их тэнгэр өөд хятад шээхэд бид яах вэ.    

МАН-ын нарийн бичгийн дарга асан Ц.Бат-Энхийг “Эрдэнэт медикал” эмнэлэгт бие нь өвдөөд хэвтэж байгаа юм уу гэтэл биеэрээ удирдаж байгаа юм байна. Эмнэлэг хэвтээгүй, эмнэлэгт сууж байгаа юм байна. Хуульд зааснаар бол эмч юм уу, нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтэй, дор хаяж 10 жил цагаан нөмрөг өмсөн ажилласан, багадаа 5 жил энэ салбарт удирдах ажил хийсэн хүн байх ёстой. Ц.Бат-Энх босгыг нь давахгүй бүдрэх тул эмнэлгийн дээврээр нь ороод захирлынх нь сандалд суучихсан юм байна. Эрдэнэт үйлдвэрийн захирал Г.Ёндонг ёндоо, ёмбоо, ёрвоо, ёозгүй, ёоёо томилгоогоо үтэр түргэн болиулахыг АТГ-аас сануулсан байна.

УИХ-ын гишүүн Б.Баярсайхан “Найз охиноо яамны хэвлэлийн төлөөлөгчөөр томилоод, гадагшаа сургуульд явуулсан сайд ах ч байдаг. БЗС-ийн мөнгөөр найз охиноо гадаадад сургасан хүн бол Ж.Батсуурь” гээд хөнжлийг нь сөхөж, хөгийг нь дэлгэсэн үг хэллээ. Ээлжит сайн ах, самуун сайдаар тодорсон Ж.Батсуурь няцаах гэсэн биш юун гуя гэдэг шиг юм болов. “Яаманд хэвлэлийн төлөөлөгчөөр хоёр эмэгтэй байсан. Сүүлд сураг сонсоход Унгарт бил үү байдаг гэсэн”. Унгарт байдгийг нь мэддэг байгаад зогсохгүй, сураг ажил тавьдаг, сурлага амьдралд нь санаа тавьдаг гэсэн үг болж таарч байна. 

Монголын улс төрийн попын хаадын нэг, үшү биш ээ фэнгшү хэмээх С.Ганбаатар надад гуравхан сар Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын суудал өгөөч, би Монголоо  хөгжүүлье гэж гуйлаа. Ерөнхийлөгч, Ерөнхий сайдыг улирлын амралт олгож байгаа юм шиг өгч авдаггүй, ард түмнээс сонгогддог гэдгийг попын хаан мэддэг боловч попроход хууль, дүрэм падлийгүй. С.Ганбаатарт бакалаврын диплом байхгүй, оронд нь сурч байсан гэдэг өгүүлбэр бичсэн боловч банканд харуул биш эдийн засагч, дээд сургуульд жижүүр биш багш хүртэл болж фэнгшү шидтэй, кунфу илбэтэй хүн билээ. 

Эх сурвалж: zogii.mn


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Д.Мөнх-Эрдэнийг ЗГХЭГ-ын Тэргүүн дэд даргын үүрэг гүйцэтгэгчээр томилов6 сар 18. 20:40Төр өөрөө бүсээ чангалах “ХЭМНЭЛТИЙН ТОДОТГОЛ”-ыг Засгийн газар хэлэлцэж эхэллээ6 сар 18. 20:31Засгийн газрын гишүүдийг томилж, Засгийн газрын гишүүд Улсын Их Хуралд тангараг өргөв6 сар 18. 8:13Д.Амарбаясгалан: ДЦС-3-ыг өвлөөс өмнө хэвийн байдалд шилжүүлэх, шаардлагатай бол ҮАБЗ-д асуудлаа яаралтай танилцуулах ёстой6 сар 18. 1:20Х.Нямбаатар: Багшийн дээдийн нүхэн гарцыг хөгжлийн бэрхшээлтэй иргэнд ээлтэй байдлаар иж бүрэн шинэчилнэ6 сар 17. 21:05“Улаанбаатар Америк" сургуулийн зүүн талд шинээр явган хүний зам барина6 сар 17. 21:04Х.Нямбаатар: Монополын эсрэг газраас Сэлбэ хотын ТЭЗҮ, худалдан авах ажиллагааг нийцэлтэй гэж дүгнэсэн6 сар 17. 21:03Монгол Улсын Ерөнхийлөгчид Засгийн газрын гишүүдийг танилцууллаа6 сар 17. 21:00Х.Нямбаатар: ТЭЦ-5 дулааны цахилгаан станцын тендерийг долоодугаар сард нээнэ6 сар 17. 15:29Энэ жилээс нийслэлийн өдөр, даншиг наадмыг хамт зохион байгуулна6 сар 17. 14:30МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, Засгийн газрын бүрэлдэхүүний 40 хувьд өөрчлөлт оруулж, зарим сайд нарыг улираах нь зүйтэй гэж үзжээ6 сар 17. 14:24Сонгинохайрхан дүүргийн 42 дугаар хорооны цогцолбор барилга ашиглалтад орлоо6 сар 17. 11:24Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто замын хөдөлгөөнийг есдүгээр сард нээнэ6 сар 17. 11:22Ерөнхий сайд Г.Занданшатарт Азийн Шатрын холбооны ерөнхийлөгч баяр хүргэж, захидал илгээжээ6 сар 17. 11:192025 оны эхний таван сарын байдлаар нийтийн тээврийн орлого 22 тэрбум төгрөг, зорчилтын тоо 68.4 сая болж өслөө6 сар 17. 10:38Б.Ганхайч ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ6 сар 17. 10:34Яармагийн гүүрний зүүн талаас Д.Сүхбаатарын талбай хүртэлх 7 км явган хүний замыг шинэчилж байна6 сар 17. 10:13УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь6 сар 17. 8:36Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан, дуу цахилгаантай аадар бороо орно6 сар 17. 8:34АТГ-ын дарга З.Дашдаваа! Л.Оюун-Эрдэнийн орлогыг нотлуулж чадахгүй бол огцроорой6 сар 16. 18:39Нийслэлийн гурван дүүрэгт дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх ААН-үүд шалгарч, батламжаа гардан авлаа6 сар 16. 17:22Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр нэвтрүүлсэн хэргийг шүүхэд шилжүүллээ6 сар 16. 17:18Зайсангийн шинэ гүүрний авто замын хөдөлгөөнийг зургаадугаар сарын 30-нд нээнэ6 сар 16. 17:15WIKILEAKS Х.Тэмүүжинг АНУ-ын ЭСЯ-нд “Хов яригч”-аар нэрлэж байсан бол THE TIMES-ийн нийтлэлийн захиалагч нь Х.Баттулга уу, Л.Оюун-Эрдэнэ үү6 сар 16. 17:08Байгалийн чулуугаар шинэчилсэн авто замын хашлага 20-50 жилийн насжилттай6 сар 16. 17:04Б.Батцэцэг: The Times-т эш татсан эх сурвалжууд нь эрх мэдлээ алдсан этгээдүүд байхыг үгүйсгэхгүй6 сар 16. 15:38Энэ сарын 18-нд хууль зүйн зөвлөгөө үнэ төлбөргүй өгнө6 сар 16. 15:26Эрүүгийн 894 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав6 сар 16. 14:43АН: Шинэ Засгийн газрыг байгуулахдаа яам болон сайд нарыг тоог 50 хувиар бууруулах шаардлагатай6 сар 16. 14:41Нисгэгчгүй нисэх төхөөрөмж болох дрон технологийг хөгжүүлэх боломжийн талаар хэлэлцлээ6 сар 16. 11:58
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.