Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ шинжлэх ухааны салбарынхантай өглөөний уулзалт хийлээ


6-р сарын 5
14 цаг 23 минут

     Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өглөөний 13 дахь уулзалтаа Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалангийн хамт шинжлэх ухааны салбарын эрдэмтэн судлаач, удирдлагуудтай хийлээ. Уулзалтын эхэнд сайд Л.Энх-Амгалан салбарынхаа талаар товч танилцуулга хийсний дараа Ерөнхий сайд "Шинэ сэргэлтийн бодлого" илтгэлээ танилцуулсан. Тэрбээр ярианыхаа эхэнд энэ оны төсвийн тодотголын төсөлд цалингийн шинэчлэл хийхээр тусгаснаа хэллээ. Төрийн албан хаагчийн нийт 14 сүлжээний 566 шатлалтай цалинг зургаан сүлжээний 61 суурь болгож, зөрүүг арилгана. Шинжлэх ухааны салбарыг эдийн засгийн өрсөлдөөнд оруулж, статусыг өндөр түвшинд хүргэхийн төлөө хамтарч ажиллахаа Ерөнхий сайд тэмдэглэв.  
Манай улсад 2021 оны байдлаар төр, хувийн хэвшлийн эрдэм шинжилгээний болон эл зэрэглэлд хамаарах дээд боловсролын 71 байгууллага үйл ажиллагаа явуулж байна. Эдгээрт 5085 судлаач ажиллаж байгаагийн 26.5 хувь буюу 1349 нь эрдэм шинжилгээний үндсэн ажилтан байна. Өнгөрсөн онд шинжлэх ухааны салбарт 47.7 тэрбум төгрөг батлагдсаны дийлэнх нь цалин хөлсний нэмэгдэл, төрийн албан хаагчдад тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн тэтгэмжтэй холбоотой зардал байсныг салбарын төлөөллүүд Ерөнхий сайдад уламжилж байлаа. Түүнчлэн, эрдэм шинжилгээ, туршилт, зүгшрүүлэлтийн ажлын санхүүжилт сүүлийн таван жилд нэмэгдээгүй, нэг судалгаанд зарцуулах зардлын хэмжээ 14.4 сая төгрөг байгаа нь судалгаа хөгжүүлэлтийн чанар, үр дүнд сөргөөр нөлөөлж байгааг ч дурдаж байв. 


Мөн эрдэм шинжилгээний хүрээлэнгүүд ТӨК,ТӨҮГ-уудтай гэрээ хийх эрх нээж өгөхийг Ерөнхий сайдаас хүслээ. Тухайлбал, төрийн өмчит уурхайнууд ТЭЗҮ хийлгэх тендер зарладаг. Үүнд оролцох гэхээр Тендерийн хуулиар зааг тогтоочихдог, арилжааны банканд дансгүй зэрэг нөлөөлдөг байна. Хими, хими технологийн захирал Л.Жаргалсайхан "Засгийн газрын цахим бодлогыг дэмжиж байгаа. Манайх 10 лабораторитай. Төр эрдэмтдийнхээ мэдлэгийг ашиглаасай. Төр, шинжлэх ухаан тусдаа болчихсон, бид айлын дагавар хүүхэд шиг байна. Зарим жилд судалгаанд мөнгө төсөвлөдөггүй. Л.Энх-Амгалан сайдын үед манай салбар суурь санхүүжилттэй болсон. Энэ маш чухал" гэлээ.
Дархан-Уул аймаг дахь Ургамал, газар тариалангийн секторын эрхлэгч Т.Атарсайхан Дарханы замаар явж ирлээ, зам сайхан болжээ. Манай сектор газар тариалангийн үр сортыг 100 хувь өөрсдөө хийж байна. Бид улаанбуудайн үрийн 40 хувийг үйлдвэрлэдэг, 100 хувь дотоодоос үр боловсруулахад тоног төхөөрөмж шаардлагатай байгаа гэлээ.  
Тэгвэл Мал эмнэлгийн хүрээлэнгийн захирал Б.Батцэцэг "МАА-н бүтээгдэхүүний экспорт тавхан хувь. Үүнийг нэмэгдүүлэх боломж байна. Эрдэмтэн, судлаачдын маань 5-20 жилийн хөдөлмөр шингэсэн инновацын олон бүтээгдэхүүн манай хүрээлэнд бий. Гэвч Био комбинат ТӨҮГ-ын технологи маш их хоцрогдсоноос эдийн засгийн эргэлтэд оруулж чадахгүй байна. Био комбинатын технологийн шинэчлэлийг хийчихвэл бүтээгдэхүүнүүдээ экспортод гаргах бүрэн боломжтой. Жилд 1.4 тэрбум төгрөгөөр оношлуур худалдаж авч байна. Манай эрдэмтдийн бүтээсэн 10 гаруй төрлийн оношлуур байгаа ч өнөө л тендерийн асуудал яригддаг. Судлаачдын хийсэн нөр их хөдөлмөр цаасан дээр үлдэж байна.
Уулзалтын төгсгөлд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Хүрээлэнгүүд тендерт оролцож чаддаггүй гэх асуудлыг судалж үзье. Та бүхэн саналаа нэгтгээд ирүүлээрэй. Засгийн газрын хуралдаанаар энэ асуудлыг оруулж хэлэлцүүлнэ” гэлээ.




АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Зайсангийн зүүн гүүрийг шинэчлэх ажлын явц 82 хувьтай байна2 цаг 3 минутын өмнөЭверестэд Монголын хоёр уулчин авирч байна2 цаг 8 минутын өмнөСанхүүгийн хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах асуудлыг судалж танилцуулахыг Эдийн засгийн байнгын хороонд даалгав2 цаг 12 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-д суралцаж буй сонсогчидтой уулзав4 цаг 26 минутын өмнөНийслэлийн ногоон бүсэд хуурайшилт их, гал түймрийн эрсдэл өндөр байна4 цаг 30 минутын өмнө“Ялалтад тэмүүлсэн морьд” хөшөөнд хүндэтгэл үзүүллээ4 цаг 34 минутын өмнөУИХ-ын дарга Д.Амарбаясгалан Их ялалтын баярын мэндчилгээ дэвшүүллээ5 цаг 1 минутын өмнөУИХ-ын 2025 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 05 дугаар сарын 09-ны өдрийн ирцийн мэдээ6 цаг 17 минутын өмнөНийслэлд барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй ААН-үүдэд төлөвлөгөөт шалгалт хийж эхэллээ7 цаг 44 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь7 цаг 47 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 19 хэм дулаан7 цаг 54 минутын өмнөМонгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалд С.Магнайсүрэнг томилов5 сар 8. 17:32Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто замын ажил 63 хувьтай байна5 сар 8. 12:35Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна5 сар 8. 12:32Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар албан ёсны уулзалт хийлээ5 сар 8. 12:29“Ромео Жульетта” эмгэнэлт драмын жүжгийг маргааш нээнэ5 сар 8. 11:01УИХ-ын 2025 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 05 дугаар сарын 08-ны өдрийн ирцийн мэдээ5 сар 8. 10:54“Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлтийн тэмцээнд энэ жил шинэ маршрутаар гүйнэ5 сар 8. 9:54"Найрамдал" зуслангийн нэг ээлж 396,000 - 806,000 төгрөгийн төлбөртэй5 сар 8. 9:51Дулааны үнийг ирэх өвлөөс хоёр дахин нэмж, цэвэр, бохир усны төлбөрийг есдүгээр сараас нэмнэ5 сар 8. 9:41"Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төв"-ийг нийслэлийн өмчид буцаан авав5 сар 8. 9:02УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь5 сар 8. 8:54Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын 80 жилийн ойн баярт оролцохоор Москва хотноо хүрэлцэн ирлээ5 сар 8. 8:51Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан5 сар 8. 8:48Энэ бямба гарагт “Дугуйтай Улаанбаатар-2025” олон нийтийн өдөрлөг болон “Баянзүрх марафон – 2025” арга хэмжээ болно5 сар 7. 16:24ТБХ:Монгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалд С.Магнайсүрэнг томилохыг дэмжлээ5 сар 7. 15:52Марафонд гүйхдээ бие болон сэтгэлзүйгээ бэлдээрэй5 сар 7. 14:46Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн Засгийн газар шийдвэр гаргалаа5 сар 7. 14:44Монгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалд нэр дэвшигчтэй хийх сонсголыг зохион байгуулав5 сар 7. 14:40Солонготын даваанд цасан бүрхүүл тогтож, халтиргаа гулгаа үүссэн байна5 сар 7. 12:03
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.