Ч.Хүрэлбаатар сайдын дуулгасан сайн мэдээ-Экспортын орлогыг 14.1 тэрбум ам.долларт хүргэнэ


6-р сарын 5
17 цаг 22 минут

        УИХ өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөөг баталсан. Ингэснээр ирэх онд манай улсын эдийн засаг ямар байх тухай төсөөллийг олон нийт харж, эргэцүүлж, шүүн тунгаах боломж бүрдсэн гэсэн үг. Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар "Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөө өрхийн орлогыг нэмэгдүүлэхэд чиглэнэ" хэмээн онцолж, сонгуулийн жилд эдийн засаг ямар байхыг сонирхолтой статистик болгон сошиал пост оруулжээ.

 Ч.Хүрэлбаатар сайдын олон нийтийн сүлжээгээр мэдээлсэн сайн мэдээг энд онцолъё.

 -Экспортыг нэмэгдүүлэх

-Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх

-Хүний хөгжлийн үзүүлэлтийг сайжруулах

-Аялал жуулчлалыг хөгжүүлэх

 -Хүнсний хангамж, аюулгүй байдлыг сайжруулах

 -Улаанбаатар хотын түгжрэл, агаарын бохирдлыг бууруулах

-Засаглалыг сайжруулах

-Ногоон хөгжлийг дэмжих гэсэн 8 бодлогын тэргүүлэх чиглэлийг тодорхойлж, нийтдээ 14 их наяд төгрөгийн санхүүжилт бүхий 194 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлнэ.

 Үүнээс улсын төсвийн хөрөнгөөр 2.4 их наяд төгрөг, орон нутгийн төсвийн хөрөнгөөр 0.18 их наяд төгрөг, гадаадын зээлээр 1.38 их наяд төгрөг, гадаадын тусламжаар 0.44 их наяд төгрөг, төр, хувийн хэвшлийн түншлэлээр 4.52 их наяд төгрөг, хувийн хөрөнгө оруулалтаар 3.5 их наяд төгрөг, бусад эх үүсвэрээр 1.59 их наяд төгрөгийг тус тус санхүүжүүлэхээр тусгав.

Уг төлөвлөгөө хэрэгжсэнээр дараах үр дүнд хүрнэ. Үүнд:

-Экспортын хэмжээ 13.7 тэрбум ам.долларт,

 -Боомтын ачаа нэвтрүүлэх хүчин чадал 80 сая тн-д,

-Байгаль орчны гүйцэтгэлийн үзүүлэлт 25 байраар урагшлуулна,

 -Гадаадын хөрөнгө оруулалт 4.0 тэрбум долларт,

 -Хүний хөгжлийн үзүүлэлт 4 байраар урагшлуулна,

 -Хүлээн авах гадаад жуулчдын тоо 1.3 сая-д хүргэнэ.

Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөө нь үр дүнд суурилсан төлөвлөлтийн зарчмыг баримтлан, урт, дунд хугацааны бодлогын баримт бичгүүдтэй бүрэн уялдаж, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааг түлхүү дэмжсэн төлөвлөгөө боллоо. Ирэх жил төр, хувийн хэвшлийн түншлэл, нөөц боломж, 2024 оны улсын төсөв бүхэлдээ хөгжлийн жилийн төлөвлөгөөнд тусгасан зорилт, арга хэмжээг хэрэгжүүлэхэд чиглэх юм. Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатарын олон нийтийн сүлжээнд мэдээлсэн эдийн засгийн талаарх статистик төсөөллийг Монгол Улс ирэх онд ямар байх вэ гэдгийг тоон үзүүлэлтээр харуулсан бүрэн зураглал ч гэж болох.

 Тэрбээр өнөөдөр (2023.06.05) хэд хэдэн сайн мэдээг олон нийтэд сошиал постоороо дамжуулан түгээлээ. Тухайлбал:

 Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөөний бодлогын тэргүүлэх чиглэл болох “Экспортыг нэмэгдүүлэх” хүрээнд:

 -2022 онд Экспортын орлого 12.5 тэрбум ам.доллар байсныг 2024 онд 14.1 тэрбум ам.долларт хүргэнэ.

-Төмөр зам, авто замын ачаа тээвэрлэх хүчин чадлыг 1.5 дахин нэмэгдүүлж, нүүрсний экспортын биет хэмжээ 50 сая тоннд, зэсийн экспортын биет хэмжээ 1.5 сая тоннд, газрын тосны экспортын биет хэмжээ 6.0 сая баррельд тус тус хүргэнэ.

 -Нийт экспортын ачааны 90 гаруй хувь нь гурван боомтоор, импортын ачааны 93.2 хувь хоёр боомтоор хийгдэж байна. Иймд хилийн боомтуудыг өргөтгөн шинэчлэх ажлыг хэрэгжүүлж, боомтын ачаа нэвтрүүлэх хүчин чадлыг 1.6 дахин нэмэгдүүлнэ.

 -Нийт экспортын 90.2 хувийг түүхийгээр гаргаж байна.

Иймд хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэр технологийн паркуудын дэд бүтцийн бүтээн байгуулалтуудыг хэрэгжүүлнэ.

-Мах, махан бүтээгдэхүүний экспорт цар тахлын өмнөх үеэс дөрөв дахин буураад байна. Иймд мал, амьтны гоц халдварт, халдварт өвчнийг бууруулах вакцинжуулалтыг бүрэн хийж махны экспортыг 30 мянган тонн-д хүргэнэ.

 -Экспортын үйл ажиллагаанд зарцуулж буй хугацаа 2022 онд 302 цаг байгааг гадаад худалдааг хөнгөвчлөх замаар 72 цаг болгож бууруулна.

 Дээрх зорилтуудын хүрээнд нийт 2.7 их наяд төгрөгийн 23 төсөл арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөсөн талаар мэдээллээ.

Эх сурвалж: Ж.Энх


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Зайсангийн зүүн гүүрийг шинэчлэх ажлын явц 82 хувьтай байна4 цаг 31 минутын өмнөЭверестэд Монголын хоёр уулчин авирч байна4 цаг 36 минутын өмнөСанхүүгийн хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах асуудлыг судалж танилцуулахыг Эдийн засгийн байнгын хороонд даалгав4 цаг 40 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-д суралцаж буй сонсогчидтой уулзав6 цаг 54 минутын өмнөНийслэлийн ногоон бүсэд хуурайшилт их, гал түймрийн эрсдэл өндөр байна6 цаг 58 минутын өмнө“Ялалтад тэмүүлсэн морьд” хөшөөнд хүндэтгэл үзүүллээ7 цаг 2 минутын өмнөУИХ-ын дарга Д.Амарбаясгалан Их ялалтын баярын мэндчилгээ дэвшүүллээ7 цаг 29 минутын өмнөУИХ-ын 2025 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 05 дугаар сарын 09-ны өдрийн ирцийн мэдээ8 цаг 45 минутын өмнөНийслэлд барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй ААН-үүдэд төлөвлөгөөт шалгалт хийж эхэллээ5 сар 9. 8:51УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь5 сар 9. 8:48Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 19 хэм дулаан5 сар 9. 8:40Монгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалд С.Магнайсүрэнг томилов5 сар 8. 17:32Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто замын ажил 63 хувьтай байна5 сар 8. 12:35Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна5 сар 8. 12:32Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар албан ёсны уулзалт хийлээ5 сар 8. 12:29“Ромео Жульетта” эмгэнэлт драмын жүжгийг маргааш нээнэ5 сар 8. 11:01УИХ-ын 2025 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 05 дугаар сарын 08-ны өдрийн ирцийн мэдээ5 сар 8. 10:54“Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлтийн тэмцээнд энэ жил шинэ маршрутаар гүйнэ5 сар 8. 9:54"Найрамдал" зуслангийн нэг ээлж 396,000 - 806,000 төгрөгийн төлбөртэй5 сар 8. 9:51Дулааны үнийг ирэх өвлөөс хоёр дахин нэмж, цэвэр, бохир усны төлбөрийг есдүгээр сараас нэмнэ5 сар 8. 9:41"Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төв"-ийг нийслэлийн өмчид буцаан авав5 сар 8. 9:02УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь5 сар 8. 8:54Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын 80 жилийн ойн баярт оролцохоор Москва хотноо хүрэлцэн ирлээ5 сар 8. 8:51Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан5 сар 8. 8:48Энэ бямба гарагт “Дугуйтай Улаанбаатар-2025” олон нийтийн өдөрлөг болон “Баянзүрх марафон – 2025” арга хэмжээ болно5 сар 7. 16:24ТБХ:Монгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалд С.Магнайсүрэнг томилохыг дэмжлээ5 сар 7. 15:52Марафонд гүйхдээ бие болон сэтгэлзүйгээ бэлдээрэй5 сар 7. 14:46Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн Засгийн газар шийдвэр гаргалаа5 сар 7. 14:44Монгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалд нэр дэвшигчтэй хийх сонсголыг зохион байгуулав5 сар 7. 14:40Солонготын даваанд цасан бүрхүүл тогтож, халтиргаа гулгаа үүссэн байна5 сар 7. 12:03
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.