МАН-ын удирдлагууд жагсаалтад нэр дэвшигчдийг намын нэрийн ард нууна гэнэ үү


6-р сарын 5
21 цаг 54 минут

             УИХ өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан. Өөрөөр хэлбэл, эрх баригчид УИХ-ын гишүүдийн тоог нэмж, сонгуулийн тогтолцоог өөрчлөх талаар 2019 онд санал нэгдсэн ч Үндсэн хуульд тусгаж чадаагүйгээ ийнхүү эцэслэсэн хэрэг. Харин өнөөдөр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ёсчилж, 2024 онд сонгуулийг холимог тогтолцоогоор явуулж, УИХ-ын гишүүдийн тоо 126 болох нь тодорхой боллоо. УИХ дахь МАН-ын бүлгийнхний мэдээлснээр, Сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг энэ сарын 23-нд батална. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг ирэх сарын 01-нээс өмнө баталсан байх ёстой. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг дагаж гарах эдгээр хуулийн зүйл, заалтыг нэлээд чанга болгох талаар ч эрх баригч хүчнийхэн ярьж байгаа аж.

        МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт дахин оруулахын өмнөхөн буюу өнгөрсөн долоо хоногт чуулган дээр “Жагсаалтад муу нэртэй хүмүүсийг багтаасан нам шууд ялагдах ёстой” гэж мэдэгдсэн. Намынхан нь Хөгжлийн банк, нүүрсний хулгай, ЖДҮХС, Боловсролын зээлийн сан зэрэг нийгэмд дуулиан дэгдээж, олон нийтийн дунд бухимдал үүсгэсэн асуудалд хутгалдаж “Муу нэр” зүүсэн энэ үед Л.Оюун-Эрдэнэ ийм эрсдэлтэй мэдэгдэл хийсэн. Гэвч тэр МАН-ын дарга. УИХ 2019 онд нэмэлт өөрчлөлт хийсэн Үндсэн хуулиар Л.Оюун-Эрдэнэ үнэмлэхүй эрх мэдэл бүхий анхны Ерөнхий сайд. Үндсэн хуульд дөрвөн жилийн дараа буюу өнгөрсөн долоо хоногт дахин нэмэлт өөрчлөлт оруулж, сонгуулийн тогтолцоог холимог болгох хүслээ МАН-ын дарга, Ерөнхий сайдын хувьд гүйцэлдүүлж чадлаа. Хөзрийн тамга одоо түүний гарт... Эрх мэдлийн нэн шинэ хуваарилалтийг гардан хийх эрх мэдэл Л.Оюун-Эрдэнэд бий.

      Сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг санаачлагчдын нэг, УИХ-ын гишүүн Н.Энхболд өнөөдөр сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа намын нэрсийн жагсаалтаар нэр дэвшигчдийн нэрсийг саналын хуудас дээр тэмдэглэхгүй байх тухай хувилбарыг ярьж буй тухай ам алджээ. Угтаа энэ нь МАН-ын удирдлагуудын хүрээнд “хөшиг”-ний ард шивнэж буй нууц яриа байсан. Гэвч хашир туршлагатай гэгддэг кандидат нь ийнхүү нууц задруулжээ. МАН, АН, ХҮН болон бусад намынхан нэрсийн жагсаалтад багтах хүмүүсээ хэрхэн тодруулах вэ. Улс төрийн хүрээнд яах аргагүй анхаарал татсан сэдэв. Эрх баригч хүчнийхэн болон бусад намынхан ч энэ талаар яриад эхэлжээ. МАН-ын удирдлагууд олонд танигдсан хашир туршлагатай гишүүдээ тойргуудад нэр дэвшүүлж, шинээр нэр дэвшигчдийг намын нэрсийн жагсаалтад багтаах тухай хэлэлцэж байгаа. Ингэхдээ саналын хуудсан дээр жагсаалтад нэр дэвшигчдийн нэрсийг сонгогчдод харуулахгүйгээр зөвхөн намуудын нэрийг жагсаах тухай хувилбарыг дэвшүүлжээ. Нэг ёсондоо, саналын хуудсан дээр бичсэн намуудын нэрсийн ард чухам хэн хэн гэдэг нэр дэвшигчид байгааг олон нийт мэдэхгүй гэсэн үг. Эрх баригч хүчнийхний энэхүү сэм яриаг АН-ын С.Одонтуяа, ХҮН-ын Т.Доржханд нар дэмжсэн гэх. Гэвч Л.Оюун-Эрдэнийн мэдэгдсэнчлэн намууд сонгуульд ялахын тулд сайн нэртэй хүмүүсийг нэр дэвшүүлэх юм бол намын нэрийн ард нуух гээд байгаагийн учир юу вэ. Аль эсвэл төрийн албаны ямар ч туршлагагүй, баруунд төгссөн гэх гоё тодотголтой, Монголын амьдралаас тасарсан, бас л Л.Оюун-Эрдэнийн хэлсэнчлэн “Үеийн үнэмлэхүй шинэчлэл”-ээр тодорсон нялхасыг МАН, АН, ХҮН зэрэг нэрийн ард нууж, УИХ-ыг 80, 90, 2000-аад оны учир мэдэхгүй “төгөлдөр хуурчид”-аар дүүргэх гээд байна уу. Ер нь МАН-ынхан ирэх сонгуульд гурав дахиа үнэмлэхүй ялахын тулд муу нэртнүүдээ дэвшүүлэхгүй байж чадах уу, улс төрд үеийн шинэчлэл хийх нэрийдлээр олигархиудын дараа үед эрх мэдлийн суудал хуваарилалтыг наймаалцах уу гэдэг ч анхаарал татна. Товчхондоо, намын нэрсийн жагсаалтаар нэр дэвшүүлэх асуудлыг авлигаар шийдэх эсэх нь асуултын тэмдэг байна, одоохондоо...  

 

Эх сурвалж: Д.Ананд


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Гамшгийн эрсдэлийг бууруулах зөвлөмжийн дагуу төлөвлөгөө боловсруулан ажиллахыг даалгалаа12 сар 13. 11:48Оюу толгойн асуудлаарх нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд дуудагдсан гэрчүүдийн 70 хувь нь оролцлоо12 сар 13. 11:45Төрийн банк ISO/IEC 27001:2022 стандартыг дахин баталгаажууллаа12 сар 13. 11:39Хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, “Хянан шалгах түр хороо байгуулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ12 сар 12. 16:50“Ундраа” хүүхдийн зусланг хувьчилсан шийдвэрүүдийг хүчингүй болгох шаардлагатай12 сар 12. 16:463 жил гаруйн хугацаанд 1000 орчим нэр төрлийн бүтээгдэхүүн зах зээлд гаргажээ12 сар 12. 16:40Малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг батлав12 сар 12. 16:31Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ12 сар 12. 16:25Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ12 сар 12. 12:30Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хоорондын худалдааны түр хэлэлцээрийг соёрхон баталлаа12 сар 12. 12:27Аюултай хот: Замаа шинэчилсэн ч иргэд бэртсээр байна12 сар 12. 11:04Тайландын Ерөнхий сайд парламентыг тараажээ12 сар 12. 10:58УИХ-ын 2025 оны намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 2025 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн ирцийн мэдээ12 сар 12. 10:54Time: “Оны онцлох хүн”-ээр хиймэл оюуныг бүтээгчид тодорлоо12 сар 12. 10:17"Монгол Улс байгалийн баялгаа хэрхэн зохистой ашиглах ёстой вэ” сэдэвт эсээ бичлэгийн уралдааныг зарлаж байна12 сар 12. 9:40Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодвол 3 жилийн хорих ялаар шийтгэнэ12 сар 12. 9:33Евразийн эдийн засгийн холбоотой байгуулах худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах болон Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв12 сар 12. 9:27Оюу толгойн асуудлаарх өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 95 гэрч оролцоно12 сар 12. 9:23Тэгш, сондгой дугаарын хязгаарлалт хийх эсэх талаар санал авч эхэллээ12 сар 12. 9:18Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 18 хэм хүйтэн12 сар 12. 9:14Д.Трампын “алтан карт” хөтөлбөр хэрэгжиж эхэлжээ12 сар 11. 16:01Монголбанк: Тэтгэврийн зээлийн хэмжээг нэмэгдүүлэхгүй ч хугацааг сунгах боломжтой боллоо12 сар 11. 14:12АИ-92 автобензиний импорт, тээвэрлэлтийн нөхцөл байдал12 сар 11. 14:06Үндэсний их баяр наадам, Цагаан cap амралтын өдрүүдтэй давхацсан тохиолдолд дараагийн долоо хоногийн ажлын өдрүүдэд шилжүүлэх саналыг гишүүдийн олонх дэмжлээ12 сар 11. 14:02Д.Билэгдэмбэрэл: Бид тэтгэврээ нэмүүлье гэсэн болохоос зээлийн хугацааг нь уртасгаад өгөөч гэж хэзээ ч гуйгаагүй шүү12 сар 11. 12:112025 онд 32 улсын 1556 гадаадын иргэнийг улсын хилээр оруулалгүй буцаажээ12 сар 11. 12:0634 хувь эзэмшилгүйгээр бүх татвараа авахад 80 хувийн ашигтай байна гэдгийг хэлж байжээ12 сар 11. 10:52УИХ-ын дарга Н.Учрал Элчин сайд Ина Марчюлёнитег хүлээн авч уулзлаа12 сар 11. 9:47Төрийн банк “Ногоон ирээдүй” бондын төлбөрийг амжилттай төллөө12 сар 11. 9:37“Би чадлаа” гэсэн мэдрэмж хүүхдийн дотоод ертөнцийг хүчтэй болгодог”12 сар 11. 9:26
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.