"...Ганболд оо, баяртай" гэх үү?!


6-р сарын 6
8 цаг 55 минут

       Нүүрсний түр хорооны хоёр дахь "бүрэн эрх"-ийн хугацаа өнөө маргаашгүй дуусаж байна. Энэ Түр хороог УИХ-аас анх 2022 оны зургадугаар сарын 10-нд зургаан сарын хугацаатайгаар байгуулж байв. 2022 оны арванхоёрдугаар сарын 8-нд дахин зургаан сараар сунгасан. Энэ нь дууссан хэрэг.

Тэгэхээр одоо Нүүрсний түр хороог дахин зургаан сараар сунгах уу, эсвэл татан буулгах уу гэдэг асуудал яригдана. Бас шинээр байгуулж ч болох юм. Гэхдээ Түр хороог татан буулгах талаар ярих боломжгүй. Учир нь энэ Түр хорооны хуулиар олгосон зорилго биелээгүй. УИХ-ын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д "...Үндсэн хуулийн Хорин наймдугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу хуулийн биелэлтийг хангахтай холбоотой нийтийн ашиг сонирхлыг хөндсөн тодорхой асуудлаар УИХ-ын нийт гишүүний дөрөвний нэгээс доошгүй нь Хянан шалгах түр хороо байгуулах санал тавибал цөөнхийн төлөөллийг оролцуулан УИХ-ын тогтоолоор хойшлуулахгүйгээр байгуулна" гэж заасан.

Үндсэн хуулийн 28 дугаар зүйлийн 28.2-т "...Хуулийн биелэлтийг хангахтай холбоотой нийтийн ашиг сонирхлыг хөндсөн тодорхой асуудлаар УИХ-ын нийт гишүүний дөрөвний нэгээс доошгүй нь хянан шалгах түр хороо байгуулах санал тавибал УИХ цөөнхийн төлөөллийг оролцуулан уг хороог байгуулна. Байнгын болон бусад хорооны бүрэн эрх, зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно" гэсэн байна.

Үндсэн хууль, УИХ-ын тухай хуулийн дээрх заалтуудаар "...Нийтийн ашиг сонирхлыг хөндсөн тодорхой асуудлаар байгуулна" гэж тодорхойлсон. Тэр утгаараа Нүүрсний түр хороог нүүрсний хулгайтай холбоотойгоор байгуулсан. Харин тэр нүүрсний хулгай нэг тийш болсон уу. Түр хороог энэ асуудлаар үүргээ бүрэн гүйцэтгэсэн гэж үзэх үү. Ийм асуултууд тавигдана. Тэгвэл хариулт нь "...Үгүй" гэж гарна. Яг үнэндээ энэ Түр хороо маш сүртэй, ихээхэн хүлээлт дунд байгуулагдсан. Жил шахам ажиллалаа. Ганц л том ажил байсан. Тэр нь нүүрсний хулгайтай холбоотой нээлттэй сонсгол байв. Шуудхан хэлэхэд, нээлттэй сонсголоор нүүрсний хулгай гэж чухам юу болох нь тодорно. Иргэд мэдээлэлтэй болчихно. Иймээс сонсгол болсон байхад энэ хулгай тойрсон хэргүүдийг хууль шүүхийн байгууллага дээр дарах аргагүй болно.

Тиймээс нээлттэй сонсголыг хавар товлосон. Гэтэл сонсгол болохоос долоо хоногийн өмнө цуцалчихсан. Энэ талаараа Нүүрсний түр хорооны дарга Г.Ганболд "...Хуулийн дагуу шинжээчдийн дүгнэлтийг бэлэн болгож, 114 хүнийг сонсголд гэрчээр дуудахаар төлөвлөж, Түр хорооны хурлаа хийсэн.

Түр хорооны хурал хийх явцад АТГ-аас УИХ-ын Хяналт шалгалтын хуулийн 33.9-д заасны дагуу “Түр хорооны үйл ажиллгаанд шүүх болон эрх бүхий бусад байгууллагын хэрэг маргаан хянан шалгах үйл ажиллагаанд саад учруулах, хөндлөнгөөс оролцохыг хориглоно” гэсэн заалтыг зөрчиж байна. Учир нь нүүрсний гэх хэрэгтэй холбогдуулан түр хорооны сонсголд дуудагдсан ихэнх гэрчүүдэд эрүүгийн хэрэг үүсгээд байгаа. Мөн Түр хорооны сонсголд үнэлэх гэж байгаа нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны нууц задруулах магадлалтай, мөрдөн байцаах ажиллагаанд хөндлөнгөөс саад учруулах эрсдэлтэй гэж үзсэн. Хэрэг шийдвэрлэх явцад урьдчилж сонсгол хийснээр нийгмээрээ зарим хүмүүсийг  гэм буруутайд тооцох эрсдлүүд байгаа учраас хуульд заасан тодорхой үндэслэлд тулгуурлан түр хорооны хурлыг хойшлуулах хүсэлт АТГ-аас ирүүлсэн." гэв.

Уг нь Г.Ганболд мөрдөн байцаалтын нууцтай холбоотой мэдээллүүдийг ялгаж үлдээгээд бусдыг нь хэлэлцүүлэхэд болох л байв. Гэвч "...Дургүйд хүчгүй" гэдэг болоод байгаа бололтой. Ер нь Г.Ганболдын хувьд энэ сонсголоос аль болох зайлсхийж байгаа нь анзаарагддаг.

Сүүлдээ, 20-иод хоногийн өмнө хэвлэлд "...Түр хороо нүүрсний сонсголыг хийхгүй ч байж болно" гэж яриад зогсоно лээ. Тэгэхэдээ "...Тавдугаар сард амжаад УИХ-д тайлангаа тавина" гэсэн. Тэгсэнгүй. Зургадугаар сар гарчихлаа. Гэхдээ УИХ-ын тухай хуулийн 29.4-т "...Түр хороо ажлынхаа дүнг нэгдсэн хуралдаанд танилцуулснаар түүнийг татан буугдсанд тооцно" гэж заасан. Эндээс "...Мань Г.Ганболд нээлттэй сонсгол хийлгүйгээр Түр хороог татан буулгах гээд байна уу" гэсэн хардлага төрүүлж байгаа юм. Тэгэхээр Г.Ганболдыг царайчилж нүүрсний хулгайг цэгцэлнэ гэвэл шал худлаа. Тиймээс Нүүрсний түр хороог дахин шинээр байгуулж, хуульд заасан "...Нийтийн ашиг сонирхлыг хөндсөн асуудал"-ыг шийдвэрлүүлэх нь зүйд нийцнэ. УИХ-ын гишүүдийн олонх ийм байр суурьтай байна. Хөгжлийн банкны сонсголыг амжилттай зохион байгуулсан Б.Энхбаярыг Г.Ганболдын оронд ярьж буй аж. Тэгээд ч Г.Ганболдын ахалсан Нүүрсний түр хороонд нүүрсний хулгайтай нэр холбогдсон гишүүн цөөнгүй багтсан. ...Ер нь "...Дургүй ламд дарж байж сахил хүртээчихээд" хүлээж суусны оронд "Ганболд оо, баяртай" гэчихээд нээлттэй сонсголоо хийж, нүүрсний хулгайгаа ярих уу даа, Г.Занданшатар дарга аа?

 

Эх сурвалж: Б.ДАМДИН-ОЧИР “Зууны мэдээ” сонин


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв11 сар 13. 15:46Тендерийн сонсголын хүрээнд иргэд, олон нийтээс санал гомдол хүлээн авч байна11 сар 13. 15:43Байгууллагад 145,2 сая төгрөгийн хохирол учруулсан гэх хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлэв11 сар 13. 15:41Газрын тосны бүтээгдэхүүн хадгалах 3000 метр кубийн багтаамжтай нөөцийн сав ашиглалтад орлоо11 сар 13. 15:36Бүгд найрамдах Польш Улсын Сеймийн дэд маршал Дорота Ниэджиэла тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа11 сар 13. 15:31Иргэдийн орлогыг хамгаалж, амьжиргааг дэмжих улсын төсөв батлагдлаа11 сар 13. 12:14Сангийн сайд асан Э.Бямбажав: Оюу толгойн борлуулалтын орлогыг Монголын банкинд төвлөрүүлж, үйлдвэрлэлээ санхүүжүүлдэг болгох ёстой11 сар 13. 11:04Монгол Улс COP17-ыг даргалагчийн хувиар хурлын үр дүнг Дэлхийн удирдагчдад танилцууллаа11 сар 13. 10:40Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна11 сар 13. 10:19Аюулт үзэгдэл, ослын 93.9 хувийг хүний үйл ажиллагаатай холбоотой осол эзэлж байна11 сар 13. 10:13Хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явууллаа11 сар 13. 10:09“УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна11 сар 13. 9:36Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 2 хэм дулаан11 сар 13. 9:29ӨБХ: Иргэд, хуулийн этгээдээс ирүүлсэн өргөдөл, гомдлыг хэрхэн шийдвэрлэснийг сонсож, хэлэлцлээ11 сар 12. 16:29УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав11 сар 12. 16:21Г.Занданшатар: Талийгаач Ш.Алтантуяагийн гэр бүл үнэнийг мэдэж, шударга ёсыг хүртэх эрхтэй11 сар 12. 15:32Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна11 сар 12. 14:23ХЗБХ:Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч байна11 сар 12. 12:50Гаалийн байцаагчид хахууль өгсөн этгээдийг 6 сая төгрөгөөр торгов11 сар 12. 12:47Баян-Өлгий, Ховдын нутгаар их хэмжээний цас орж, аюултай үзэгдлийн хэмжээнд хүрнэ11 сар 12. 12:38ХЭҮК-ын гишүүний сонгон шалгаруулалтад 20 иргэнийг бүртгэхээр тогтов11 сар 12. 10:21Чингис хааны хүрэл баримал, “Өндөр хаан” хөгжмийн бүтээлийг “Чингис хаан” музейд хүлээлгэж өглөө11 сар 12. 10:18“Залуучуудын парламент” хөтөлбөрийн зохион байгуулагч талуудын уулзалт боллоо11 сар 12. 9:52Орлогоо нотлогдсоныг АТГ-аар жил хагасын дараа зарлуулсан Л.Оюун-Эрдэнэ “Хөрөнгө хураах хууль”-ийг батлахыг шаардав11 сар 12. 9:48Гаалийн улсын байцаагч, итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт холбогдох хэргийн улмаас учирсан 212,7 сая төгрөгийг хураан авав11 сар 12. 9:15Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!11 сар 12. 9:10ХЗБХ: “Санхүүгийн зохицуулах хорооны гишүүнд нэр дэвшигчийг бүртгэх тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлав11 сар 11. 14:49Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна11 сар 11. 14:44Хөгжлийн банканд 93,8 тэрбум төгрөгийн өр төлбөр төлөгдсөнийг мэдэгдэж, Авлигатай тэмцэх газарт талархал илэрхийлэв11 сар 11. 13:07Тендерийн сонсголын хүрээнд иргэд, олон нийтээс санал гомдол хүлээн авч байна11 сар 11. 13:03
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.