Төрийн зарим ажил, үйлчилгээг хувийн хэвшил, төрийн бус байгууллагад шилжүүлэх ажил үргэлжилж байна


6-р сарын 6
11 цаг 55 минут

       “Төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшлээр гүйцэтгүүлэх нь” нээлттэй хэлэлцүүлэг өнөөдөр болж төр, хувийн хэвшлийн төлөөлөл оролцлоо. Тус арга хэмжээг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан нээж үг хэллээ.
Монгол Улсын Засгийн газар 2022 онд “Хувийн хэвшил, төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх ажил үйлчилгээний талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоол баталсан. Тус тогтоолын дагуу төр хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх зарчмыг баримталж, төрийн зарим ажил үйлчилгээг хувийн хэвшил, мэргэжлийн холбоодод шилжүүлэх ажил үргэлжилж байна. Тухайлбал, "Төрийн ордны мэдээлэл, үйлчилгээний цогцолбор" (Төрийн ордны зоогийн газар, "Элит" төв, "Горхи" амралт), "Засгийн газрын хэвлэх үйлдвэр"-ийг 2022 оны арванхоёрдугаар сарын 31-нээр тасалбар болгон тус тус татан буулгах шийдвэр гаргасан. Мөн "Засгийн газрын авто бааз" улсын төсөвт үйлдвэрийн газрыг төрийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар болгон өөрчлөөд байна.


Нийслэлийн Захирагчийн Ажлын алба хувийн хэвшил, мэргэжлийн холбоодоор гүйцэтгүүлэх ажил үйлчилгээг энэ онд 70, ирэх онд 100 хувь шилжүүлэхээр төлөвлөжээ. Одоогийн байдлаар хог хаягдлын менежмент, ногоон байгууламжийн арчилгаа, хот тохижилт зэрэг ажлыг хувийн хэвшилд шилжүүлсэн байна.
Хувийн хэвшил, аж ахуйн нэгжтэй гурваас доошгүй жил гэрээ байгуулснаар эдгээр байгууллагын санхүүгийн чадавх, материаллаг бааз, хүний нөөц сайжирна, шинэ технологи, инновац бий болно гэж үзэж буй. Цаашид төр эрхлэх шаардлагагүй ажил, үйлчилгээг хувийн хэвшил, төрийн бус байгууллагад шилжүүлж ил тод байдлыг нэмэгдүүлэх, шударга өрсөлдөөний зарчимд нийцүүлэн чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх нь чухал ач холбогдолтойг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан онцлов.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Зайсангийн зүүн гүүрийг шинэчлэх ажлын явц 82 хувьтай байна2 цаг 27 минутын өмнөЭверестэд Монголын хоёр уулчин авирч байна2 цаг 32 минутын өмнөСанхүүгийн хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах асуудлыг судалж танилцуулахыг Эдийн засгийн байнгын хороонд даалгав2 цаг 36 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-д суралцаж буй сонсогчидтой уулзав4 цаг 51 минутын өмнөНийслэлийн ногоон бүсэд хуурайшилт их, гал түймрийн эрсдэл өндөр байна4 цаг 54 минутын өмнө“Ялалтад тэмүүлсэн морьд” хөшөөнд хүндэтгэл үзүүллээ4 цаг 58 минутын өмнөУИХ-ын дарга Д.Амарбаясгалан Их ялалтын баярын мэндчилгээ дэвшүүллээ5 цаг 26 минутын өмнөУИХ-ын 2025 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 05 дугаар сарын 09-ны өдрийн ирцийн мэдээ6 цаг 41 минутын өмнөНийслэлд барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй ААН-үүдэд төлөвлөгөөт шалгалт хийж эхэллээ8 цаг 8 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь8 цаг 11 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 19 хэм дулаан8 цаг 19 минутын өмнөМонгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалд С.Магнайсүрэнг томилов5 сар 8. 17:32Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто замын ажил 63 хувьтай байна5 сар 8. 12:35Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна5 сар 8. 12:32Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар албан ёсны уулзалт хийлээ5 сар 8. 12:29“Ромео Жульетта” эмгэнэлт драмын жүжгийг маргааш нээнэ5 сар 8. 11:01УИХ-ын 2025 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 05 дугаар сарын 08-ны өдрийн ирцийн мэдээ5 сар 8. 10:54“Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлтийн тэмцээнд энэ жил шинэ маршрутаар гүйнэ5 сар 8. 9:54"Найрамдал" зуслангийн нэг ээлж 396,000 - 806,000 төгрөгийн төлбөртэй5 сар 8. 9:51Дулааны үнийг ирэх өвлөөс хоёр дахин нэмж, цэвэр, бохир усны төлбөрийг есдүгээр сараас нэмнэ5 сар 8. 9:41"Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төв"-ийг нийслэлийн өмчид буцаан авав5 сар 8. 9:02УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь5 сар 8. 8:54Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын 80 жилийн ойн баярт оролцохоор Москва хотноо хүрэлцэн ирлээ5 сар 8. 8:51Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан5 сар 8. 8:48Энэ бямба гарагт “Дугуйтай Улаанбаатар-2025” олон нийтийн өдөрлөг болон “Баянзүрх марафон – 2025” арга хэмжээ болно5 сар 7. 16:24ТБХ:Монгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалд С.Магнайсүрэнг томилохыг дэмжлээ5 сар 7. 15:52Марафонд гүйхдээ бие болон сэтгэлзүйгээ бэлдээрэй5 сар 7. 14:46Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн Засгийн газар шийдвэр гаргалаа5 сар 7. 14:44Монгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалд нэр дэвшигчтэй хийх сонсголыг зохион байгуулав5 сар 7. 14:40Солонготын даваанд цасан бүрхүүл тогтож, халтиргаа гулгаа үүссэн байна5 сар 7. 12:03
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.