Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Шадар сайдын ажлын алба, Онцгой байдлын ерөнхий газар, Нийслэлийн Засаг даргын тамгын газар хамтран "Монгол Улсад газар хөдлөлтийн гамшиг тохиолдож онц байдал тогтоосон үеийн төрийн байгууллагын харилцан ажиллагаа” сэдэвт Стратегийн команд штабын сургуулийг зургаадугаар сарын 7-9 ний өдөр зохион байгуулна. Энэхүү сургуулийн бэлтгэл ажлын хүрээнд дүүргийн Онцгой комисс, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн бүрэлдэхүүний дунд штабын дадлага сургуулийг гурав дахь удаагаа зохион байгууллаа.
Дүүргийн Онцгой комиссын бүрэлдэхүүн газар хөдлөлтийн гамшиг тохиолдсон сургуулийн (хийсвэр) нөхцөл байдалд хариу арга хэмжээг зохион байгуулах дадлага сургуулилалтыг хийсэн юм.
Сэтгэгдэл бичих