"Apple" компани шинэ “Vision Pro” төхөөрөмжөө танилцууллаа


6-р сарын 6
13 цаг 00 минут

     КУПЕРТИНО. /Verge/. Америкийн “Apple” корпорац жил бүр зохион байгуулдаг “Worldwide Developers Conference” (WWDC 2023) хөгжүүлэгчдийн бага хурлынхаа үеэр “Vision Pro” виртуал бодит байдлын (AR/VR) анхны төхөөрөмжөө танилцууллаа.

“Vision Pro” нь хэрэглэгчдийг бодит болон хийсвэр холимог орчинд аваачих зориулалттай төхөөрөмж юм. Шинэ төхөөрөмжийн үнэ 3 500 ам.доллароос эхлэх бөгөөд 2024 оноос худалдаанд гарна.

"Apple"-ийн таблет дээрх бүх программыг уг төхөөрөмжид суулгажээ. Өөрөөр хэлбэл, янз бүрийн аппликэйшнийг нүдэндээ зүүсэн төхөөрөмжөөр харж, гараар болон дуу хоолойгоор удирдах юм.  "Vision Pro" нь "Apple"-ийн бусад бүх төхөөрөмжтэй холбогддог байна. Шинэ төхөөрөмжөөр “FaceTime”-аар видео дуудлага хийж, ном уншиж, “3D” форматаар кино үзэж болохоос гадна, тоглоомын төхөөрөмжүүдтэй холбож тоглоом тоглох боломжтой. Түүнчлэн “Adobe Photoshop” программ дээр бодит цаг хугацаанд ажиллаж болох аж.

“Apple” энэхүү төхөөрөмжөө M2 ба тусгайлан бүтээсэн R1 гэсэн хоёр чипээр тоногложээ. Уг төхөөрөмж нь “iSight” камертай бөгөөд зураг авах, видео бичлэг хийх боломжтой.

“Apple”  мөн шинэ төхөөрөмждөө ашиглах “VisionOS”  үйлдлийн системийг танилцуулжээ.  Аюулгүй байдлыг хангах үүднээс "Vision Pro”-д “Optic ID” таних системийг ашиглах аж. Энэхүү систем нь янз бүрийн үл үзэгдэх диодуудын тусламжтайгаар хэрэглэгчдийн нүдний солонгон бүрхэвчийг шинжилж, төхөөрөмжид нэвтрэхээр бүртгүүлсэн мэдээлэлтэй харьцуулдаг байна.

Хэрэглэгчдийн “Optic ID”-гийн мэдээлэл нь бүрэн шифрлэгдсэн, программуудад нэвтрэх боломжгүй, “Apple”-ийн серверт хадгалагдахгүй аж.

Тус компани мөн 15 инчийн шинэ “MacBook Air” зөөврийн компьютер болон “iOS 17”, “iPadOS 17” зэрэг “Apple”-ын бусад бүтээгдэхүүнд зориулсан программ хангамжийн шинэчлэлтүүдийг танилцуулсан байна. 

 

Эх сурвалж: Д.Жаргал "Монцамэ" агентлаг


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийг хэлэлцэх, эсэх хэлэлцүүлгийг явууллаа6 цаг 40 минутын өмнөКомпаниудын тавьсан шаардлагын дагуу хаврын хэрэгцээний махыг нэмэгдсэн үнээр худалдаалж эхэлнэ6 цаг 44 минутын өмнөБагануур дүүрэг аж үйлдвэржсэн, Улаанбаатарын төвлөрлийг сааруулсан хот болно6 цаг 47 минутын өмнөДорнод, Сүхбаатар аймгуудад хөдөлгөөнт эргүүлүүд ажиллаж байна4 сар 9. 10:40“Playtime” наадмын эхний арга хэмжээ энэ ням гарагт Сүхбаатарын талбайд болно4 сар 9. 10:37УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай асуудлыг хэлэлцэж эхэллээ4 сар 9. 10:34УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 04 дүгээр сарын 09-ний өдрийн ирцийн мэдээ4 сар 9. 10:25Ормузын хоолойг дахин хаажээ4 сар 9. 10:21“Сэлбэ 20 минутын хот” төслийн бүтээн байгуулалтад дотоодын үйлдвэрлэгчдийн оролцоог нэмэгдүүлнэ4 сар 9. 10:17УИХ-ын дарга С.Бямбацогт Төрийн аудитын тухай хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл сонслоо4 сар 9. 10:15“Могол ноос” ХХК “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд хүчин чадлаа нэмж, олон ажлын байр бий болгожээ4 сар 9. 9:38Сонгинохайрхан дүүргийн 5, 18 дугаар хороо, “Тэсо” компанийн урд талд 450 метр борооны ус зайлуулах шугам суурилууллаа4 сар 9. 9:33Чуулган: УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ4 сар 9. 9:28Төв аймаг “Хүнсний хувьсгал”-ын дүнд гол нэр төрлийн хүнсний 19 бүтээгдэхүүний 14-ийг үйлдвэрлэдэг болжээ4 сар 9. 9:22УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь4 сар 9. 9:19Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 12 хэм дулаан4 сар 9. 9:15Хаваржилтын хүндрэлийг хохирол багатай даван туулах, гамшигт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргана4 сар 8. 14:04Төрийн албан хаагчдыг 20-30 төрлийн тайлангаас чөлөөллөө4 сар 8. 13:59Эдийн засгаа идэвхжүүлж, компани, аж ахуйн нэгжүүдээ дэмжих зорилгоор 2026 онд төлөвлөсөн төрийн 9376 хяналт, шалгалтыг цуцаллаа4 сар 8. 13:56Г.Дамдинням: Ган үйлдвэрлэлийн цогцолборын олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлана4 сар 8. 13:48Монголын циркчид Сүхбаатарын талбайд 7 хоногийн турш үнэ төлбөргүй тоглолтоо толилуулна4 сар 8. 11:30Үерийн хамгаалалтын далан, сувгийн цэвэрлэгээг тогтмол хийж байна4 сар 8. 11:26Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн өгсөн тайлбараас үүдэн 50 гаруй гэрчийг АТГ-т дуудаж уулзана4 сар 8. 11:22Гал зогсоох хугацаанд Ормузын хоолойг нээнэ4 сар 8. 11:18Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна4 сар 8. 11:13УИХ-ын дарга С.Бямбацогт Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дарга, гишүүдтэй уулзаж, санал солилцлоо4 сар 8. 10:26ЗТЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н-д холбогдох эрүүгийн хэрэгт 7,5 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх 17 үл хөдлөх хөрөнгө, 3 тээврийн хэрэгслийг битүүмжиллээ4 сар 8. 10:23УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг чуулганаар хэлэлцэхийг ТББХ 66.7 хувиар дэмжлээ4 сар 8. 10:19Хөдөө аж ахуйн инженерчлэл, дэвшилтэт технологийн чиглэлээр бүрэн тэтгэлэгт магистрын хөтөлбөрийг зарлалаа4 сар 8. 9:38“Виз гаргаж өгнө” хэмээн бусдыг залилсан хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ4 сар 8. 9:34
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.