С.Мөрөн: Хөгжлийн банкнаас нээлттэй, ил тод зарчимд үндэслэн үл хөдлөх хөрөнгөө борлуулна


6-р сарын 6
13 цаг 17 минут

      Хөгжлийн банкны зээлийн эргэн төлөлтөд хураан авсан үл хөдлөх хөрөнгийг олон нийтэд нээлттэй зарж, борлуулах ажлыг энэ сарын 3-ны өдрөөс эхлүүлжээ. Өнгөрсөн оноос эхлэн тус банкны чанаргүй зээлийн эргэн төлөлт эрчимжиж, өнөөдрийн байдлаар нийт 1.3 их наяд төгрөгийн зээл эргэн төлөгджээ. Түүнчлэн Хөгжлийн банкнаас зээлийн эргэн төлөлтийг хангуулахад нэн тэргүүнд бэлэн мөнгөөр төлүүлэх зарчмыг барьж байгаа аж. Мөн чанаргүй, эрсдэлтэй болсон зээлдэгчдээс үл хөдлөх хөрөнгийг нь хурааж авах зарчмаар эргэн төлөлтийг хийлгүүлж байна. Нийт эргэн төлөлтийн 1.3 их наяд төгрөгөөс 270.8 тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий үл хөдлөх хөрөнгө тус банкны өмчлөлд бүрэн шилжсэн байна. Үүнд бүрэн ашиглалтад орсон болон одоогоор бүтээн байгуулалтын ажил нь үргэлжилж буй үл хөдлөх хөрөнгүүд багтжээ.

Хөгжлийн банкны Захиргаа удирдлагын газрын захирал С.Мөрөн "Хөгжлийн банкнаас нээлттэй, ил тод зарчимд үндэслэн үл хөдлөх хөрөнгөө борлуулахаар төлөвлөсөн бөгөөд энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Хөгжлийн банкны албан ёсны веб хуудаснаас авах боломжтой. Үл хөдлөх хөрөнгийг шат дараатайгаар борлуулахаар төлөвлөсөн төдийгүй эхний ээлжинд 6.1 тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий 18 үл хөдлөх хөрөнгийг олон нийтэд борлуулна. Зээлийн эргэн төлөлтөд хураан авсан үнэлгээг суурь үнэлгээ болгож, үүн дээр зарж, борлуулах хүртэлх хугацааны зардлыг нэмж худалдахаар төлөвлөсөн. Үл хөдлөх хөрөнгийн борлуулалт зургаадугаар сарын 14-нийг хүртэл үргэлжилнэ" гэлээ. 

Эх сурвалж: polit.mn


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Зайсангийн зүүн гүүрийг шинэчлэх ажлын явц 82 хувьтай байна1 цаг 53 минутын өмнөЭверестэд Монголын хоёр уулчин авирч байна1 цаг 57 минутын өмнөСанхүүгийн хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах асуудлыг судалж танилцуулахыг Эдийн засгийн байнгын хороонд даалгав2 цаг 1 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-д суралцаж буй сонсогчидтой уулзав4 цаг 16 минутын өмнөНийслэлийн ногоон бүсэд хуурайшилт их, гал түймрийн эрсдэл өндөр байна4 цаг 19 минутын өмнө“Ялалтад тэмүүлсэн морьд” хөшөөнд хүндэтгэл үзүүллээ4 цаг 23 минутын өмнөУИХ-ын дарга Д.Амарбаясгалан Их ялалтын баярын мэндчилгээ дэвшүүллээ4 цаг 51 минутын өмнөУИХ-ын 2025 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 05 дугаар сарын 09-ны өдрийн ирцийн мэдээ6 цаг 6 минутын өмнөНийслэлд барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй ААН-үүдэд төлөвлөгөөт шалгалт хийж эхэллээ7 цаг 33 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь7 цаг 36 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 19 хэм дулаан7 цаг 44 минутын өмнөМонгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалд С.Магнайсүрэнг томилов5 сар 8. 17:32Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто замын ажил 63 хувьтай байна5 сар 8. 12:35Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна5 сар 8. 12:32Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар албан ёсны уулзалт хийлээ5 сар 8. 12:29“Ромео Жульетта” эмгэнэлт драмын жүжгийг маргааш нээнэ5 сар 8. 11:01УИХ-ын 2025 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 05 дугаар сарын 08-ны өдрийн ирцийн мэдээ5 сар 8. 10:54“Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлтийн тэмцээнд энэ жил шинэ маршрутаар гүйнэ5 сар 8. 9:54"Найрамдал" зуслангийн нэг ээлж 396,000 - 806,000 төгрөгийн төлбөртэй5 сар 8. 9:51Дулааны үнийг ирэх өвлөөс хоёр дахин нэмж, цэвэр, бохир усны төлбөрийг есдүгээр сараас нэмнэ5 сар 8. 9:41"Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төв"-ийг нийслэлийн өмчид буцаан авав5 сар 8. 9:02УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь5 сар 8. 8:54Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын 80 жилийн ойн баярт оролцохоор Москва хотноо хүрэлцэн ирлээ5 сар 8. 8:51Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан5 сар 8. 8:48Энэ бямба гарагт “Дугуйтай Улаанбаатар-2025” олон нийтийн өдөрлөг болон “Баянзүрх марафон – 2025” арга хэмжээ болно5 сар 7. 16:24ТБХ:Монгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалд С.Магнайсүрэнг томилохыг дэмжлээ5 сар 7. 15:52Марафонд гүйхдээ бие болон сэтгэлзүйгээ бэлдээрэй5 сар 7. 14:46Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн Засгийн газар шийдвэр гаргалаа5 сар 7. 14:44Монгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалд нэр дэвшигчтэй хийх сонсголыг зохион байгуулав5 сар 7. 14:40Солонготын даваанд цасан бүрхүүл тогтож, халтиргаа гулгаа үүссэн байна5 сар 7. 12:03
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.