Цогтцэций сумын "Шинэ суурьшлын бүс"-ийн төлөвлөгөөг хүлээлгэн өглөө


6-р сарын 7
8 цаг 34 минут

     “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн санхүүжүүлэн боловсруулсан Цогтцэций сумыг орон нутгийн зэрэглэлтэй хот болгон хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддоржид хүлээлгэн өглөө.  

Монгол Улсын Засгийн газар, Барилга, хот байгуулалтын сайдын шийдвэрээр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний хэрэгжилтийг дүгнэх, шинэчлэн боловсруулах ажлын хэсгийг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн төлөөлөлтэйгээр байгуулсан.

“Шинэ суурьшлын бүс”-ийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулах ажлыг Монгол Улсын урт, дунд, богино хугацааны бодлого болон “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн А6-20 бизнес төлөвлөгөө, Өмнөговь аймгийн ЗДТГ-тай байгуулсан Хамтын ажиллагааны гэрээнүүдэд тусгаж мөрдлөг болгон ажилласан байна. Төлөвлөгөөнд тусгаснаар 2040 он гэхэд нийт 4400 га талбай бүхий нутаг дэвсгэрт 51000 хүн ам оршин суухаар тодорхойлжээ. Мөн цэцэрлэг, сургууль, эмнэлэг, орон сууц зэрэг нийгмийн салбарын хөрөнгө оруулалтын ажлыг үе шаттай хэрэгжүүлэхээр тусгасан нь төлөвлөлтийн шийдэл, байгаль орчин, нийгэм эдийн засгийн төлөвлөлт, хүн амын өсөлттэй уялдуулсан байна.

 

Төслийг 2022 оны 6 дугаар сараас эхлэн Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Хот төлөвлөлт, архитектурын орон тооны бус мэргэжлийн зөвлөл, БХБЯ-ны Шинжлэх ухаан, техник технологийн зөвлөл гээд Төрийн захиргааны байгууллага болон Иргэд, олон нийтээр шат дараатай хэлэлцүүлсэн. Улмаар “Шинэ суурьшлын бүс”-ийн эхний ээлжийн бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх зорилгоор 90 га талбай бүхий газар нутгийг сумын 2023 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгуулсан байна. Одоогийн байдлаар эхний ээлжийн бүтээн байгуулалтад шаардлагатай инженерийн бэлтгэл ажил, дэд бүтэц, 600 айлын орон сууц, 400 ажилчны оффис, 240 хүүхдийн цэцэрлэг, 480 хүүхдийн сургуулийн барилгын зураг төслийг гүйцэтгэх төлөвлөгөөг боловсруулан, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажлыг эхлүүлээд байгаа юм. 

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-д суралцаж буй сонсогчидтой уулзав1 цаг 46 минутын өмнөНийслэлийн ногоон бүсэд хуурайшилт их, гал түймрийн эрсдэл өндөр байна1 цаг 50 минутын өмнө“Ялалтад тэмүүлсэн морьд” хөшөөнд хүндэтгэл үзүүллээ1 цаг 54 минутын өмнөУИХ-ын дарга Д.Амарбаясгалан Их ялалтын баярын мэндчилгээ дэвшүүллээ2 цаг 22 минутын өмнөНийслэлд барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй ААН-үүдэд төлөвлөгөөт шалгалт хийж эхэллээ5 цаг 4 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь5 цаг 7 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 19 хэм дулаан5 цаг 14 минутын өмнөМонгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалд С.Магнайсүрэнг томилов5 сар 8. 17:32Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто замын ажил 63 хувьтай байна5 сар 8. 12:35Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна5 сар 8. 12:32Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар албан ёсны уулзалт хийлээ5 сар 8. 12:29“Ромео Жульетта” эмгэнэлт драмын жүжгийг маргааш нээнэ5 сар 8. 11:01УИХ-ын 2025 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 05 дугаар сарын 08-ны өдрийн ирцийн мэдээ5 сар 8. 10:54“Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлтийн тэмцээнд энэ жил шинэ маршрутаар гүйнэ5 сар 8. 9:54"Найрамдал" зуслангийн нэг ээлж 396,000 - 806,000 төгрөгийн төлбөртэй5 сар 8. 9:51Дулааны үнийг ирэх өвлөөс хоёр дахин нэмж, цэвэр, бохир усны төлбөрийг есдүгээр сараас нэмнэ5 сар 8. 9:41"Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төв"-ийг нийслэлийн өмчид буцаан авав5 сар 8. 9:02УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь5 сар 8. 8:54Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын 80 жилийн ойн баярт оролцохоор Москва хотноо хүрэлцэн ирлээ5 сар 8. 8:51Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан5 сар 8. 8:48Энэ бямба гарагт “Дугуйтай Улаанбаатар-2025” олон нийтийн өдөрлөг болон “Баянзүрх марафон – 2025” арга хэмжээ болно5 сар 7. 16:24ТБХ:Монгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалд С.Магнайсүрэнг томилохыг дэмжлээ5 сар 7. 15:52Марафонд гүйхдээ бие болон сэтгэлзүйгээ бэлдээрэй5 сар 7. 14:46Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн Засгийн газар шийдвэр гаргалаа5 сар 7. 14:44Монгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалд нэр дэвшигчтэй хийх сонсголыг зохион байгуулав5 сар 7. 14:40Солонготын даваанд цасан бүрхүүл тогтож, халтиргаа гулгаа үүссэн байна5 сар 7. 12:03“2025 оны ургацын хүнсний ногооны урамшууллын тухай”5 сар 7. 11:5125 дугаар эмийн сангийн уулзвараас "Гранд плаза"-ийн уулзвар хүртэлх авто замыг хааж, асфальт бетоноор хучна5 сар 7. 10:34Эмийн үйлдвэрийн чөлөөлсөн 3150 ам.метр газрыг энэ сарын 21-ний өдөр нээлттэй дуудлага худалдаагаар борлуулна5 сар 7. 10:20Хүүхэд хамгааллын төсвийг 20,8 тэрбум болгон нэмэгдүүлжээ5 сар 7. 10:16
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.