Хүн амины хэрэгт 21 жил сэжиглэгдсэн иргэнд 50 сая төгрөг олгожээ


6-р сарын 7
11 цаг 06 минут

        Иргэн Д-г 1995 оны хоёрдугаар сараас эхлэн хүн амины  гэмт хэрэгт сэжигтнээр тооцож, улмаар гэмт хэрэг үйлдсэнийг нуун далдалсан гэж 2000 оны зургадугаар сард эрүүгийн хэрэг үүсгэн, нийт 134 хоног цагдан хорьжээ. Гэвч хэргийг Г үйлдсэн нь илэрснээр аймгийн Прокурорын газрын тогтоолоор 2016 оны зургадугаар сард Д-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон байна. Түүнчлэн гэмт хэргийг нуун далдалсан гэх үйлдлийг хэрэгсэхгүй болгож, таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосон талаар 2017 оны наймдугаар сард прокурорын газраас мэдэгджээ.

   Д нь хууль бусаар 134 хоног цагдан хоригдсоны хохирол буюу олох ёстой байсан цалин хөлс, орлого гэж 960,000 төгрөг, 21 жилийн турш сэжигтэн, яллагдагч, таслан сэргийлэх арга хэмжээтэй байснаас учирсан сэтгэл санааны хохирол 500,000,000 төгрөг, нийт 500,960,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл иргэний хэргийн шүүхэд гаргасан. Тэрбээр “... энэ хэргээс болж ажилгүй болсон, хамгийн бага хэмжээгээр тэтгэвэр тогтоолгосон, үр хүүхдээ харж хандаж, боловсрол эзэмшүүлж чадаагүй, нутаг орныхон дунд гэмт хэрэгтэн нэр зүүсэн, талийгаачийн гэр бүлийнхэн түүнтэй алуурчин гэж харьцдаг байсан, орох байх газаргүй болж хог түүж амьдарч байсан, Г-ийн дарамт, сүрдүүлэгт байсан...” талаар нэхэмжлэлдээ дурджээ. 

 Анхан шатны шүүх Д-ийн цагдан хоригдсон хоногийн нөхөн төлбөрийг тухайн  үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож 73,218 төгрөг, харин 21 жилийн хугацаанд  сэжигтэн, яллагдагчаар тооцогдсон, түүнд авсан таслан сэргийлэх арга хэмжээ зэргийг харгалзан сэтгэл санааны хохиролд 50,000,000 төгрөг, нийт 50,073,218 төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргуулахаар шийдвэрлэсэн. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахдаа цагдан хоригдсон хоногийн нөхөн төлбөрт 960,000 төгрөгийг гаргуулж, харин сэтгэл санааны хохирол нэхэмжилсэн нэхэмжлэлийн  шаардлагыг хэрэгсэхгүй болгожээ. 

 Дээд шүүх  “...Эрүүгийн гэмт хэрэгт иргэнийг холбогдуулан шалгах эрх бүхий байгууллага хуульд заасан ажиллагаа явуулсан хэдий ч эцэст нь тухайн иргэн гэм буруутай болох нь тогтоогдоогүй нөхцөлд дээрх ажиллагааны улмаас үүсэх үр дагаврыг төр  хариуцах үүрэгтэй.” гэж дүгнэсэн. Иймд Д-ийн гэмт хэрэгт буруутгагдан, удаан хугацаагаар шалгагдсан, нутагтаа “байж суух газаргүй” болсноос өөр газарт шилжин амьдарсан, ажил хөдөлмөр эрхэлж чадаагүй 1995-2017 он хүртэлх хугацаанд үргэлжилсэн сэтгэл санааны хохирлыг тодорхой хэмжээгээр үнэлж, нэхэмжлэлийн шаардлагаас заримыг хангасан анхан шатны шүүхийн шийдлийг зөв гэж үзэн, цагдан хоригдсон хоногийн нөхөн төлбөр, сэтгэл санааны хохиролд 50,073,218 төгрөг гаргасныг хэвээр үлдээж, хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож шийдвэрлэжээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Төсвийн зарлагын хяналтын дэд хороо Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголын төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ4 цаг 57 минутын өмнөНийслэлийн 13 байршилд гал түймрийн аюулыг эрт илрүүлэх өндрийн камер байршуулжээ5 цаг 2 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймгийн иргэдтэй уулзлаа5 цаг 17 минутын өмнөГ.Уянга: Найруулагч Б.Баатарыг тагнуулынхан гэрийнх нь гаднаас авч явжээ5 цаг 26 минутын өмнөНайруулагч Б.Баатарын шүүх хурлыг өнөөдөр 13:30 цагт товложээ6 цаг 28 минутын өмнөЧуулганаар төсвийн тодотголын гурав дахь хэлэлцүүлгийг хийнэ7 цаг 1 минутын өмнөӨБХ: Оршуулгын газрын эмх цэгцийг хангах тухай өргөдлийг 100,237 иргэн дэмжжээ8 цаг 19 минутын өмнөОУПХ-ноос С.Зоригийг хөнөөсөн хэрэгт парламентын хяналт сул байгааг 28 жил сануулжээ8 цаг 31 минутын өмнөУсны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв8 цаг 38 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан9 цаг 2 минутын өмнөНэгдүгээр ангийн сурах бичгийн хүргэлт өнөөдрөөс орон даяар эхэллээ10 сар 1. 12:47Иргэд бензиний хомсдолыг эсэргүүцэн төв талбайг автомашинтайгаа тойрон жагсаж байна10 сар 1. 12:38Ерөнхий сайд Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ уулзлаа10 сар 1. 10:51Аравдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, нутгийн хойд хэсгээр дунджийн орчим байна10 сар 1. 10:48Г.Ганбаатар: Хэдхэн компани хөдөө аж ахуйн салбарт олгосон их хэмжээний зээл, төрийн дэмжлэгийг давтан авсан байна10 сар 1. 10:05ЖЕТРО Монголд салбараа нээнэ10 сар 1. 9:39ОУХМ К.Ёолк Азийн наадмын аварга боллоо10 сар 1. 9:33Баавгайг унтуулга буугаар нойрсуулж, суурьшлын бүсээс гаргажээ10 сар 1. 9:24Дилов хутагтын "Замаасаа бүү хазайгаарай" хэмээх захиас ба НҮБ-ын индэр дээрх У.Хүрэлсүхийн дипломат амбиц10 сар 1. 8:44Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 10 хэм дулаан10 сар 1. 8:38Авлигын 5 хэргийг шүүхээр шийдвэрлүүлжээ9 сар 30. 17:16ШТС-уудын АИ-92 автобензин стандартын шаардлага хангаж байгаа эсэхэд тогтмол хяналт, шалгалт хийж байна9 сар 30. 14:49Философич Б.Батчулуун: Төр том бол зардал том, зардал том бол татвар том...9 сар 30. 14:41"Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай" УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүлэв9 сар 30. 14:35Дүүжин замын тээвэр 12 дугаар сард ашиглалтад орно9 сар 30. 11:55Улаанбаатарт газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын цогцолбор байгуулахад дэмжин ажиллахаа илэрхийлэв9 сар 30. 11:46Багш нарын баярыг олон улсад хэрхэн тэмдэглэдэг вэ9 сар 30. 10:00Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна9 сар 30. 9:50“Чингис хаан” олон улсын нисэх буудлын хүчин чадал гурав дахин нэмэгдэж, жилд 5.2 сая зорчигч хүлээн авдаг болно9 сар 30. 9:47Монголбанкны хуримтлагдсан алдагдал 7.5 их наяд төгрөгт хүрсэн байна9 сар 30. 9:40
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.