Д.Амарбаясгалан: Засгийн газраас “Тавантолгой төмөр зам” ХХК-д онцгой дэглэм тогтоож, бүрэн эрхт төлөөлөгчөөр Н.Мягмарыг томилсноор ихээхэн ахиц дэвшил авчирсан гэж дүгнэлээ


6-р сарын 7
15 цаг 14 минут

       Засгийн газрын өнөөдрийн /2023.06.07/ хуралдаанд “Тавантолгой төмөр зам” ХХК дахь Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгч Н.Мягмар 6 сарын хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлуудынхаа талаар танилцуулсан бөгөөд Засгийн газрын хуралдааны дараа ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл хийж, Засгийн газраас “Тавантолгой төмөр зам” ХХК-д онцгой дэглэм тогтоож, Бүрэн эрхт төлөөлөгчөөр Н.Мягмарыг томилсноор ихээхэн ахиц дэвшил авчирсан болохыг тэмдэглэлээ.

Эргэн сануулахад,

-Засгийн газрын 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 459 дүгээр тогтоолоор “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагааг Засгийн газрын шууд хяналтад авч, 6 сарын хугацаанд онцгой дэглэм тогтоож, Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчөөр Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Хууль, эрх зүйн газрын дарга Н.Мягмарыг томилсон.

-Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгч нь Засгийн газрын “Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр зарим арга хэмжээний тухай” 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 362, “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай” 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 435, “Төрийн нууцад хамаарах мэдээлэл ил болгох тухай” 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 449 дүгээр дүгээр тогтоолуудын хэрэгжилтийг хангах болон “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагааг хэвийн горимд шилжүүлэх хүрээнд дараах ажлыг хийж гүйцэтгээд байна.

-“Тавантолгой төмөр зам” ХХК-д тогтоосон онцгой дэглэмийн хугацаанд 7 бүлэг, 37 ажил, арга хэмжээ бүхий календарчилсан төлөвлөгөөг батлан, хэрэгжилтийг хангаж ажилласан бөгөөд биелэлт 91,8 хувийн гүйцэтгэлтэй байна. Энэ хугацаанд компанийн дотоод зохион байгуулалт, үйл ажиллагааг сайжруулах чиглэлээр ажлын хэсэг байгуулсан 59, хүний нөөцтэй холбогдолтой 329 тушаалыг тус тус гаргаж, хэрэгжилтийг тооцон ажилласан.

-“Тавантолгой-Гашуунсухайт” чиглэлийн төмөр замын төсөл, “Богдхан” төмөр зам, Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн холболтын төмөр зам, Тавантолгой нүүрс ачих логистикийн төв төслүүдийн маш нууц, нууц зэрэглэлтэй 40 гэрээг ил болгон олон нийтэд мэдээлсэн.

-“Тавантолгой төмөр зам” ХХК-ийн 2022 оны санхүүгийн тайланд аудит хийлгүүлж, санхүүгийн аудитын дүгнэлтээр албан шаардлага 9, залруулга 6, зөвлөмж 14, төлбөр барагдуулах акт 3, бусад 2 асуудал гарсныг залруулах төлөвлөгөө гарган ажиллаж байна.

-Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 94 тоот тушаалаар байгуулагдсан Ажлын хэсэг “Тавантолгой-Зүүнбаян’’, ”Тавантолгой-Гашуунсухайт” чиглэлийн төмөр замын төсөл, “Богдхан” төмөр замын төслийн хэрэгжилтэд болон “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үндсэн болон санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалтын ажил хийсэн. Шалгалтын дүнг Засгийн газрын хуралдаанд танилцуулахаар ажиллаж байна.

-Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын дээд, доод бүтэц, гүүр, хоолой, хиймэл байгууламж, дохиолол холбоо, зөрлөгүүдийн зам сумын барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссыг ажиллуулсан бөгөөд төмөр замыг байнгын ашиглалтад оруулаад байна.

-“Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын төмөр замын төслийн техник, эдийн засгийн үндэслэл, иж бүрэн зураг төсөл боловсруулах” зөвлөх үйлчилгээний сонгон шалгаруулалтыг олон нийтэд нээлттэй зарлаж, шалгарсан БНХАУ-ын “Төмөр замын зураг төслийн корпораци” ХХК-тай зөвлөх үйлчилгээний гэрээг байгуулж, ТЭЗҮ, иж бүрэн зураг төслийг 2023 онд багтаан дуусгахаар ажиллаж байна.

-Хууль зөрчсөн ашиг сонирхлын зөрчилтэй, компанийн эрх ашигт нийцээгүй гэрээ, хэлцэл үйл ажиллагааг шалгуулахаар Авлигатай тэмцэх газарт шилжүүлсэн.

-Засгийн газраас тогтоосон онцгой дэглэмийн хугацаанд дээрх арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлснээр “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаа, “Тавантолгой-Гашуунсухайт” чиглэлийн төмөр замын төсөл олон нийтэд нээлттэй болж, төмөр замын тээврийн аюулгүй байдал хангагдаж цаашид компанийн үйл ажиллагаа тогтвортой болж, тээвэрлэлтийн үйл ажиллагаа хэвийн явагдах үндсэн нөхцөл бүрдсэн гэж үзлээ.

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийг хэлэлцэх, эсэх хэлэлцүүлгийг явууллаа4 сар 9. 15:25Компаниудын тавьсан шаардлагын дагуу хаврын хэрэгцээний махыг нэмэгдсэн үнээр худалдаалж эхэлнэ4 сар 9. 15:21Багануур дүүрэг аж үйлдвэржсэн, Улаанбаатарын төвлөрлийг сааруулсан хот болно4 сар 9. 15:18Дорнод, Сүхбаатар аймгуудад хөдөлгөөнт эргүүлүүд ажиллаж байна4 сар 9. 10:40“Playtime” наадмын эхний арга хэмжээ энэ ням гарагт Сүхбаатарын талбайд болно4 сар 9. 10:37УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай асуудлыг хэлэлцэж эхэллээ4 сар 9. 10:34УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 04 дүгээр сарын 09-ний өдрийн ирцийн мэдээ4 сар 9. 10:25Ормузын хоолойг дахин хаажээ4 сар 9. 10:21“Сэлбэ 20 минутын хот” төслийн бүтээн байгуулалтад дотоодын үйлдвэрлэгчдийн оролцоог нэмэгдүүлнэ4 сар 9. 10:17УИХ-ын дарга С.Бямбацогт Төрийн аудитын тухай хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл сонслоо4 сар 9. 10:15“Могол ноос” ХХК “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд хүчин чадлаа нэмж, олон ажлын байр бий болгожээ4 сар 9. 9:38Сонгинохайрхан дүүргийн 5, 18 дугаар хороо, “Тэсо” компанийн урд талд 450 метр борооны ус зайлуулах шугам суурилууллаа4 сар 9. 9:33Чуулган: УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ4 сар 9. 9:28Төв аймаг “Хүнсний хувьсгал”-ын дүнд гол нэр төрлийн хүнсний 19 бүтээгдэхүүний 14-ийг үйлдвэрлэдэг болжээ4 сар 9. 9:22УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь4 сар 9. 9:19Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 12 хэм дулаан4 сар 9. 9:15Хаваржилтын хүндрэлийг хохирол багатай даван туулах, гамшигт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргана4 сар 8. 14:04Төрийн албан хаагчдыг 20-30 төрлийн тайлангаас чөлөөллөө4 сар 8. 13:59Эдийн засгаа идэвхжүүлж, компани, аж ахуйн нэгжүүдээ дэмжих зорилгоор 2026 онд төлөвлөсөн төрийн 9376 хяналт, шалгалтыг цуцаллаа4 сар 8. 13:56Г.Дамдинням: Ган үйлдвэрлэлийн цогцолборын олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлана4 сар 8. 13:48Монголын циркчид Сүхбаатарын талбайд 7 хоногийн турш үнэ төлбөргүй тоглолтоо толилуулна4 сар 8. 11:30Үерийн хамгаалалтын далан, сувгийн цэвэрлэгээг тогтмол хийж байна4 сар 8. 11:26Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн өгсөн тайлбараас үүдэн 50 гаруй гэрчийг АТГ-т дуудаж уулзана4 сар 8. 11:22Гал зогсоох хугацаанд Ормузын хоолойг нээнэ4 сар 8. 11:18Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна4 сар 8. 11:13УИХ-ын дарга С.Бямбацогт Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дарга, гишүүдтэй уулзаж, санал солилцлоо4 сар 8. 10:26ЗТЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н-д холбогдох эрүүгийн хэрэгт 7,5 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх 17 үл хөдлөх хөрөнгө, 3 тээврийн хэрэгслийг битүүмжиллээ4 сар 8. 10:23УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг чуулганаар хэлэлцэхийг ТББХ 66.7 хувиар дэмжлээ4 сар 8. 10:19Хөдөө аж ахуйн инженерчлэл, дэвшилтэт технологийн чиглэлээр бүрэн тэтгэлэгт магистрын хөтөлбөрийг зарлалаа4 сар 8. 9:38“Виз гаргаж өгнө” хэмээн бусдыг залилсан хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ4 сар 8. 9:34
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.