Х.Нямбаатар: "Шувуу" ажиллагаагаар 12 хүнийг авчрахаар ажиллаж байна


6-р сарын 7
15 цаг 22 минут

        Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар "Шувуу ажиллагаа"-ны хүрээнд хийж байгаа үйл ажиллагааны талаар мэдээлэл хийлээ.  

Тэрээр "Анх "Шувуу ажиллагаа"-ны хүрээнд 92 хүнийг Монгол Улсад авч ирнэ гэсэн мэдээллийг өгч байсан. Энэ тоо өсөж 127 болсон. Эдгээр хүмүүс эрэн сурвалжлах ажлыг хийж байна. Өнөөдрийн байдлаар Интерполын Улаан буланд зар мэдээгээр 22, Хөх буланд зар мэдээгээр 70 хүнийг эрэн сурвалжлуулж байгаа. Энэ сарын 3-ны байдлаар Улаан буланд зарлуулсан гурав, Хөх буланд зарлуулсан 42, нийт 45 хүнийг олж тогтоосон. Үүнээс Монголд авч ирсэн таван хүн байгаа. Хэргээ шийдвэрлүүлэхээр сайн дураараа ирсэн 12 хүн бий. Нэмээд 12 орчим хүнийг авч ирэхээр бэлтгэл ажлаа хангаж байна.

Авч ирсэн болон өөрөө сайн дураараа ирсэн хүмүүсээс дөрвийнх нь хэргийг шүүхээр шийдвэрлүүлсэн. Мөн дөрвийг нь шүүхэд шилжүүлсэн.

Авч ирсэн болон өөрөө сайн дураараа ирсэн хүмүүсээс дөрвийнх нь хэргийг шүүхээр шийдвэрлүүлсэн. Мөн дөрвийг нь шүүхэд шилжүүлсэн. Интерполоор эрэн сурвалжлагдаж байгаа хүмүүсээс 25-ынх байгаа газар тогтоогдсон. Казахстанд гурав, Турк улсад дөрөв, БНСУ-д зургаа, АНУ-д нэг, Австралид нэг, Францад нэг, Испанид нэг, Беларусьд нэг, Хонконгод хоёр, Японд нэг, Швейцарт нэг, Шведэд нэг, Малайзад нэг, Киргизэд нэг байна. Эдгээр хүмүүсийн гадаад паспортыг хүчингүй болгож холбогдох газруудад хүргүүлсэн. Бусад хүмүүсийн байршлыг тогтооход хугацаа орж байна. "Шувуу ажиллагаа"-ны хүрээнд эрэн сурвалжлагдаж байгаа хүмүүс дунд авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон хүн цөөхөн. Ихэнх нь цагдаагийн байгууллагын мөрдөн шалгах ажиллагаанаас зугтсан хүмүүс. 20 орчим нь л АТГ-аас шалгагдаж байхдаа оргон зайлсан хүмүүс.

Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг авч ирэх хүрээнд тодорхой ажлууд хийгдэж байгаа. Гэхдээ бид бусад улс орон, ялангуяа АНУ-ын нутаг дэвсгэр дээр мөрдөн шалгах үйл ажиллагаа явуулах боломжгүй. Тиймээс тэр хүнийг санхүүжүүлж байж болзошгүй хүмүүсийг шалгаж байгаа. Хаана амьдарч байгаа тухай мэдээлэл нь иргэдээс ирсэн.

Н.Удаанжаргал Малайзад байгаа гэдэг нь батлагдсан. Тус улсын хууль сахиулах байгууллагууд руу бичиг илгээн ажиллаж байгаа.

Мөн цахим орчинд үйлдэгдэж байгаа залилангийн гэмт хэрэгтэй тэмцэх сайн туршлагад тулгуурлан энэ төрлийн гэмт хэргийг таслан зогсоох зорилгоор цагдаагийн байгууллагаас "4D" ажиллагааг эхлүүлж байгаа" гэлээ.

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Монгол Улсын 6 дахь Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг хүндэтгэн үдэв11 сар 20. 16:18Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв11 сар 20. 16:07Монгол Улс цахим засаглалийн индексээр дэлхийд 42, Азид 15 дугаар байрт орлоо11 сар 20. 12:40ЭЗБХ: Санхүүгийн зохицуулах хорооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг энэ сарын 23-ны өдрийн 10 цаг хүртэл хүлээн авна11 сар 20. 12:35Монгол, Оросын эрдэмтэд Эгийн голын УЦС-ын төслийг хэрэгжүүлэх боломжтой гэж дүгнэжээ11 сар 20. 12:31Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг хүндэтгэн үдэх ёслол болж байна11 сар 20. 11:51Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Солонгос Улсад албан ёсны айлчлал хийнэ11 сар 20. 11:46“Нээлттэй парламент” өдөрлөгийг МУИС-д зохион байгууллаа11 сар 20. 10:29Сүхбаатарын талбайн төв зогсоолыг өнөөдөр 10.00-14.00 цагийн хооронд хаана11 сар 20. 10:26Хуулийн болон УИХ-ын тогтоолын төслүүд, Санхүүгийн зохицуулах хорооны даргыг үүрэгт ажлаас чөлөөлөх асуудлыг хэлэлцлээ11 сар 20. 10:21Пара таеквондогийн ДАШТ-д Монголын дөрвөн тамирчин оролцож байна11 сар 20. 10:17УИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентад суудалтай намуудын дарга нарыг оролцуулсан ойлголцол, зөвшилцлийн Зөвлөлийг байгуулж ажиллана11 сар 20. 9:26Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн11 сар 20. 9:16Монгол Улсын Ерөнхийлөгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлөв11 сар 19. 17:07Капитал банк болон Чингис хаан банканд байршуулж эрсдэлд орсон мөнгөнөөс 82.4 тэрбум төгрөгийг төлүүлжээ11 сар 19. 17:04У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч Монгол төр тохиролцох ёсгүй11 сар 19. 16:57Ерөнхийлөгчийн албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг УИХ-ын чуулганаар хэлэлцэж байна11 сар 19. 14:06АН-ынхан С.Бямбацогтод "МАН-ын гишүүнээс түдгэлз" гэж шахалт үзүүлэх үү11 сар 19. 13:56Битүүмжлэгдсэн автомашиныг зарж, 275 сая төгрөг залилжээ11 сар 19. 12:12Ойн салбарт 200 сая евро хүртэлх санхүүжилт татах ажлыг эрчимжүүлж байна11 сар 19. 12:09СЗХ-ны орон тооны гишүүнд нэр дэвшигчийг бүртгэж байна11 сар 19. 9:59Энэ сарын 20-нд агаарын бохирдлыг бууруулах эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологийг иргэдэд танилцуулна11 сар 19. 9:53Хуулийн төсөл: Хаврын морин уралдааныг зөвшөөрнө, зөвшөөрөхгүй11 сар 19. 9:51Дөрвөн чиглэлд шөнийн автобус иргэдэд үйлчилж байна11 сар 19. 9:46Санхүүгийн зохицуулах хорооны даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг дэмжлээ11 сар 19. 9:42Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 5 хэм хүйтэн11 сар 19. 9:20Төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдүүдийн худалдан авах үйл ажиллагааны талаарх хэлэлцүүлэг боллоо11 сар 18. 15:39Нөмрөгийн ДЦГ-т гарсан түймрийн асуудлаар Япон улсын гурван яамны төлөөлөлтэй цахим уулзалт хийлээ11 сар 18. 13:02Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын бүсээс эртний чулуун хайрцагтай булш олжээ11 сар 18. 12:58Молибдений баяжмалын үнэ огцом өсжээ11 сар 18. 10:47
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.